Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ: ЦЭРЭН (Гурамсан өгүүллэг)
Оруулсан admin on 2009-02-13 07:37:11 (3258 уншсан)

УРТАА ЗЭЭЛЭЭЧ

Ангийн хаалгаар гялалзсан дицэн гупер болон соёотой, арын хоёр гуперэн дээрээ уртаа гэгчийн хоёр ч антен зоож, Волга- ГАЗ 21 машины нарийхан чамин хийцтэй, ясан цагаан өнгийн руль тавьж, мөн л Волга машины дугуйны гялалзсан дицэн калпакаар гоёсон ЦА 12-34 гэсэн дугаартай, цонхнууд нь хөшиг, цацаг болсон хачин ганган УАЗ-469 машин орж ирсэнээ жаазаар нь салгаад авчихсан онгорхой цонхоор нь тэрэг шигээ л өөрийгөө гангалсан цэл залуухан цэрэг эр Цэрэн цухуйн: -Хүүе, шалганы жижүүр! Ангийн захирагч байгаа юу? Байгаа бол захирагчийн жолоочийг автын слесарь Алтанхүүтэй штабт, над дээр дуудаадах! хэмээн захирангуй өнгөөр тушааснаа давхин орлоо. Хэдхэн хормын дараа ангийн захирагчын жолооч Дэрэм орж ирэхэд Цэрэн:

-За, онжаваар сонин дуулах юутай байна даа? Захирагч аль хир ууртай байна, өглөө удирдах (Барилгын Цэргийн Удирдах Газар) дээр дуудагдлаа гэсэн бодвол барилга үйлдвэрлэлийн төлөвлөгөө гээд хосоо уртхан шувтруулаа байлгүй хэмээн яриа өдлөө. Дэрэм ч:

-Өө, ямар зүг байх вэ, чухамхүү хяргачих гэж байна. Нөгөө муу хэдэн инженер, техникчдийг сая дуудуулаад өрөөндөө орсон, одоо ч ёстой нэг галтайгаа бууж байгаа байлгүй гээд ВТ янжуур гарган асаалаа. Цэрэн:

-За онжаваа, хоёулаа нэг харанхуй наймаа сүнгэнүүлчих үү? Айн хө... Дэрэм энэ нохой яаж нохойтож байгаа бол доо гэж дотроо бодсон ч ил гаргасангүй. Урьд өмнө нь нэг их харьцдаг байгаагүй хүн гэнэт ингэж дотносоход гайхаж л байлаа. Нэг нь ангийн захирагчын, нөгөө нь штабын даргын жолооч гэгдэн битүүхэндээ бие, биенийхээ дээр гарах гэж сэм, сэмхэн өрсөлдөж л явснаас биш урьд өмнө найзалж явсан удаагүй хүн гэнэтхэн ингэж найр тавихад Дэрэмийн гайхах нь аргагүй байсан ч, араас нь тавих саналыг сонсвол бүр чихэндээ ч итгэмээргүй юм сонсох байлаа. Дэрэм тамхиа сорон амаараа гарч ирсэн утааг нь хамрынхаа нүхээр тэр чигт нь эргүүлэн сорсоноо:

-Ямар наймаа билээ дээ, надад ч хүнтэй наймаалцах, тэр дундаа штабын торготой наймаалцах юу ч байх вэ дээ гэж үг дуулахаар хүлээхэд Цэрэн яриаг нэг их сунжруулахгүй гэсэн үү шууд л:

-Чи ч ялгаагүй, надтай л адилхан захирагчийн торго* л биз дээ? За тэр дэмий яриа яах вэ, чи миний тэрэгний бүх гангарааг ав, хивсэн суудлын бүрээснээс бусад бүх гангарааг ав, харин оронд нь энгийн л гупер, соёо, гэрлийн хүрээ өг. Хоёр антенийг ч ав, хөшиг цацаг гээд юу л байна тэр бүгдийг ав, бас миний парад хувцасыг ч гэсэн тэр чигт нь ав, оронд нь зүгээр цоо шинэ өдөр тутам өг. Дээр нь нэмээд хоёр зуун литр далан зургаагын талон л өгчих. Болж байна уу? гэхэд Дэрэм өөрийн эрхгүй эрүү нь салаад уначихав уу гэлтэй амаа ангайн Цэрэнг гөлөрсөнөө энэ чинь юу гээд хэлчих вэ дээ, би буруу дуулчихаагүй байгаа даа гэсэн маятай нэг л итгэж ядан харж суусанаа:

-Цэрээн, чи тоглоогүй биз? Эр хүмүүсийн наймаа бол наймаа шүү дээ! Буцахгүй биз, барьчих уу хө гээд гараа сарвайсаар босч ирлээ. Энэ үед автын слесарь цэрэг орж ирэн дуудсан ёсоор ирсэнээ илтгэхэд орой ажил тарсны дараа граажад хоёр гурван туслах цэрэгтэй бэлэн байж байгаарай гээд гаргасаныхаа дараа хоёр жолооч залуу орой ажил тарсаны дараа дарга нараа хүргэж өгчихөөд авто граажад уулзахаар тохиролцон, тохиролцсоноороо болсоны маргааш өглөө штабын үүдэнд ямар нэгэн илүү, дутуу гангараагүй ч шинэ юм шиг гялалзсан, тас хар гупер болон соёотой, гэрлийн хүрээ нь ч гялалзсан тас хар өнгөтэй ЦА 12-34 гэсэн дугаартай байлдааны ногоон өнгийн цэмцгэр гэгчийн УАЗ-469 машины дэргэд, мөн л жирийн л өдөр тутмын байлдагч хувцас иж бүрэн асаасан сэмбэгэр байлдагч Цэрэн штабын даргаа хүлээн машинаа арчиж зогслоо. Харин яагаад ингэж гэнэт хувирах болсоны шалтгааныг нэхэн өгүүлвээс:

-Барилгын Цэргийн Удирдах Газрын үүдэнд Цэрэн штабын даргаа хүлээн, хийх юмгүй завтай хүний зангаар авто засварын заводын токарьчин залууд тавин төгрөг, нэг гожин юмтай өгч байж өнгөлүүлж, дицдүүлсэн хавийн юмсыг тольдон гялалзах урд гупер болон их гэрлийнхээ гялалзсан дицэн хүрээг зөөлөн бяз даавуугаар өнгөлөн зүлгэж зогсохуйд хажуугаар нь нэгэн УАЗ-469 машин өнгөрсөнөө төдий л холдолгүй урд нь гарч зогссоноо дотроос нь саарал жигүүнэн дээл, өнгө ижилсүүлэн хазгайдуу духдуулсан саарал бүрх малгайтай ид дунд насны албаны байрын хар хүн буугаад ард нь ирээд зогсохыг гэрлийн хүрээнийхээ гялалзах дицэн хүрээнд тольдон харахад, толгой болон хөхрөн цэнхэртэх тэнгэр нь уруугаа харж, гялалзтал тосолсон хромон гутал болон асьфалтан зам нь дээрээ гараад нэг л инээдтэй санагдахад өөрийн эрхгүй сэм жуумалзсанаа ах настай хүнийг шоолсон болчихоогүй байгаа даа гэж санаа зовохдоо царайгаа төв болгон сая л мэдэгч болон:

-Ёо ёо, ингэж цочих гэж, та сайн байна уу, сайхан намаржиж байна уу? хэмээн Цэрэн нөгөөх эрийн амар мэндийг асуулаа. Нөгөөх эр хариу мэнд мэдэнгээ өврөө уудлан Белеморканал хэмээх пүүшкэн тамхи гарган нэгийг сугалан сурамгай гэгч нь ишийг нь гармуушиглан зууснаа хайрцагныхаа амсраар нь хэдэн тамхи сугалан цухуйлгаад Цэрэнг тамхилахад хэдийвээр огт татдаггүй боловч цэрэгт ирээд сурсан зангаараа нэгийг сугалан авч чихэндээ хавчууллаа. Нөгөө эр:

-За дүү хүү, уртаа нэг зээлээч хө, ахад нь урт хэрэгтэй болоод гэхэд мань Цэрэн үнэндээ юу ч ойлгосонгүй. Урт гэж юуг хэлчихвээ, татлага юм болов уу гэж гайхашран бодсоноо дуулаагүй хүн болон:

-Юу гэнээ, ах аа? гэж лавлан асуухад нөгөөх эр өөрийнхөө тэрэгрүү эрүүгээрээ дохин:

-Ах нь сая, өөрийнхөө холбооны станцаа армийн холбооны засварын газарт өгчихөөд явж байна л даа. Гэтэл аймагтай, Өмнө-Говь руу яаралтай ярих хэрэг гараад, тэгээд чиний антенийг хараад зогслоо л доо гэхэд нь харц дагуулан харвал тэрэгнийх нь ард өөрийнхтэй нь адилхан уртаа гэгчийн антен салхинд ганхан байхыг хараад сая л учрыг нь ойлгоход нүүр нь түлэгдчихвий дээ гэтэл улайх шиг болоход нэгийг сэтгэн, амыг нь дагуулан:

-Ах аа, би бас армийн төв засварт станцаа засуулахаар өгчихсөн, ирэх долоо хоногоос авах юм гэхэд нөгөөх эр:

-Харин тэгээд байх юм. Удах шинжтэй юм гээч. Хотын та нар ч яах вэ учиртай, холын явуулын мань мэт нь хүлээгээд байх хэцүү, орхиод буцах хэцүү болчихоод байх юм гээч, за даа төв шуудан л орохоос... гэсээр эргэн тэргэндээ суугаад явж одохуйд Цэрэн өөрийнхөө тэргийг, саяын хөдөөгийн эрийн ямар нэгэн илүү дутуу гоёогүй тэрэгтэй харьцуулж үзээд үнэндээ өөрөө, өөрөөсөө ч ичих шиг болж гэнэ. Тэгтэл дотроос зарлага цэрэг гарч ирэн:

-Штабын дарга чинь чамайг ангируугаа буц, өглөө цагтаа шууд гэрээс аваарай гэж байна гэхэд мань Цэрэн ёстой л нэг уяанаас алдуурсан нохой шиг анагаахын дээд рүү таньдаг хэдэн оюутан охидуудтай очиж жаал маазархаар, дээр нь ганган тэргээ гайхуулахаар салхи татуулан давхиж явтал гэнэтхэн түр тархийн тэрэг нь буруу талруугаа нэг айхтар хазайж ирсэнээ золтой л уначихсангүй хэд эвгүй мурчигнасанаа баруун хойд талруугаа хазайн зогсоход харвал хойд дугуй нь салаад хажуугаар нь гаран сум шиг сүнгэнэн, замын хашлага мөргөн, хүчиндээ өндөөр гэгч нь ойн азаар хүн амьтан мөргөж баларсангүй ургаа улиасны доод хэдэн мөчрийг хуга татан доошоо унан тогтлоо. Хагарсан дугуйгаа нэгэн шинэ цэрэг дуудан солиулсанаа санаад нөгөө цэргийг дотроо зүхсэнээ, ядаж л дугуйныхаа тавхан боолтыг өөрийн гараар чангалаад, шалгаад үзчихээгүйгээ санахдаа, өөрөө тэргээ хий л гангалаад, гоёод байна уу гэхээс биш тэрэг, чаргаа техникийн бүрэн бүтэн байдалд нь санаа тавьдаггүй, элдэв эд ангийг нь шалгаад байдаггүй тэнэг зангаа нэг сайн зүхээд, бурууг бусдаас биш, өөрөөсөө хайж сур хар малаа гэж дотроо өөрийгөө хараасаар дугуйгаа тавин эргээд ангируу орохдоо шалган нэвтрүүлэх байранд харуулд зогсож байгаа цэргийг, өөртэйгөө харьцуулж хараад мөн л нүүр нь битгий хэл, бөгс нь улайх шиг болоход:

-Хүүе, шалганы жижүүр! Ангийн захирагч байгаа юу? Байгаа бол захирагчын жолоочыг автын слесарь Алтанхүүтэй штабт, над дээр дуудаадах! гэсэн нь тэр байж билээ. Харин маргааш өглөө нь хормойг нь бага зэрэг хасч богиносгосноос өөр илүү, дутуу юмгүй эгэл жирийн өдөр тутамын байлдагч хувцастай өөрийгөө штабын үүдний босоо толинд сэтгэл ханамжтай харан зогсохдоо ямарваа нэгэн юмыг хүн гээч амьтан зохион бүтээхдээ хэрэглээ, зориулалтаас гадна гадаад хэлбэр дүрс, өнгө үзэмжийг нь ч бодолцож хийдэг юм байна даа гэдгийг яс махандаа шингэтэл ухаарч зогссон ажгуу. Ээ дээ, гоёхын дон зохиогүй чимэг, хүнийг яаж ч гутааж мэдэх, залуу халуун насны онгиргон хөөрүү зан уу, хүнийг яаж ч алж мэдэх эд дээ...



*Торго гэж торгон цэрэг гэсэн хэллэг. Ерөнхийдөө армийн офицерууд өөрийн гарын шадар цэргээ ийнхүү нэрийднэ.

С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2009-01-28

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 93 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Анхны цас 2005 он
uvl-017.JPG
Хэмжээс: 600x800 184k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3498

Зураач : Б.Хонгорзул
khongor048.jpg
Хэмжээс: 600x586 142k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2956

Должин : Зам зуур
Замдаа гарнаа
Хэмжээс: 600x450 90k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2888


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn