Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Солонго Шуурай  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өөрийгөө ялах нь 		 Нийтлэл: Би хэмээн чанга хашгир
Оруулсан admin on 2005-06-13 15:59:43 (7156 уншсан)

Хүмүүс цаг тутам ямар нэгэн энергийг харилцан солилцож байдаг аж. Энэхүү энерги нь хүний биед янз бүрийн хэлбэрээр нөлөөлдөг байна. Санаа сэтгэлээр унах, стрeсс ядаргаанд орох, өвдөх, хиймор сүлд нь доройтож, ажил төрөл нь бүтэлгүй болох нь муу энерги хуримтлуулагдсанаас болдог байна. Хэчнээн энерги хүнд хуримтлагддаг, түүнийг хэрхэн нөхөж болдог талаар бид сонирхолтой материалыг та бүхэнд хүргэж байна.

Хүний биеийн эргэн тойронд цахилгаан соронзон долгион хүрээлж байдаг. Yүнийг амин цэнэг буюу био энерги гэж шинжлэх ухаанд нэрлэж ирсэн. Хүнд био энергийн үндсэн долоо, туслах 12 гээд нийт 19 төв байдаг байна. Хүн энэ төвүүдийнхээ тусламжаар энерги авч, өөрийгөө цэнэглэдэг. Залуу насанд хүний био энерги нягт, хүчтэй байдаг бол хөгшрөх тусам гаднаас бохир муу энерги авахдаа илүү болдог ажээ.

Энергиэ Яагаад алддаг вэ?

Хүн ямар ч нөхцөлд гэнэтийн санамсаргүй гэсэн хоёр довтолгоонд ордог байна. Санамсаргүй байдал нь хэн нэгэн хүн таагүй үг хэлэх, ямар нэгэн зүйл тохиолдох /халтирч ойчих, толгой дээр тоосго унах/ үед хүн энергиэ алдаж тайван биш, сэтгэлийн хөдөлгөөнтэй, түгшсэн, өвдсөн айсан байдалд ордог аж. Санаатайд нь хүчээр хүнийг эрхшээлдээ оруулахад, мөн албан ёсоор зарим зүйлийг хийлгэх зэрэгт энерги алддаг байна. Энергиэ алдсанаар уур уцаартай, ядарсан, таагүй болдог. Хэдийгээр энэ үед хүн өөрийгөө соронзон долгионы хүчээр мэдэрдэг энэ байдлаас гарах арга замыг олж чаддаггүй байна.

Энергийг нөхөж болдог

Хүн хэрэгцээ энергийнхээ 20-25 хувийг хоол унд ,нойрноос авдаг бол үлдсэн хувийг газар, сансар огторгуй, ус, гал, салхинаас авдаг байна. Ингэснээрээ алдсан энергиэ нөхөж, эрүүл, эрч хүчтэй, бусдын дайралтад өртөлгүй бат зогсч чаддаг аж.

Газраас энерги авах арга:

Нүцгэн нуруугаараа газар хэвтэж, гүнзгий амьсгаа авах, мөн хөл нүцгэн 5-10 минут зогсох.

Уснаас энерги авах:

Голын усанд цээжээ далд ортол зогсч, гэдсээрээ гүн амьсгал авах, энэ үед усны урсгалыг мэдэрч 7-10 минут болдог байна.

Галаас энерги авах:

Гал, эсвэл нар уруу удаан харж зогсох. Энэ үед гэдсээрээ амьсгаа авч гал, нарны туяаг мэдрэх хэрэгтэй.

Салхинаас энерги авах:

2-3 м/с салхитай +7 градуст салхи уруу харж зогсох. Энэ үед амьсгал авч цээжиндээ салхины хүчийг мэдрэх хэрэгтэй. Энэ нь 10-15 минут ү ргэлжилдэг байна.

Сансар огторгуйгаас энерги авах:

Од уруу харж зогсоод түүнийг залгиж байгаа мэт бодох хэрэгтэй. Энэ үед гүн амьсгаа авч 10-15 минут болно. Хэрвээ та өөрийнхөө энергийг бүрэн цэнэглэчихлээ гэж бодвол, “миний биеэр энерги дүүрэн байна, би муу энергиэс өөрийгөө хамгаалж чадна” хэмээн сэтгэлдээ олон дахин хэлж баталгаажуулан өөртөө итгэх итгэлийг өгөх хэрэгтэй ажээ.

Мөн эр, эм хүмүүс бэлгийн ажил хийх буюу дур тавих үед маш их энергийг хуримтлуулж авдаг байна. Энэ үед энергийн бүх төвүүд нээгдэж, тухайн хүн өөрийн бодол санаагаа төвлөрүүлж чадвал тэр хэмжээгээр энерги авах боломжтой ажээ.

Бохирдсон энергиэ цэвэрлэж эмчлээд үз

Бохирдсон энергийг сард нэг удаа цэвэрлэж байх зайлшгүй шаардлагатай ажээ. Yүнд энергийн төвүүд тусалдаг байна. Хүн муу энергиэ цэвэрлэхгүй удвал өөрийгөө жолоодох чадвараа бага багаар алдна. Иймээс энергиэ цэвэрлэж, эрүүл саруул, эрх чөлөөтэй байх хэрэгтэй. Хүний энергийн үндсэн долоон төв нь толгойн орой, гуравдагч нүд буюу хөмсөгний голд, хоолойд, зүрхний төв хэсэгт, мөгөөрсний төвд, хүйсэн дээр, давсагны доод талд, ахар сүүлэнд байрладаг байна. Төв цэгүүдийн орчимд лаа асаан барьж, нар зөв эргүүлж энергиэ бохирдсон эсэхийг шалгаж болно. Хэрвээ лаанаас тортог гарах, чихран дуугарч байвал танд бохир энерги шингэж гэж ойлгож болно. Давсаг, хүйс орчмын энергийг цэвэрлэхдээ, далайн давстай усанд бэлхүүс хүртлээ 10-15 минут зогсдог байна. Зүрхний төвийг бохирдлоос хамгаалахын тулд хүнийг хайрлах хэрэгтэй аж. Хоолойн хэсгийг цэвэрлэхэд тэнгэр харж гүн амьсгаа авдаг. Хөмсөгний гол гуравдагч нүдний биоэнергийн төвийг гал уруу удаан хандуулж, бохирдлыг цэвэрлэж болдог. Мөн үүнээс гадна муу санаатай, хэл ам хийдэг, хүнээс ямар нэгэн хэмжээгээр холбогдож байдаг далд утсыг олж таслах нь чухал аж. Ингэснээр та бусдаас ирэх бохир, муу энергийг өөрөөсөө цэвэрлэж чадна.

Энергийг хамгаалах хэрэгсэл

Энергийг юугаар ч хамгаалж болдог байна. Төрөл бүрийн эрдэнийн чулуу, бурхан номын сахиус гээд хүн өөрөө итгэж, даатгаж чадвал хүзүүнд зүүсэн нохойны шүд ч өнгө орж гялалздаг байна. Иймээс сэтгэлийг тань дагаад тухайн эд зүйл таныг муу бүхнээс хамгаалах энерги болдог.

Гадны энергиэс гэр орноо хамгаал

Танайд зочин ирсний дараа хэрүүл, маргаан гарах үед ямар нэгэн таагүй байдал мэдрэгдвэл гэр орноо даруйхан цэвэрлэх шаардлагатай ажээ. Шинэ сар эхэлсний дараа буюу 9, 15, 23, 29-ны өдрүүдэд үүдээ онгойлгож, муу явдлын энергийг гаргаж болдог байна. Энэ үед лаа асаах, мөчир шатаах, утаа гаргах зэргээр өөрийнхөө итгэл үнэмшлээр цэвэрлэдэг.

“Би”-гээс энерги авч болно

Ямар ч үг хүчтэй байж, тухайн нөхцөлд гайхамшигтай нөлөөлдөг байна. Тиймээс “Би” гэдэг үгийг сэтгэлээсээ хэлж, бас хүлээж авах ёстой. Зарим үед “Би” гэж хашгирч, орилж байх нь өөрийгөө илүү мэдэрч, өөртөө энерги өгөхөд тусалдаг байна. Та чангаар “Би” гэж хашгираад үзээрэй. Энэ үед таны хоолой бүдүүн чадалтай, итгэлтэй байх ёстой ажээ.

( Сэтгэгдэл бичих? | Нийтлэл | Оноо: 10/2 | Өөрийгөө ялах нь )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 79 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-043.JPG
Хэмжээс: 600x450 90k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5263

Ц.Батболд Зотон, тос 92x92
Банхар
Хэмжээс: 600x598 164k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4200


khuv5-046.JPG
Хэмжээс: 600x450 84k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5099


Агуулга
Monday, 2024.07.01
· Э.Үржинханд : ҮЗЭГНИЙХЭЭ ҮЗҮҮРЭЭР
· Э.Үржинханд : ДЭЛГЭР ЗУНААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НААДАМ ДӨХЛӨӨ ДӨӨ... ХАНЬ ГЭЖ...
· Э.Үржинханд : ТАНИЛ ГУДАМЖААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НҮҮДЭЛ
· Г.Мөнхтулга : ДУРЛАЛ
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2025 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn