Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Болор-эрдэнэ 	Х	 Өгүүллэг: Худалдаа
Оруулсан admin on 2008-08-23 10:36:35 (7695 уншсан)


Хотын гудамжинд шөнө болжээ. Ийм шөнөөр согтуу хөлчүү юм уу, олз хайсан хүмүүс л гудамжинд гарч ирдэг дээ. Зарим нь асахаа байсан, зарим нь унтарч асахын хооронд анивчин, цөөн хэд нь шөнийн харанхуйд дөнгөж гэрэлтэхтэй үгүйтэй бүүдийж байгаа гудамжны гэрлүүдийг сүлжих мэт шөнийн ажилтай машинууд сүнгэнэнэ.
24 цагийн үйлчилгээтэй дэлгүүрийн үүдэнд хэдэн тамхи ширхэглэн зогсож байгаа хөгшний хажуугаар гуйвлан явсан 30 орчим насны залуу гэнэт зогссоноо хажууд нь ирээд хоёр зогисов. Дух руугаа дарж өмссөн хар бүрх нь хажуу тийшээ донхойж, өглөөхөн өмссөн цагаан цам нь бөөлжисөндөө халтартсан байлаа. Залуу,
-Эмээ, зарах юм байна уу хэмээн нэлээд нухацтай асуув. Эмгэн залуугийн согтуу нүд рүү нэг харснаа хайхрамжгүй байдалтай тонгойгоод,
-Хүү минь, цаг орой болжээ. Харьж амрах хэрэгтэй гэж бодогдохгүй байна уу гэхэд залуу инээд алдсанаа,
-Эмээ минь, би чинь бүтэлгүй амьтан шүү дээ. Над шиг бүтэлгүй хүнд юу ч тохиолддоггүй юм гэхэд эмгэн,
-Тэгээд чамд юу хэрэгтэй юм бэ дээ гэж асуув. Залуу мөрөө хавчсанаа,
-Юу ч байж болно. Архи ч юмуу, сайхан халуун цай ч юм уу эсвэл бүр чихэр ч байж болно гэж үнэхээр утгагүй байдалд орсноо илэрхийлэхэд эмгэн,
-Надад хэзээ ч хэрэглэж байгаагүй нэг үзэг л байна даа. Яахав чи авбал ав л даа гэвэл залуу муухан мушийгаад, нөгөө л хайхрамжгүй байдлаар мөрөө хавчсанаа,
-Үгүй ээ, яахав дээ. Үзэг ч бас хэрэгтэй л эд. Тэгээд хэд юм бэ дээ, би тэрийг чинь авъя гэхэд эмгэн,
-100 доллар… гэж маш тодорхой хэлэв. Залуугийн согтуу гарчихав уу гэлтэй эрүүл дуугаар,
-Та юу гэнэ ээ. 100 долларын үзэг гэж юу байсийм? Тэгээд ч тань шиг хөгшин гудамжинд зогсож байгаад л тийм үнэтэй үзэг зараад байвал нэрийн дэлгүүрүүд байгаад яах юм бэ гэж шоолон хэллээ. Эмгэн ч бас залуугийн адил мөрөө хавчаад,
-Би чамайг ав гэж шахаагүй шүү. Чи өөрөө л зарах юм байна уу гэсэн надад түүнээс өөр зарахсан гэж үнэхээр хүсэж байгаа юм алга даа гэлээ. Залуу амандаа шүгэлдэх мэт чимээ гаргаснаа,
-За яахав, тэрний чинь барааг нэг харъя л даа гэвэл эмгэн өврөөсөө жирийн л дунд сургуулийн сурагчдын хэрэглэдэг хар үзэг гарган ирэв. Энэ удаад залуу үнэнээсээ хөхөрч,
-Эмээ, энэ чинь зүгээр л нэг үзэг байна шүү дээ. Та намайг шулъя гэж бодоо юу гэвэл эмгэн санаа алдсанаа,
-Юу л гэж бодвол бод. Ямрыг нь би мэдэхгүй, намайг 100 доллараар л зараарай гэж даалгасан. Тэгээд ч би энэ үзгийг тавин жил биедээ авч явж байна. Жинхэнэ эзэн нь мөн бол ямар ч үнээр хамаагүй авах л ёстой юм гэнэ билээ гэж бувтнав. Залуу гараа халаасандаа шургуулаад цааш явахаар эргэсэн боловч гэнэт дороо зогсоод ямар нэг зүйл бодолхийлснээ, буцаж ирлээ.
-Эмээ, би наад үзгийг чинь авлаа.
Өглөөний нар хамрынх нь үзүүр дээр тусахад залуу арайхийн нүдээ нээв. Толгой дотор нь тэр чигээрээ хутгалдсан зуурмаг шиг болсон ч гэлээ тэр ажилтай гэдгээ ойлгож, арайхийн өндийгөөд гоожуурны хүйтэн ус залгиллаа. Өчигдөр оройны өмсөж байсан хувцас нь авах юм байсангүй. Тэр өлгүүрээс солионы ганц цамцаа амч өмсөөд цуваа углан ажил руугаа явав. Уулзалт тавхан минутын дараа болох тул түүнд даргатайгаа уулзаж зөвлөгөө авах зав байсангүй. Цаашид ажилдаа үлдэх эсэх нь одоо очих уулзалтаас шалтгаалах хэдий ч анхнаасаа энэ бүхэн бүтэлгүйтнэ гэдгийг тэр сайн мэдэж байлаа. Зочдыг орж ирэхийн өмнө тэр уулзалтын өрөөнд суугаад цувныхаа халааснаас өчигдөр орой худалдаж авсан нөгөөх хар үзгээ гарган сонины булан дээр хэлэх үгээ тэмдэглэн суув. Шидтэй юм шиг үг хэл нь хурц болох төдийгүй, хэзээ ч толгойд нь орж байгаагүй мэргэн санаанууд урган гарч ирнэ. Гэнэт мөрөн дээр нь хэн нэгний хүнд гар тавхийн буухад тэр цочин харлаа. Дарга нь түүний эхүүн үнэрээс сэжиглэх байртай хялалзан зогсох агаад төлөөлөгчид тэдний мэндлэхийг хүлээн сандлуудын ард зогсоно.
Энэ өдрийн ажил тун ч амжилттай болох нь тэр. Залуу урьдчилан тэмдэглэсэн санаануудаа хэлж байх үед даргынх нь хөмсөгний дундах олон атираа нэг нэгээрээ тавирч, түүний санааг дэмжсэн төлөөлөгчид эх адаггүй толгой дохин, зарим нь бүр сайшаан дуу алдаж байсан юм. Ингээд нэгэнт бүтэхгүй тал руугаа эргээд байсан ажил компанийнх нь бүрэн мэдлийнх болсон төдийгүй өөрийнх нь мэргэн санаанууд бөөн мөнгө үйлдвэрлэж эхэллээ. Залуу урамшиж, тун удахгүй нэмэгдэх гэж байгаа цалингаа хэрхэн зарцуулах тухайгаа тэмдэглэж, ер нь л сурсан зангаараа бүх үйл явдлыг урьдчилан тэмдэглэж, тэдгээр нь ч түүний төлөвлөн бичсэнээр бүтэх болов. Гэрэл гэгээ түүнийг сая л анзаарч байх шиг нүд гялбуулан тусаж, сайшаал магтаал, шагналт цалингийн хууль ёсны эзэн боллоо. Ажил хэргийн санал ширээг нь нураачих шахан дарж, шидэт тэмдэглэлүүд нь жинхэнэ утгаараа биеллээ олно. Ид шид чухам юунд байгааг харин эргэцүүлж бодох зав байсангүй.
Нэгэн өдөр нөгөөх шөнийн дэлгүүрийн хажуугаар өнгөрөхдөө сая л энэ бүхэн үзэгнээс болоод байгааг ойлгох шиг болов. Тэгээд жолоочоо зогсоож, шөнийн харанхуйд ганцаараа бөөвийн зогсох эмгэний дэргэд дэгдэн очлоо.
-Эмээ, эмээ. За сайн л биз дээ? Та зогссоор л байна уу? Алив ямар нэгэн зарах юм байна уу гэж асуувал эмгэн түүнийг урьд өмнө нь огт харж байгаагүй мэт танихгүй нүдээр ширтсэнээ,
-Хүү минь чам шиг ганган хүнд хэрэгтэй юм надад юу байхав дээ гээд мөрөө хавчихад залуу,
-Юу ч байсан болно. Та чинь ховор сонин юмсын эзэн биз дээ гэж дуу алдаад салах шинжгүй ээрэн зогсов. Эмгэн залуугийн шавдуулан гуйхыг сонсож зогссоноо,
-За яахав, надад хэзээ ч дэлгэж байгаагүй нэг шүхэр бий. Чи авмаар байвал…гэж үгээ дуусгаагүй байтал залуу,
-Авъя аа, авъя. Хэлсэн үнээр чинь л авъя. Зуун доллар уу, хоёр зуу юу…гэж сандран асуухад эмгэн,
-Таван зуу гэж хайхрамжгүй хариулав. Залуу үүнийг сонсоод тээнэгэлзсэн боловч, түүрийвчээ гарган ирээд,
-Таван зуун доллар сугалж эмгэнд атгуулав.
Энэ өдрөөс хойш тэр аюул ослоос гайхамшигтайгаар аврагдаад байгаагаа анзаарсан юм. Хөдөө томилолтоор явж байхдаа осолдсон онгоцноос ганцаараа цоо эрүүл гарч, газар хөдлөхөд гэртээ унтаж байгаад юу болсныг ч мэдэрсэнгүй. Харин энэ аймшигт гамшгаас цөөнгүй хүн сураггүй алга болж, хэд хэд хэдэн айл нурангинд даруулжээ. Тэр ч бүү хэл замын хөдөлгөөнд оролцож явсан автомашинууд тэр чигээрээ хар зам дээр асгарсан бензиний галд нүүрс болтлоо шатахад мань эрийн машины будаг ч халцарсангүй.
Хүмүүс гангаар бүтсэн мэт биетэй энэ эрийн аз хийморийг гайхан шагшиж, гэнэт ахиж дэвшсэн амьдралынх нь жинхэнэ од гийж байгааг анзаарсан юм. Залуу удалгүй нөгөөх эмгэнийг дахин олж очлоо. Эмгэн нөгөө л танихгүй царайлсан хэвээр түүнийг угтсан боловч, хэзээ ч хэрэглэж байгаагүй баллуурыг ердөө л зуун төгрөгөөр түүнд зарчхав. Эмгэнээс авсан бүхэн түүнд аз хийморь авчирдагийг залуу сайн мэдэх тул дээр нь 10 мянган төгрөг нэмж өгөөд баярлан харилаа.
Харамсалтай нь ид шид гэж байдаггүй гэсэн энгийн томъёог тэр хэзээ ч ойлгоогүй явсан тул оргүй зүйлд хэтэрхий итгэсэн байсан юм. Баллуурыг худалдан авснаас хойш бичиж тэмдэглэсэн бүхэн нь арчсан мэт алга болж, урьдын бүтэлгүй ертөнц рүүгээ аажимхан гулсан бууж эхэллээ. Тэр нөгөөх үзгээрээ юу ч бичиж чадахаа больжээ. Үзгийг гартаа авах мөчид л толгой нь тэр чигээрээ хоосорчих шиг болж, юу ч төлөвлөж чадахгүй болдог байлаа. Олсон бүхэн гараас нь аажимхан алдууран алга болж, хөлдүү цэвдэг агаарт урьдын адил цор ганцаар үлдэхэд хүрэв.
“Тэр залуу эмгэнийг эрж хайсан уу” гэж үү? Мэдээж хайлгүй яахав. Эмгэн усанд хаясан чулуу мэт сураггүй алга болсон. Шөнийн дэлгүүрийнхэн тийм эмгэн хэзээ ч үүдэнд нь зогсдог байгаагүй гэж барин тавин баталснаас хойш түүнд тохиолдож байсан бүх гайхамшиг баллуурдсан мэт алга болжээ. Харин тэр мөчөөс л нөгөөх залуу жинхэнээр амьдарч эхэлсэн юм даа.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 11/3 | Болор-эрдэнэ Х )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 292 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-041.JPG
Хэмжээс: 600x450 109k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3743


khuv5-020.JPG
Хэмжээс: 600x450 86k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4897

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-011.JPG
Хэмжээс: 600x450 81k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3805


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn