Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Эрдэнэ 	С	 Өгүүллэг: С.Эрдэнэ : Улаан шүхэр
Оруулсан admin on 2008-04-22 23:33:21 (5525 уншсан)


1. Хагас сайн өдөр. Хоролмаа үсчний газрын том толины өмнө бие, хувцас хунараа сайтар шалгав. Урт сормуустай зууван шар нүдээ хүртэл хэдэн янз болгож үзлээ. Үсээ ийнхүү хараар будуулах болгонд шар нүд нь улам тод болчихдог билээ. Төрөлхийн юмыг яалтай ч биш. Одоохондоо нүдний будаг гэж гараагүй байна. Гээд энэ шар нүдийг нь сайханд тооцдог харцуул ч олон байдаг юм. Мягмар ч гэсэн «Чиний минь нүд наран нүд» гэдэг билээ. Наран нүд гэхээр их л сонин. Энэ өдөр Хоролмаа өөртөө нэг л аятайхан харагдав. Ягаан бор өнгийн оготор бошинз охидын хувцасны янзтай боловч нэг ч их буруу зөрүү харагдахааргүй. Түүний бахархал болох чийрэг сайхан хөл нь энэ зуны наранд хэдий нь хүрэн зандны өнгөтэй болсон гэвч судаснууд нь хөхрөн салаалж харагдана. Хэдхэн жилййн өмнө Хоролмаа нэртэй тамирчин байсан юм. Цэнгэлдэх хүрээлэнд цугларсан хэдэн мянган хүний өмнө уран хөдөлгөөн үзүүлж биеийн чийрэг чамбай, гоо үзэсгэлэнг гайхуулдаг байсан юм. Хөлд нь ийм хөх судас гарч ирэх юм гэж тэр үед огтхон ч санадаггүй байжээ. Спортын мастер цол ч насны энэ мэт хувирлыг нууж чадахгүй нь мэдээж. Нас гуч гарч биеийн уян налархай алдагдахад шүхэрч болсон билээ. Бүсгүйчүүд шүхрээр буух зоригт сайхан явдлыг хошуучлагчийн нэг нь юм. Тийнхүү Хоролмаа зөвхөн уран гимнастикийн спортын мастер төдийгүй зориг самбаа гоо жавхлан хосолсон хүүхэн гэж цууд гарчээ. Энэ бол түүний бахархал юм. Зууван шар нүдийг хүрээлсэн үл мэдэг үрчлээ энд тэнд ил гарч ирсэн хөх судас мэтийн насны тэмдэгт дарагдахгүйн тулд үсээ будуулж оготор бошинз өмсөж явдаг боловч сэтгэлээрээ бол тэрхүү «Наран нүд» гэдэгтэйгээ адилхан.
Хоролмаа хувцасныхаа өчүүхэн нугалааг хүртэл тольдож засаад үсчний газраас гарав. Түүний нүдэнд зуны тунгалаг хурц наран мэлтэсхийв. «Хүмүүс намайг аятайхан харж байна» гэж бодоход хөл хөнгөрөөд явчихна. Хоролмаа өөрийг нь хүн ямраар харж байгааг андахгүй. Атаархал, шохоорхол, адлал цөм хүний ганцхан харцнаас илэрхий болно. Хоролмаа үүнийг өөрийн эрдэм гэж санахгүй бөгөөд бүсгүйчүүд цөм тийм мэдрэмтгий биз гэж бодно.
Энэ хагас сайн өдөр хотын гудамж чөлөөнд зүйл зүйлийн цэцэг цацсан мэт олон өнгө хосолжээ. Тэдний дунд ягаан бор цэцэг бол Хоролмаа байлаа. Өөрийгөө тийн бодож, бүжигчин мэт өлмий дээрээ хөнгөхнөөр гишгэн цээжин биеэр урагш тэмүүлэн салхи татуулж явлаа. Түүнийг нүдний булангаар боловч харалгүй өнгөрөх харцуул үгүй. Энэ өдөр нартай жаргалтай өдөр ажээ. Өрнөдийн аль нэг орны жуулчин бололтой ёнхор хамартан дайралдав. Шорт хэмээх шуудаг өмсөж нэг их үстэй хөлөө ил гаргасан хийгээд нүдэндээ том хар шил зүүж гохийсон урт хүзүүндээ зургийн хэдэн аппарат зүүсэн лут эр Хоролмааг ээрч «Эрхэм хатагтай минь, ганцхан хурам хүлээнэ үү. Та ёстой сайхан монгол хүүхэн байна. Таны зургийг авахыг зөвшөөрнө үү» гээд хариу хэлэхийн завгүй зургийг нь дарж орхив. Гадаадын хүнтэй сээтэгнэв гэж ойлгосон зарим хүн зэвүүрхсэн юм уу шоолсон янзтай харжээ. Гэтэл Хоролмаа улам урамтай, баясгалантай боллоо. «Сайхан монгол хүүхэн» гэж харийн хүнд сайшаагдахад аятайхан байлгүй яах билээ. Багахан юмнаас ертөнц уужим болно. Гаднын орон зай өнгө үзэмжийг сэтгэлийн хэмжүүрээрээ хэмждэг хүний аятайхан ганц үг нарыг гэрэлтэй, тэнгэрийг чөлөөтэй болгоно. Амьдралын зам гэгчийн нэгэн хэсэг нь хотын шуугиант энэ гудамж болж алхаж гишгэхэд хөнгөн. Ийм цагт хүнийг хайрлаж яваагийн учир утга бүрэн болж ганц хүнд биш бүхий л ертөнцөд тэр хайраа хүртээмээр санагдана.
Язганасан энэ олон хүний дээрээс гал улаан шүхрээр бууж «Би та нарт хайртай Би газар, тэнгэр, хот тосгон, уул тал цөмд нь хайртай!» гэж хашгирмаар санагдана.
Баярлавал ч баярлахын чинээ баярлаж, гутаж гунивал ч өөд татахад хэцүү болчихдог зантай Хоролмаад «хаврын тэнгэр шиг» гэдэг маш дэлгэрсэн зүйрлэлийг хүмүүс «хайрлах» нь элбэг боловч өөрөөр байж чаддаггүй билээ. Энэ бол үнэн хэрэгтээ хаврын тэнгэр шиг муу зан биш, харин гэнэн цагааны тэмдэг болох бөгөөд ертөнцийн бүх явдлын төлөө баяр ба шанлалыг эдэлж байдаг хүний зан юм.
Гэвч үүнийг тэр болгон ойлгох нь үгүй.
Элдэв чимэг зүүлт баарцаглуулж хоргой торго өмссөн хоёр ихэмсэг хүүхэн Хоролмааг тээр ХОЛООС илэрхий шоолон инээлдэв. Нэг нь годгорхон гэзэгтэй охидууд байх цагтаа Хоролмаатай хамт сурч байсан танил юм. Одоо хотын цуутай авгайчуудын нэг бөгөөд Хоролмааг тоохгүй болсоор уджээ. Тоохгүй нь ч яах вэ. Хамгийн гомдолтой нь гэвэл Хоролмаагийн тухай элдэв хов жив тараадаг хүн. Хажуугаар нь өнгөрөхдөө маш увайгүй жоотолзон,
Мастер сайн уу? гэж ирээд л учир зүггүй инээд алдав. Хоролмаагийн дотор гэнэт харанхуйлж хотын дээрээс бууж үзэгдсэн нөгөө гал улаан шүхэр «Сайхан монгол хүүхэн» гэж хэлүүлээд баярласан баяр цөм хийсэн ариллаа. «Би эдэнд ямар муу юм хийлээ дээ» гэж Хоролмаа сэтгэл алдран гомдлоо. Нар бүдгэрч аугаа цэнхэр огторгуй хумигдчих шиг. Алдар цол ч юм уу гоо сайханд чинь атаархан хов живээ хавчуулж байна гэж харцуулын хэлэхээр нэг хэсэг итгэдэггүй явсан юм. Уран гимнастикийн нэрт тамирчин явсан жавхлант залуу насанд тэр бол тоохын ч хэрэггүй зүйл байжээ. ГЭТЭЛ ТЭНгэрээс шүхрээр буудаг болсны нь хойно элдэв муусайн хов бүр гаарч итгэхээс өөр аргагүй болсон билээ. Шүхрээр бууна гэдэг бол жишээ нь саяын хүүхний атаархлыг улам хөөргөх юм байжээ. Хэдэн нас дүү нөхөртэй суусан, шар нүдтэй байж үсээ хараар будуулдаг зэрэг нь бүр сүртэй юм болчихно «Юунд ингэнэ вэ? Би ямар гэмтэй юм бэ?» гэж бодох тусам нартай жаргалтай энэ өдөр хар өдөр болон хувирлаа.

2. Бүтэн сайн өдөр. Буянт ухаагийн дэнжид шүхэрчдийн үзүүлэх наадам болж байв. Чухам чаддаг чаддаггүй хүн бүхэн шүхрээр бууж баймаар цэлмэг баймаар цэлмэг сайхан.Шүхэрчдийг шохоорохоор ирсэн хүмүүс хотоос энэ аглаг ойд дэнжид хэсэг бусгаараа гарцгаажээ. Зарим нь Туулын усанд орж наранд биеэ шарж хэвтэцгээнэ. Хоролмаагийн нөхөр Мягмар хүмүүсээс холхон ганцаараа сууж байв. Хэдэн насаар эгч эхнэр авснаас болж үеийн нөхдөөсөө гашуун үг бишгүй сонсовч дотроо бахархаж явдаг хүн. Бас цуутай хүүхэнтэй суух гэж мэрийсэн эсвэл эр хүн байтал зальт эмийн эрхэнд орсон зэргээр адлан ярилцана. Энэ бол нөгөө ховч хүүхнүүдээс л гардаг үг юм. Гэвч Мягмар Хоролмаад үнэнхүү хайртай. Хоролмаа жөтөөч хүмүүсийн хэлцдэг шиг тийм адал самуун явдалтай хүүхэн биш гэдгийг мэдэж байвч олон хавар нэгэндээ гэгчээр элдэв муу үг дуулсаар хардлагын хар хумсанд зүрхээ маажуулах нь цөөнгүй болжээ.
Өнөөдөр Мягмарын нартай жаргалтай өдөр байх ёстойсон. Гэвч өчигдөр орой яльгүй юмнаас хилэгнэн,
«Чи учиртай гурвын Хоролмаатай яг адилхан» гэж ирээд л аашилснаа бодоход яс хавтайм ажээ. Жаахан халамцуу байсныг хэлэх үү. Энэ өдөр Хоролмаагийн наран нүд нэг нь бүүдгэр байлаа. Түүнийг нь сэргээж гэрэл гэгээтэй болгох гэж оролдовч нэг л болсонгүй. Шүхрээр бууж ирсэн хойно нь ямар аятайхан үг хэлье дээ гэж бодолхийлэн сууж байгаа нь энэ.
Нисэх онгоцны буудлаас хөөрсөн түрүүчийн «царцаа ногоон» эргэлдэн эргэлдсээр өндөр авч шүхэрчдийг цацлаа. Энэ бол эрэгтэйчүүдийн баг бөгөөд Хоролмаа гурав дахь онгоцноос үсрэх ёстойг Мягмар мэднэ. Олон өнгийн шүхэр цэв цэлмэг тэнгэрт цэцгийн цоморлиг мэт задран алгуурхнаа доошлох нь үзэсгэлэнтэй бөгөөд бахдалтай. Бууж ирэнгүүт нь угтаж очоод «Наран нүдээрээ намайг хараач! Газрын хөвгүүн миний сэтгэлийг гийгүүлэх гэж сарнай цэцгээс мэндлэн бууж ирсэн хурмастын ариун дагина минь! Би чамайгаа дахиад хэзээ ч гомдоохгүй гэдгээ тангараглая!» гэнэ. Тэгэхлээр Хоролмаа наран нүдээрээ инээгээд л миний хэлсэн муу үгийг мартчихна. Ер нь ийм нартай жаргалтай ертөнцөд хүн хүнээ атаа жөтөө санаж зовлон үүсгэхийн хэрэг юу байна ? Адгийн муу хов үг хүртэл зүрх сэтгэлийг могойн хор шиг хордуулж байна шүү дээ. Хоролмаа бид хоёр хичнээн жаргалтай байж болох билээ. Хэдэн насны зөрөө ад үзэгдмээр тийм ёсон бусын явдал юм гэж үү? Бид хоёрын хувийн явдал бусдад ямар хамаатай юм бэ? Хоролмаа түрүүн буудал руу явах гэж байхдаа яасан сайхан тэнгэр вэ гээд санаа алдсан. Цэлмэг сайхан тэнгэрт дуртай хүн чинь яаж хар муу санаатай байх юм бэ? Золигийн тэнэг би дэндүү хайртай болоод л дэмий үг хэлчих юм...
Мягмар энэ мэтийг бодон байтал гурав дахь онгоц Буянт Ухаа дээгүүр эргэлдэн хөөрлөө. Хоролмаа тэргүүтэй хэдэн бүсгүйчүүд их өндрөөс үсэрч дураар шумбасны эцэст шүхрээ задлах учиртай. Хүмүүс түүнийг маш их сонирхон хүлээж байсан тул тал бүрээс гүйлдэн цугларчээ. Онгоц цэв цэнхэр тэнгэр өөд хөөр хөөрсөөр зохих өндрөө авсан хойно хэдэн бяцхан цэг тасарч чулуу мэт уналаа. Хүмүүс амьсгаа хураан нэг-хоёр-гурав-дөрөв гэж тус бүрдээ тоолно. Хар эрчээрээ унаж явсан тэр цэгүүд хэдхэн хурамын дараад бас л хөх, шар, цэнхэр ,цагаан өнгийн цэцэг болон дэлгэрэв. Харин гал улаан өнгийн цэцэг дэлгэрсэнгүй.
Та минь ээ! Нэг нь ойчив биш үү! гэж хэн нэгний хашгирахад Мягмар толгойгоо халхлах мэт гараа сарвайн,
Ээ чааваас! гэж гаслаад тэр зүг гүйлээ, Түргэн тусламжийн тэрэгний чагнаал час час хийв. Мягмар хирдхийн айсандаа тэнхээ нь барагдан «Шүхэр нь задарсангүй юу? Шүхэр нь! Шүхэр нь задарсангүй юу? Яачих нь энэ вэ?» гэж дэмий л уйлагнан гүйж явлаа.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5/1 | Эрдэнэ С )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 239 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Тэрэлж
trlj-014.JPG
Хэмжээс: 600x450 135k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3225


erd-030.JPG
Хэмжээс: 600x450 70k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3208


khuv5-037.JPG
Хэмжээс: 600x800 180k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2562


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2020 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn