Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Б.Баярсайхан : Цэцэрлэгч
Оруулсан admin on 2008-09-11 06:07:50 (3160 уншсан)

Борооны улирал зургаан сарын сүүлээр эхэлнэ. Нэг орохдоо усан галав юүлэх шахам хэдэн өдрөөр асгадаг билээ. Нутгаасааа хол яваа бид борооны улирал эхлэхээр хийх юмгүй гиюүрч, борооны шүхэр барин ээлжээр дэлгүүр гүйж пиво зөөж ууна. Нар үзэхгүй олон хонохоор байшингаас чийг үнэртэж, пиво, чийг хоёрт усан хаван гүйж, ярьдаг бүх сэдэв барагдаад, дэмий л тэнгэрийн ая харж цонхоор ширтдэг сэн. Улаан хүрэн тоосгон хашаатай, томоос том гурван давхар байшингийн нэг давхрын умгар өрөөнд хэдүүлээ нийлж өрөө хөлсөлдөг байв. Дээд давхарт байрны эзэн өвгөн, эмгэн хоёр сууна. Хүүхдүүд нь Сөүлийн төвд ажил хийдэг, тэндээ амьдардаг болохоор амралтын өдөр хааяа ирнэ. Манай байрны эзэд сайхан зантай хөгшид байв. Эзэн өвгөн хааяахан унадаг дугуйгаа унан гарах ба хөгшин нь хөл муутай болоод тэр биз гадагшаа явж харагдахгүй. Харин ням гарагийн өглөө хажуу талд байх сүмд очоод ирж яваа харагддаг юм. Бидний адил энд ажил хийж, манай өөдөөс харсан шавар амбаар хөлсөлж амьдардаг гэр бүлийн залуухан хоёр хужаа байдаг байлаа. Нөхөр нь өглөө бүр дугуйгаа унаж гараад оройхон ирдэг байв. Ажлын цаг ойролцоо болохоор гаравч оровч мэндэлдэг байлаа бид. Хужаа залуу нэг өдөр хөөрхөн бор гөлөг олж ирэв. Урьд нь биднийг нүүж ирэхэд бас нэг цагаан нохой байсийм. Бид ч анзаарсангүй нэг мэдэхэд алга болсон билээ. Эмгэн хашаан дотор майрганан явж цэцэрлэгээ тордоно. Зэрлэг өвс зулгааж, унжиж санжсан навч нахиаг хүүхэд илбэх шиг энхрийлэн боож сойж байдаг байв. Эмгэн байнга тонгойж явна. Эгцлэн өндийж чаддаггүй байлаа. ” Нурууны гэмтэлтэй юм байлгүй, зайлуул” гэж бид ярилцдаг байсан юм. Тэгэхнээ нэг өдөр харж байтал хашааны буланг гараараа тулаад дээш өндийв. Мэдэхгүй хүн харвал жирийн нэг эмгэн хөл нь өвдөөд хашаа тулан түр амсхийж байна даа гэж бодогдмоор. Гайхан хараад байлаа. Хэсэг зогссоноо ахиад л бөгтийн, хоёр гараа савчин, ямх ямхаар хөлөө зөөж тавьсаар гэр лүүгээ ордог гадаах шатаар өгсөв. Эмгэн яльгүй бөхийхөд л шатны гишгүүрт дух нь хүрмээр харагдах ажээ. Манай хашаанд зэрлэг сарнай ургана. Багсайтал ургах зэрлэг сарнайг сониучирхан авгайдаа сагс сарнай явуулахсан гэж дэмий мөрөөднө. Хужаагийн авчирсан бор гөлөг гайхалтай өсгөлүүн байв. Cap хоногоор биш цаг хормоор томорч байв. Идэж байгаа хоолондоо байдаг юм уу гэтэл тийм биш. Бид хүртэл хоолны үлдэгдлээ идүүрт нь хийж өгөх бөгөөд учиргүй ховдоглон бүхэл хахлаар нь залгиж, тэр хавьдаа нэл баас овоолно. Хоногийн хорин дөрвөн цагт гинж дүүжлээстэй хөөрхийг яалтай билээ. Харин хачирхалтай нь эмгэн бороо ид асгаж байдаг борооны улиралд ч байнга л хашаан дотроо өнжиж, инжирийн том модыг тордож байх нь харагдана. Өөртэй нь адил өтлөөд үр жимс өгөхөө больсон энэ мод юун учиртай юм бол доо гэж хааяа гайхдаг байлаа. Пиво ууж, цээжээ гашуун оргитол тамхи баагиулаад уйдсан бид эмгэний ажлын цагийг бүртгэдэг байв. Борооны улирал турш эмгэн нэг ч өдбр алгасалгүй модоо арчилж тордсон билээ. Тэр мод их бүдүүн том, саглагар өтгөн мөчиртэй. Хааяа бид сүүдэрт нь дүүжин ор засаад зуны орой хэвтдэг байсан гээд бод доо. Борооны улирал дуусаад халуун эхэллээ. Тэндхийн халуун гэж зүйрлэх ч юм биш. Пүнхийсэн бүгчим халуунд цээж нүцгэн явмаар санагдавч солонгосчуудын ёс заншилд таарахгүй зовдог сон. Залуу охид нь нэлмийсэн урт банзал, эсхүл өмдтэй явна.
Цээж нүцгэлэхийн тухайд бүр ярих ч юм биш. Эрчүүд ч гэсэн цээж нүцгэлж явах хориотой бөгөөд хүмүүс их л гайхан гудманд таарсан эмгэд, өвгөд хуруу гараар дохин занган ингэж явж болохгүй гэнэ. Гадныхан ингэж явах гээд байх тул амархан олзлогдож мэднэ гэж хаширлаад бид тэдний аяыг дагадаг байлаа. Халууны улирал эхлэхээр үйлдвэр болгон гурав хоног амарна. Бид Сөүлийн төв явж жаахан наргиад иртэл өнөөх хужаа шар гөлгийг инжирийн модноос дүүжлээд алчихсан байв. Хашаанд оройжин нохой хуйхлах хиншүү хярвас үнэртэн, сэтгэл туйлын тавгүй байлаа. Нутаг усныхаа тухай сэтгэлээ дэвттэл ярьж, монголоос ирсэн лонх архи хувааж хүртээд сэтгэл өөдрөг сайхан байсан юмсан. Маргааш нь ажилгүй байсанд бид өмхий чийг, нохой хуйхалсан хярваснаас зайлахын мөн болоод гудмаар сэлгүүцэж, буудалд хоноод оройхон ирэв. Эмгэн хашаан дотроо явж харагдсангүйд бид ч анзааргүй. Маргааш нь болов. Ажил тараад орой иртэл хужаагийнх нүүж байх юм. Учрыг лавласанд эмгэн өөд болсон гэнэ. Эмгэн өөд болоход эд нар хөөгддөг нь ямар учиртай юм бол гэж хэрэгт дурлав. Тэр инжирийн мод эмгэний насаараа тордож ургуулсан шүтээн нь байсан юм байжээ. Эмгэн хар нялхаасаа цагаан будааны талбайд ажиллаж нуруу нь тийм бөгтөр болсон юм байжээ. Цагааны будааны талбайд усан дотор зогсож нуруугаа бөгтөр болтол ажиллаж хураасан мөнгөөрөө инжирийн модтой энэ газрыг худалдан авч байшингаа босгосон юмсанж. Цэцэрлэгч эмгэн хүйтэн бороо, халуун нарыг үл хайхран тордож ургуулсан инжирийн модноос нь нохой дүүжилж алсныг хараад зүрх нь тэссэнгүй. Зүрхний гүнд нь навч нахиагаа дэлгэсэн тэр модыг эксковаторын шанагаар үндсээр нь ховх татах шиг зүрхнийх нь гүнээс сугалж хаяхыг хөөрхий эмгэний зүрх даасангүй ээ. Хужаагийх хаашаа ч юм нүүж, бид пиво ууж, чийгэнд усан хаван гүйж байсаар нэг мэдэхэд мартжээ. Хүний газар юу эс тохиолдох билээ. Эмгэнэлтэй гэхэд багадмаар нэг хэрэг гарлаа. Зүс таних монгол залуу судсаа ханаад үхчихжээ. Уг нь аминдаа хүрчихмээргүй сайн залуу байсан юм. Нэлээд хэдэн жил болсон, удахгүй байр авна гэж ярьдаг байлаа. Бид тэр залуутай хааяахан дэлгүүрийн үүдэн дээр хамт сууж пиво уудаг байсан юм. Хамт амьдарч байсан залуугийн ярихаар бол эхнэрийнх нь тухай таагүй олон зураг, захиа ирсэн гэнэ. Эхнэр нь талийгчийн явуулсан мөнгөөр залуустай наргиж, цаад залуус нь эрээ цээрээ алдан эр эмийн ажил хийж байгаа эхнэрийн нь зургийг буцах хаяггүй явуулсан байсан гэдэг. Эмгэнэлтэй тэр хоёр явдлыг санахаар нар, салхи, хортны харцнаас хаацайлан хамгаалж, арчилж тордон ургуулж байсан гэгээн сайхан хүслийг зүрхний ховдлоос нь суга татан хаяснаас тийм явдал болов гэж боддог юм даа.*


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 308 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Өвөрхангай
ubr-001.JPG
Хэмжээс: 1280x960 549k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2666

Ёл хад
YolHad_13.JPG
Хэмжээс: 700x525 92k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2884


erd-026.JPG
Хэмжээс: 600x450 79k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4313


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2020 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn