Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : БАГЫН ЯВДАЛ: №18 ТУУЖ АМИЛУУЛСАН ТҮҮХ
Оруулсан admin on 2008-01-09 11:39:53 (3268 уншсан)

Манай сургуулийнхан* сургуулиараа багш, сурагч үгүй хэдэн парт, ширээгээ чирч шилжин явсаар хүнсний есдүгээр дэлгүүрийн замын урд талын хэдэн шавар тагзанд хичээллэхээр боловоо. Энэ үйл явдал нь аргын тооллын нэгэн мянга есөн зуун далан зургаан оны намар л даа. Анх бид монгол гурав дугаар сургуульд элсэн орсон ч 3-р ангидаа ангиараа 57-р сургууль байгуулагдахад шилжсэн ч тэр жилдээ 3-р сургууль дээрээ хичээллэн, дөрөвтөө 50-р сургуулийн гурав дугаар давхарт жаахан хавчмагдалдуу хичээллээд тавд орохдоо энд нүүж ирж байгаа нь энэ л дээ.  50-р сургуульд хавчмагдал байдалтай гэдэг нь уг сургуулийн үндсэн сурагчид нь биднийгээ баахан дээрэлхэх санаатай, эсэргүүцэн байлдчихвал асрахын хэдэн хүүхдээ өмнөө барин бамбай хийж бид эцэг, эхгүй ядарсан өнчин хүүхэд дээрэлхэсэн ялд уначихдаг байлаа л даа. Яс юман дээрээ асрахын хүүхдүүд нь задарсан, өнчин өрөөснөөрөө түрий бариад сурчихсан зэвүүн гарууд байсан юм.
За ингээд сиймхий ч гэсэн өөрийн гэртэй боллоо. Хоёр тийшээ харсан хоёр, хоёр ангитай нийт зургаан байшин, багш нарын контор, захирал, хичээлийн эрхлэгчийн өрөө гээд бас нэг, нийт долоон байшинд манай сургууль багтлаа. Арван хоёрхон ангид бүхэл бүтэн сургууль хичээллэх учир багтаахын тулд өглөө 7,30 аас нэгдүгээр ээлж эхлээд цаашаа дөрвөн ээлжээр хичээллэдэг байлаа. Манайх өглөө ордог байсан болохоор бусад ангиудын хэдээс ордогыг мартаж орхижээ. Цаг бас богинотой 40 минутаар хичээллэх нь бидэнд бол олз л доо. Завсарлага 3 минут, их завсарлага 5 минут. Одоо яая гэх вэ, олон аавын хүүхдүүдийг багтааж шингээхийн тулд ингэхээс ч өөр аргагүй л байсан байлгүй. Нэг ангид хойд мухарт болон үүдний дэргэд томоо хар төмөр гадартай пийшин байх. Ангиудыг галладаг галчтай. Өглөө эрт ороод ирэхэд анги сайн халаагүй янзын хүйтэн, яасных нь хичээл хийх байх вэ дээ. Хоёр пийшингээ тойрон бүчиж аваад багш хичээлээ заана. Бидэнд ч бөөн далим шүү дээ. Босоогоороо шаван хичээл хийнэ ч гэж юу байх вэ дээ. Эхний цаг, магад ч үгүй сулхан дуутай дуугүй багш таарвал хоёрдугаар цагийг ч ингэж авахаас сийхгүй. Цаана нь гуравхан цаг сүнхийгээд л өнгөрнө. Шахаж хичээллэдэг учраас 6-р цаг гэж байхгүй сайхаан, сайхан. Тэгж байтал Ч.Лодой-Дамба гуайн “Манай сургуулийнхан” тууж орсоноор бас нэг гоё тоглоомтой болов оо. Юу гээч? Чулуу пийшин дээр тавьж халаагаад гартаа барьж гараа дулаацуулах. Мэдээж хүүхдүүд л юм чинь бөөн хөөр өлгөж авсан ч хэдхэн хоноод хэн нэгнийхээ чих, хацрыг халуун чулуугаар хайрсанаар хатуу хориглов. Гэтэл нэг өглөө ангийн пийшин халдаггүй бөөн утаа май, амьсгал ч авахын аргагүй... Бүгд гадаа гарлаа. Бөөн далим дулаацаж авах нэрээр чоно тарвагацан наадаад л... Галч өвгөн “Энэ нэг л бишээ, ингэх ёсгүй дээ” гээд яндан хөөлөхөөр дээшээ гарсанаар хэрэг бишдэж манай ангийн банди нар жавтий хүртэж, бангадуулав. Хэн нэг нь янданг тал тоосгоор хаагаад тавьчихсан юм байж л дээ. Ингээд манай ангийн болдоогүй, хөдөлгөөнтэй гэгдсэн Тэмээ Болд, Сэргэлэн, Будхүү, Цолмон болон хар, шар Бат-Эрдэнэ тэргүүтэй зургаан банди багш нарын хурлаар орж бөөн байцаалт болсон ч эзэн нь тодорсонгүй. Миний хувьд үнэхээр мэдэх юм юу ч байсангүй. Гэтэл багш нар муу л юм бол хойд захын хар овоохой гээд бид хэдийг чичлээд байсан чинь хэзээ хойно сургуулийн шинэ байранд /32-ын тойрогын баруун хойд дэнж дээрхи одоогын энэ 57-р сургуулийн байр 1977 онд ашиглалтанд орсон юм/ орсоны хойно долоо дугаар ангид байхад эзэд нь тодордог байгаа. Ангийн сахилгагүй хэдэн банди нараас хариугаа авах гэж хэсэг охидын хийсэн хэрэг байдаг байгаа. Тухайн үед 5-6 анги гэхэд охид, хөвгүүдээрээ ялгарч салчихдаг хоорондоо нийлдэггүй байснаа долоод ордог жилээ шилжилтийн нас эхлээд ч тэр юм уу, эсвэл бага боловч ухаан сууж эхэлсэн юм уу нэг өдөр бидний хэдэн банди нар завсарлагаар хоорондоо ярилцаж тохироод хичээл тарахад ангийн ажил хийнэ гэж үлдээд багшыг гарсаны дараа “Чи эхэл... Чи эхэл...” хэмээн бие биенээ нударч байснаа, ангийн атаман Тэмээ Болд “Аль вэ, Хужаа...” гэснээ сандран улайн “Уучлаарай, Баагий чи... “ хэмээн надад тулгасанаар сандран хамаг хөлс асган ээрч мууран байж арай гэж учирлаж охидууд ч их дуртай хүлээж авсанаар ангийн хамт олон жинхэнэ коллегтив гэдгийг мэдэрч эхэлсэн юм. Тэгээд ангиараа тойрон суугаад бага ангиас авахуулаад л хөгжилтэй үүх, түүхийг өгүүлцгээн хөгжилдөцгөөхөд дээрхи хэргийн эзэд нэр заалгүй бид хэд гэсээр буруугаа хүлээн уучлалт гуйж билээ. Ангийн атман маань ч тэгэхэд Хужаа гэж хэлчихээд анх удаа уучлалт гуйн Баагийгаар минь дуудсансан. Тэр өдрөөс хойш ангийн охид хөвгүүд хоорондоо ихэд дотносож хэн нэгнээ хочоор нь дуудах нь ч багасаж, охид хөвгүүдээ хооронд нь холбож дооглохоо ч байсан даа. Тунч удахгүй ганц, хоёрхон жилийн дараа хүүхэд насаа орхин үүрнээс ниссэн дэгдээхэй шиг улс эх орныхоо тал бүр тийш тархан нисэн одохоо мэдэрч байсансан юм болов уу даа...

С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2008-01-08 /s_b_bagi@yahoo.com/
* - Ч.Лодой-Дамба гуайн “Манай сургуулийнхан” туужаас сэдэвлэн болсон бодит амьдралын нэгээхэн хэсгийг эвлүүлэв.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 9/3 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 122 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
Жагсаад
Хэмжээс: 600x450 120k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2778

Д. Батдалай 1985	65х75, зотон тос
Зохиомж
Хэмжээс: 600x521 131k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2766


art_07.jpg
Хэмжээс: 600x605 140k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2739


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn