Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : САЧО ТАЧИ- ДАРГА, ЭЗЭД:№6
Оруулсан admin on 2008-09-06 10:02:40 (2689 уншсан)

За ингээд муу ке тэргэндээ жаал новшоо чихэж аваад Самбу мач (хот) руу нүүлээ. Байрны хувьд нэгэн жижэгхэн эдлэн гэхүү, хашаа байшин гэмээр ч юм уу даа. Гал зуухнаасаа гадна таван өрөөтэй дан байшин, гаднаа тэр байшингаас түрүү үеийн мөн л дотор нь бөөн хог, новш хөглөрүүлчихсэн агуулах, амбаар маягаар ашиглаж байгаа орон сууцны хуучин байшинтай, тойруулаад таримал модоор хашаалчихсан нэг тийм хуучин опатанд өөрийн төрлөхийн харшилтай тавь нилээд гарсан хятад авгайтай амьдархаар урьдчилан тохирсон байсан юм. Ивцэлдэх гэж бус эвсэж амьдрахын шалтгаан хэн, хэнд маань байлаа. Миний хувьд улаан зам дээр байдаг арав гаран сууцны болгон тохижуулсан чингэлгэнүүдэд бөөндөн суух, хэн ч яаж ч харсан бөөн гайжин (гадаадын иргэн)-гуудаас холдох, бололцооны нууцлаг хүний нүдэнд авсаар өртөхөөргүй байр сууц олох, харин хятад авгайгын хувьд байрны хөлсөө хуваалцах гайгүй хүн хэрэгтэй байсан болохоор л, уг эдлэн нь хөдөө буйдхан олны хөлөөс зайдуу, нүднээс далд, авсаар хүний нүдэнд өртөөд байхааргүй нууцлагдмал, чухамдаа бол гайжин хүнд ганц таарсан, тохиромжтой байр байсан болохоор л нүдээ аниад л орсон хэрэг л дээ.
Дээр нь боломжын хямд. Сарын ячин (байрны мөнгө) нь гурван түм, дээр нь хэрэглээ. Хэрэглээ нь хоёр хүн хангалттай хэргэлхэд түм таваас хоёр түм болно. Тэгэхээр нэг хүний хоёр түм таван ээнэ гэдэг бол үнэндээ сул л гэсэн үг шүү дээ. Харин яаж олсон бэ гэвэл Сайран хөлтийнх хима (завтай, ажил багатай) болчихоод ганц хоног ч болтугай алдахгүйн тулд өөр айлуудаар арүбает хийж яваад уг хятад авгайтай нэг өдөр хамт ажилласан юм. Би хэлгүй, хужаа авгай долоон жил болж байгаа гэхэд бүр ч хэлгүй нэгэн байсан юм. Гэвч хэн хэн маань хэл муутай ч ажлын завсар чөлөөгөөр, цайнаар дохиж зангаж ярилцсаар “Илүү дутуу, хэн нэгэн хүнд гэр заахгүй, элдэв хүн амьтан авчирахгүй” амтайгаар тохиролцож дөнгөсөн л юм. Авгай хэлгүйгээс гадна бас бичиггүй, хятадын өмнөд нутгаас ирсэн өндөөр биерхүү авгай байлаа. Ингээд уяа сан (байр хөлслүүлэгч)-тай нь би ярилцах, гэхдээ хятадаас ирээд жил болж байгаа хамаатных хүн гэж ярихаар тохиролцон ажил тараад хамт очиж уулзлаа.
Мөн л ээрч мууран байж арай гэж санасанаараа тохиролцоонд хүрч ячин нь хэвээрээ, хэрэглээгээ хэргэлсэнээрээ төлөхөөр ярьж тохиролцож чадлаа. Мань авгайгаар яриулсан бол ч уяа сан нь ячин гэхэд л хүний гурав, гурав гэхээр сүрхий зальжин хүүхэн байсан юм. Хожим нь нэг байранд орсныхоо дараа харахад бодвол нөгөө ажиллаж байсан айлынхаа хүнээс авсан бололтой миний утасны дугаарыг хуанлын хуудасны нэгээхэн булан дээр тэмдэглэж авсан нь ямар ч бичлэггүй, яг л зүгээр дуурайлгаад зураад авчихсан байж билээ. Ингээд л өөрийн төрөлхийн харшилтай хятад хүнтэй нэгэн гэрт амьдарч эхэллээ дээ.
Гэхдээ мань авгайтай ганц сар амьдраад азаар авгай алдарт “Маруу хээр” (MORI HIRO) кашенаас гучин хэдүүлээ баригдсанаар нь ганцаараа эдлэнгийн эзэн болсон доо. Хэд хэдэн монголчууд хамт амьдръя, хөлсөө хуваалцъя гэсэн ч уяа сан зөвшөөрөхгүй байна гэсэн ганцхан үгээр амыг нь хаасаар сүүлдээ чимээгүй болсон юм. Гэрээ сайн ч нууцалсаных цөөхөн хүн мэддэг байсан даа. Урьд өмнө хоёр ч удаа олон монголчуудтай хамт ажиллаж, амьдарч үзсэнийх энэ шийдэл маань наддаа л ий (сайн) шийдэл байсан юм.
Ажлын хувьд бол сайхаан, сайхан “каше” (пүүс, компани) шиг айлд ажиллах юм чинь. Томисато хотын толгой баячууд ах, дүү гурван Тагучийн хамгийн том Тагучийнд ажиллана. Уг нь ч нэр нь Тан Учи юм билээ. Бичихдээ Нарита成田 –гын 田 та ханз, дегучи 出口, регучи ー 入口 буюу орох, гарах хаалганы 口 –гучи (гучи- ам) ордог болохоор Тагучи
болж дуудагдчихаад байдаг юм билээ.

За ингээд каше шиг айлд ажиллаж эхэллээ. Урьд өдөр нь нэгэн дүү хүү дагуулж ирж ярьж хөөрөөд тохирсоны дагуу өглөө 7:45 гээд давхиж хүрлээ. Ганц гүнтэ (таван хурууны сүлжмэл бээлий) шидэж өгч байна. Хүн юм шидэж өгөхөд миний хичнээн дургүйг яах вэ, гэвч каше шиг айлд ажиллах гэж байгаа юм чинь, япончууд ер нь юм шидэж өгөх дуртай юмаа гэсэншүү бодлоор өөрийгөө хууран гүнтэгий нь өмсөөд л араас нь дагалаа. Дайкон (цагаан лууван) хурааж таарлаа. Эзний том хүү Томижаан (жаан –гэр бүлийнх нь хүмүүс хүүхдүүдээ авгайлах үг)-тай хамт ажиллах ажээ. Талбай дээрээс дайкон сугалан газраар эгнүүлж тавиад нэг хэсгийг бөөн болоод ирэхээр хутгаар навчыг нь сөөм хиртэй болгон тайраад ачааны ке тэргэнд өрж ачин дүүрээд ирэхээр нь дотогшоо оруулан угаана. Угаахдаа дээр, доор хоёр талдаа сойзон эргэлдэх шүүртэй, доороо эргүүлгэн булнуудтай угаах машины наад амаар нь би хоёр хоёроор нь авч хийн, угаагдаад цаашаа гарсан дайкон нь томоо хуванцар танктай усанд орно. Түүнийг нь Томижаан том жижгээр нь ялган гологдол (Гэвч эднийхээс гологдол гарна гэж бараг л байхгүй дээ, үнэхээр лут шүү) зэргийг нь ялган контейнер (Ойролцоогоор архи, ундааны шилны авдрын хирийн 20кг орчим багтаамжтай хуванцар авдар) –т хийн дүүрээд ирсэнийг нь би авч фариото (хааш, хаашаагаа алд хирийн модон болон хуванцар тавцангууд) –д дээр хураана. Иймэрхүү маягаар бүтэн өдөр ухнадана даа, завсаргүй зүтгэнэ. Юун тэр сайран хөлтийнх, юун тэр эмээ, өвөө нарынхтай зүйрлэх вэ, ёстой нэг зай завсаргүй нягт ажиллуулдаг айл байлаа. Арвын цай боллоо. Чимшонд ортол ганц ширхэг сэмбээ (Японы уламжлалт боорцог гэх үү дээ. Хатаасан тачигнасан нэг тийм гурилан нимгэн дугуй боов) савтай мөстэй муги цай (гурилын цай гэх юм уу даа. Чанадаггүй, шууд хүйтэн усанд хийгээд орхичиход хэсэг хугацааны дараа бэлэн болдог дажгүй амтлаг цай. Баагий дуртай гэж байгаа) ширээн дээр тавиастай байлаа. Ганц сэмбээгий нь жамьчихаад хоёр, гурван аяга хүйтэн цай ууж амжаагүй байхад Томижаан гэрээсээ гарч ирэн үүдээр талбай зүглэхэд цаг харвал дөнгөөд л 8-9 минут өнгөрч. Гүрийж 15 минут гүйцээхээр шийдлээ. Хоёр гурван минут хэвтэн хөрвөөж нурууныхаа чилээг гаргаад дахиж ганц аяга мөстэй хүйтэн цай ууж байтал цаг боллоо. Гурвын цай ч яг адилхан өнгөрлөө. Таван цагийн “Аз жаргалын хонх” дуугарлаа. Энэ үед дотор угаагаад яг л дуусч байлаа. Фариоттай дайконуудыг ачааны тэргэнд ач гэнэ. Рифто (лифть- буюу манайхны ярьдагаар по грушка) –гоор ачих учир зовлонгүй. Дуусаад угаалгын машин, болон дамжуургануудыг цэвэрлэ гэнэ. Цэвэрлэлээ. Одоо шалаа даралттай усаар угаагаад, усыг нь шавхуураар шавх гэнэ. Энэ бүхнийг хийгээд дуустал цаг 17:40 болжээ. Энэ үед эзэн орж ирэв. Эзнээс:
-Саяын дөчин минут зангио (илүү цаг) болж орох уу? Зангиог хэдээр тооцож хийлгэдэг юм бэ? Гэтэл эзэн:
-Зангио бишээ, катацүкүрү (цэвэрлэгээ) гэнэ. “Аа тийм бий, ёстой тэгнэ байх даа чи” гэж дотроо бодсоор харилаа. Маргааш нь өглөө хашааных нь хаалгаар яг 7:57-д орон хоолоо тавиад бээлий өмссөөр гараад яг дэргэд нь очиход 8 цагийн хонх дуугарлаа. Эднийд ажилласан бүхий л өглөөг яг ингэж минутын зөрүүгүй угтсандаа хөөрхий. Орой яг 4:20 болонгуут Томижаанд “Явж катацүкүрү хийе” гэлээ. Гайхсанаа “5 цаг болоогүй байна” гэнэ. Тэгвэл “Катацүкүрүгээ өөрөө хийгээрэй, би яг л 8 цаг ажилладаг. Хэрвээ зангионы мөнгө өгвөл илүү хийж болох л юм” ухааны юм ойлгууллаа. Хэлгүй байж хэрэлдэхээр үг орж ирээд байхыг нь яана. Тав болж “Аз жаргалын хонх” дуугарлаа Тан Үчи гуай ч өөрөө ирлээ. Бодвол хүү нь матаа юм биддээ. Тэгснээ эзэн:
-Манай хоёр дүүгийнд ажиллаж байгаа Монголчууд бүгд ингэж ажилладаг гэнэ. Би ч үхсэн баас, ногооны айл хаа мундсан юм хэмээн шаралхаж бодоод хэнэг ч үгүй:
-Би танай дүү нарынд ажиллаагүй шүү дээ. Эзэн:
-Гэхдээ чи манайд ажиллаж байгаа биз дээ? Би:
-Тийм, тэгэхдээ би 8 цаг ажиллаад 6000 ээнээс дээш авахгүй бол ажилладаггүй. Та зангио төлбөл би орой хэд хүргэсэн ч чадна, хэрвээ үгүй бол би 8 цагаа л хийнэ, гоменнасай! (Өршөөгөөрэй!) гээд шууд гараад явчихлаа. Нөгөө нэг лаг баян каше шиг айлд ажиллана гээд онгироод, хөөрөлхөөд байсан чинь жинхэнэ чонын амнаас гараад барын аманд орохын үлгэрийг бодитоор үзүүлэв шүү дээ. Ногооны овоо олон айл дамжин хатакны шороо идсэн ч Тан Учинхыг бодвол хамаагүй чөлөөтэй, арай л биед амар байж хөөрхий. Үнэхээр лут тооцоотой улсууд байдаг юм билээ. Тийм дээ ч Томисатогын толгой баячуул болоо байлгүй. Ногооны өөр айлуудад ажиллаж байхад талбай дээр гаргаад хаячихсан ногоогоо хурааж барахгүй зангио хийлгэдэг, заримдаа арай дутуудуулчихаад 10-20 минутын өмнө буулгаад явуулчих тохиолдол байдаг бол эднийд яг тэгж харагдаач. Тэр том талбай дээр гаргаад явж байгаад нэг газар зогсоод орхичихдог нь яг л таарна даа, зэвүүн тааруулна. Бусад айлд ажиллаж байхад хаяа нэг өндийн хөдөлж биеийн чилээ гаргаад, жаал амсхийгээд хийж болдог бол эднийд яг л машин шиг ажиллана. Дунд Тагучийнх хоёр залуу, гэр бүлийн хоёр гээд дөрвөн монголтой, хүргэн Тагучийнх хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй дөрвөн монголтой. Үнэндээ энэ хэдэн монголчууд Тагучийнхнийг үнэн давруулчихсан байсан юм. Дунд Тагучийн талбайтай манай нэг талбай зэрэгцээд байж байдгынх тэдний хэдэн монголчуудын яаж хөдөлж, ажлыг яаж хуйхалж байхыг зөндөө харсан л даа. Ёстой нөгөө хүмүүсийн хэлдэгээр боолын хөдөлмөр гэж болох хөдөлмөр чинь энэ гурван айлд байсан юм.
Ингээд өөрийн санасанаар болгож аваад ажиллаж эхэллээ. Сайндаа ч биш болохгүй бол яваад л өгөх юм чинь гэсэн миний хэнэггүйтэл, гараад явчихад зөрөөд орчих монгол байхгүйн учраас л тэр шүү дээ, үнэндээ бол.
Цаг дуугарлаа л бол барьж авсныгаа ч гэсэн буцааж чулуудчихаад буугаад яваад өгдөг болов. Цаг, минутын зөрүү гаргахгүй гүрийнэ. Яг долоо хоног ажиллаад сарын сүүлчийн өдөр таарч цалин буулаа. 42 000 ээнэ байх ёстой ч 38 675 ээнэ байна. Гайхаад асуутал “Арав, гурвын цайгаар 30 минут амарч байгаа биз дээ?” гэнэ. Хэлгүй мөртлөө аргыг нь олоод эзэнтэй туллаа. “Энэ хоёр амралт бол амралт биш, байх ёстой зүйл энээ, тэрээ” гээд чухам тэр үед яаж ойлгуулсанаа одоо өөрөө ч санадаггүй юм. Тэгсээр байгаад ямар ч байсан цалингаа 42 000 ээнэ бүтнээр нь аваад саллаа.
Удалгүй дайкон дуусч лууван хураалаа. Эзэн өөрөө трактороор хоёр мөр гаргаад орхичихно. Түүнийг нь мөн л хуванцар авдарт савлан ке тэргэндээ ачиж дүүрэхээр нь дотогшоо оруулан рифтогоор буулгана. Эргэж гараад үлдсэнийг нь түүж авчраад хутга бариад сууна даа хөөрхий. Ишийг нь угаар нь, нарийн үзүүрийг нь мөн тайран өөр авдарт шилжүүлээд суучихна. Үдээс өмнө хоёр мөр, үдээс хойш хоёр мөр гаргана. Энэ нь ерөнхийдөө нийлээд цаг гучин минутын ажил, үлдсэн зургаан цагт нь хутга бариад л иш, үзүүр хоёрыг нь хэрчээд суучихдаг нь ногооны аль ч айлд хийж байсан ажлуудаас хамгийн жаргалын ажил байсан юм даа. Гэвч өвөлжингөө тэгж суухад ерөнхийдөө жаахан жихүүцнэ. Тэр үед нь гадаа дайкон хураах ч жаргал юм шиг санагдана. Хүний араншин гэж халуун бол халлаа сэрүү ороосой, сэрүүн болоод ирэхээр яагаад дулаарахгүй байнаа гээд тэнгэр харааж амны гарз хийх үнэн сонирхолтой араншин шүү.
Хоёр дугаар сар гарлаа. Ямада эмон (Энэ нь нэг тийм тэмээн таваг шиг сонин ургамал байдаг юм. Овоохон үнэтэй, эрчүүлийн чалх сайжруулдаг юм гэсэн. Идэж үзсэн идэхийн аргагүй зунгаарсан заваан л эд билээ) хураах болж дүү Тагучийнхаас нэг монгол зээлж авчирлаа. Авчирлаа ч гэж дээ, тэдний гадаах талбай дээр тариалсан эмон хураасан юм. Би ч хийдгээрээ хийж, нэг үеэ бодвол нуруу өвдөх, ууц хөших нь ерөнхийдөө мартагдчихсан, хүн гээч амьтан тамд боловч дасдагийн үлгэрээр “хонгор азарганд” нэг их түүртээд байдаггүй болчихсон байсан үе л дээ. Эзэн ч гаргадагаараа гаргаад явчихна, араас бид хоёр зэрэгцэн хальт буу халсан шиг тууна. Гурвын цайнаар мөн л нормын ганц сэмбээ, ганц ганц лааз ногоон цайгаа уух зуур эзэн “Зангио хийх үү?” гэнэ. Би ч “Цагийн хэдээр вэ?” л гэлээ. Эзэн “Адилхан 750 ээнээр” л гэнэ. Би ч үгүйгээ хэллээ. Тавын хонх ч дуугарлаа, би ч барьж авсанаа буцааж чулуудчихаад яваад өгөв. Нөгөө дүүгийнхээс зээлсэн монгол эмоноо зулгаагаад л үлдэж байна. Маргааш нь нөгөө нөхрөөс асуувал яг 5:40 гэхэд гаргасан эмон нь дууссан гэнэ дээ, тийм зэвүүн нарийн тооцоотой. Миний зангио хийхгүй, тэр нөхрийн 5:40 хүртэл аль хүртэл явахыг хүртэл яс тооцсон л байгаа байхгүй юу.
За тэгсээр таван сар гараад иртэл ерөнхийдөө хима (завтай, ажил багатай) маягтай болоод ирлээ. Хөргүүрт хадгалсан өнгөрсөн жилийн сацмо эмон (Төмсний төрлийн ургамал, улаан өнгөтэй, чихэрлэг гонзгой ургамал) нэг хэсэг ялгаж угааж янзаллаа. Тун бага хаягдал гарч байна шүү. Эхлээд гэмтээгүй, муудаагүйг нь ялгаад угаагаад савлаад гаргачихав. Эргээд жаахан гэмтэлтэй, бага зэрэг муудсаныг нь тэр хэсгээр нь тайрч, арай өөр савалгаагаар савлаад гаргачихаж байна. Одоо үлдсэн нь хаягдал биз дээ гэтэл дахиж ялгалт хийгээд хиам шиг нимгэн зүсэж угаагаад хүрээ нь бүтнийг нь түүж аваад сая л үлдсэн нь хаягдал болов шүү дээ, гайхмаар тооцоотой. Энэ сацмо эмоныг чинь би Сайран хөлтийнд бол тэрэг тэргээр нь, бүр гурав дөрвөн өдөр аваачиж уулруу хаяж байсан юм шүү дээ.
Зургаан сар гарлаа. Хэдэн өдөр зэрлэг хийв. Нэг муу бүр хуучны модон амбаар байсныг нь буулгаж мод, төмөр, шилээр нь ялган шатаахыг нь шатаан аваачиж хаяхыг нь хаян хэд хоног аргацаав. Залгуулаад хэдэн машин тэрэг, тракторуудыг нь нэг бүрчлэн угаав. Хаа очиж машин тэрэг гээч юм хобби маань болохоор сайхан л байлаа. Том жижиг нийлсэн гурван “JOON DEERI” хэмээх Амайрах трактор (Үнэ нь дунджаар 6 сая ээнэ гэсэн), мөн л том жижиг нийлсэн таван “YANMAR” трактор, дээрээ тэвштэй гинжит трактор нэг, босоо болон суугаа хоёр рифто, гурван ачааны ке тэрэг, 3тн-ны нэг ачааны тэрэг дотор гадаргүй угааж цэвэрлэв. Дайкон, лууван хураагаад ачаад дотогшоо оруулахыг эс тооцвол энэ л үед хэдэн техникт нь хүрч үзлээ дээ. Эзэн болон Томижаан хоёр л трактороор газар хагалах боловсруулах ажлаа хийж мань мэтийн гайжингууд л яс гардаж хийх ажлыг нь хийнэ. Бага хүү нь Токиод нэгэн компютрийн кашенд ажилладаг ч бүтэн сайн болгонд надтай зэрэгцэн шороо иднэ дээ. Талбай дээр амралтын цагаар тамхиа татсан ч халаасны үнсний сав гаргаж ирж татна. Газар хаяа ч гэхээр “Даме” (болохгүй) л гэнэ. Хэд, хэдэн удаа яриа өдөөд тун ч дуугарч өгөөгүй дээ. Ах нь ч, аав нь ч ялгаагүй ер нь л дуу муутай улсдаа.
Яаж ийж аргацаасаар долоон сар гарлаа. Хийлгье ч ажил байхгүйн учир хүргэн Тагучийнхруугаа паасаллаа. Долоо хоног тэднийд ажиллаад эргэж өөрийндөө ажиллахаар. Хүргэнийд нь маргааш өглөө яг л цаг тааруулан 7:55-д очтол нөгөө хэдэн монгол нь “Яасан оройтож ирдэг юм бэ? 7:40 гэхэд талбай дээр байх ёстой, хэлээгүй юм уу” гэж шууд уурлаж угтлаа. Анх уулзаж байгаа улсуудтай юу ч ярих вэ дээ, дуугүй л суу гэсэн тэргэнд нь суун талбай руу явлаа. Мөн л ажлыг хуухилдаг гарууд байна. Дунд нь ороод дутуугаа харуулж л муугаа үзүүлэхгүй юм шүү гэсэн шарлахуу бодлоор мөн л туушиндаж өглөө. Ногоон сонгино хурааж байсан юм. Урьд өмнө хийж үзээгүй ажил, арваад минут ухнадаад арга эвийг нь оллоо. Арвын цай боллоо, мөн л ганц сэмбээ болон муги цай. Нөхдүүд яг арван минут суугаад л ажилдаа гарлаа. Нэг сууж үлдэх гэснээ бүгд босоод явчихаар яаж ч болсонгүй, дуртай ч дургүй ч ажилдаа орлоо. 12 цагийн хонх дуугарлаа, нөгөө дөрөв чинь чихгүй толгой шиг зүтгэх бололтой юм аа. “Хүүе цай хоолондоо явдаггүй юм уу?”... “Энүүхнийг дуусгачихаад явнаа” гэнэ. Элбэг 10-15 минутын ажил байна, би ч гэдийж орхив. Орой тав боллоо мөн л адил. Эзнийдээ 5:25 гэж ирчихээд болоогүй гээд цаашаа хийх нь ээ, хийх нь. Миний нөгөө болдоггүй ам тэвчсэнгүй асуулаа.
-Өглөө 7:40 гэхэд талбай дээр байх ёстой гэсэн,тэгэхээр та нар дор хаяж 7:20-д ирдэг байх нь, одоо болоогүй гээд ажиллаад байх юм бас л 5:40-50 хүргэх хэрэг үү?
-Тийм.
-Тэгээд цалин хэдийг авах вэ?
-Эрэгтэй нь өдрийн 6000, эмэгтэй нь 5500- гаа л авна шүү дээ.
-Өө хөөрхий, та нар чинь яаж давраахаараа ингэж давраадаг байнаа? За би ч больёо л байна. Бүр өөрийн Тагучийнхаас ч зайлнаа хө...
Ингээд бүтэн есөн сар ёстой мал шиг зүтгээд шал дургүй хүрэн бас л ажлаас гарч орхив. Ногооны айл хаа мундсан юм бэ. Ер нь нэг айлд биш дан арүбаетаар дагнаад үзвэл яасан юм? Болж өгвөл ядарсан хөгшин убажин (авганц) ожижан (өвгөн) нараар дагнавал арай л биед амар юм биш үү гэсэн нэгэн адын бодол дотроос хатгасаар л...

С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2008-09-06


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 293 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Зураач : Б.Хонгорзул
khongor048.jpg
Хэмжээс: 600x586 142k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3051


B2-024.JPG
Хэмжээс: 600x400 58k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3151

Зураач : Б.Хонгорзул
khongor031.jpg
Хэмжээс: 600x453 100k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3138


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2020 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn