Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: П. Лувсанцэрэн : Зүрх мартдаггүй
Оруулсан admin on 2008-11-08 22:49:36 (4760 уншсан)

Нар оройхон болж байлаа. Цээнээ гал зуухны өрөөнд халбага сэрээ шажигнуулан юм угаана. Банзар өөр нэг өрөөнд цонх бараадан сууж, хийх юмаа олж ядсан байдалтай гараа элгэндээ зөрүүлж бариад дуу аялж суув. Дуулахын хажуугаар тэр «шийдэх л хэрэгтэй» гэж сэтгэлдээ бодож суулаа. Банзар гэртээ харилгүй бараг долоо хонож байгааг эхнэр нь мэднэ. Хийж яваа балагт явдалдаа сэтгэл нь будлин, шаналж шаналж сүүлдээ тэр «шийдэх л хэрэгтэй» гэдэг ганцхан юм л боддог болжээ
Цээнээ аяга сав угааж гүйцээд нойтон гараа арчсаар Банзарын сууж байсан өрөөнд орж ирэв. Банзар дуулж байснаа больж суудал дээрээ эргэн Цээнээгийн өөдөөс хараад «энд суу!» гэж өвөр дээрээ гараа тавив. -За би гараа арчаадахъя, гэж Цээнээг түдгэлзэн байтал гадна үүд тогших чимээ гарлаа. Банзар Цээнээ хоёр нэгэн зэрэг үүд рүү харж чимээ чагналаа. Дахиад тогшлоо. Цээнээ гайхсан янзтай Банзар руу нүдээ том болгон харж «Хэн болоо?» гэж шивнэн асуув. Банзар «яадаг юм, очоод асуу» гэж мөн шивнэн хэллээ.
Цээнээ үүдэнд очоод чимээ чагнан зоссоноо үүд дахин тогшиход,
-Хэн бэ? Гэж асуув.
-Би байнаа гэх эмэгтэй хүний дуу гарлаа. Эрт орой нэгэн цагт учрах ёстой байсан зүйл ёсоороо учрах нь энэ. Банзар Цээнээгийнхээр орогнон хонож өнжих болсноос хойш сар гаруй болжээ. Гэвч сүүлийн энэ долоо хоног шиг ингэж улайм цайм хэд хоног дараалан орон гэрээ орхиж байсангүй. Бас энэ хугацаанд эхнэр нь ч түүнийг мөрдөн мөшгөж хөөцөлдсөнгүй.
«Одоохондоо миний байгаа газрыг мэдэхгүй байгаа. Нэг л цагт тэр сүр хийтэл ороод ирнэ байх» гэж Банзар сэтгэлдээ ёрлон хүлээсээр байжээ. Ёстой юм ёсоороо болов.
Цээнээ хулгана руу гэтэж яваа муур шиг чимээ гаргалгүй алхалсаар Банзарын дэргэд буцаж ирээд чих рүү нь ойртон тонгойж
-Яахав? Гэж сэмхэн асуув.
-Тайл, тайл гэж Банзар эрүүгээрээ үүд рүү заав.
-За яршиг хэсэг балбаж байгаад л буцна биз. Би л тайлахгүй гээд Цээнээ орон дээрээс цагаан даашинз авч яаруу өмсөв.
Үүд тогших чимээ нэг дуулдаад түр намдлаа. Тэгснээ дахиад сонсогдов.
«Ороод ирнэ. Юу гэж хэлэх гэж байгаа бол» гэж бодож суусан Банзар гэнэт уур нь хүрэх шиг болж Цээнээ рүү хараад,
-Яадаг юм тайл гэв.
-Нэг их хэрүүл шуугиан болох юм биш байгаа?
-Болбол болог. Ямааны мах халуун дээрээ гэж харин сайн юм боллоо. Түргэн шийдэж, олон юм яривал хүчээр түлхээд гаргачихгүй юу гэж хэлээд Банзар пиджакныхаа товчийг тайлан үүд рүү явснаа,
-Тайллаа шүү, Цээнээ гэж хэлэв.
-Би энэ рүү орчих уу? Гэж Цээнээ инээмсэглэн хэлээд нүднийхээ булангаар хувцасны шүүгээ рүү харав.
-Хэрэггүй ээ, чи зүгээр эзэн хүн шиг сууж бай. Гэртээ байгаа хүнийг хүн яадаг юм. Яривал надтай ярина биз. Би чамайг яасан ч доромжлуулахгүй гэж Банзар хэлэхэд Цээнээ,
-Тэгвэл би тайлъя гэв
Банзар өнөөх дуу дуулж суусан мухрын өрөө рүү ороод ширээний ард суух гэснээ үүд рүү чимээ чагнан тасалгааны голд зогсов.
Цээнээ очиж үүд нээгээд,
-Танд юу хэрэгтэй вэ? Гэж асууж байгаа дуулдлаа. Орж ирсэн хүн, өөрөөр хэлбэл Банзарын эхнэр Рэгзэдмаа,
-Банзартай уулзъя гэж хэлээд хэзээний мэддэг юм шиг Банзарын байж байгаа өрөө рүү шууд алхлав.
Рэгзэдмааг орж ирэхэд Банзар Цээнээгийн орны өмнөх явган сандал дээр суучихсан байлаа. Рэгзэдмаа босго давмагц өрөөний доторх байдлыг тойруулж нэг ажиглаад Банзар руу алхам ойртож өөдөөс нь ширүүн харцаар ширтэн зогсов. Банзар Рэгзэдмаа руу эгцлэн харж чадсангүй.
Цээнээ Рэгзэдмаагийн хойноос орж ирээд хаалга аяархан хааж хажуугаараа хана налан зогсов. Рэгзэдмаа Банзараас үг сонсоно гэж найдсан янзтай, доош гудайлгасан толгой руу нь ажиглан, цухалдуу амьсгаадсаар хэсэг зогслоо. Тэр дуугарсангүй.
Цээнээ гараа элгэндээ зөрүүлж зогсоод Рэгзэдмаагийн араас ажиглах зуур үе үе Банзар руу харж доод уруулаа хазлан нүдээрээ инээмсэглэнэ.
Хэн нь ч үг дуугарч чадалгүй ийнхүү хэдэн минут өнгөрлөө.
Банзар гэнэт сууж байсан сандлаа шажигнуулж, үсээ хойш нь илээд өндийснөө, Рэгзэдмаагийн нүүр рүү бас л харж чадсангүй. Цээнээ рүү баяргүй харцаар нэг хараад дахин доош харав.
«Гутал руу нь их харж байна. Оймс нь урагдчихаа байх даа» гэж Банзар сэтгэлдээ Рэгзэдмаагийн тухай бодоод нүүр халах шиг болж яльгүй улайлаа.
Энэ гурван хүн цаашид дуугүй зогсоцгоогоод байх нөхцөлгүй болов. Хэн нэг нь заавал дуугарах хэрэгтэй боллоо.
Рэгзэдмаа тасалгаанд байгаа хэнд ч дуулдахуйц гүнээр амьсгаа аваад:
-Чи юу хийж байгаа юм бэ? Гэж ам нээв.
-Сууж л байна, гэж Банзар эгдүүтэй хариулаад яах гээв гэсэн янзтай өөдөөс нь муухай харав.
Рэгзэдмаа Цээнээ рүү эргэж нэг харснаа
-За явъя, Банзар аа харья гэж хэлээд ухран үүд рүү ойртож зогсов. Тэгэхдээ огт уурлаж уцаарласан шинжгүй, гэртээ байж байгаад хамт юманд явахаараа «За явъя, Банзар аа» гэж хэлдэгтэй яг адилхан зөөлхөн энхрий дуугаар хэлжээ.
Рэгзэдмаа их хүч гаргаж байж энэ үгийг хэлсэн нь байшингийн хананд хүртэл мэдэгдэх шиг боллоо. Цастай, бороотой, баяртай, яаруу, гэрт гадаа, орон дотор, эзгүй талд, олны дунд, аминч хоёулханаа янз бүрийн цагт олонтоо сонсож, чихэнд нь ижил дасал болсон хуучин ханийн дуу Банзарт маш ойрхон, бараг зүрхэн дотор нь ийнхүү дотно сонсогдсонд баярлах шиг санагдав. Хэрүүл маргаанд зэхэж суусан хамаг хорон сэтгэл Рэгзэдмаагийн энэ дуунд юу ч үгүй хайлаад явчих шиг боллоо.
-Явъя аа явъя! Гэж хэлээд Банзар босож орны хөл дээр тохоостой байсан цуваа авч үүд рүү гэлдрэв. Цээнээ байрнаасаа хөдөлсөнгүй. Тасалгаанд цохилж байсан ганц цагны чимээ үүд хаагдах хүртэл сонсогдсоор байлаа.
Банзар Рэгзэдмаа хоёрыг гудамжинд гарчихсан хойно Цээнээ өнөөх цав цагаан даашинзтайгаа гуравдугаар давхрын тагтан дээр гарч ирээд тэр хоёрын хойноос «Баяртай» гэж чанга хашгирав.
Энэ үгийг сонссон Рэгзэдмаа сэтгэл хэзээ ч цэлмэшгүй нууц гэм хийчихсэн юм шиг гэртээ харин харьтал Банзарт ганц ч үг хэлж чадалгүй хөмсгөө зангилан хоолой нь зангирч явжээ.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 20/4 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 136 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


B3-041.JPG
Хэмжээс: 600x240 47k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4305


erd-037.JPG
Хэмжээс: 600x450 110k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3016

Зураач : Б.Хонгорзул
khongor044.jpg
Хэмжээс: 600x391 93k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3126


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn