Харсаар байтал зуны сарууд яг дэргэдүүр минь өнгөрч Хачин уйтгартай ч нэг л танил шаргал өдрүүд ээлжилнэ Навчис, шувууд, дурлалууд надаас холдоод явахын цагт Намрын бороо зуных шиг шивэрч сэтгэл үймүүлэх нь юу вэ Чиний тухай бодлуудыг минь намрын салхи холоо хийсгэж Чийглэг зөөлөн уруулын хээ навчтай цуг хатчихсан байна Амрагийн сэтгэл шувуу шиг үргэж би намар шиг гунихын цагт Арван сар гэдэг надад амьдрал шиг урт санагдаж байна Инээлдэж байсан цэцэгс толгой гудайх нь үхэл шиг Илүүдэж байсан дурлалуудаас нэг ч үгүй, цэцэгс шиг Яг далайн давалгаа шиг шүлгэнд минь хүртэл гуниг шингэчхэж Ямар их уйтгар вэ намар минь чамайг би өрөвднөм
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-108.JPG Хэмжээс: 600x450 80k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4148
zam-063.JPG Хэмжээс: 600x450 151k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4011
zam-017.JPG Хэмжээс: 600x450 79k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4569
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: