Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: : П.Баярсайхан : Сарсагчин бол сармагчин (Төгсгөл)
Оруулсан admin on 2008-09-30 04:29:13 (3795 уншсан)

- Чиний үнэлэх хамаагүй. Энэ хүмүүс үнэлдэг үү? Үгүй юу? Жишээ нь танай дарга нар одоо чамайг муу хэлж байгаа. Нэг нүдээр үзэхгүй байгаа. Чиний шударга зан тэдэнд таалагддаггүйгээс тэр. Чи тэдний амжилтыг үгүйсгэсэн эсэргүү, гэмт хэрэгтэн ч болчихож магадгүй.
- Манайд сайн юм бий гэж Дэлэг гэмт хэрэгтэн болчихоод буруугаа хүлээсэн шиг хэлэв. Хоёулаа хундагатай архинаасаа балгалаа. Магсар түүнийг сүрхий ажих нь, “Оюутан, онц сурлагтан Дэлэг, инженер Дэлэг болоод яаж өөрчлөгдөж вэ?” гэж мэдэх гэсэн шиг.
- Оюутан байхдаа намаéг сайд гэж хочилдог байсан. Золигийн хар хавтаснаас болж тийм хоч авсан юм даг. Тэгтэл би одоо жинхэнэ сайд биш ч гэлээ сайдын эрх эдлээд явж байдаг.
- Чи жинхэнэ сайд болноо. Магсар хөхөн инээж үүдэнд очиж чоно, ирвэсний сунайсан урт арьсны дундуур бас нэг арьс унжуулчихсан шиг зогсоод эхнэрээ дуудан,
- Хөөе, чи дуулав уу? Дэлэг намайг сайд болгох гэнэ. Эд нар чадах улс шүү! гэлээ.
Дэлэгийг явахад нь тэд ёсорхог үдэж “Хариас олж ирсэн юм” хэмээн тахины гялалзсан шар хавтаг, хайрцаг яæнууртай бэлэглэн, “Ирж бай л даа” гэцгээлээ. Түүнийг гарсан хойно Тунгалаг ширээн дээрх аяга тавгийг хураах зуураа,
- Энэ хүн архинд орчихоо юу даа гэвэл Магсар,
- Хэн тэрэв? гэжээ.
- Танай ангийн найз аа...
Магсар цонх уруу очиж, Дэлэгийг машин зам хүрч, буудлаас автобусанд суугаад явах хүртэл нь тэвчээртэй харна. Олон жилийн өмнө Дэлэг, ангийн хурал дээр “Магсар бол чадалтай оюутан. Дутагдлы нь хэлбэл бага зэрэг бэртэгчин зантай л хүн” гэж билээ. “Бэртэгчин...” Магсар бугуйн цагаа хараад эхнэртээ,
- Наадуулаа шалавла аа! Юмаа зэх! Унаа ирэх цаг болчихож, оройтох нь! гэв.
... Автобус буудал бүрт зогсоно. Цөөхөн хүн бууж, сууна. Дэлэг хамгийн ард суужээ. Толгой улам их өвдөнө. Автобус цонхоор хотын төвийн сүрлэг, өндөр барилгууд үзэгдэнэ. Дэлэгийн багад ийм нүсэр том барилга үгүй, хавтгайдаа хоёр гурван давхар, хамгийн өндөр нь дөрвөн давхар боловч тэр нь хуруу даран тоолохоор тун цөөхөн байшин байсан юм даã. Дэлэг ч өсөж, хот ч томорчээ. Түүнийг өтлөхийн цагт хот мөн өтлөх үү? Бас түүниéõ шиг амьñгаа хураах уу? Хүн бол толгойдоо ургасан ганц нэг цагаан үсийг сугалаад хаячихдаг шиг, хот газар хуучирч хоцрогдсон барилга байшинг нурааж цэвэрлэдэг. Тэгтэл толгойтой үс нэлэнхүйдээ бууралтвал яах вэ? Бүгдийг зулгаах уу? Хот өтлөх нь өтлөнө өө, харин үхлийн тухай хүнээс өөрөөс нь асуу! Дэлэг, тэндхийн газар дороос тийм хотын үлдэгдлийг малтаж илрүүлэв, тийм хүмүүс эрт өмнө амьдарч байсны ул мөрийг шинжилж тайлав хэмээн сонин хэвлэлд их бичдэгийг санаж, “Сөнөхдөө хүрвэл хот сөнөдөг юм байна” гэж бодно. Хот яагаад тийí мөхөв өө? Хүмүүс нь сүйрсэн хотод л тийм гашуун хувь тавилан оногддог биз. Түүнээс биш эзэн нь байгаа цагт хот байх л болно. Үе удам тасраагүй цагт, үр удмаан хүн алдаагүй цагт хот байх л болно. Ер хүн өөрийгөө хотын зүрх гэдгээ мэддэг болов уу? Өөрийгөө хот доторхи бас нэг хот гэдгээ ухаардаг болов уу?
Цоройсон өндөр барилгууд ард хоцорч, одоо элдэв өнгийн дээвэртэй навтгар, шавар байшингууд үзэгдэх болов. Дүүжилсэн хаягий нь эс анзаарваас дэлгүүр гэхийн аргагүй намхан шавар байшингийн үүдээр хүмүүс хоëхин, тэрнээс цааш банз, шургааг хашаа, гудамж үргэлжилнэ. Зам дагууд хувин сав дамнасан, мод, төмөр янз янзын хийцийн тэргэнцэр түрсэн хөгшид, хүүхдүүд баéñгээд тааралдах нь худгаас ус зөөж яваа нь тэр байжээ. Автобус хотын захын дүүрэгт иржээ. Танил хашаа гудамж нүднээ тусахад Дэлэг ийшээгээ ойрд зүглээгүйгээ саналаа. Ирэлгүй сар шахам болчихсон байна гэж үү? Тийм байх юм. Хачин юм даа. Өдөр хоног нүд цавчих шиг хурдан өнгөрдөг болжээ. Дэлэгийг оюутан байхад энэ рүү төв зам тавигдаагүй, автобус ч явдаггүй, наашаа ирье гэсэн хүн, өөрийн унаатай нь өөрийн унаагаар, унаагүй нэг нь бол хөлсний тэргээр, нөгөº бол шийр зааж явган явж ирдэг байлаа. Дэлэг гэртээ цүнхнээсээ ном дэвтрээ гаргаж тавьчихаад оронд нь дэлгүүр хоршооноос талх, боов шоовхон дүүргэж аваад наашаа алхалдаг байж. Долоо хоногт хоёр, гурван ч удаа заавал ирдэг сэн. Эцэг нь нас бараад эх нь орь ганцаар үлдэхэд Дэлэг айхтар их эмзэглэж, хэдий тусдаа гарсан ч ийшээ үргэлж гүйж, хонож өнжиж, тэр ч байтугай зуны амралтынхаа ихэнх хугацааг ээжийнхээ дэргэд өнгөрүүлдэг байлаа. Гэтэл одоо эхдээ үзэгдэлгүй бүтэн сараар сураггүй явдаг болжээ. Унаа машин элбэгшин, хөлсний тэргэнд сууя гэхнээ ч халаасандаа үргэлж мөнгөтэй болж шув шулуухан дардан зам засагдаад бараг гэрийн гаднаас автобус хөдөлж, энд хашааны нь үүдэнд тулах шахаад зогсож байхад шүү!
Дэлэг автобуснаас бууж, “Цахилгаан хүчдэл, аюултай!” гэсэн тэмдэг бичиг торгосон шонгийн модны хажуугаар гарахдаа хоёр гурван ямаа тэрүүгээр эргэлдэж, нэг нь бүр шонгийн мод мэрж зогссоныг тууж холдуулаад цаашаа явав. Шинэ ногоо цухуйж, цэцэг дэлгэрч байхад модны өргөс долоож зогсдог нь юу вэ? Годронгууд өндөр хүчдэлийн аюулыг ч яаж мэдэх вэ дээ. Бодож сэтгэдэг гэх атлаа хүн л тэр болгоныг гүйцэд ухаарахгүй юм байна даг.
Хамгийн захын хашааны булангаар дөнгөж тойртол гудамжны дундаас том, ногоон өнгийн хаалга дүнхийж, Дэлэг алхаагаа түргэсгэх нь яарчээ. Хөгшний бие гайгүй л байдаг байгаа даа? Тэр дөхөж ирээд, хаалганы дээд хэсэгт “Нохоîноос болгоомжил!” гэж тод цагаан будгаар алдаатай, мурий сарий бичсэнийг үзээд гайхлаа. Хэдийдээ нохойтой болчихов оо?! Хашаан дотор юм цохих дуулдаж, Дэлэг хаалгыг өөрөө онгойлгохоор цээжээрээ шахаж наалдаад нарийхан завсраар хуруугаа оруулан нууц түгжээг эрнэ. Багадаа гадуур тоглож тоглож ирээд бугуйгаа хүртэл шургуулчихдаг байсан тэр завсраар одоо хоёр хуруу нь арайхан багтлаа. Хаалганы цаанаас малын шинэхэн баас, хатсан өвс, өтөг бууцны үнэр ханхлахад Дэлэг нүдээ аниад удаан үнэрлэнэ. Өө! Ямар сайхан юм бэ?
Эх нь гэрийнхээ үүдэнд явган сандалд суугаад түлээ хагалж байлаа. Хашааны булангаас уяатай гөлөг цор цор хуцна.
- Ээ ашгүй! Хүү маань ирлээ...
- Сайн уу ээж ээ?! Бие гайгүй юу?
- Гайгүй дээ, яахав... Эх нь хормойгоо гөвсөөр босохдоо,
- Миний хүү хүүхдүүдээ дагуулаад ирэхгүй яагаа вэ? гэх нь ач нарыгаа санажээ.
- Хүүхдүүд хичээлээ давтаж суугаа. Одоо шалгалт нь ойртчихсон шүү дээ ээж ээ!
Эхий нь хөл дор хагалсан түлээ гэхээр юм харагдахгүй дан холтос зомгол дүүрчээ. Дэлэг,
- Алив хэдэн тайрдас цохиодохъё гэсээр газарт хэвтээ сүхийг авбал эх нь,
- Яах нь вэ миний хүү! Хэрэггүй. Ээж нь наадуулыг чинь хамаад болно. Орж халуун цай ооч! гэлээ.
Дэлэгийг түлээ хагалж эхэлбэл эх нь гэртээ орж тавагтай өрөм чихэр ширээнд өрөөд халуун савтай цайнаас хүүдээ аягалж тавьсны дараà галаа нэмж шинэ цай үйгээд гарч ирлээ. “Хэдэн бууз чимхсэн маань зөв боллоо” гэж бодонгоо,
- Орж цай уу миний хүү! Ядарчихна гэхэд,
- Энэ бөндгөрийг цуулчаад оръё оо ээж ээ гээд сүхээ далайж хэсэг ярны хажуугаар цуу цохитол бие доргисноос тэр үү өврөөс нь нэг юм подхийн сугарч унасан нь Магсарын бэлэглэсэн тамхины хавтаг ажээ. Тэрээр газраас хавòгийг авч, наалдсан шороог нь үлээж цэвэрлээд эргүүлж тойруулан үзнэ. Хавтгийн нүүрэн талд гурван жаахан сармагчин зэрэгцэж суугаад нэг нь хоёр гараараа нүдээ дарж, нөгөө амаа таглаж, гурав дахь нь чихээ бөглөжээ. Сармагчингууд “Би үзээгүй, би сонсоогүй, би мэдэхгүй” гэж Дэлэгээс нуугдах газраа олж ядаж байх шиг. Хавтаг дотроо хариугүй гүйж орох нь ээ тэд!
- Энэ сармагчингуудыг гэрт оруулчихаач ээж ээ!
Эх нь алт түрхсэн юм уу даа гэмээр гялалзах шинэхэн шар хавтгийг хүүгээсээ аваад гэрт орох зуураа сониучирхана.”Дүрсгүй мондинууд вэ” хэмээн гурван сармагчинг өхөөрдөж хавтгийг авдар дээр толины өмнө тавилаа. “Эндхийн хоршоонд л ер харагдаагүй эд байна. Хүүд хүн өгч дээ.”
Эх, авдраа онгойлгож булан уруу нь толгойгоо бараг шургуулаад гялгар ууттай шинэ цагаан цамц гаргаж ирэв. “Хүүгийн санаанд нийцэх байгаа. Томдох ч үгүй ээ, таарахын хувьд яг таарна.” Эхэд, тамхины хавтгийг дахиж үзмээр санагдлаа. “Дүрсгүй мондинууд вэ? Юунд хамаг байдгаа таглана вэ?”
Дэлэгийг түлээ хагалахад хашааны буланд оцойн суусан халтар гөлөг чихээ соотойлгож, толгойгоо гилжийлгэн сониучирхан харах агаад үе үе сүүлээ сүрхий хөдөлгөхдөө цор цор хуцна.
- Миний хүү нүд рүүгээ мод үсэргэв зээ! Болгоомжтой цохиорой... Ямар их түлээ хагалаа вэ? Яртайг нь орхичих оо! Одоо болно...
- Хаанаас ийм сүрхий нохой олоо вэ? Ээж ээ?
- Айлын хүүхэд л олж өгсөн шүү дээ. Хөөрхий нялхаараа юм. Амьтны үр дорхîноо томорно доо...
- Гадаа хаалган дээрээ “Нохооноос” гээд буруу биччихэж...
- Ээж нь тэрнийг яаж мэдэх вэ? Энэ хамар хашааны Нямын бага хүү л бичиж өгсөн юм. Энэ жил сургуульд орсон хүү шүү дээ. Ээж нь заримдаа ганцаардаад үдэш орой эвгүй байх юм байна шүү дээ...
Дэлэг түлээг улам шаргуу, улам идэвхитэй хагална. Өдрийн турш түлээ цохиод өнжмөөр санагджээ. Эргэж харилгүй үргэлж энд эхийнхээ дэргэд л байгаад баймаар.
Эх өнөөдөр хүүгээ ирнэ гэж хүлээж, харуулдаж байлаа. Хүүгээ ажвал сүүлийн нэг сард ядарч, улам их турчихсан шиг, ар шил нь хонхойж, хүзүү нь гүрдийгээд турьгүй нарийхан ч болчихсон шиг. Тамхины хавтаг дээрх гурван жаахан сармагчингаас ч давжаа харагдах шиг.
- Амар даа, миний хүү! Эцчихлээ...
Эхийн нүдийг нулимс бүрхжээ. “Миний хүү өнөөдөр дөчин нас хүрч байгаа юм шүү дээ...”

1988 он




( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 280 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


art_03.jpg
Хэмжээс: 600x353 102k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3834

С. Базарваань	50х70, зотон тос
Уяан дээр
Хэмжээс: 600x424 86k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3855


B2-005.JPG
Хэмжээс: 600x450 65k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3677


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2020 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn