Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Ярилцлага 		 Ярилцлага: С.Б.Бат-Эрдэнэ : Ярилцлага №2 : Амьдрал ямар байна даа
Оруулсан admin on 2007-09-25 22:54:24 (4714 уншсан)

КЭНШЮ-СЕЙ /гэрээний ажилчид/ НАРТАЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА
Өдөр алмайтаж байж цаг алдан гарч деншяанаас хоцроод бүтэн цаг хүлээж байж дараагынх нь деншяагаар яван болзсон цагаасаа даруй бүтэн цагаар хоцорсондоо санаа зовсоор Нарита орлоо. Аз болоход нөхдүүд ч бас оройтоод хоцорч ирсэнээр яг цуг шахуу ирэн хэн, хэнийгээ хүлээх хэрэг гарсангүй. Хаачихаа ярилцаад махчин Монголчууд болсон хойно Ханамаса орохоор такситдлаа. Яг л амжиж ирж. Арван минут л хоцорсон бол 1890 ээнээр орох байж, өрсөж ирсэнийх 1350 ээнээр /нэг хүний/ орлоо. Пивоны талон нэгийг аваад оноосон ширээндээ заларлаа. Ханамаса ажлийн өдөр бол 16 цагаас өмнө 980 ээнэ, улаантай /баяр амралтын өдрүүдэд/ -д бол 1350 ээнэ байдаг юм. 16 цагаас хойш 1890 ээнэ болдог учраас яаравчлан таксидсан хэрэг л дээ. Тэгээд ч бүгд өөр, өөрийн байдгынхаа баруун хаяаг бараадах учраас яаравчлахгүй бол болохгүй байлаа. Нөхдүүдэд бол ч проблем байхгүй л дээ, бүгд визтэй учир яаж ч байсан яах вэ, агаа л хар визтэй болохоор санаа зовох асуудал мундахгүй. Гэхдээ наран нутагт Монголчууд "нүүрэн дээрээ виз"-гүй давуу талтай. За ингээд ширээнд суухаас өмнө би анхлан нэг грушка пиво аван сууж ч амжаагүй байхдаа аягаа суллан нэгийг нь пивонд гүйлгэлээ. Энэ нэг талоноороо амжиж ичи жиган хан /цаг хагас/-д бүгдээрээ хэд л бол хэд ууж авах учраас яаравчилж байгаа нь тэр. Хэл, үхэр, гахай гээд янз бүрийн амталгаатай, амталгаагүй мах хөөн ирж шарах зуураа ярилцлагаа эхэллээ. Мэдээж хамгийн анхны асуулт нэр, нас, ирээд аль хир удаж байгааг нь сонирхлоо. Хоёр нь кэншю-сей нэг нь жишю-сей юм байж. Кэншю нь эхний жилийнх, жишю нь 2 дахь жилээсээ эхлэн ийм нэртэй болж авдаг цалин нь арай л нэмэгддэг юм байна.
- За тэгээд гэрээнийхний ажил, амьдрал ямар байна даа?
- Өө, дажгүй бүгд ажлаа хийгээд л байж л байна даа.
- Та гурав ямар, ямар ажил хийдэг юм бэ? Ц... чамайг ч ах нь хальт мэднэ л дээ.
- Намайг Э... гэдэг. Энэ жил 27-той, манайх гемба /барилга/.
- За ахтай танилцъя, ахыг ч ичнээ танина л даа, намайг Ө... гэдэг, 31-тэй. Би нэгэн хогийн кашенд ажиллаад л байж байна даа.Баагий:
- Ажил хүнд үү? Аль зэрэг ухнадуулах вэ? Ө... :
- Өө, хамт ажилладаг хүмүүсээсээ л шалтгаална. Манайхан биднийг дангаар нь ажиллуулдаг болсноос хойш хоёулханаа болохоор дажгүй шүү. Э... :
- Манайх ч их урсай /яршигтай, төвөгтэй/ даа. Хол гемба таарвал 2-3 цаг ч машинаар явна. Үүрэглэхээр ажлийн цагаар унтлаа гээд үглээд, унтаж болохгүй гээд ёстой лалар шүү дээ. Баагий:
- Тэр ч наран хүмүүсийн зан л даа. би ирсэн жилээ яг тийм эзэдтэй байсан юм. Хэлгүй байж хэрэлдэнээ. Би жолооч биш хамаагүй, очоод л ажлаа сайн хийнэ, ядарч байна гээд л үзэж тарна шүү дээ. Э... :
- Өглөө зургаа гэж гараад л орой ер нь л ес гэж орж ирнэ дээ. Замд л хамаг цагаа авчихна, уг нь ч ажлийн 8 цаг ажилладаг юм. Би жолооч биш унтахад яадаг юм гэхээр жолооч уруу татагдана гэж хуцна. Тэгсэн хирнээ дэргэдэх новшнууд нь унтахад юу ч гэхгүй зэвүүн шүү. Очоод ажлий нь тэр унтаж байгаа новшнууд биш бид л нугалж байгаа юм чинь.
- Э... , та нар хэдүүлээ байдаг юм бэ?
- Гэрээний дөрөв л дөө. Япончууд нь байнга солигдож л байдаг юм. Нэг барилга барихад хэдэн хүнтэй, дараагын барилга бас л өөр хүмүүстэй, жолооч нь манай кожо-жо /манайхаар цехийн мастер хавьцаа хүн юм шиг байна/ болохоор солигддоггүй бидэндээ баавардаж байгаа юм... Баагий:
- Байр сав чинь?
- Эхэндээ опатанд, одоо бол кашений байранд нэг, нэг өрөөнд гал зуух нэгтэй. Баагий:
- Бианту / бинтоо- ерөнхийдөө гэртээ бэлдэж авч явдаг хоолыг хэлнэ, дэлгүүрүүдэд ч бас байна/, миантугаа яах вэ? Э... :
- Нуль будаа, өдөр болгон будаа. Нэг талд нь ногоо, махаа хольж хутгаж хуураад л болно. Заримдаа ядарсан, яарсан үед зайдас ч юм уу, ганц загасан нөөш ч хамаагүй л тууна. Будаа бол үнэхээр найдвартай. Баагий:
- Цуйван, муйван ч юм уу өөр нэр төрлийн хоол байхгүй ээ? Э... :
- Яг шүү дээ. Их зав гарсан долоо, долоо хагас гэж ирсэн үед зүгээр усанд гурил хутгаж шарвин хайраад гоймонгы нь багахан хийж, шөл хийгээд шарвингаа дүрж идэхэд хөлс гараад гачин /хачин/ болно шүү дээ. Ө... , Ц... хоёр ч тэндээс дуу, дуугаа авалцан "Тэгдэг юм аа" л гэж байна. Баагий:
- Цалин хэд вэ? Гурвуулаа уралдан:
- Эхний жил 7 түм гэснээ биесээ шоолон жуумганасанаа:
- 3 хагас нь энд гар дээр, үлдсэн нь Монголд дансанд орно. Гэхдээ жил болж байж л дансны мөнгөө авч болно. Жил болоод жишю-сей болохоор сарын арав болно тэгээд л буцан буцтал энэ хэвээрээ. Баагий:
- Арай үгүй байлгүй дээ? Гурвуул:
-Юу гэж худлаа байх вэ гэж баталцгааж байна. Баагий:
- Зангио /илүү цаг/ гэж байхгүй юу? Ө... :
- Гэрээнийхэн чинь долоо хоногт 40 цаг л ажиллах ёстой. Илүү гарсан нь зангиогоор ордог юм. Ц... :
- Зангиогоо эхний жил цагийн 650 ээнэ, дараа жилээс нь 850 ээнээр тооцдог юм. Саяхнаас жил болчихсон чинь мөнгө бүгдийг нь гар дээр өгдөг болж байх шиг байна. Баагий:
- 40 цаг гэдэг чинь ажлийн таван өдөр л байна шүү дээ, хагас сайн тэгвэл илүү цаг болж явдаг юм уу? Энэ үед "Аяны дугараа" /пивоны ээлж/ ирэн хопхийлгээд буцаахад нэг нь цаг алдалгүй явж одов.
- Тэгдэг юм аа Баагий ахаа. Баагий:
- Хэцүүхэн л юм байна. Ингэж байснаас харлачихвал хамаагүй дээр юм байна даа. Ц... :
- Барьцаа гэж нэг сайхан юм бас бий шүү дээ. Минийх гэхэд л хотод хоёр хашаа байшин байна.
- Минийх ахын хорооллын 2 өрөө байр. !

- Минийх Завханы хоёр хашаа байшин. Баагий:
- Хцс, чи тэгвэл хаяаад харлачихаач!
- Нөгөө аав, ээж боогоод үхчихнэ, ах бөөн юм болгоод шаал дэмий. Баагий:
- Нээрээ л хүний юм чинь орох орон байтугай ганц муу сандал ч байсан хэцүүдэх л байх даа. Ө... , чи чинь хогийн каше /компани/-нд гэсэн үү? Яг юу хийх вэ? Ө... :
- Томоо талбайд буулгачихсан гемба /барилга/-ны хог ялгаж төрөлжүүлээд, пресслэхийг нь пресслээд ачихыг нь буцааж ачаад л нэг тиймэрхүү ажилтай. Баагий:
- Тэгвэл чи Э... -г бодвол явдал суудалгүй амар л юм байна даа. Цэцэг их ирнэ биз? Ө... :
- Өө, тэр чигээрээ цэцэг юм чинь. Анхандаа бүгдийг нь задалж үзээд авах юмаа авдаг байлаа, одоо ч больсон доо. Баагий:
- Түүнийг чинь "Цэцэгчний хүслэн" гэдэг юм. Ирсэнийхээ дараа бүгд л цэцгэнд нугасгүй байдаг юм өө.Ялгана гэдэг чинь хогийг юугы нь ялгадаг байнаа? Ө... :
- Модыг нь модоор нь, төмрийг нь дотор нь зэс,гууль, хөнгөн цагаан нерж гээд тус бүрээр нь шилийг бол хагалж жижиглээд тээрэмдээд шороо шиг болгоод талбайнхаа энд, тэндэх хонхорт асгах гээд л бүх юмыг тусд нь. Хуванцарыг нь бөөнд нь хайлуулаад ер модноос бусад нь хятад руу гардаг юм шиг байна билээ.Баагий:
- Ц... , танайх ямар каше юм бэ? Ц... :
- Хуванцар. Хэвлээд л, хэвээ цэвэрлээд л эргүүлж угсраад нэг тиймэрхүү дамжлагын ажил. Баагий:
- Халуун биз дээ? Мэдээж уур, утаа, униар гэж авах юмгүй биз, сүү мүү өгөх үү? Ц... :
- Яг л өгч харагдаач.Манайх өдөр болгон 12 цаг шүү дээ. Баагий:
- Тэгвэл танайх өдөр бүр 4 цаг зангио орж явдаг юм уу? Чи тэгвэл сайн л авдаг юм байна шүү дээ ! Ц... :
- Цайны цаг хасагдаад 3 цагийн зангио орно. Сардаа ер нь 20 / хоёр зуун мянган ээнэ/ дөхүүлнэ шүү. Баагий:
- Айн, арай худлаа байлгүй дээ. Хараар амьдардаг, хараар ажилладаг хүмүүс ч хир баргийн ингэж авахгүй шүү дээ ! Ц... :
- Яалаа гэж худлаа байх вэ, гэхдээ нилээн гүрийж байж л ингэж авна шүү дээ. Та өөрөө бодоод үз л дээ. Зангио цаг нь 850 ээнэ, өдөр болгон 3 цаг, хагас сайн тэр чигээрээ зангио гээд зарим бүтэн сайнд ч ажиллана. Ө... , Э... хоёр ч тэндээс "Тэгдэг юмаа" гэж хүлээн зөвшөөрч баталж байлаа. Баагий:
- Тэгвэл чи ч ёстой нөгөө тэнгэрийн юуг, юутай нь атгачихсан хүн байна шүү дээ. Айх ичих юм алга, байр хэрэглээ үнэгүй үүнээс илүү яах вэ дээ. Ах нь анх ирсэн жилээ өдрийн 12 цаг гүрийж байж арай гэж 6000 ээнэ бариулдаг байсан л юм. Та нар чинь бас чөлөөгөөр Монгол яваад ирдэг гээ биз дээ? Ц... :
- Жил болж байж чөлөөгөөр 14 хоног явж болдог юм аа. Дахиад жил болоод бас явсан ч болно. Зардлаа өөрөө даана. Баагий:
- Надад бол арван жил болсон ч зүүдэндээ л харих чөлөө олддог юм даа, зардалгүй болохоор хэд ч харисан бүүр шөнө болгон хариад байсан ч болно гээд хөгжилдөх гэсэн чинь өөрийн эрхгүй санаа алдчихав. Ө... :
- Би одоо яг нэг жил болж байгаа, харьж ирээд шууд харлана даа. Ах ажил мэдэж л байгаарай даа. Баагий:
- Тэр үед чинь л болъё. Одоо хүн амьтантай ярьчихдаг тэр үед нь чи харлаа ч уу, үгүй ч үү. Хүнд хүний өрөнд орохын нэмэр. Зүгээр л сураг тавьж л байя.Э... :
- Ойрд ингэж мах идээгүй сайхан байна шүү. Анхандаа шарсан маханд сардаа нэг оруулчихаад байдаг байсан, сүүлийн үед байхгүй болчихлоо шүү. Баагий:
- Яах вэ, зүгээр кашен дээрээ хоол, моолонд оруулах уу? Э... :
- Үгүй ээ, гурван сенээр 2 цагийн хугацаанд ханатлаа идэж, ханатлаа уудаг номи-ходо, таби-ходо /уух, идэх гэсэн үг байна/ -д оруулдаг байсан юм. Баагий:
- Ах нь тэгвэл мартагдсан аялгууг чинь сануулсан байна шүү. Тийм болохоор та гурав ОРЛОО БАГ-ынханд болон нийт ОРЛОО-гын уншигчдад хандаж хэлэх үг юу байна даа? Ц... :
- Одоо юу хэлэх вэ байз, хараар ч бай цагаанаар ч бай залуусаа гадагшаа гарцгааж юм үзэж, нүд тайлбал сайхан юм байна шүү л гэх үү дээ. Ө... :
- Нээрээ гадагшаа гарч гадны улсуудаас суралцах нь бас чухал юм байна шүү ! Би л лав энд ирээд л ажил үнэхээр сурч байна. Монголд ажил хийх гэж зүгээр л гурилддаг байж дээ. Э... :
- За, ОРЛОО-гынхны буянгаар нэг сайхан гэдэс гарлаа. За Баагий ахаа тоглосон юм шүү та биччих вэ дээ ! Баагий:
- Аан, яг мартах гэж байна хө. Та нар нээрээ ямар компаний шугамаар орж ирсэн юм бэ? Э... :
- TCI компаний шугамаар орж ирсэн. Бас "Мөхөд", "Заг", "Оюунтүлхүүр сан"-гийн шугамаар ч хүмүүс орж ирж байгаа. Баагий:
- За тэр хол газруудаас /Ц... Иока-Хама, Э... Сануки /Ибраки-кен/, Ө... Куки /Саятама-кен/ зорьж ирж сайхан ярилцаж гэрээнийхний жаргал зовлонгоос хуваалцсан та бүхэнд ОРЛОО болон,ОРЛОО-гын нийт уншигчдын өмнөөс талархсанаа илэрхийлье, та бүхэнд баярлалаа !
Ярилцсан С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Нарита-Ханамаса зоогийн газар. 2007-09-16
Жич: Хоёр ч оюутантай уулзаж ярилцах гэсэн боловч яагаадыг бүү мэд татгалзлаа. Иймд Японд сурч байгаа оюутнуудаас надтай мессенжерээр боловч холбогдож оюутан хүний жаргал зовлонгоосоо хуваалцаач гэж хүсэх байна. Яг л дээрхи нөхдүүд шиг та бүхний нэр усыг дурьдахгүйгээр энд сурч буй оюутнуудын нийтлэг проблем /сургалтын төлбөр гэх мэт/, давуу тал гээд хүмүүст сонирхуулах гэсэн юм.



( Сэтгэгдэл бичих? | Ярилцлага | Оноо: 0/0 | Ярилцлага )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 110 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-016.JPG
Хэмжээс: 600x450 131k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2680

Ёл хад
YolHad_17.JPG
Хэмжээс: 700x525 78k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2386


Үймүүлсээр л
Хэмжээс: 600x800 191k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4109


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn