Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Sienna 		 Өгүүллэг: Sienna : Хүүхэлдэй эргэн ирсэн нь (4)
Оруулсан admin on 2008-09-05 04:07:24 (4108 уншсан)

Шинэвтэр 9 давхар байрны урд талбай дах хүүхдийн тоглоомын бяцхан талбайн дундах өнгө эрээлжлэн будсан төмөр гулгуурын дэргэд үсээ ардаа сүлжсэн дөрөв орчим насны бяцхан охин нэг авирч, нэг гулган өөрийгөө аргацаан тоглох бөгөөд үсээ самналгүй хэд хоносон бололтой харагдана. Талбайн баруун талд суурилуулсан уртавтар сандал дээр дунд эргэм насны нэгэн эмэгтэй суух бөгөөд хэдийгээр тоглож буй охиныг харан суугаа мэт харагдах боловч ойроос харах юм бол харц булингартан бүүдийж харсан чигтээ гөлрөн суусныг төвөггүй харж болох ажээ. Нэгэн цагт туйлын аятайхан бүсгүй байсан шинжтэй тэрхүү бүсгүйн 2 нүдний доогуур гүн хөх туяа татаж, нүүр нь эрүүл бусаар зэвхийрэн цайсан төдийгүй хайхрамжгүй хувцасласан нь илхэн. Тэрээр өвөр дээрээ долоо орчим насны охиноо тэвэрсэн байх ба тэрхүү охины өмссөн хувцас нь өлөн хир нилээд суусан байх нь хажуугаар өнгөрөх хэнд ч тод харагдаж байлаа. Охин нь туйлын ядрангуй шаравтар царайтай байх ба ямар ч дуу үл гарган эхийнхээ өврийг налан тамирдангуй сууна. Үүнийг харсан хэн ч болов нэгэн хөөрхий ядарсан эх үрс байна хэмээн төвөггүй таамаглаж болох ажээ.

Өнөөдөр нөхрийнх нь гэрээсээ явсан 9 дэх хоног гэдгийг л Индмаа сайтар ухаарч байлаа. Бусад амьдрал ахуйн зүйлс түүний мэдлээс нэгэнт гарсан бололтой. Нэг охин нь гадаа гарна хэмээн гэрт чангаар уйлж, нөгөө охин нь даарч байна гарахгүй хэмээн уйлагнаж түүний ядарсан тархийг улам зүдрээнэ. Тэрээр аргагүйн эрхэнд саяхан эмнэлгээс гарсан ч бүрэн сэхэл авахгүй байгаа том охиноо өвөр дээрээ суулгаад, багыгаа тоглуулж буй нь ажээ. Түүний тархи нь яагаад ч юм өөрт нь захирагдахгүй байгаа мэт санагдаж нөхрийнх нь гэрээсээ явсан 9 дэх өдөр шүү гэсэн бодол салахгүй эргэлдэхээс өөр юу ч хүчлэн бодож чадахаа өнгөрсөн байлаа. Эргэн тойрон сэрүү нөмрөн ирсэн хэдий ч, нар шингэх арай л болоогүй байв.

Байрны булангаас өндөр өсгийн товших чимээ гарсаар тоглоомын талбайн дэргэдэх цардмал замаар нэгэн бүсгүй тор дүүрэн хүнсний зүйл барьсаар мишээсээр алхан ирж, эргэн тойрноо үл хайхран таг гөлийн суусан Индмааг гайхан харсанаа мөрөө үл мэдэг хавчаад цааш алхан одсон боловч хэдхэн алхаад чангаар дуу алдан бараг сөхрөн суух шахлаа. Хүн харахад бүдрэх унах шахсан мэт харагдах хэдий ч үнэндээ тэр бүсгүй тоглож буй жаал охины гартаа барьсан цэнхэр нүдэт хүүхэлдэйг санамсаргүй олж хараад өөрийн эрхгүй хөл нь нугарсан нь тэр ажээ. Хүүхэлдэй Гандирт дахин айдас төрүүлж эхэллээ. Гандир барьж явсан тороо алгуур газар тавиад охины зүг аажмаар дөхөн очив. Эхлээд хүүхэлдэйг, дараа нь охиныг сайтар шинжин харлаа. Андуурах зүйл байсангүй тэр ХҮҮХЭЛДЭЙ мөн байлаа, хүүхэлдэй Гандирыг ч бас таньж байгааг тэрээр зөнгөөрөө мэдэрч байв. Яг л хуучнаараа түүний дотор хүйт оргин түгшиж эхлэх нь тэр…

Гэсэн ч Гандир гаднаа айж байгаа дүр огтхон ч үзүүлэлгүй бяцхан охинд дөхөн очоод ээж аав нь хаана байгааг зөөлөн асуулаа. Тэрээр хүүхэлдэйний талаарх бүх үнэнг нуулгүй ярьж, хүүхэлдэйг гэрээсээ гарган хая хэмээн ятгахаар шийдсэн байв. Аав уурлаад явчихсан гэртээ ирэхгүй байгаа, ээж аниа хоёр тэр сууж байна хэмээн бяцхан охин хүүхдийн томоогүй зангаар нуулгүй өгүүлээд дахин гулгуур тийш авирч эхэллээ. Гандир заасан тийш нь эргэн хараад өөрийн эрхгүй давхийн цочиж, арга барагдан элс асгасан хашлага сандайлан яах учраа ололгүй сууж орхив. Хэдхэн хоногийн өмнө энэ гэр бүл элэг бүтэн, аз жаргал дүүрэн гэр бүл байсан гэхэд Гандир огт эргэлзэхгүй байлаа.. Тэвэрч суугаа охин нь бас харваас хүндхэн өвдөөд тэнхэрч амжаагүй байгааг нь Гандир нэг хараад л мэдэв. Энэ бүсгүй ч бас сайхан бүсгүй байсан байхдаа, бүр нөхөр нь гэрээс нь явчихжээ хэмээн бодоод өөдгүй хүүхэлдэйг Гандир улам ихээр үзэн ядлаа

Би л энийг эхлүүлж энэ гэр бүлийг зовлонд унагасан байна, би өөрөө юу ч болсон хамаагүй дуусгавар болгох хэрэгтэй хэмээн Гандир дотроо хатуу шийдээд яахаа эргэцүүлэн бодож, одоог хүртэл юуг ч үл хайхран суугаа эмэгтэй тийш харав. Хөөрхий дөө одоо энэ эмэгтэйд юу ч гэж хэлээд миний үгийг анхааран сонсохгүй биздээ, гэхдээ ямар ч байсан түүнээс хүүхэлдэйг салгаж авах хэрэгтэй гэж шийдээд Гандир боссон даруйдаа зогтусав. Хүүхэлдэйтэй нилээдгүй тэмцсэн Гандир бас ч түүний араншинг гадарлахтайгаа болсон мэт түүнд санагдав. Хэрвээ би хүүхэлдэйг авъя гэж хэлбэл энэ хүүхэн гэнэт хашгиран дайрч хүүхдийнхээ тоглоомыг өгөхгүй хэмээвэл дахин хүүхэлдэйг олж харж чадахгүй, энэ хүүхэлдэй тэгж чадах л амьтан шүү гэж бодсон Гандирын зөв байлаа.

Тэрээр эхийнх нь анхаарлыг татахгүйг хичээн буцаад охины дэргэд очин гар цүнхээ онгойлгов.

- Чи ямар хөөрхөн охин бэ, хэдэн настай юм бэ?

- Би дөрвөн настай

- Цэцэрлэгт явдаг биздээ

- Явдаг, манай цэцэрлэг дуу заадаг, би бас баавгайтай сандал дээр суудаг гээд ойрд ээжтэйгээ ярилцаагүй бяцхан охин Гандирт бүүр дөхөн ирлээ.

Гандир аргагүйн эрхэнд айдас төрүүлсэн яриандаа орохоос өөр аргагүй болсон мэт санагдав, цаг бага байна хэмээн дотроос нь хэн нэгэн шивнэх мэт санагдав. Чи яасан хөөрхөн хүүхэлдэйтэй юм бэ, эгчдээ зарах уу эгч нь ийм гоё ягаан том мөнгөөр худалдаж авъя хэмээн түрийвчээ уудлан 5000 гаргавал үгүй зарахгүй хэмээн бяцхан охин аяархан хэдий ч хахирган өнгөөр хариулах нь тэр...

Гандир дотор нь зарсхийн эвгүйцсэн ч бууж өгсөнгүй ээ. Тэрээр худлаа худлаа эгч нь тоглосон юм хэмээн муухан инээмсэглэн хэлээд мөнгөө далд хийсэн ч түрийвчээ ил барьсаар байлаа. Гандир жаахан холдоод хөөх энэ гоё элсэнд хөлөө булахаар гоё тэгшхэн хөлтэй болдог юм, миний дүү хөөрхөн хүүхэлдэйнийхээ хөлийг элсээр булчихвал ёстой гоё тэгшхэн урт хөлтэй хүүхэлдэйтэй болно доо хэмээгээд зальжин инээмсэглэлээ. Охин тэр даруй хүүхэлдэйгээ суулган хөлийг нь элсэнд булж орхиод хажууд нь сууж хоёр булцгар гараараа элс самардан хөлөн дээрээ асгаж эхлэв. Элс мэдээллийг дамжуулдаггүй өөртөө хадгалдаг гэлцдэг үзье л дээ гэж Гандир дотроо бодоод ойрхон харагдах түц-рүү зааж эгч нь орос маружинд их дуртай хэмээн өгүүллээ. Яагаад ч юм ойрд огт маружин идээгүй болохоо бяцхан охин гэнэт саналаа. Найрсаг ааштай сайхан эгч цэнхэр өнгөтэй мөнгөн дэвсгэрт түүнээ өөдөөс сарвайж байх нь тэр. Хоёулаа маружин авч идэхүү, миний дүү тэр түц ороод аваад ирж чаддаг том охин тиймээ хэмээн Гандир аргадангуй дуугарлаа.

Охинд тэр түцнээс нилээд зүйл эвч байсан туршлага байгаа, охин гадаа тоглож байхдаа олон удаа тийшээ дэгдэн очиж худалдаа хийдэг бөгөөд ээж аав хоёр нь араас нь өхөөрдөн харж зогсдог юм санж. Охин элс асгахаа болиод гараа сунган мөнгийг аваад түц чиглэн дэгдэн гүйлээ, цэнхэр өнгөтэй мөнгөнд түүний дуртай том шоколадтай маружин 2 ирдэгийг тэр андахгүй сайн мэдэх ажээ.

Бараг хоёр минут ч хүрэхгүй хугацаанд охин хөгжилтэй инээсээр 2 гартаа нэг нэг ууттай зайрмаг барьчихсан ирээд зог тусан эхэр татан чангаар цурхиран уйлж эхэллээ...

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5/1 | Sienna )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 139 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


erd-003.JPG
Хэмжээс: 600x450 56k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3524

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-095.JPG
Хэмжээс: 600x450 182k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2554

Ц.Баттулга Зотон, тос 50x50
Үнэртэн цэцэгс
Хэмжээс: 598x600 181k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3613


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn