Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Sienna 		 Өгүүллэг: Хүүхэлдэй эргэн ирсэн нь (төгсгөл)
Оруулсан admin on 2008-09-15 03:52:16 (6551 уншсан)


Гандир хүүхэлдэйг бушуухан элснээс суга татан гаргаж, гарандаа тас атгаад хар хурдаараа гүйн одож, хоёр гурван байрны цаана орсоны дараа л түр зогсон арайхийн амьсгаагаа дарлаа. Бурхан минь ашгүй охиноос зугтаж чадлаа хэмээн олзуурхан бодохдоо, тортой хүнсээ орхиод ухаан жолоогүй гүйснээ мэдэв. Оройн сэрүү хэдийнэ эргэн тойрныг нөмөрч, тун удахгүй нар шингэх гэж байгааг хараад Гандир цухалдан сандарлаа. Одоо би энэ хүүхэлдэйг яах ёстой вэ, гудамжинд орхиод явж лав болохгүй юм байна. Тэрээр байрны буланд харагдах том төмөр хогийн сав өөд хэд алхсанаа тэр дороо зогслоо. Энэ өөдгүй хүүхэлдэй харанхуй болмогц хогийн савнаас авирч гараад, өглөө гэхэд Гандирын гэрийг олоод ирэх нь лавтай. Гандир түүнийг яах аргаа шийдэж ядан, хүмүүс дүүрэн хөлхсөн машин замын дэргэд хэсэг зуур бодолхийлов. Ачааны том машин дөхөн ирэхэд хүүхэлдэйг зам тосгуулан шидэх хүсэл төрсөн хэдий ч, резинэн хүүхэлдэй шүү дээ хэмээн хаширлав. Машин явж өнгөрсөний дөрөө газартай наалдан тэгширсэн хүүхэлдэй замын голоос өндийн босоод ирэхвий хэмээсэн айдас Гандирын дотрыг маажин амраасангүй. Нар шингэж харанхуй болохтой зэрэг гар хүйт оргиулсан энэ хүүхэлдэй сарвалзан хөдлөж түүний гарыг тас хазах юм уу, эсвэл тэрнээс доор юм тохиолдож Гандир өөрөө хүйтэн цэнхэр нүдтэй болчихоод энэ хүүхэлдэйг тэврээд гэртээ харьж ч магадгүй гэсэн зэвүүн бодлоосоо Гандир үхэтлээ айж, хүүхэлдэйг хаашаа далд оруулах вэ хэмээн аргаа тасартал бодон гудамжинд зогссоор байлаа.

Харамсалтай цаг хугацаа нүд ирмэхийн зуур өнгөрч, нэг мэдэхэд Гандирыг айлгах гэсэн мэт нар алгуурхан шингэж, эргэн тойрон шөнийг угтсан үдшийн сүүмгэр бүрэнхий нөмрөн авахад Гандир золтой л уйлчихалгүй тэвчлээ. Гар өргөн такси хүлээн зогсохдоо тэрээр дараа нь юу ч болсон хамаагүй Цагаан давааны хогийн цэгт хүүхэлдэйг орхиод ирэхээр шийджээ. Тэдгээр газарт хоргодох олон ноход шөнө сүүмэлзэн алхаж явах хүйтэн цэнхэр нүдэт хүүхэлдэйг тасар татан хаяж магад гэсэн далд бодол өвөртөлж байлаа. Тун удалгүй сити такси хажууд нь тоормозлон зогсоход Гандир хойд суудалд суух зуураа, Цагаан даваа хаана байдгийг мэдэхгүй биз хэмээн асуухад жолооч эргэн хартал. . . Бурхан минь бүрэнхийн дунд жолоочийн хоёр нүднээс цэнхэр туяа татаж байхыг харсан Гандир хааж амжаагүй байсан хаалгаа тас саван таксинаас үсрэн бууж, онгорхой дэлгүүр чиглэн хар хурдаараа зугтаж орхив. Дэлгүүрийн үүдэнд очоод цочирдон айсан Гандир цүнхээ онгойлгон гар утсаа гаргатал өглөөхөн дүүртэл нь цэнэглэсэн гар утас нь өөрөө унтарсан байхыг үзээд хүүхэлдэйг аль хэдийнэ амилж эхлэсэнийг мэдэж, хамаг бие нь өөрийн эрхгүй дагжин чичирлээ. Яг одоо ямар нэг үйлдэл хийхгүй л юм бол хэдхэн минутын дараа Гандир өөрөө цэнхэр нүдээр орчныг гийгүүлсээр балчир охин дээрээ очно гэдэгт одоо тэрээр туйлын итгэлтэй болжээ. Гандир нэгэн санаа олж ухасхийн гудамжаар гүйлээ, таксинд сууж л лав болохгүй, тэндээс Гандир амьд бууж ирэхгүй ч байж магад. Урд нь хөл хөдөлгөөн дүүрэн байдаг хотын гудамж цаанаа л нэг эзэнгүй мэт хоосорсон байсан ч Гандир тэвдэлгүй гүйсээр байв. Харин Гандир цаг хугацааны хувьд даанч буруу тооцолсон байжээ. Тэрээр зорьсон зүйлдээ харамсалтай нь хүрч амжихгүй гэдгээ гэнэт тод томруун ухаарлаа. Дахин хоёрхон алхахад түүний бие нь хөрөх мэт санагдан, гайтай хүүхэлдэйг атгасан баруун гарын үзүүрээс нь эхлэн ямар нэг үл мэдэгдэх хүйтэн зүйл дээшлэн ирэх нь түүнд мэдрэгдлээ.

Гандир бахардан хашгираад мэдээ алдаж буй мэт болсон баруун гараа сүүлчийн хүчээ шавхан хөдөлгөж, гартаа атгасан хүүхэлдэйг газарт чулуудаад гараа атган сөхрөн унах нь тэр. Хүүхэлдэй хүчтэй шидэгдэн газраар өнхрөөд, замын хажууханд байсан онгорхой траншейны нүхрүү орж тас хийн унах нь дуулдлаа. Гандир бие нь хүйт даахаа больж, арай дээрдэж эхлэхийг мэдэрч эхлэв. Гэхдээ траншейны нүхрүү өнгийн харахаас эмээн, нүүр буруулан зугтахаар өндийтөл, бүрэнхий дундаас том арзгар толгой нүхнээс урган гарахыг хараад өөрийн эрхгүй хахирган дуугаар чарлаж орхилоо. Хүүхэлдэй ийм том болоод гараад ирлээ гэж үү дээ.

Чи юу гээд чарлаад байгаа юм хэмээн халамцуу дуутай хүн түүнээс дуталгүй бахирахад Гандир сая сэхээ орон чимээгүй болтол, өнөөх согтуу этгээд чанга дуугаар Гандирыг загнаж эхлэв. Битгий гэрийн тооноор хог хаяад байгаарай, та муусайн юмнуудад дээрэлхүүлэхгүй шүү, тэгээд бас сүнс үзсэн хүн шиг чарлана гэнээ, энд чинь айл гэр амьдардаг юм мэдэв үү хэмээн хашгиран загнаж эхлэхэд Гандир бараг л баярлах мэт болж, тэндээс гүйн холдоод бушуухан гэртээ харихаар яарчээ. Энэ хүн гарч ирж чанга дуугаар хашгирахыг бодвол хүүхэлдэй бяц унасан бололтой гэж Гандир дотроо бодсон ажээ.

Гандир гэртээ ирээд шөнөжин унталгүй үүр цайлгажээ. Нөхөр охин хоёр нь гүн нойронд автан таатайяа унтана. Тэрээр гэртээ тохиолдсон зовлонгийн гэрч болох бяцхан гөлгөө энгэртээ тэвэрсээр, шөнөжин нүд хамхилгүй үүр цайлгалаа. Тэдний гөлөг нь тэдди гэсэн нэртэй болсон төдийгүй хөөрхөн цондгор болон таргалж, хэдийнэ хэргийн эзэн болж эхэлж байгаа билээ. Гандир нохойны төрөлх зөн билгэнд итгэн, тэддигээ тэвэрсээр өчүүхэн чимээ бүрд давхийн цочсоор орон дээрээ бүлтэлзэн суулаа. Гэхдээ л өөрөөс нь түрүүлж хүүхэлдэй ирэхийг мэдрэх ёстой тэдди гөлөг нь Гандирын өвөр дээр улам ч тухлан унтсаар л байсан нь Гандирын айдсыг бага боловч улам улмаар нимгэлсээр л байв. Хацранд нь нэг нойтон зүйл хүрэх мэт болоход Гандир огло үсрэн бостол тэддигээ тэврээд аль хэдийнэ дуг нойрондоо дугжирчихсан байх нь тэр. Тэдди нь түүнийг сэрэхийг хараад гадагшаа гаргаж магад хэмээн бодсон бололтой бяцхан сүүлээ өргөн сайхан аашлан хөлд нь наалдлаа. Гандир бушуухан нөхрөө сэрээж, дараа нь нам унтсаар буй охиноо чангаав. Нойрмог нүдтэй нөхөр нь цайгаа чаначихсан юм уу хэмээн асуусаар орондоо улам шургаж, охин нь нүдээ тас анисан хэвээр ээжээ би цэцэрлэгтээ өнөөдөр явахгүй байя л даа хэмээн уруул цорвойн үглэхийг хараад Гандирын сэтгэл бүр мөсөн амарлаа. Тэдний гэр бүлийн өглөөний амьдрал урдын л адилаар хэвийн эхэлжээ. Хүүхэлдэй эргэн ирсэнгүй, тэрээр дахин хэзээ ч эргэн ирэхгүй. Гандир дуу аялан өглөөний цайгаа бэлтгэн, галтогооны өрөөний хөшгөө цэлийтэл нь татахад, өглөөний нарны гэрэл илч дагуулан цацран орж ирлээ.

Энэ цаг мөчөөс 8 цагийн өмнө.
Өнөөдөр тэдний галын хувьд жаахан аз муутай, орлого багатай өдөр байснаас траншейны овгор гэгч мөнхийн согтуу явдаг дунд насны эр ихээхэн ааш муутай байлаа. Түрүүхэн хогноос түүсэн хэсэг цаасан хайрцгыг асаан гал өрдөн суусан тэдний толгой дээрээс зүйл шидэгдэн орж ирж тас хийн унах нь тэр. Овгор гуай юу шидсэнийг нь үл анзааран бушуу гэгч нь дээшээ авирч, хог шидсэн эзнийг олж хараал чулуудахаар авирах одов. Галын хамгийн бага нь бас хамгийн их дээрэлхүүлдэг нь болох 9 настай уравгар хүү ар талдаа шидэгдэн унасан зүйлийг нууцхан харвал, галын сүүмгэр гэрэлд хөөрхөн гэгч нь хүүхэлдэй харагдлаа. Бас ч үгүй шинэвтэр юм гээч гээд хүү гараа явуулан хүүхэлдэйг сэмхэн аваад, шөнө унтахдаа ор болгон хэрэглэдэг хэсэг картон цаасны доогуур эвтэйхэн гэгч нь далдаллаа. Өглөө эртлэн босоод ах нараас нуугаад зарчихвал нилээд хэдэн хуушуур аваад идэх мөнгөтэй болно хэмээн бяцхан ухаандаа хэдийнэ тооцоолчихжээ.

Санаагаа амартал хараасны дараа овгор гуай найгалзан бууж ирээд, үргэлжлүүлэн үглэсэнээ гэнэт юу шидсэн бэ хэмээн асуув. Сандарсан хүү юу ч биш байна лээ, хэсэг хог гэж бүхний түрүүн хариулсанаар асуудал шийдэгдэн тэгсгээд намжив. Өдрийн багахан олзоо хуваан, овгор хүн бурд хувь хүртээсний дараа өрдөж буй гал ч сүүмэлзэн, хүмүүс ч унтах тийшээ хандлаа. Хөөрхий хүү олдсон жаахан хүнсээ идэж суугаад, түрүүхэн нуусан хүүхэлдэйгээ таг мартаж орхиод хэдэн картон цаасаа цуглуулан траншейны цаад бүланруу зүтгэтэл гайт хүүхэлдэй цаасны завсараас өнхөрөн унаж траншейны овгор гэгч ааш муут эрийн өмнөхөн талд тогтох нь тэр. Тэрээр архирах мэт муухай дуу гарган өнөөх хүүхэлдэйг газраас аваад хөөрхий хүүг нэг сайн гэгч нь өшиглөж орхив. Чи энийг хаанаас олж авсан бэ, ганцаараа зараад завших гэж байна уу хэмээгээд хүүг дахин нэг өшиглөж аваад, бараг унтарч буй галын дэргэд суун, хармаанаасаа хэзээ ч салгадаггүй матигар хар хутгаа сугалан гаргав. Тэрээр хүүг хутгалах нь уу хэмээн айсан нүдээр харах бусдыгаа тойруулан хараад дахин бусдаасаа олсон зүйлээ нуусан хэнийг ч болов эндээс хөөнө хэмээн шүлсээ үсэргэн өгүүлээд хүүг дуудан дэргэдээ ирэхийг тушаав. Хүүг дахин хэдэн удаа өшиглөж орхиод, махигар хутгаараа хүүхэлдэйн гар хөлийг тэр дор нь огтлож эхлэхийг хараад хүү зодуулсандаа бус, харамласандаа хорсон уйлж эхэллээ. Согтуу эр хүүгийн уйлахыг хараад улам ихээр баясан салгалсан гараараа бяцхан резинэн хүүхэлдэйг тас тас огтчин галруу хаяж суухдаа, хүүхэлдэйн цэв цэнхэр нүд хэрхэн хорсолтой анивалзахыг, хутгаар огтчих бүрт түүний резинэн гар хөл хэрхэн татвалзахыг огтхон ч анзааралгүй гартаа тас атгасаар, согтуу ухаандаа хүүг хашрааж байна хэмээн бахаа хангаж, гэнэт хүчтэй дүрэлзэн асч эхэлсэн галруу хүүхэлдэйг хэсэг хэсгээр огтчин хийж байлаа. . .

Төгсөв 2008


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5/1 | Sienna )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 337 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Хүрэлтогоот
khureltogoot-31.jpg
Хэмжээс: 600x450 77k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4945

Должин : Зам зуур
zam-036.JPG
Хэмжээс: 600x450 110k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4820

Должин : Зам зуур
zam-022.JPG
Хэмжээс: 600x450 96k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3969


Агуулга
Бямба, 2024.03.30
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Даваа, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Пүрэв, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Пүрэв, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Мягмар, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Мягмар, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Даваа, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Пүрэв, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn