Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Болжмор : Аймшиг дагуулсан үхэл..........аймшиг
Оруулсан admin on 2008-05-28 02:27:34 (3711 уншсан)

Зуны тэр нэг орой гадаа хүүхдүүд орилолдон тоглоод,айлууд хоолоо хийж буй бололтой онгорхой салхивчаар төрөл бүрийн хоолны үнэр холилдон ханхална. Гадаа ид хөл хөдөлгөөнтэй үе. Өдрийн бүгчим халуун арайхийн намжин оройн сэрүүн орж эхэлж буй болохоор битүү байшингаас гаран хаа сайгүй нарлаж зуслан гарахыг мөрөөссөн хүүхэд хөгшид голдуу салхилсан хүмүүс харагдана. Нэгэн хороололын 12 давхар байрны чардакан дээр дөнгөж аравдугаар ангиа төгсөөд оюутан болох гараагаа тавьчихаад ид залуу халуун цус нь булгилж буй хэдэн хөвгүүд сууцгаана. Тэд бас ч үгүй нилээн хөлчүүдүү харагдаж байв. Эхэндээ сайхан ангийнхан хэмээн сууж байсан хөвгүүд уусан архиндаа мансууран нэг л том болсон улс шиг цээж төвхөлзүүлэн,дууг чангаруулан ямар нэг зүйлийн талаар маргалдан мэтгэлцэнэ. Тэдний дунд нэгэн хөвүүн чимээгүйхэн бодолд дарагдан ингэтлээ уудаггүй ч өнөөдөр ангийн хэсэг нөхдийн ятгалгаар,дээрээс нь өөрөө ч сэтгэл санаа нь маш хүн байсан тул яадаг юм ер нь хэмээн бодон уусаар их ч ууж,нилээн ч согтсон харагдана.

Анхандандаа түүнийг тэд нэг их тоохгүй хоорондоо элдэвийн том зүйл ярьж,мөрөөдөн эгээ л яг одоо тэр хүсээд байгаа бүхнээ авчих,түүндээ хүрчих юм шиг хоорондоо маргалдаж байтал гэнэт гансарсан хөвүүн их дуугаар

-Та нар чимээгүй байгаад өгөөч....хэмээн орилов.Түүний дуунаас бүгд цочин гайхан эргэн харсанаа:

-Ёоох.....зүрх авангаа алдлаа юундаа уусан юмаа шингээж чадахгүй олон юм яриад байгаа юм бэ. Сэтгэл санааг чинь засах гэж жаахан юм долоолгож байхад дуугайхан гудраад тэр бүтэлгүй хайраа март хэмээн омогдов.

-Үгүй ээ.......би энэ доторхи хамаг юмаа гаргамаар байна...би түүнд үнэхээр хайртай.....яаж ийм олон жилийн үерхэлээ ингээд орхиж чадаж байна аа. Бид хоёр юу гэж мөрөөддөг байлаа. Яах гэж намайг ингэж хуурч байгаа юм бол. Та нар хүнд хайртай болох нь битгий хэл,хайр гэдгийг ч мэдэхгүй ш дээ...... хэмээн хамаг байдгаараа орилон хэнхдэг заамаа дэлдэж гарав. Яагаад надаар ингэж тоглож байгаа юм. Би амьдралдаа өөр хэнийг ч ингэж хайрлахгүй...ингэж хайртай охиндоо хууртагдан итгэл найдвараа алдчихаад амьд явах ч хүсэл алга хэмээн уйлсаар л байв. Нөгөө хэд нь ч за чи эр хүн шиг байж үз. Муусайн охидууд захаасаа аваад олдож л таарна. Ингээд тэр хэд түүнийг орхин архиа үргэлжлүүлж уун хоорондоо элдэв яриагаа үүсгэн маазарцгаав.

Энэ бүхнийг харж нилээн согтсон байсан нөгөөх хүү өөртөө зөвхөн яагаад....хэрэг байна уу хэмээн үглэсээр босон явлаа. Түүний босохыг хамт байсан хэдээс хэн нь ч анзаарсангүй.

*****

Алтай,Хатнаа хоёр тэврэлдэн яаралгүйхэн салхилангаа хайрын баланд мансууран алхаж байв. Тэр хоёр ирээдүйгээ зөгнөн их л жаргалтай байгаа бололтой. Тэр хоёр үерхэж нөхөрлөөд удаагүй ч нэг л мэдэхэд аль хэдийн дотносон нэг гэртээ оржээ. Алтай зайрмаг идэнгээ хөгжилтэй нь аргагүй тас тас хөхрөн явтал гэнэт муур дуугарах шиг болсоноо тэднээс аравхан алхамын зайд дээрээс нэг юм пидхийн газар уналаа.

Хүмүүс орилолдон,хүүхдүүд байдгаараа чарлан тэр хавьд юу болж байгаа нь мэдэгдэхгүй болоод ирэв. Алтай,Хатнаа хоёр сая ухаан орон харвал өмнө нь цэл залуухан залуу цусанд хутгалдсан хэвтэнэ.

Түүний тархи нь няцарч өөх мах нь хажуугаар нь цуван гарсан харагдана. Баруун хөл нь хугаран тахимаараа эргээд гутал нь төө хол үсэрчээ. Төд удалгүй хэдэн хөвгүүд гүйлдэн гарч ирээд юу ч хэлж чадалгүй царай нь цонхийн зарим нь уйлж,байдгаараа чичрэн,нэг нь бүр ухаан алдаж унав. Хүмүүс ч түргэн цагдаа болон дороо тэр хавьд шаваад ирлээ.

Алтай ухаан нь балартан унахгүйн тулд Хатнаагаас тас зууран газар нь гуйвлаад ирэв. Хатнаа хайраа эндээс явъя,би айгаад байна.....би яаж явах юм бэ хэмээн байдгаараа эхэр татаж гарыг нь налан сулбайгаад ирлээ. Хатнаа

-Явъя хонгороо,ямар баларсан юм харчихваа алив чи минь явж чадах нь уу хэмээн мөрийг нь түшин авлаа. Эмнэлэгийнхэн ирэн цогцосыг өргөн эргүүлэн тавьтал Алтай санаандгүй хараад таарчихав. Тэрээр нэг нүд нь урагшаа бүлтэрэн нөгөө нүдээрээ гуниглангүй харах тэр л харцыг хараад тэсгэлгүй...хэг...хэмээн дуу алдсанаа ухаан алдан уналаа.

Нэг сэрэхэд тэрээр эмнэлэгт хэвтэж байв. Хатнаа хажууд нь гарыг нь атган сандарсан шинжтэй сууж байгаа харагдана. Ээж нь арц уугиулж буй болтой. Алтайд тэр л нүд чамаас л боллоо гэх шиг өөдөөс нь ширтээд байх шиг болоход тэрээр...үгүй ээ би буруугүй ш дээ хэмээн уйлж,байж ядан орилж гарав. Хатнаа сандран түүнийгээ тэврээд тайвшируулах санаатай байтал сувилагч орж ирэн тариа хийгээд унтууллаа.

****

Алтай анх 7 дугаар ангидаа шилжиж иржээ. Алтай цэвэрхэн цагаан цонхигор царайтай,нүдээрээ инээсэн турьхан нэгэн. Шинэ ангийн хөвгүүд нь бүгд түүнд илт анхаарал тавьж эхлэв. Өөрөө ч тэр байдлыг хэдийнэ мэдэж байсан шинжтэй...ер нь их нүүрэмгий охин. Харин ангийн дарга Хүдэрээ хэмээх намхавтар нуруутай,духаараа харсан бондгор борхүү чимээгүйхэн түүнийг ширтэн явна. Тэр хоёр нэг ширээнд суусан цагаас эхлэн нөхөрлөж эхэлжээ. Алтай сурлагандаа төдий л сайн биш. Харин Хүдэрээ сурлага сайтай,авъяаслаг гээд ангийнхаа төдийгүй сургуулийнхаа урдаа барьдаг сурагч байв. Хүдэрээ барагтай л бол үг дуугарахгүй. Тэрээр Алтайд эхэндээ чадлынхаа хирээр туслан үүний ачаар Алтай ч нэг их торох юмгүй болоод байдаг байв. Нэг орой урлагын үзлэг бэлдчихээд Хүдэрээ Алтайг гэрт нь хүргэж өгөөд явах гэтэл Алтай түүнийг илт өдөн орцондоо үнсэлдэж билээ. Тэр анхны үнсэлтээс хойш Хүдэрээ Алтайгын өмнө нь боол нь мэт болон түүнд анхны ариухан хайраа өгчээ. Алтай шинэ ангидаа аажмираар дасан дассаар нилээн хөдөлгөөнтэй хөнгөн болох нь ч мэдэгдэв. Гэвч Хүдэрээ түүнийгээ өмөөрөн хайрласаар. Ангийн болон сургуулийн хөвгүүд Хүдэрээг хүндэлдэг болохоор илт Алтайтай самбагнаад байж чаддагүй...харин ч бараг ийм сайн хүүг олж авчихаад хэмээн зэмлэх нь олонтой.

Тэр хоёр үерхэж нөхөрлөсөөр нэг удаа Алтайгын ээжийг нь байхгүй үед хамт хонож Хүдэрээ мөн л хөвүүн насаа түүнд үлдээжээ. Алтай айлын ганц охин. Ээж нь ажил хэмээн бараг түүнийг хайхрах нь үгүй. Тиймдээ ч нилээн дураараа танхил өсчээ. Ганц охиноо хүнээс дутуугүй явуулах гэж хамаг байдгаараа хичээж юугаар ч дутаахгүй өсгөж байгаа ч тэрээр охиноо хэрхэн эвдэрч байгааг төдийлөн мэддэгүй байлаа. Байнга л орхиод ийш тийшээ явна. Багад нь эгчтэйгээ орхидог байсан бол томорсон хойноо Алтай дургүйцсээр байгаад зөвхөн өдрийн цагаар эргэж тойрдог болжээ. Төд удалгүй Алтайг тэр хавийн харчуул ч андахаа болив. Хүдэрээг олон хүн хорьж,ятгадаг ч Хүдэрээ дэндүү хайртай хэмээн бяцхан ухаандаа түүнийгээ хэзээ нэгэн цагт засарна хэмээн өмөөрсөөр л явна.

Тэр нэгэн унталтаас хойш хоёр сарын дараа Алтай нэг өдөр ихээр уйлж гарав. Хүдэрээ аль ухаанаа олохгүй хий л сандран аргадана. Тэгсээр Алтай сая нэг тайвширан түүнээс хүүхэдтэй болсон авхуулахгүй бол есдүгээр ангийн хүүхэд ээж болмооргүй байна хэмээн ятгаж гарав. Хүдэрээ тэр үгийг сонсоод хүнд цохилтонд орлоо. Алтайгын ааш ч улам оодрон түүнийг хатгана. Тэгсээр байгаад Хүдэрээ ганц дотнын ахыгаа гуйн эмч олуулж үр хөндүүлжээ. Хүдэрээ цонхийсон царайтай Алтайгынхаа духан дээр бөнжийх хөлсийг арчин суухдаа өөрийгөө хэмжээлэшгүй ихээр зүхэн суусаар.

Энэ явдалаас хойш Алтай арай томоотой болон Хүдэрээтэйгээ үерхэсээр нэг л өдөр ийнхүү сургуулиа төгсчээ. Тэдний ангийнхан хонхны баяраа хийн дискодож байтал ди-жи хийж байгаа залуу Алтайд таалагдаад эхлэв. Тэр илтэд өдөн өмнө нь очин аальгүйтсээр түүний харцыг ямарч байсан өөр дээрээ тогтоогоод авлаа.

Хүдэрээ Алтайг нэг л өөр болж түүнтэй уулзах гэхээр л элдэв шалтаг заан зугатсаар байгааг анзаарсан хэдий ч юу ч хэлсэнгүй. Хамт хичээлээ бэлдсээр шалгалтуудаа ч хамтдаа амжилттай өгөн бүгд баяр хөөртэйгээр салан оджээ. Алтай Хүмүүнлэгийн Ухааны Их сургуульд орно хэмээн бэлдэж,Хүдэрээ харин МУИС-ын Хууль зүйн ангид урилгаар орохоор олимпиадаас шагнуулсан тул Алтайг л бэлдэж өнжинө.

Нэг өдөр ирдэг цагаасаа арай эрт иртэл Алтай хаалгаа тайлж өгөхгүй байв. Хүдэрээ гайхасхийн ойрхон гарсан юм байх даа хэмээн шатан дээр нь хүлээж байтал тэдний хаалганы түгжээ мултран нэг залуу Алтайг үнсээд баяртай хэмээн салж ядан зогсож харагдана. Хүдэрээ энэ бүхнийг хараад чи арай ч дээ гэхээс өөрийг үл хэлэн гүйхээрээ уруудан буулаа. Түүний хойноос хэн ч дуудсангүй. Тэр өдрөөс хойш Хүдэрээгийн амьдрал утгагүй хар там болон хувирав. Алтай хэдий уулзахаар ирсэн ч Хүдэрээ уулзсангүй. Хүдэрээгийн ааш зан нэг л өөр болсоныг гэрийхэн нь анзааран хөдөө гарч жаахан амраая хэмээн шийдээд бэлдэж ажил төрөлөө зохицуулж эхлэв. Хүдэрээгийн хайртай ганц охин дүү нь түүн дээр ирэхэд тэр хэзээ ч загнах нь бүү хэл том ч дуугарч үзээгүй хүн нэг л мэдэхэд дүүрүүгээ орилчихсон зогсож байв. Ээж нь охиныхоо уйлах Хүдэрээгийн хашгирах дуунаар гүйн орж ирээд Хүдэрээг нэг алгадтал тэрээр ээжрүүгээ харж чадалгүй дальдчаад гэрээсээ гарлаа. Ийнхүү гараад хаачихаа мэдэхгүй зогсож байтал ангийнхаа хоёр хөвгүүнтэй тааран хамт явах уу гэхэд нь зорилгогүй байсан хүн дуугүй даган явлаа. 12 давхар байрны чардакан дээр тэр гуравыг хоёр шил архи аваад гараад иртэл ангийнх нь гурван залуу бас ууж суув. Тэд уусаар Хүдэрээ эхэндээ үгүй гэсэн ч нөгөө хэд нь наад зүрхний чинь шарханд сайн...эр хүн шиг байна шүү хэмээсээр хэд хэд татуулаад авав.

Хүдэрээ эхэндээ ам хамар нь халуу оргин байснаа гэнэт л Алтайд гомсон тэр бүх гомдол нь гадагшлан байж ядаад ирэв. Түүний хэрхэн шаналж байгааг эд нар ойлгосонгүй,угаасаа ч хүссэнгүй. Тэрээр орилон тэднийг өөртэй нь зовлонг нь жаахан ч атугаа хуваалцаасай хэмээн хүстэл бүгд дургүйцлээ илэрхийлэн түүнийг орхив.

Хүдэрээ бие засах санаатай гуйвасхийн өндийн шээх газар хайн явна. Түүний толгой нь дайвалзан,дотор нь муухай оргин,газар нэг ойртож нэг холдон,тэртээ доорхи юмс өөрт нь яг л тоглоом шиг хөдөлгөөнт жижиг дүрс болон харагдана. Гэнэт түүний хөлчүү нүдэнд Алтай харагдав. Алтай их л жаргалтай тэр нэг хүнд эрхлэн явж байгааг хараад хамаг уур нь буцалан та хоёрыг дээ одоо л нэгийгээ үзнэ хэмээн урагш алхан Алтай гэсээр арванхоёр давхараас доош уналаа........

Алтай хоёр хоног хэвтээд эмнэлэгээс гарлаа. Тэрээр Хатнаад талийгаачийн тухай бүгдийг нь ярьж өгөв. Хатнаа чимээгүй сонсож дуусаад

-Энд чиний буруу байхгүй л байна ш дээ. Чи тэгээд яг чамаас болж тэр дээрээс ниссэн гэж бодоод байгаа юмуу

-Мэдэхгүй юм даа,тэгэхдээ л......... үнэхээр хэлэх ч үг олдохгүй байна. Унтахаар л түүний бүлтэрсэн нүд нь харагдаад байх юм. Маргааш хоёулаа гандан гарч ном уншуулъя

-За тэгье. Чи минь элдэв юм бодоод шаналаад яахав.

Тэр хоёр гэртээ ийнхүү ярин Алтай зургийн цомогоо гарган Хатнаад үзүүллээ. Хатнаа тэр хүүгийн зураг,Алтайгын ярьсан бүхнийг сонсоод харамсахгүй байж чадсангүй. Ээж нь Хатнааг байгаа болохоор нэг их санаа зовсонгүй ажилдаа явлаа. Орой хоолоо идчихээд Алтайг салхинд гарах уу гэтэл тэрээр цонхийн үгүй, харин бүх гэрэлээ асаачих хэмээн чичрэн нэг л сулбагар хэллээ. Алтай цонхруу харан сууж байснаа босон цонхон дээр очин зогслоо. Талийгаачийн гэрийн цонх нь яг эсрэг талд тэднийд харагддаг аж. Байрных нь гадаа том асар босгон хүмүүс холхилдон машин цувна. Алтай зогссоор л...түүний нүдийг даган нулимас урссаар......

Хатнаа гарч тамхи авчихаад ирье хэмээн орилтол хариу өгөхгүй байхаар нь гайхан харвал Алтай цонхон дээр өөртэйгээ ярин цонхны тавцанг тас атгасан харагдана. Хатнаа хойноос нь очин тэврэн авбал Алтай цочсондоо огли харайн чичирч гарав. Хатнаа түүнийг тайвшируулан энгэртээ наан духан дээр нь зөөлөн үнслээ. Хатнаа гарч чадсангүй. Ээжийг нь ирэхээр гарч авахаас хэмээн Алтайгаа тайтгаруулан хөшигийг хаалаа.

Гэрт нэг л дүнсгэр харанхуй,хүйтэн ноёлоно. Алтай овоо тайвширан Хатнаагын өвдөгийн дэрлэн унтав. Тэрээр унтаж байхдаа үе үе цочин эвгүй гийнсаар....Хатнаа Алтайгынхаа үсийг илбэн зурагтын дууг аяархан болгон үзэж байтал гаднаас түгжээ торхийн хадам ээж нь ороод ирлээ.

-За яаж байна. Яагаад ингээд гэнэт цочирдчихов оо... Хатнаа хэлэх үү байх уу хэмээн хэсэг тээнгэлзсэнээ

-Тэр талийгаач нь Алтайгын үерхэдэг байсан хөвүүн юм байна. Арван жилийнх нь ангийн хэмээн хэлтэл Болор цочин юу нөгөө ангийн дарга бор хүү юу?... хэмээн хэлээд арай ч дээ үгүй байлгүй дээ гээд санаа алдлаа. Хатнаа ойрхон гарчихаад ирье хэмээгээд тамхи авахаар гарав.

Гадаа хэдий нь харанхуй болсон ч хүмүүсийн хөдөлгөөн арай л тасраагүй байв. Тэрээр шөнийн дэлгүүр орж тамхи,нэг лааз шар айраг авлаа. Тэрээр тамхиа асаан хэд сайн уушиглаж аваад байрны урдах саравчинд ганцаараа суулаа. Эсрэг талд нь ажил явдал болсон нь илт хүмүүс хөлхилдөнө. Хатнаа шар айрагаа ууж дуусчихаад дахин нэг тамхи татангаа яагаад ч юм нөгөө майхан уруу харан нэгэнтээ уртаар санаа алдаад гэртээ орохоор бослоо. Тэрээр лефьт зогссоныг мэдэж байсан ч аль хэдийн өөрийн мэдэлгүй тийш зүглэлээ.

Орц нь харанхуй үүдний жижүүрийн гэрэл мөн шатыг нэг дахарын шатыг гэрэлтүүлэх нэг муухан ёлтгор гэрэлээс өөр гэрэлгүй харанхуй байв. Тэрээр лефьтны товч дарсанаа гэнэт санан эргэх гэтэл нүднийх нь үзүүрт баруун талын харанхуй мухарт хүн харагдах шиг болов. Тэрээр хамаг үс нь босон хөл нь хөшин нурууных нь голоор могой гулсах шиг болон хүйтэн хөлс нь цувсаар байсан ч нэг л мэдэхэд тэр зүг харчихав. Гэтэл тэнд нь: нэг нүцгэн залуу доош харан сууж байлаа. Хатнаагын хоолой нь хатан ам нь зунгааралдан шүлсээ ч залгиж чадахааргүй болов. Тэрээр айсандаа хөдлөх гэтэл хөл нь даагдахгүй хүнд болсон мэт болов. Гэтэл нөгөө нүцгэн залуу толгойгоо өргөн дээш харвал тархи нь гоожин хажуугаараа цуваад нүүрэнд нь наалдчихсан,өрөөсөн нүд нь бүлт үсэрсэн нөгөөх зурган дээрхи бор хүү өөдөөс нь хилэнтэй нь аргагүй харав.

Хатнаа орилох гэтэл дуу нь гарсангүй хамаг хүчээ шавхан шурхийн хар хурдаараа орцноос гүйн гарлаа. Түүнийг гарах үед ард нь муухай үхээрийн инээд юмуу хашгираан холилдон үлдэх шиг санагдав. Хатнаа гүйсээр л байлаа...ухаан жолоогүй гүйсээр л...тэрээр хичнээн хол гүйснээ ч анзаарсангүй. Нэг хүнтэй санамсаргүй мөргөлдөн тас гэдэргээ савж уналаа. Сая нэг сэхээ орон өндийтөл түүнийг мөргөж зогсоосон архичин байрын хүн хараал урсгасаар хажуугаар нь өрөөсөн хөлөө чирэн өнгөрөх нь өмнөх дэлгүүрийн гэрэлд нөгөө хүү шиг харагдав. Хатнаа суусан чигээрээ хамаг байдгаараа орилж гарав.....

Миний блогоор тавтай морилно уу... boljmor.blog.banjig.net

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 120 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Ёл хад
YolHad_06.JPG
Хэмжээс: 700x525 99k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2295

Хүрэлтогоот
khureltogoot-24.jpg
Хэмжээс: 600x450 90k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2676


erd-005.JPG
Хэмжээс: 600x450 58k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3462


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn