Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Хүний араншин буюу муухай монгол зан: №39 Хулгай
Оруулсан admin on 2008-01-19 12:14:24 (2660 уншсан)

Хулгай, хулгайлах, хулгай хийх, хулгайч ... Өө хулгайчаа... Хүүе, хулгайчаа!
Монгол хэлний товч тайлбар толинд юу гэж тайлбарласан байдаг юм бол доо. Бодвол хүний юм зөвшөөрөлгүй нууцаар авах ч гэдэг юм уу нэг тиймэрхүү л тайлбар байдаг байх даа.
Бидний Монголчууд нь ямар нэгэн ажил хийж, ажилдаа улайрч байгаад алдаж эндэхдээ “Өө, хулгайчаа”, хэн нэгэнд нь уцаарлаж уурлахдаа хөгшин залуугүй л “Яадаг хулгайч вэ” хэмээн хээв нэг хэлж орхино. Гэхдээ би энд энгийн л, жирийн л хүмүүсийн амнаас гарчихдагаар нь л хэлж ярьж байгаа нь энэ. Түүнээс биш шорон, орон, гудамжны хулигаанууд, танкны /траншейний/ товаришуудын хэлж ярьдагаар хэлсэнгүй, бичсэнгүй. Энэ тусгай ангилалын, “Элит” гаруудын супер яриаг энгийн нэгэн та бид мэдэх ч үгүй, мэдээд дуурайгаад ярья ч гэсэн та бидний хэл эвлэж ярих ч үгүй бизээ. 

Гэхдээ би энэ удаа маш энгийн мөртлөө байдаг л нэг боловсон хулгайн талаар цухас дурдмаар санагдлаа.
АНЕКДОТ ТӨРСӨН НЬ
1980 онд ЗХУ-д ТМС-ийн хүүхэд байлаа. Манай хотын 250 гаран монгол хүүхдүүдээс сурлага, спорт, урлагаар шалгарсан ирээдүйн “Шалгарсан манлай хомуунист”-ууд хэдэн хүүхэд Алтан Мушгааг үзэх аз шовойн явж одвоо. Тэр дунд өсөх наснаасаа Далай ээжийн толин цэнхэр мөсөн дээр тэшиж өссөн нэгэн охин хамт явсан юм. Намар хоёртоо орсны дараа бөөнөөрөө пан гөрж суутал мань охин “Тэр Алтан Мушгаагын Хэрээмлийн цаг нь аягүй том, Мушгаагын тэр өндөр, өндөр барилгууд байхгүй бол хаанаас ч хамаагүй харагдахаар том гоё цаг юм байна билээ” гэснийг нь манай ангийн нэгэн даваадуулах дуртай нөхөр “Зарна шүү, чи төгсөөд нутгийнхаа өндөрхөн уулан дээр аваачаад тавьчих” гэснээр:
ЦАГ
Чукча Москвагийн улаан талбайг үзэж явтал нэг залуу ирээд:
- Хууе Чукча,тайгадаа аваачаад өндөрхөн уулан дээрээ тавьчихад хаанаас ч харагдахаар цаг авах уу? Хямдхан өгнө шүү, ердөө л 100 ногоон гээд Кремлийн цагийг зарахаар болжээ. Чукча 100$ төлтөл:
- За чи хүлээж бай, би шат аваад ирье гээд мэдээж эргэж ирсэнгүй. Чукча хүлээж, хүлээж явахаар шийдтэл өөр нэг залуу ирээд мөн л Кремлийн цагийг заржээ. Харин энэ удаа Чукча мөнгөө төлчихөөд:
- За чи намайг хүлээж бай, Чукча тийм ч амархан гэнэдэхгүй шүү. Би өөрөө шатанд яваад ирье. Гэсэн нэг онигоо төрсөн түүхтэй. Мэдээж тэр “Копий /копейка/ улаан мөнгөгүй болчихлоо” гэж хэлж ярьдаг байсан цаг үед юу л боллоо гэж ногоон мөнгө хэлж ярих вэ дээ, 100 рублей гэж ярьж байсан л даа. Хожим нь одоогоос жил хагасын өмнөхөн анх гэртээ нет тавиулчихаад нэг хэсэг онигоогоор занималдаж байхдаа цаг үедээ тохируулан 100$ гэж бичиж Банжиг нетэд оруулж билээ. Анх онигоо оруулахад “Өөр бусад сайтуудаас хуулахгүй байх, өөрөө зохиож кирилл үсгээр алдаагүй бичсэн байх” гэсэн шаардлага тавьж байсан болохоор ах гуай гэнэдэн аль болохоор урд өмнө бичигдээгүй ярианы, аман хэлбэрээр байсан хуучин цагийн аман онигоонуудыг чадан ядан эвлүүлж, ихэнхийг нь өөрөө зохиомор аядан 170 гаран онигоо бичээд оруулчихжээ. Инээх дургүй хүн ч гэж хэн байх вэ, ажлын алжаалаа жаахан ч гэсэн гаргахаар үе, үехэн онигоо харнаа гэж. Тэгтэл нэг цоо шинэ гэхээр шаал хуучин ч юм шиг, үгүй хуучин гэхээр цоо шинэ ч юм шиг нэг онигоо тууж явна. Нөгөө муу ЦАГ-ийг минь Английн Лондонгын “Big Ben”-ий цаг болгочихсон нөгөө муу Чукча маань Лондонд тууж явдаг байгаа. Энэ ч бас гайгүй сэргэлэндүү хулгайч юм уу даа. Гэхдээ хэдийвээр явган шог боловч бас нэг логик гэж нэг юм байдаг л баймаар. Чукча яах вэ, Орос оронд Москвад очиж болно л доо. Очдог ч юм чинь, ялангуяа өнгөрсөн нийгмийн үед хэдэн муу цаатнаасаа ганц нэгийг нь “Тэргүүний”, “Гавшгайч” энэ тэр гэж хошгоруулж байгаад Улаан талбай дээр Халзан багшийн шарилын байшингын өмнө патиарыг татаад ингэж мал шиг хөдөлмөрлөвөл ингээд сонинд гардаг байхгүй юу гээд л эрхлаамддаг л байсан юм чинь. Харин хөөрхий муу Чукча хил даваад, тэр дундаа Англид, Лондонд оччихоод “Big Ben”-ий цагийг наймаалцаад явж байна гэж сэтгэхэд ч бэрх. Чукча эвен, камчадал ч юм уу нэг тиймэрхүү өөрийн үндэсний хэлээр л ярьдаг, дэндүү боловсролтой нь оросоор хальт мөлт, хазгай мурий ярьдгийг захын хүн мэдэх байлгүй, Англи хүнтэй ямар хэлээр ярьсан байх вэ? Англи нь эвенгээр наймаалцсан юм болов уу? Хэдийвээр онигоо ч гэсэн барин тавин байвал зүгээр л дээ. Энэ сэргэлэн хулгайчыг өөр том юм хулгайлвал нэр усыг сольж сэргэлэнтэхдээ цаад логикыг нь л бодолцож байгаарай л гэх гэсэн юм. Юмыг яаж мэдэх вэ, энд тэндхийн сайтнуудаас нэр зэргийг нь зөрүүлж хуулаад өөрийн нэрээр онигоо туусаар хэдхэн нэгжийн шагнал авч амтшсаар томруулмаар санагдаад томоохон юмны нэрийг нь сольдог… жинхэн бантан хутгачихвий дээ л гэх гэсэн юм, хөөрхий амьтан.
Бас нэгэн онигоо:

Нутгийн аялга: Кэвин
Би шинэ цэрэг байлаа. Нэгэн хал цэрэг дуудаад:
- Кэвин олоод ир! Мэдээж "Гүйцэтгэе!" гээд хөвөнтэй куртка задлаад дотроос нь хэсэг хөвөн аваачаад өгсөн чинь:
- Кэн чамайг кэвин аваад ир гэсэн юм, хүн кэвин гэж байхад!
Би цагаан хөвөн юм болов уу гэж бодоод боодлын шинэ хөвөн аваачаад өгсөн чинь бөөн уур шанааддаг юм даа. Би гайхаад яах аа мэдэхээ байгаад байж байтал манай оны дөрвөд цэрэг "Наадах чинь усны көвин гээд байна!" гэсэн юм даа. Энэ онигоо нь цэрэгт байхад яг надад, өөрт тохиолдсон явдал юм. Яах аргагүй л КЭВИН гээд байсан болохоор миний хувьд хувин гэж төсөөлөх ч үгүй байсан юм. Харин азаар оны дөрвөд цэрэг байснаар орчуулж өгч байсныг нь эвлүүлж бичээд нэг онигоо төрчих жишээтэй. Гэтэл “81-р суваг” сонин тэр ТОВЧЛОЛ хийгдчихсэн тууж явдаг юм. Товлчлол хийхэд учир бий л дээ. Аль болохоор үндсэн утга, санаагы нь алдуулахгүйгээр хялбарчилж, богиночилж хүнд хүргэхийг хэлдэг болов уу. Тэгтэл харин энд мундаг товчлол хийгдсэн ч юм шиг, үгүй ч юм шиг… Дөрвөд цэрэг гэснийг маань дөрвөн цэрэг гээд аваад хаячихсан байдаг байгаа. Үнэхээр маш товчхон бичсэн байсан юм. Товч байж болно, утга нь гол нь л байхгүй юу. Баруун аймгынхны, чухамдаа бол дөрвөд, баяд аялага мэдэхгүй дөрөв бүү хэл дөчин цэрэг байгаад ч ойлгохгүй л байхгүй юу. Зиаг, тэгээд нэг муу явган шогийн хойноос хэрүүл хийлтэй нь ч биш, ядаж байхад би өөрөө биччихээд ард нь гарын үсгэлж, тамгалсан ч биш. Бичихдээ хүртэл өөрийн нэрээр биш Банжигт анх Бодрол нэрээр бүртгүүлсэн тэр л нэрээр бичсэн юм чинь яая гэх вэ.
Нэг өдөр нэгэн уншигчаас майл ирвээ. Би чиний блог руу орж үзлээ. Гоё блог байна. Таны бичвэрүүд таалагдлаа… Би мэл гайхлаа. Надад өөрийн гэсэн блог байхгүй, нээгээ ч үгүй. Харин хүмүүс блогтой болооч гэж санал, хүсэлт бол нилээн ирүүлсэн л дээ. Анх нээрээ нэг блогтой болдог ч юм уу гэж бодоод хүмүүсийн блогуудаар орж үзээд би өөөрөө компютрийн дөнгөн, данган анхны хэрэглээний мэдэгдхүүнтэйгээ мэдэхийн учир хүмүүстэй адилхан тэгж гоёж, чимж хүний сэтгэл булаам болгож чадахгүйгээ мэдэхийн учир, хамгийн гол нь өдөр болгоноо байг гэхэд өнжөөд нэг, бүүр байг долоо хоногтоо ч магадгүй шинэчлээд байж чадахгүй учир уншигч олноо хүндэтгэхийн үүднээс блог гээч юмнаас татгалзхаар шийдсэн билээ. Тэр ч бүү хэл ийм блог байвал ямар байна, таалагдвал өөрөө хөтлөөд яваарай, хэрэв үгүй бол би устгачихъя гээд хүртэл миний нэр дээр нэгэн нетийн танил маань блог нээгээд өгсөн ч удаатай.
Нөгөө “миний блог”-оор зочилсон нөхөр блогын хаягыг цуг бичсэн байсных би “өөрийнхөө блог”-оор шагайж үзлээ. Би өөрийнхөө хаана амьдарч байгаа, хэн гэдгээ ч мэдээгүй явж хөөрхий. Би чинь Мөнхжаргал юм байна, би чинь Нагояад амьдардаг юм байна, алсаан алсан.
Бас нэг майл ирлээ. Би чиний “Баагий”-г “Найзууд”-аас олж уншлаа… Сонирхоод “Найзууд” руу орж үзсэн боловч чухам хаана нь байгааг олж чадсангүй, нэг л ойлгомжгүй сайт билээ. Энэ мэтчилэнгээр “Монгол клуб” –т ч чиний юм явж байна гэсэн матаас ирсээр л. Монголын хэдэн вэб сайт байдаг юм болоо? Тэр блог гээч юм бол бүүр тоогүй олон бололтой юм шигээ.
Таалагдсан, сэтгэлд нийцсэн зүйлээ өөрийн вэб, блогдоо тавьж болноо, гагцхүү хэний бичсэн юу юм, нэртэй устай нь, хаанаас авсан юм, эх сурвалжтай нь тавиад хэргэлж сураач ээ л гэх гэсэн юм. Хэнбэ гуай нь ч бичсэн бай нийтлэл, өгүүллэг, бичлэг, бодрол ер нь юу ч бай, ямар ч төрөл жанрынх нь хамаагүй түүн дотор нь хаях гээх ч юм байгаа л байх, бас авах, олзлох ч юм байгаа л байх аль болох олон хүнд хүрч, олон уншигчдын сэтгэлд л нийцэж байвал харьд хараар, цагаанаар ажиллаж амьдран, завсар зайгаар нь амрах цаг заваасаа ч хомслон сэтгэлийн үгээ эвлүүлэн хүүрнэгч бидний сэтгэл өег байх болно. Гагцхүү нэр устай нь, авсан эх сурвалжтайгаа шүү…


С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2008-01-19 /s_b_bagi@yahoo.com/



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 61 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Хүрэлтогоот
khureltogoot-07.jpg
Хэмжээс: 600x450 109k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4163

Тэрэлж
trlj-004.JPG
Хэмжээс: 600x450 100k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2315

Д. Баттөмөр 1963	13.5х 9.5, харандаа цаас
Цаг хугацаа
Хэмжээс: 600x727 162k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2708


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn