Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Амарсайхан 	A	 Өгүүллэг: A.Амарсайхан : Сезон
Оруулсан admin on 2007-05-08 01:37:06 (6923 уншсан)

(шог өгүүллэг)
Би хадмынхаа байрны жижиг өрөөнд толгой хоргоддог нэгэн. Хадмын хатавч сахисан хүргэн, хадны завсарт хавчуулагдсан халиуны зулзага хоёр ижил юм аа гэдгийг яс махандаа шингэтэл ойлгож яваа зовсон амьтан. “Энэ нэг юм угаалгын өрөө эзлээд таг болчихлоо” гэж загнуулахгүйн тулд нүүрээ хам хум угаасан болж зогсохдоо би:
-Цаад нэг донгио юмны чинь “сезон” хэзээ орох юм бэ, тэгээд? хэмээн хадам ээж ууртай гэгч хэлж байхыг тодхон сонслоо. Намайг дуулаг гэж албаар чангаас чанга хэлж буй нь тэр. “Сезон” гэдэг уул нь гадаад үг л дээ. Наймаачид хүйтэрч нэхий дээл зарагдаж эхлэхээр “нэхийний сезон орлоо” гэж ярьдаг шүү дээ. Ямар эд бараа биш, эрэлт ихсэж, сезон ороод байхдаа яахав гэж би бодсон ч тэрийг нь оруулж чадахгүйдээ гутарна. Энэ гэрт амьдарч буй хүмүүс надаас бусад нь бүгд сезон ордог. Одоо зуны эхэн сар тул хадам ээжийн сезон орж байгаа. Тэр, боловсролын түшмэл учраас дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг зохион байгуулдаг юм. Хадам ээж их оройтож шөнө дүл болсон хойно ирлээ. Цайгаа ч уухаа умартан, сэтгэл хангалуун суух зуураа газрын албаны даргын хүүг МУИС-ийн гадаад харилцааны ангид тэнцүүлж, хотын төвд газар авах болсон, мянгат малчин Жамбалын эрх охиныг нэг муу хувийн дээд сургуульд оруулаад өгтөл өвлийн идэш өгнө гэсэн, ха ха гэх зэргээр ярьж байснаа царайгаа хувьсхийлгэн миний авгай руу ширэв татаад,
-Та нарын төлөө, амьтан хүнээр муу хэлүүлэн хуруу хумсаа хугалж явахад чиний нөхөр гэж нэг донгио юм... гэж уурлалаа.
Энэ явдлаас хэд хоногийн дараа хадам аав хилээс ирэв. Тэр гаалийн байцаагч тул Бургастайн хилийн боомт нээгдэхэд сезон нь орно. Боомт улирал бүр сарын хугацаатай нээгдэх учир жилд дөрвөн удаа сезон ордог гэсэн үг. Хадам усанд орж дархан хилийнхээ шороо тоосноос салаад, өөхтэй мах огтлон зажлах зуураа,
-Энэ удаа Хятад руу төмөр их гараад, унац давгүй шүү. Ганцхан баян Балдангийн гаалийн бүрдүүлэлтээс л сая төгрөг ороод ирлээ шүү дээ. Ирэх зунаас хөгшнийхөө олсон газар дээр хоёр давхар байшин бариулна аа. Тэгээд муу охиндоо энэ байраа өгнө гээд авгай руу маань энхрийлэн харлаа. Хадам ээжийн малигар царай хувьсхийн,
-Хн, тэр нөхөр шүү юм нь өөрөө сезоноо оруулж байраа худалдаж аваг. Хүүдээ байраа өгнө шүү, ярихгүй гэж байна.
Авгай шүүхэд ажилладаг тул сезон нь үе үе орно. Баян хүн хэрэг хийвэл бүр пал хийтэл орно. Хөөрхий минь, миний хань шунал багатай дорой амьтан авахгүй гэж гүрийх боловч цаадуул нь хүчээр дарж байгаад атгуулчихдаг тул хадам ээж рүү боодолтой хүрэн улаан цаас шидээд бушуухан гараа угаана. Тэгээд над руу гэмшингүй хардаг юм. Харин нэг удаа орж ирээд, өврөөсөө мөнгө гарган сарвайгаад,
-Май, энийг ээжид өгөөд, миний сезон орлоо гэж худлаа хэл, тэгэх үү? гэж над руу гуйсан харцаар харан шивнэлээ. Би түүнийгээ тэврэн энхрийлээд,
-Талхны хувийн үйлдвэрийн борлуулагчаас хэн юу гуйхав дээ. Харин би “манай талхыг аваач” гэж хүн хүнээс гуйж царай алдаж явдаг заяагүй амьтан шүү дээ. Ээж итгэхгүй гэж учирлалаа.
Аравдугаар сарын эхээр нэг явдал боллоо. Энэ зун цэргийн сургууль төгсөж ирсэн хүр дүү хонь хөтөлсөөр орж ирсэн юм. Нэг малчин цэрэгт татагдаж буй хүүгээ Увсын Тэс рүү бус, Улаанбаатар луу хуваарилуулаад шагнасан нь энэ гэнэ. Хадам ээж маань:
-Цэргийн хэлтэст ажилд ороод сар ч болоогүй, хар нялхаараа дүүгийн чинь сезон орж байхад чиний донгиогийн сезон хоёр жил болоход нэг ч орсонгүй хэмээн авгайг маань бүтэн оройжин загналаа. Авгай доголон нулимстай өрөө рүүгээ орж ирээд,
-Дараа жилээс миний хөгшин мэргэжлийн ажлаа хий. Гадаад хэлний багшийн сезон уралдаант шалгалтын өмнө ордог шүү дээ гэлээ.
-Шохойны харшилтай болоод л талх борлуулагч хийж байгааг минь чи мэднэ шүү дээ гэвэл, авгай маань хэсэг бодолхийлээд,
-Хойд цэцэрлэгийн гал тогоонд сав угаагчийн орон тоо байгаа гэсэн. Намар болохоор хүмүүс “хүүхэд цэцэрлэгт оруулаад өг” гэж миний хөгшнөөс гуйна шүү дээ гэж байна. Энэ орой би үнэхээр сезон л ордог бол хамаагүй жорлон цэвэрлэгч хийхэд ч бэлэн болсон байлаа. Маргааш нь би захирлын өрөөнд халагдъя гэсээр явж орлоо. Тэгтэл захирал босч ирлээ.
-Чи битгий халагд, цалинг чинь хорин хувь нэмье гэж байна. Би хэдийг нэмсэн ч ажиллах боломжгүй, бүр шийдчихсэн гэдгээ учирлалаа. Захирал намайг сэнхэртэл ятгаад, үйлдвэртээ үлдээж, харин цалинг минь дөрөв дахин нэмж хоёр зуун наян мянга болголоо. Миний гүйж харайж, амьтан болгоныг гуйж гувшидгийн ачаар энэ үйлдвэрийн борлуулалт тав дахин нэмэгдсэн ч би анх орохдоо л авч байсан далан мянган цаасаа авсаар явснаа сая ухаарлаа. Нээрээ л би хадам ээжийн хэлдэг шиг донгио амьтан юм гэж бодогдлоо.
Энэ лут дүгнэлтийг хийсэн цагаас эхлэн миний сезон орлоо. Борлуулалтаас унац гаргалаа гээд улаан хүрэн дэвсгэрт хадам ээждээ гардуулдаг болсон юм. Цалин дээрээ нэмэгдсэн мөнгөнөөсөө сэм сугалж аваад, ажилдаа явна. Орой ажлаас ирэхдээ:
-Өнөөдөр унац гайгүй, долоон мянга орчим юм уу даа гэх буюу шальсангүй, тавхан мянга... гэнэ. Хадам ээж хайлсан тугалга л гэсэн үг.
-Манай хүргэний сезон өдөр бүр ордог юм. Дор хаяж л таван мянга. Авхаалжтай хүү шүү хэмээн хөрш авгайчууддаа бардана. Харин эхнэр маань над руу нэг л биш харна. Тэр минь намайг муу хүн гэж бодох болсон тул би түүнд нууцаа задаллаа. Эхнэр миний нууцыг сайн хадгалж, надаас “унац”-ыг минь баяртай гардан авч нэгд нэгэнгүй тоолон хямгадаж жүжиг тоглох боллоо.
Дараа жил нь хоёр давхар шилтгээндээ орохдоо хадам ээж:
-Ийм авхаалжтай, сүйхээтэй хүргэндээ байраа өгөлгүй яахав гэж палхийтэл хэлэх нь тэр ээ. Эхнэр бид хоёр байрны түлхүүр гардан авахдаа хоёр биеэсээ ичсэн гэж яав аа. Гэсэн ч авахгүй гэж хэлж чадсангүй.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Амарсайхан A )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 81 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


B2-021.JPG
Хэмжээс: 600x400 114k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4724

Ц.Батболд Зотон, тос 80x100
Хатад
Хэмжээс: 475x600 168k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5401

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-226.JPG
Хэмжээс: 600x800 182k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4952


Агуулга
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Monday, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Thursday, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Wednesday, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn