Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ц.Түмэнбаяр : Овооны чулуу
Оруулсан admin on 2008-06-08 09:59:10 (5129 уншсан)

“Хүү минь бэлийн чулууг овоонд залах шиг том буян байдаггүй юм”
/Овоон дээр таарсан өвгөн ламын ярианаас/
-Ивэх юм алга уу?
-Торойх ч юм алга.
-Тэр овооноос авчихвал яадаг юм?
-Энэ харанхуй шөнө овооноос чулуу авна гэдэг…
-За яадаг юм. Маани уншаад л аргагүй байдлаа хэлээд л авахгүй юу.
-Шөнөдөө гүйдэлтэй л гэдэг шүү дээ.
-Оронд нь хэдэн төгрөг өргөчих. Машины дугуйнд ивэгдсэн бул хар чулуу бүтэн шөнөжингөө тарчилж хонов. Тэр энэ насандаа ийм зовлон байдаг гэдгийг мэдэрч үзсэнгүй. Хэд хоногийн өмнө овоонд нэг түлэнхий хар чулуу нэмэгдэхэд нь ихэд сонирхон түүнтэй ярилцаж билээ. Хөөрхий чулуу овоо тахилгад ам бүл нэмсэндээ итгэж ядан зовлон туулснаа ярьсан сан. Түүнийг хүмүүс өөр хоёр чулуутай хамт цагийн турш галаар шарж байх хоорондоо байн, байн халуун шөл дэврүүлэн асгаж тамлаж байсныг сонсоод гайхаж бай¬сан сан. Хөөрхий зовсон амьтанг гэнэт нэг ганган машин унасан лам машиныхаа ард тавиад овоон дээр авчирч тавьсан гэнэ.
...Өглөө нь машин хөдлөхдөө мань чулууг замын хажуу руу өнхрүүлж орхив. Дээр дээр ойн өнхөрсөөр тэртээ доор орших жалганы мухарт баахан чулуу, хайрганы дээр буув аа. Нэг л бүгчим оргисон тэр газар үнэр танар муухай, доороос нойтон шавар жиндүүлэх аж. Огт салхигүй мөртлөө дээрээс байнга тоос бууна. Уулын оройд байдаг овооноос жалгын мухарт унасан чулууг бусад чулуу итгэж ядан харна. Худлаа ярьж байна. Тэндээс энд бууж ирдэггүй хэмээн шуугилдана. Байнгын салхинд байсан тэр чулууг хичнээн өөрсөдтэйгөө адилтгах гээд цаанаа л нэг өөр ажгуу. Тэнд овоон дээр архи байдаг гэсэн тэр үнэн үү гэж асууцгаана. Та нар хадаг нөмөрч унтдаг гэлүү? Мөнгө төгрөг, идээ будаа, модон таягнуудын тухай гайхан лавлацгаана. Тэр мөнгийг түүдэг зовлонт амьдралтай хүмүүс байдаг тухай, идээ будаанаас хүртдэг золбин нохдын амьдрал, эдгэрч суга таягнаас салсан баяр хөөртэй хүмүүс, аян замаа даатгах хүдэр чийрэг эрс, шалгалт шүүлгээ даатгах оюутнууд, хүүхэд, хань хүссэн эмэгтэйчүүд, хүнд амьдралаасаа хагацахыг хүссэн хүмүүсийг ихэмсэгээр харан суудаг үе нь өнгөрчээ. Хэзээ уулынхаа оройд очих вэ. Хэдий болтол балчиг намагт амьдрах вэ. Эцэс төгсгөлгүй энэ уйтгарт амьдралыг үзэн ядсан тэрээр энэ жалганаас холдох боломжийг хайсаар. Даанчиг өөрөө хөдлөх боломжгүй тэрбээр хөөтэй чулуутай тааралдаж овоонд өргөсөн тэр хүн л түүнд туслахыг хүлээхээс өөр арга зам алга даа. Хааяа нэг хүний бараа харагдах боловч тэд зөвхөн биеэ хөнгөлөх л гэж жалганд ирдэг аж. Тэрнээс биш түүнийг өргөж явах нь байтугай тоож харах ч үгүй. Хөл, гартай сан бол мөлхөөд ч болсон дээшлэх сэн. Хөдлөх ч эрхгүй хэн нэгнийг хүлээн хэвтэхээс өөрөөр, өөрийнхөө төлөө юу ч хийж чадахгүй энэ хувь заяаг яалтай билээ дээ. Гэтэл ашгүй нэгэн нартай өдөр хүдэр чийрэг хэдэн залуус ачааны машинд жалгын хайргыг ачиж эхлэв ээ. Янз нь овоонд аваачихна дээ гэж бодсон тэрбээр тэр хүмүүст намайг л хамгийн түрүүнд авах ёстой. Наад хайрга чинь тийшээ очих чулуунууд биш хэмээн чулууныхаа хэ¬лээр хичнээн хашгирч исгэрээд ч нэмэр болсонгүй. Түүнийг бүр ялгаж хаяад доор нь байсан, тэр ч байтугай нарны гэрэл огтхон ч үзээгүй хүйтэн, нойтон хайргануудыг газар ухан гаргаж ирээд ачиж явахыг хараад хүмүүсийн тэнэг гэнэнг гайхан суув аа. Түүнээс хойш хүмүүс хэд хэдэн удаа ирж хайрга ачихдаа хөөрхий овооны чулууг тал тал тийш нь ялгаж чулуудсаар шавартай хутган жалгын чулуунаас огтхон ч ялгагдахгүй болгож орхилоо. Түүнийг гайхан юм асуух чулуу ч үгүй болж тэр бусдын л адил жалгын чулуу болон хувирчээ. Би овооны чулуу байсан гэж бусад чулуунд хэлэхэд тэд түүнийг дооглон хөхрөлдөх аж. Яая даа, яаж эндээс холдох вэ. Ашгүй нэг удаа хайрга ачсан улсуудын дунд байсан согтуу толгой түүнийг анзааралгүй хүрздэн машины тэвш рүү чулуудаж гунигт амьдралаас нь салгав. Машин хурдлан давхисаар нэг л их гэрэл гялалзан газар ирж тэднийг асган хаяснаар хот гэдэг газрыг овооны чулуу үзэв. Их барилгын ажил өрнөх бүтээн байгуулалтан дунд ирсэн түүнийг бас л бусад хайрган дундаас ялган чулуудав. Ямар маанаг нь энэ бул чулууг ачиж ирдэг байнаа гэх хараал зүхэлтэй холилдон үглэх эр түүний дээр сандайлан сууж түмпэнтэй хоолоо халбагадан иднэ. Идэр залуу барилгачин эрс инээж хөхрөлдөн хоолоо идэх нь чулуунд сайхан санагдах болж тэдний ажлаа завсарлахыг тэсэн ядан хүлээх болов. Өглөө болгон түүнийг дээш нь өргөн салхи үзүүлэх өдөр чийрэг хөгжилтэй бор эрийн гарын алга хичнээн дулаахан, зөөлхөн юм бэ дээ. Энэ гарт тэврүүлээд эргээд уулынхаа овоон дээрээ очих сон. Их барилга дуусч, барилгын талбайг цэвэрлэх бульдозерт түрэгдэн эгээ л шороонд булагдчихсангүй. Азаар газарт ил үлдсэн түүнийг хэдэн архичин эр эзэгнэх болов. Нэвширтлээ архинд дэвтсэн тэднийхээ дотор арай цэмцгэр нэгэн архичин түүний дээр сандайлж бусад нь тойрон сууцгаана. Цагтаа цалгиж явсан түүний яриаг бишрэнгүй сонсоцгоох архичин эрс бүгд л сайн сайхан явсан үеэ ам булаалдан ярина. Хорвоо¬гийн зовлон гунигийг ярингаа ганц нэг шил юм хувааж уух тэдэнд хүний орчлонд гомдсон гомдол үгүй мөн их аж. Өдөр ирэх тусам архичин эрсийн өнгө нь гундаж, зарим нэг нь алга болно. Цэмцгэр архичин ч алийгаа алдаж, өмхий ханхлуулан хааяа ирэх боловч одоо түүнийг биширдэг байсан архичид нь өөр нэгэн тамирчин байсан эрд зусардацгаах болжээ. Барилгын талбайгаас муруй хадаас түүн тэгшилж зардаг нэгэн ядуу эр мань чулууг олзуурхан авч, оромжныхоо дэргэд аваачин, хадаасаа түүн дээр балбан тэгшлэх болсноор бас нэг тамтай амьдрал эхлэв ээ. Өглөө нар тусахаас аваад орой нар жаргатал ажилсаг эр өдөржин түүнийг алхаар балбана. Ээ чааваас жалгандаа л хэвтэж байдаг байж. Хэдий намаг шавартай ч тэнд түүнийг хэн ч ингэж балбаж зовоодоггүй билээ. Ядахдаа хавийн зол¬бин ноход ирж хөлөө өргөн дээрээс нь сарих нь даанч тамтай аж. Эндээс хаашаа ч хамаагүй явах юмсан. Бурхны аврал. “Сууринд цутгах¬чихвал зүгээр чулуу байна” гэсээр өвгөжөөр эр түүнийг түрдэг тэргэн дээр тавилаа. Хэдий настай ч гар нь дулаахан сайхан гэж. Эргээд овоондоо очих юмсан. Хайргатай хамт ачигдсан түүнийг цементтэй хольж зуураад үйлийг нь үзэв. Үгүй энэ чинь юун харанхуй газар вэ. Яасан нойтон, хүйтэн. Хаана байна тэр агаар, сэвэлзэн үлээдэг салхи. Ямар хачин нөхдүүд биенд минь наалдан чихэлдэнэ вэ. Тэгэхнээ түүнийг байшингийн суурь болгон цутгаснаар тэр амьдралдаа дахин нар, салхины бараа үзсэнгүй. Ээ дээ өдөржингөө төмөр алхаар балбуулаад ч гэсэн нар салхины бараа харж амьдрах гэдэг хичнээн сайхан байгаа вэ. Гэхдээ бас элдэв шалдав зовлон үзэж байхаар өөрийг нь овооны чулуу гэдгийг хэн ч мэдэхгүй энэ харанхуй газар, хэзээ ч байсан газраас нь хөдөлгөхгүй биенд нь шавалдан наалдсан нөхөдтэй энэ байшингийн суурь гэдэг “хүндтэй нэр” сайхан ч юм уу. Чулуу гээч амьдралд юу ч мөрөөдөх билээ. Хэн нэгэн л түүнд тусалж, хэн нэгэн л түүнийг үл тоох аваас хувь заяа нь өөрчлөгдөнө гэж байдаггүй зовлонт хувь заяагаараа бахархаж суултай биш. Сэвэлзэн үлээдэг салхинд туугдаж явах хамхуул байх минь ч яав даа. Сэтгэж, бодож бас ярьж, тэгээд хөлөө зөөж яваад байдаг хүн гээч амьтанд л атаархах юм даа.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 353 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-050.JPG
Хэмжээс: 600x450 92k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4507

Ёл хад
YolHad_04.JPG
Хэмжээс: 700x525 75k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3775

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-046.JPG
Хэмжээс: 600x450 98k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3698


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn