Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Sienna 		 Өгүүллэг: Sienna : Хүүхэлдэй эргэн ирсэн нь (2)
Оруулсан admin on 2008-07-07 01:55:56 (4684 уншсан)

Өглөө том охин нь босохгүй хэмээн урвагнан орондоо хөрвөөхөд хоцорчино хэмээн Индмаа босгохоор очиход охин нь халуурч байгаа нь илт харагдлаа. Духыг дарж үзвэл нилээд халуунтай байх нь тэр. Өнөөдөртөө хичээлд нь явуулахгүй, бага охиноо ч цэцэрлэгт нь өгөхгүй гэж шийдсэн Индмаа тусдаа гарсанаас хойш анх удаагаа нөхрийнхөө цайг нь аягалаж өгсөнгүй ээ. Охиныхоо толгой дээр хүйтэн жин тавиад, эм өгөлгүй түрдээ харзнаж, шингэн зүйл сайн уулгая гээд Индмаа хярам буцалгахаар явлаа. Бяцхан дүү нь эгчийнхээ өвөрт шурган ороод өвчтэй гэж тоосон шинжгүй хөөр баяр болон тоглож эхэллээ. Нөхөр нь ажил дээрээ очсон ч сэтгэл нь тогтворгүй босон суун байлаа. Өчигдөр гаргасан авирнаасаа болж өглөө халуурч байгаа охиноо үнсэлгүй гарсандаа санаа зовон цайны цагийг хүлээлгүй эртхэн гэррүүгээ очьё хэмээн шийдэв. Бяцхан охин орноос дэвхрэн бууж хүүхэлдэйгээ шүүрэн авч өвөртлөөд эгчийгээ ээж болгоод хүүхэлдэйгээ охин нь болгоод тоглож гарлаа. Индмаа бүлээн хярам аяга дүүрэн барьж ирээд охиндоо уулгах гэтэл охины хоёр хацар мэнчийн улайж амьсгаа нь ихэд дээрдсэн байхыг хараад яаран халууны шил суганд нь хавчуулаад сайтан хучин хажууд нь суулаа. Бага охиноо хүүхэлдэйтэй нь эгчийнх нь орноос босгосон нь харин оножээ. Охины халуун бараг 40 хүрч охин уйлагнаж эхлэхтэй зэрэгцэн Индмаа хүүхдийн түргэн хурдхан дуудаад ачаалал ихтэй 1 цаг гаруйн дараа гэсэн хөшүүн хариутай зэрэгцэн нүдэндээ нулимс мэлтэлзүүлэн нөхөррүүгээ залгалаа. Аргагүйн эрхэнд халуун буулгах эм өгөөд, халбагаар шингэн зүйл амруу нь хийн суулаа. Учир мэдэхгүй жаахан хүүхэд нь өвдөхөөс илүү хэцүү зүйл эх хүнд байхгүй болохоор Индмаа өөрийн мэдэлгүй дотроо нөхрөө элдэв үгээр хараасаар сууж байв. Удалгүй нөхөр нь ч ирж, араас нь түргэний эмч ч орж ирлээ.

Хэт хүйтэн зүйл уусан уу, халуун буулгах эм хэзээ өгсөн, хоолойг нь харья хэмээн ойр зуурын үзлэг хийсэн эмч бүсгүй халууны эм дахин өгч шингэн зүйл сайн уулга хэмээн зөвлөгөө өгөөд орой бүүр буухгүй бол дахин түргэн дуудахыг сануулаад буцан явж одлоо. Чамаас болж байгаа юм хэмээн чанга дуугаар Индмаа өөрийн эрхгүй хашгирч, гэртээ хэлэх нь бүү хэл гудамжинд сонсохоос ч эвгүйцдэг үгсээр өөрийн эрхгүй нөхрөө булж гарлаа. Нөхөр нь эхлээд ихэд гайхсан авч тун удалгүй нүүрээ мэнчийлгэн уурлаж ам мэдэн хэрэлдэж гарав. Хоёр охин нь гэр дүүрэн зүрх эмтлэм чарлан уйлахыг ч тэр 2 анзааралгүй аль муу үгсээр бие биеэ булж, нөхөр нь зурагтан дээрх гэр бүлийн жаазтай зургаа авч газар чулуудаад хаалга тас саван гарч одоход Индмаа сая нэг сэхээ авч амаа хамхилаа. Бага охиноо аргадан тэвэрч үнсээд, халуунтай охиноо зовоож байдаг хэмээн орных нь дэргэд нь суун одоо аав ээж хоёр нь дахиж хэрэлдэхгүй хэмээсэн ч хоёр охин нь гэр дүүрэн хэрүүлээс айсандаа чангаар уйлалдсан хэвээр байв. Би чинь юу л хийгээд байна даа, байтлаа хүүхдүүдийнхээ дэргэд хэрэлдэх нь дутаж дээ гэж Индмаа хүүхдүүдээ аргадах зуураа гайхашран бодлоо. Охины халуун буурахгүй л байв. . .

Орой тийш охиных нь халуун буурахгүйгээр үл барам эмэнд ч дарагдахгүй шинжтэй болсоноор аргагүйн эрхэнд нөхөррүүгээ залгаж түргэний машинаар эмнэлэгт хэвтэхээ хэлж, бага охиноо гэртээ ирж харахыг хүслээ. Индмаад нөрөө ирсэний дараа түргэн дуудъя гэж цаанаасаа нэг санагдаад байсан нь зөв болов. Учир нь удаж удаж ирсэн нөхөр нь нилээдгүй халамцуу байх нь тэр. Бараг л өдөр хаалга саван гарсанаас хойш тасралтгүй уусан гэлтэй. Индмаа аргагүйн эрхэнд бага охиноо халамцуу нөхөртөө орхиод, түргэний тэргэнд охиноо тэврэн орохдоо ийм үед санаа амар архи уун тэнэж явсан нөхрөө зэвүүцсэн хэвээр байв. Хүүхэлдэй баярласандаа бараг гараараа даллах дөхлөө, баяртай бүсгүй минь миний хөл дээр гишгихээр ийм л юм болдог юм даа. Эмнэлэгтээ тавтай морил.

7 настай хүүхдийн сахиуртай хэвтүүлэхгүй гэсэн эмчийн заавраар Индмаа гадна нь хоол ундгүй орой болтол хүлээн охины биед нааштай өөрчлөлт гарахыг хүлээн эмнэлгийн урт хонгилоор нааш цааш холхисоор цаг хэрхэн өнгөрсөнийг ч анзаарсангүй. Нэг мэдэхэд хэдийнэ орой болж ашигүй сувилагч хүүхэн халуун буурахгүй байгаа ч дахин нэмэгдэхгүй байна. Халуун буулгах эм уугаад овоо тайвширч унтаад өглөө гэхийг сонсоод шөнө муудвал заавал утасдахыг аминчлан гуйгаад өглөө эрт ирэхээр гэр өөдөө явлаа. Гэртээ яаран очиход нөхөр нь архи нь нилээд гарсан гэмшингүй царайтай байх бөгөөд хоол хийж, зад шидсэн жаазтай зургийнхаа шилийг нь түүн хаяж буцаан байранд нь тавьсан байх ажээ. Яасан бэ гар утсаа яагаад авсангүй гэхэд Индмаа эмчийн зөвлөгөөг дамжуулан хэлээд гар цүнхэнд байсан утсаа үзтэл нээрэн салгагдсан байв. Дуртай дургүй хоол идэж байтал нөхөр нь хувцасаа өмсөөд, эмч сувилагчийг нь гуйж байгаад охиноо сахиж хононо гээд гарахаар завдахад Индмаа учиргүй баярлан золтой л уйлсангүй. Өрөөнд нь орсон даруйдаа утасдаж ямар байгааг хэлээрэй гэж захиад өглөө эрт хоол цайтай очно хэмээгээд гэрийн шаахайг нь уутанд хийж өгөөд нөхрөө эмнэлэг явууллаа. Нөхөр нь сахина л гэсэн бол яаж ийгээд л охиноо сахиж л орхино гэдгийг Индмаа сайн мэдэж байснаас санаа нь жаахан ч гэсэн амарчээ.
Миний охин хоолоо идсэн үү хэмээн асуухдаа бага охиноо орж ирсэн цагаас нь авахуулаад өрөөний буланд хөдөлгөөнгүй суусаар байгааг гэнэт анзаарав. Айчихсан бололтой гэж Индмаа дотроо оношлоод хоёулаа хүүхэлдэй үзье, бас гадаа гарч хүссэн зайрмагийг нь худалдаж авч өгье хэмээн өвөр дээрээ авч тэврэхэд бие нь хөшүүн төдийгүй нилээд хүйтэвтэр байсанд зүрх нь амаар гарах шахан түг түг хийн хүчтэй цохилж миний охион гээд өөрийн эрхгүй цүнхээ шүүрэн авч гарч гүйж байхдаа гэнэт сэхээ авлаа. Гэртээ түргэн дуудчихаж болох байсан шүү дээ, би чинь яагаад ингээд учир тоймгүй сандраад байна вэ эрүүл ухаангүй юм шиг гэж бодсон боловч охиноо тэврэн салхинд жаал суугаад үзье гэж шийдээд орцны хаалгаар гарлаа. Индмааг эх хүний төрөлх зөн совин нь охиноо шүүрэн авч гэрээ орхиход хүргэсэнийг анзаарсангүй.
Гадаа гартал охин нь ээжээ зайрмаг илье гэх шиг болоход Индмаа охиноо хартал уруулаа цорвойлгон аяархан дуугаар дахин ээжээ зайрмаг гэж хэлэхэд дотор нь цэлсхийн онгойх шиг санагдав. Гарыг нь барьтал түрүүний хөшүүн хүйтэн арилсан мэт хурууны үзүүр нь хөөрхөн бүлээн болсон байсанд Индмаагийн санаа нь амарчээ. Дэлгүүр зүглэх зуураа тэвэрсэн охиноо энхрийлэн үнслээ. Айчихсан байна, аргагүй шүү дээ. Мэдээ орсон цагаас нь хойш аав ээж хоёр нь тэдний дэргэд чанга хашгиралдаж хэрэлдэх нь бүү хэл, чангахан дуугарч хоёр биеэ муухай харж байсан удаагүй болохоор Индмаагийн таавар нь чухам зөв мэт өөрт нь санагдаж байв. Охин нь тэврүүлсэн чигээрээ дэлгүүрт ороод ээжийгээ сайхан ааштай байгаагаар далимдуулан том гэгчийн зайрмаг заахдаа баярлан эгдүүтэй гэгч нь инээд алджээ.

Хоёр цаг хэртэй гадаа суусан Индмаа охиноо зайрмагаа идэж дууссаны дараа гулгуурруу гүйн очиж нэг гулгаж, нэг шороо ухаж баярлан гүйхийг харан сэтгэл тайван сууж байгаад гэнэт нөхөррүүгээ залгахаар утсаа гаргатал утас нь аанай л унтарсан байгааг харлаа. Зай нь муудчихаж дээ хэмээн бодсоор охин дээрээ очиж хацрыг нь илж, гарыг нь атгатал гүйсэндээ болоод хөөрхөн халууцчихсан байсанд олзуурхан гэр өөдөө зүглэлээ. Гадаа нэгэнт харанхуй болсон ажээ.

Гэртээ ороод гар утсаа асаан цэнэглэхэд нөхрөөс нь охиноо сахиж байна, ашгүй халуун нь ялигүй буурсан, утсаа асаагаачээ гэсэн мэссэж аваад баярлан тэр доор нь хариу бичээд унтахаар ороо засч эхлэв. Тэр шөнө Индмаа аймшигтай хар дарж зүүдэллээ. Хэн нэгэн аймшигт этгээд түүнийг тас харанхуй хонгилоор мөр даран гүйх бөгөөд Индмаа эргэн харахад үзэгдэх зүйл юу ч үгүй хирнээ аймшигт хэн нэгэн ард нь мөр даран хөөж байгааг мэдэрсээр хүчээ баран урагшаа гүйн зугатаах ажээ. Арайхийн нэгэн хаалга онгойлгон дотор нь орвоос зэгэл саарал өнгөнд ууссан өөрийнх нь гэр байх нь тэр. Гэхдээ Индмаа гэртээ орсон мэт атлаа гэрээ бүхэлд нь дээрээс нь өнгийж харж байгаа нь гайхалтай, бас бүх өрөөгөө нэгэн дор харах нь бүүр ч сонирхолтой мэт. Гэхдээ яагаад ч юм том охин нөхөр хоёр нь харагдахгүй байв. Нээрэн эмнэлэгт байгаа гэж зүүдэндээ бодонгоо Индмаа бага охиноо хайж зэгэл саарал будангаар дүүрсэн гэр дотуураа тэмчтэн явтал хөл доор нь охин хэвтэж байх нь тэр. Ухасхийн тэврэн автал тэс хүйтэн болсон бие нь гарыг нь час хийн хайрах мэт болоход дуу алдан хашгираад өөрийн эрхгүй өвдөглөн суутал, яг ард нь хамаг бие өөрийн эрхгүй арзас хиймээр аймшигт хахирган хүйтэн дуу гарлаа. Индмаа толгойгоо зугуухан эргүүлэн харахад гэрийн булангийн сүүдийнсэн зэгэл булангаас мөс шиг хүйтэн хөх цэнхэр хоёр нүд эгц ширтэсээр наашлан айсуйд Индмаагийн бүх биеийн цус царцах мэт санагдан өөрийн эрхгүй аймшигтай дуу алдан хашгирлаа. . .


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Sienna )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 89 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Ёл хад
YolHad_39.JPG
Хэмжээс: 700x525 89k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2536

Должин : Зам зуур
zam-080.JPG
Хэмжээс: 600x450 95k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2786

Т. Дэлгэржаргал 1981	60х90, зотон тос
Зохиомж
Хэмжээс: 600x392 157k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2616


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn