Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: П.Лувсанцэрэн : Нэгэн үдэш
Оруулсан admin on 2008-09-30 03:52:12 (5213 уншсан)

Энэ өдөр хотын дээгүүр манан татаж, нар харагдахгүй, оройн хуурай ширүүн жавар зүг бүрээс тас хайрч байлаа. Гудамжны цардмал хөрсөн дээгүүр алхлах хүмүүсийн чимээ тод дуулдаж байн байн машин давхиж, дохионы гэрлүүд асаж унтарна. Өвөл зун гэж ялгаагүй нэгэн хэмжээтэй байдаг ажлын өдөр дуусдагаараа дуусаж, хүмүүүс тардгаараа тарж, Хорлоо сугандаа хэдэн сонин хуйлж хавчуулаад гэр лүүгээ зүглэж явав. Хүмүүст болон өөртөө ямар нэгэн муу юм хийгээгүй хэрнээ сэтгэл нь баахан бараан, ажил дуусаад гэртээ харьж яваа хүний баяр хөөр гэх юм юу ч байсангүй. «Энэ замаар өглөө ажилд очиж, орой ажлаас тарж яваад нэг мэдэхэд би гэдэг хүн байхгүй болчихсон байна шүү. Намайг алга болчихлоо гэж энэ хот үгүйлэх ч үгүй, харамсах ч үгүй» гэж бодоход уйтгартай санагдана. Сэтгэл чухам яагаад бараан байгаагийн учрыг тэр өөрөө нягталж бодоогүйгээс биш, энэ нь чухамдаа хоёр шалтгаантай байжээ. Yүний нэг гэвэл, сарын эхний мөнгө дуусан, эцсийн цалин буух болоогүй байхад эхнэр нь гэнэт «Yйлдвэрт захиалах пальтоны урьдчилгаанд өгөх мөнгө олж ир! Би шинэ жилээр амьтны нүдний өмнө, худлаа хэлэх хүнд, насаараа өмссөн, бас нөхөөстэй пальтоны оронцог өмсөж явахаасаа ичиж байна. Мөнгө олж ирдэггүй юм бол би өөрийнхөө аргаар олно» гэж тушаажээ. Энэ «өөрийн арга» гэдэг нь чухамдаа юуг хэлж байгааг Хорлоо мэдэхгүй ч түүний эхнэр Жавзан үнэхээр зэвүү нь хүрвэл юу ч хийхээс буцахгүй ширүүн зантай тул далдуур айдас хүрээд байжээ. Ингээд мөнгө олох санаатай «хэдэн төгрөг зээлүүл!» гэж өөрийнхөө итгэсэн гурван хүнээс асуугаад арван төгрөг ч олж чадсангүй. Хоёрдугаар шалтгаан гэвэл Хорлоогийн дүүтэй суусан Цэмбэл гэгч хөдөөнөөс ирж түүнд Хорлоо хот газрын албан хаагч хүний хангалуун сайхан амьдралыг үзүүлэх гэж, бас гар хоосон ирээгүйд нь хариу санаж дэлгүүрээс хоёр шил цагаан архи авчруулж, шимийн архитай холин ууж, согтсондоо эхнэрийнхээ өөдөөс уцаарлан шөнө дунд өнгөртөл найрлаж наргисан тул түүний хор одоо хүртэл гараагүй ухаан нь булингартаж, дотор нь манаран байн байн гудамжны шороо руу нулимж явав. «Намайг үхэхэд хоёр хүүхдээс минь өөр хэн ч харамсахгүй» гэж тэр дахин бодоод бүр дахин уур нь хүрэв. «Би ер нь юуны төлөө амьдарч хүн төрөлхтнийг юугаар гялайлгаж яваа хүн бэ?» гэж бодоход ер хэлэх үг байхгүй санагдав. Хажуугаар нь огт танихгүй буюу ганц нэг зүс үзсэн хүмүүс ер хайхрамжгүй түргэн түргэн алхлан өнгөрч ард явсан зарим нь гүйцэж түрүүлээд эргэж ч харалгүй доошоо тонгойсхийн алхацгаана. Тэднийг харахад дандаа яараад л яваа юм шиг. «Яахав дээ, явцгааж л байг!» гэж Хорлоо дотроо нэг бодсоноо «Жаргалтай улс» гэж тэдэнд атаархах сэтгэл төрөв. «Гэртээ яваад харихад эхнэр нь хоолы нь төхөөрчихсөн инээж угтах, бас өвөртөө мөнгөтэй, дулаан хувцастай яваа энэ хүмүүст юуны уйтгар гаслан байх билээ. Би бол нэг муу мунгинасан нохойн гөлөг. Залуу нас ч өнгөрлөө. Одоо юу ч миний сэтгэлийг сэргээхээ өнгөрсөн. Оюун ч сэргээж чадахгүй » гэж тэр бодлоо.
Хорлоо арван долоон настайгаасаа улсад ажил хийжээ. Эхлээд багш дараа нь эвлэлийн ажилтан, дараа нь дахиад багш, сүүлд нь жолооч, одоо зааварлагч. Гавьяа шагнал ч алга. Эхнэр царай муутай, хүүхдүүд хувцас муутай. Нас 36. Өнгөрсөн долоо хоногт тэр Налайхаас ирж яваад богино хар пальтотой, тайрмал үстэй, ядам хуруундаа том чулуун шигтгээтэй бөгж зүүсэн урт сормуустай Оюун гэдэг хүүхэнтэй вагон дотор цочирхон танилцаж ирээд, ирсэн даруйдаа сэтгэл нь бүр сэргэж гурван ч орой түүнтэй хөөцөлдөн уулзжээ. Байдлыг ажиглавал Оюун ч танилцсандаа нэг их дургүйцэхгүй байх бололтой. Энэ Оюун шиг овоо царайлаг хүүхэнтэй Хорлоо урьд нь ойр танилцаж, өөртөө дасгах шахсан удаагүй тул хүнд үзүүлмээргүй эрдэнэ хээрээс олчихсон юм шиг сэтгэл нь баясаж, эхнэртээ уур нь хүрч гэртээ тогтвор алдаж, хааяа «Саальчин бүсгүй»-г амандаа аялж, хэд хоног хормой нь гайгүй хүчтэй дэвэлзжээ.
Гэтэл гурван удаа түүнтэй уулзсанаас хойш орой нь гэртээ оройтож хариад эхнэртээ эрүүдүүлж суух, үдэш нь пальтоны зах босгоод орон гэргүй юм шиг гудамжинд дагжин хүлээж зогсох, шөнө нь орондоо ороод нойр хүрэхгүй бодол бодох цөм яршигтай санагдаж «За больё доо надад хичнээн сэтгэл байгаад энүүнтэй суух юм биш, залуу насанд дайралдах минь яав аа!» гэж харамсаад өнгөрчээ.
Одоо эргээд бодоход багш байсан цаг, эвлэлийн ажил хийж явсан үе амьдралд нь арай дээр ч байсан шиг санагдана. Багш байхад ядахдаа цөөн ч болов хүнд «Багш аа!» гэж хэлүүлж, тэрүүндээ баясна. Эвлэлийн ажил хийж явахад өөрөө нэг их гялалзуулж мандуулахгүй ч гэсэн залуу улсын дүйвээнээр сэтгэл сэргэж нэгийг санаж, нэгийг мартаж явах нь сайхан байжээ. Одоогийн ажлын хувьд хоног өнгөрөөх л төдий болж явна.
«Залуу нас өнгөрчээ. Одоо миний сэтгэлийг юу ч сэргээхгүй, Оюун сэргээхгүй» гээд бодоход бүр уйлж болмоор гашуун санагдаж өөдөөсөө ирж яваа нэг согтуу хүнийг хараад «Энүүн шиг навс уухсан» гэж бодов. Гэтэл өвөрт мөнгөгүй улмаас эхнэр нь бодогдлоо. Босго алхмагц л «Чи мөнгө олж ирэв үү?» Гэж асуухы нь бодохоос гэртээ ч очмооргүй санагдав. Очихгүй гээд хаачих ч юм билээ. Хорлоо өдөөсөө ирж яваа согтуу хүнийг дахин ажиглав. Тэр нь огт танихгүй, туранхай жижиг биетэй, арчаагаа алдтал архи ууж гуйвсан дайвсан амьтан явав. Гэвч согтуу хүн сохор ухаантай гэж тэр, Хорлоогийн ажиглаад байгааг мэдсэн бололтой, яг урдуур нь хөндөлдөн гуйвж ирээд:
-Чи юу гэж хүн ажиглаад байсан юм бэ? Муухай байна уу? Гэж асуув. Хорлоо юу ч хэлэлгүй хажуугаар нь тойрон өнгөрөх гэтэл нүднээс нь гал манасхийж, юу болж байгааг ч ухаарах зав өгсөнгүй, дахин хамар руу нь цохилоо.
«Алаад хаях хуна!»гэж бодоод Хорлоо эргэж хартал нөгөө согтуу нь пальтоныхоо захыг босгосон хэвээр юу ч болоогүй юм шиг дайван гэлдэрч яваа харагдана. Түүнийг хойноос нь харахад гуд татаж унагаад духаар нь цардмал зам дээр зуу дахин мөргүүлж байсан ч болохоор даанч доожоогүй амьтан харагдав. Түнийг зодохсон гэх дур Хорлоод огт төрсөнгүй. Харин дотор нь нэг уужрах шиг санагдав. Үүгээр түүгээр явцгааж байгаа түмэн амьтан, хүнсний дэлгүүр, гудамжинд асаасан гэрэл, хөл доор хийсэж байгаа цаас юм бүхэн тод харагдаад машины чимээ, «Бушуу яв гэм!» гэж хүүхдээ аашилж яваа бүдүүн хүүхний дуу чихэнд сонсогдож сохор дүлий явж байгаад хамаг эрхтэн нь гэнэт эрүүл болчихсон юм шиг сайхан санагдаж, цустай шүлсээр хогийн сав руу нэг нулимаад гэр рүүгээ гялалзтал алхлав. Өвөртөө мөнгөгүй ч гэсэн, харсан хүн дагаад инээмээр баяртай сайхан инээмсэглэсээр Хорлоог гэртээ орж ирэхэд шинэ пальто бариад орж ирж байгаа юм шиг эхнэр нь өөдөөс нь бас л баяртай доогтой гилжийсхийн инээмсэглэн угтжээ. Эхнэрийнх нь шүд бүр залуугийнх шигээ сайхан яралзаж харагдав. Хорлоо анх энэ л шүд , энэ л инээмсэглэлд унан хатан дурлаж байсан санагдана.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 259 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

зотон тос 40х51 см
Гуталчин
Хэмжээс: 476x600 80k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3959


flo-006.JPG
Хэмжээс: 600x450 133k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3628

зотон тос 40х51 см
Тогооч
Хэмжээс: 473x600 71k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4583


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn