Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ц.Доржготов : Галын бурханы хайрласан үг
Оруулсан admin on 2007-05-06 22:38:42 (3320 уншсан)

Галаа түлүүлж хоолоо хийлгэдэг болохоор нөхөр маань намайг галын бурхан гэж дээдэлсэн юм. Эрхэм хүүхнүүд ээ!... Хэрэв нөхөр тань гаднаас орж ирээд угаасан шалан дээгүүр шороотой гутлаараа туучдаг бол, орон дээрээ гадуур хувцастайгаа хэвтдэг бол, тамхиныхаа үнсийг дуртай газраа хаядаг бол, гоожуурын ус хэрэглээд хаалгүй орхидог бол, мартын найманд бөх үздэг бол, өөр юм бодоод авгайнхаа яриаг тоож анхаардаггүй хирнээ дахин давтан эцтэл нь яриулдаг бол энэ өгүүллэгийг уншаарай!. Сургаж болдоггүй хүн гэж байхгүй гэдэг. Гэхдээ өрхийн тэргүүлэгчдийг гэр орны яль бусын дэг журам сахиулахад тийм ч амаргүйг миний мэт галын бурхад сайн мэдэх учиртай. Нөхрийгөө гэр орны дэг журам дагахгүй зөрчихөд би, үүний буруу миний нөхөрт биш гагцхүү энэ гайны дэг журам л сулдаж хэмээгээд улам чангалдаг байлаа.
Урьд манай нөхөр нэг хүүхэнд сээмэгнэсэн удаатай. Сээмэгнээгүй ч байж болно. Ямар ч атугай надад тэгж санагдсан хойно сээмэгнэсэн л болж таарна. Би энэ талаар хуулиа чангалахаар шийдэж нөхөртөө “Хэрэв чи дахиад эмс рүү зөвхөн нүд ирмэвээс би үг дуугүй сална. Энэ бол манай гэрийн заавал биелүүлэх дотоод хууль” гэж тунхаглав.
Хэд хоногийн дараа бид хоёр дэлгүүрт орлоо. Тэгтэл нөхөр маань махны худалдагч шомбогор цагаан хүүхэнд талоноо өгөхдөө нүд ирмээд надад баригдлаа. Би нөхөртөө “Энэ талаар манайх ямар хуультайг чи мэдэх үү?” гэвэл тэр арга буюу толгой дохиод ямар нэг тайлбар тавих гэж байна. “Хуулиа л мэдэж байсан бол ямар ч тайлбарыг авч хэлэлцэхгүй” гээд би гэртээ оруут өөрийн гэсэн хамаг юмаа ялгаж богц саванд ян тан болгож аваад, толгой салаавчлан орон дээрээ гадуур хувцастайгаа хэвтсэн нөхрийнхөө дэргэд /зүрхээр нь хатгуулахаар/ зориуд авчирч тавилаа. “Би чинь ийм хөөрхөн хүүхэнтэй байсан юм уу?” гэсэн харамсалдаа түүнийг багтарч үхвэл үхэг! гэж бодоод дэргэдүүр нь хойш урагшаа хувцасны маяг үзүүлэх мэт холхиж гарав. Уг нь надад шууд гарах л үлдсэн юм. Гэвч нөхрийгөө ямар нэг үг дуугарах магадгүй гэж сэтгэл минь хоргодно. Хөөрхий, эмэгтэй хүний сэтгэл болсон хойно ямар нэг юманд горьдоод байна. Юунд горьдоо вэ?... Мэдэхгүй. Бухимдсандаа би царсан шалан дээгүүр гутлынхаа өсгийгөөр тас тас товшлон гулалзав. Энэ нь нөхөрт маань бол, царсан шалан дээр өндөр өсгийгөөр товших биш, харин өөрийн нь халзарч яваа зулай дээр төмөр гадсаар тогшиж буй мэт өвдөж байгаа вий. Гэвч яая гэх вэ өөрийн хийсэн хэрэг гэж би бодоод “гомдолгүй биз?” гэж амыг нь асуулаа. Тэр дээш харж хэвтсэн чигтээ
- Одоо яах вэ дээ. Манайх нэгэнт тийм хуультай хойно гээд миний зүрхийг чичигнэтэл санаа алдав.
- Би хэсэг чимээгүй зогсож салах ёс гүйцэтгээд амьсгаагаа урт авч “За баяртай” гэж жүжигчний намба аясаар хоолой чичрүүлээд, нөхрийнхөө дэргэд /зүрхийг нь шархлуулахаар/ аль түрүүн тавьсан богц саваа авч хаалга руу явах гэтэл хоёр хөл зүүдэнд мэт хөдөлсөнгүй. Сэтгэл нэг юманд горьдсондоо нүд юу ч харахгүй боллоо. “За одоо мань эр тэсэхгүй,.. ухасхийн шалан дээр сөхрөн суугаад хөлнөөс минь тэврэн, айл аймгийн хүмүүсийн дотрыг сэрхийтэл орилно” гэж бодуут хүчтэй төсөөлөлдөө толгой эргэж хөл дайвалзав. Гэвч тэр хөлд сөхрөх байтугай, нүд анилдуулж байна. Би арчаагүй байдал гаргаснаа хар авахуулахгүйг хичээн хаалга руу алхлаа. Тэгэхдээ түүнийг араас гэнэт тэврэн орилоход нь цочихгүй гэж хамаг биеэ түүнд бэлдэн сугаа хавчин явсаар нэг мэдэхнээ хаалганд хамраараа тулав. Түлхүүрээ зориуд шажигнуулан эргүүллээ. Хаалга дуугарсан ч үгүй “явсугай” хэмээн өөрөө онгойв. Хэсэг зогслоо. Чимээ ч алга, намайг явуулахын мөрөөс болжээ гэж бодоод шар хөдлөв. Босго алхуут зэвүү хүргэсэн хаалгыг чадлаараа хаялаа. Тэгтэл эхнэргүй эрийн харанхуй орцонд аймаар ганцаардаж байна. Хаасан хаалгаа нуруугаараа налж хэсэг уужрахдаа “бүх болсон ба болох” явдлаа төсөөлөн бодож үзлээ. “Энэ муугаас салахад би харамсаж байна гэж үү?... Ёстой гайгүй байлгүй” гэж бодогдмогц доош шатаар гүйв. “Энэ зэргийн хар юмнаас салахдаа харамсвал ёстой гутамшиг”. Шатны хашлага сандайлан суугаад багын зангаар гулгамаар санагдав. Гулгалаа. Болж байна... “Надаас хорж холторсон юм ердөө ч алга. Би одоо эхнэр биш бүсгүй”. Бие хөнгөрөөд нэг л “сул” хүн мэт санагдлаа. “Байз, ингээд харьчихад нэг л юм дутаад байна. Юу дутаа вэ?... Аа тийм. Түүнийг ядаж ганц сайн чадахсан. Яасан гэж түүнийг чадах гэж байгаа билээ?... Шалиг зан гаргаж махны худалдагч бүсгүйд нүд ирмэсэн гэж үү? Yгүй ээ! Одоо бол нүд ирмэсэнд гомдох юм өчүүхэн ч алга. Ичгүүргүй харчуудыг шалиглахад би ч гэсэн хааяа зөвхөн гадна талдаа тас намжирдаж байсан. Миний гомдол өөр зүйлд байна. Тэр намайг үүрд явахад яагаад хорьсонгүй вэ? Би түүнд ийм хямдхан амьтан байжээ. Хамаг гомдол минь үүнд л байна. Ерөөсөө буцаж оръё”.
... Намайг ороход тэр ухасхийн босож инээмсэглээд гараас богц сав авах гэлээ.
- Yгүй шүү! хэмээн би гар дахь юмаа угз татан авч
- Та буруу ойлгож байх шиг байна. Би танаар хүргүүлэх гэж буцаж ирлээ. Та намайг анх авчирсан болохоор хүргэж өгөх байлгүй гэлээ. Тэр хөмсөг зангидан нэлээд бодсоноо
- Миний буруу! Намайгаа уучил гэж байна.
Шууд буулт хийх нь арай ичгэвтэр тул би
- Тэр ярихгүй ээ. Хууль бол хууль! Аль вэ, одоохон хар гэрт минь хүргэж өг гэв.
Түүний царай үерийн үүл адил баралзсанаа
- За... хүргэж өгье дөө гэж сулхан дуугараад хувцаслав.
Хүн бууж өгөх гэж байхад мэдэхгүй, тэнэг амьтан гэж би дотроо түүнийг хараагаад гаднаа их л ууртайгаар “Чи намайг зайлахгүй байх гэж айсандаа гэрт аваачиж өгөх нь үү? Би ганцаараа далд орж чадна” гээд гарлаа.
... Эхлээд шууд харихаар автобусанд суув. Тэгтэл таньдаг хүн таарах вий гэсэн айдас намайг эзлэв. Нөхрөөсөө салсныг яваандаа бүгд мэдэх атал ийм айдас төрсөн нь хачирхалтай санагдаж, нэгэнт шийдсэндээ хүрэхийн тулд өөрийн оюун мэдрэлд ямар л эрэг шураг байна бүгдийг чангаллаа. “Эртхэн мэдэж авцгааг! Нуугаад хэрэггүй” гэж өөртөө зарлиг буулгав. Гэвч таньдаг хүн таарах вий гэхээс бэргэж жийрхээд нэг л болдоггүй ээ.
Тогшуут хаалга аяндаа онгойж эвгүй чихрав. Би хувцсаа өлгөөд галын өрөөнд орлоо. Тэр нойрмоглосоор орж ирээд хажуу дахь сандал дээр лагхийн сууснаа
- Чи сая ирэв үү?... Би таг унтчихаж гээд эвшээлгэв.
Би түүний нүүр өөд харж чадсангүй, дэмий л
- Чи чинь хаалгаа түгжихгүй унтчихсан хүн үү гэх зуураа “гэр орон хулгайч ухчихвал яах юм бэ?” гэсэн ихээхэн өөриймсөг харц шидвэл мань эр
- Чи өөрөө түгж гэж хэлээгүй явчихсан хойно би яаж мэдэх вэ гэж уцаарлав.
Нөхрийн маань юу ч болоогүй мэт хэнэггүй, тэр ч байтугай увайгүй тунирхуу энэ байдал миний ичиж нэрэлхсэн бүх л зовлонг нимгэлж, баярласандаа би түүндээ хариу тунимаар санагдав. Гэвч биеэ барилаа. Барихаа ч алд. Саяхан би нөхрийнхөө тухай бодохдоо, тэр авгайгаа явуулчихаад хоолоо хийх гэж циркийн баавгай зүү сүвлэх гэж буй мэт овойж суугаа даа гэж хор шарын инээдэмдээ ялимгүй баясаж, аминдаа хариугаа авч явлаа. Гэтэл тэр намайг ичүүртэйеэ буцаж ирэхэд юу ч болоогүй мэт хоолоо хүлээж, гэдсээ илэн сууж байсанд, надад ч гэсэн тэр дороо юу ч болоогүй мэт болж нэг мэдэхнээ ханцуй шамлан тогоо тулга золгуулан гялбалзаж байх юм. Yүгээр ч үл барам таг дуугүй суух нь энэ айлыг хөмөрсөн тогоо лүгээ адил болгоод сэтгэл давчдан нөхрийнхөө амыг чагнана. Нөхөр маань эвшээлгэх зуураа харвингаа шохоорхон баахан илснээ
- Би сая хонжворт сугалаагаар эмэгтэй хүний нэхий дээл хожлоо гэж зүүдэллээ. Хэмжээ нь яг дөчин зургаа, урт нь гурав байдаг шүү гэнэ. Эхлээд миний ой гутах шиг болов. Дараа нь “Еэ зайлуул даа, аргадах ухаан нь энэ!” гэж бодоод хоолой зангирлаа. Эцэст нь “Мөн мэргэн юм бодож олов оо” гэж бодмогц хоолой дээрх тээглээ зөөлрөн инээд болж хувирах дөхлөө. Гэхдээ манай нөхөр тэнэг хүн биш ээ. Тэр хүнтэй ярихдаа маш ухаалаг. Ухаалаг байдгийн нууц нь анхаарлаа дайчилсных л даа. Харин тэр надтай ярихдаа оюун ухааны өчүүхэн ч зардал гаргадаггүй учир ийм тэнэг байдалд байн байн ордог юм. Энэ нь надад итгэсэндээ ч тэр үү, дээрэлхсэндээ ч тэр үү, бүү мэд! Хамгийн гол нь миний сэтгэл түүнийг үг хэлэхэд хариу дуугарахгүй байж ерөөс тэвчдэггүй юм. Тэр зүүдээ ярьсан хойно гэргий хүн би хариу дуугарах ёстой. Тэгээд
- Орчин үеийн маягаар бол би рост дөрвийг өмсдөг болсон шүү гэж хэллээ. Тэр мангардуухан инээгээд
- Мэдэхгүй мэдэхгүй золиг! Тэгвэл рост дөрөв байсан байх ээ. Их л тод зүүдэлсэн юмдаг гэв. Бид дахин таг дуугүй болов. Энэ ёозгүй аниргүй байдал бид хоёрын сэтгэлд оройны эвгүй явдлыг авчрах тул би сэтгэлээ дүйвээлэх санаатай учир утга мөхөс, тэнэгдүү яриандаа эргэн орохоор шийдэж
- Цэвэрлэгээнээс чиний хувцсыг аваад замдаа үсээ янзлуулах юм билүү гэсэн нь хүн зөндөөн байна. Яараад чадсангүй гэж гүвтнэв.
Тэр дахин “ах-ах-ай” хэмээн эрүүнийхээ углуургыг нуд нудхийтэл эвшээлгээд хайрцагтай янжуур авч үзсэнээ
- Чи тамхи авчраагүй биз. Тамхи дуусчихаж гэнэ.
Түүний татах дуртай янжуурыг замдаа авахаа мартаагүйдээ өөрийгөө би овоо хүүхэн шүү гэж бодлоо. Хүүхнүүд минь нөхрийнхөө арганд би ингэж орсон хүн дээ.
Энэ явдлаас хойш би гэр орондоо хичнээн дэг тогтоож, хууль гаргаад нөхөр маань биелүүлэхээ цэглэлээ. Мунгинасаар байтал нэг мэдэхнээ манайх олон хүүхэдтэй өнөр өтгөн айл боллоо. Аавыгаа дагалдаад хүүхдүүд маань миний шаардлагыг дагахгүй янзтай. Ээ дээ хүүхнүүд минь, орон гэр өөдрөг байх нь өрхийн тэргүүлэгчийн хүмүүжлээс шалтгаална шүү. Яагаад гэвэл тэдний занг үр хүүхэд нь дууриадаг байна. Нөхрийгөө гэр бүлийн аливаад сургахад ёс журам сулдахгүй ээ. Гагцхүү тэр ёс журмыг биелүүлж байна уу гэдгийг мөрдөх л сулдана. Биелүүлэхгүй бол дэг журам хичнээн чанга байгаад ашиггүй. Одоо би эвдэрсэн нөхрөө засаж авахын тулд өөрийнхөө шаардлагыг зөөлрүүлж, харин биелэлтийг нь чангаруулж байна. Жишээ нь: “Тамхины үнсийг бэлтгэсэн саванд хийж бай” гэж байсан бол одоо тамхиныхаа үнсийг ойчихыг дөхүүлээд авгайгаа дуудаж авахуулж байх ёстой гэж зөөлрүүлсэн юм. Гэхдээ энэ журмыг заавал биелүүлэхийг хатуу шаардсаны дүнд нөхөр маань байн байн “Хүүе! Янжуурын үнс уналаа” гэж хашгирах буюу эсвэл “Уналаа уналаа, гүйгээрэй гүйгээрэй” гэж сандаргана. Би ч үнсний сав барин түүний янжуурын үзүүрийг ээрүүлдэн амар заяаг нь үзүүлэхгүй нүдний нь өмнө бүртэлзэн гүйдэг боллоо. Тэр ч байтугай мань хүн заримдаа надаас түвэгшээгээд гарынхаа дор байгаа үнсний саванд янжуураа тоншдог явдал ч сүүлийн үед харагдлаа. Бас “гар нүүрээ угаагаад гоожуураа хааж бай” гэхийн оронд “гар нүүрээ угаагаад намайг дуудаж гоожуураа хаалгаж бай” гэсэн зүйл оруулсан юм. Ер нь өрхийн тэргүүлэгчид “энийг ингээч, тэрийг тэгээч” гэж эхнэрээ захирахдаа онцгой дуртай хүмүүс. Манай нөхөр гоожуурын ус хэрэглэчихээд явахдаа “Хөөе чи, тэр гоожуураа хаахаа мартаж улсын байр сүйд хийчих вэ. ус ч гэсэн алт гэдгийг чи мэдэх үү” гэж надад сургахаа ерөөс мартдаггүй юм. Эрчүүлийн иймэрхүү “зааварлах” авъяасыг нь дагуулан хөөргөөд өгвөл цаадуул чинь уг нь ханилж болох хүмүүс шүү. Тэдний дуг нойрон дундаа хурхирахаас бусад дутагдлыг засаж болно гэдэгт эрхэм хүүхнүүд минь итгээрэй. 1978 он


 ЦЭНДИЙН ДОРЖГОТОВ


      Ц.Доржготов 1940 онд Архангайн Хашаатад төржээ. Луу жилтэй, бага, дунд сургууль, Москва хотын хэвлэлийн дээд сургууль дүүргэсэн.
     Шог хошин зохиолын ''Дусал инээд", "Мөнхийн ус", "Бор морь", "Будааны хүүхэд", “Хүүхнүүдийн дунд ганцаараа", "Бодлын хулгай", "Ярьдаг дэвтэр”, "Шог зохиолч тэнэг байдаг". “Туулайн зүрхтэн”. "Бурхны ходоод лонх биш", "Хамба дээлт буюу дэлхий даахгүй баян" зэрэг ном мөн "Шим мандал' "Тэнгэр дуугарахын өмнө". "Yр удам танаа" роман тууж " Нарт өндөр" боть хэвлүүлж. “Тойрох хуудас” кино. "Шуурга” жүжиг бичиж. олны хүртээл болгосон байна.
       Доржготов 1975 онд олон улсын шог хошин зохиолын "Алеко" уралдааны "Мөнгөн зараа” шагналыг монголоос хүртсэн анхны зохиолч. 1990 онд Д.Нацагдоржийн шагнал түүнд олгосон.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 57 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Н. Мөнхболд 1986	50х70, эсгий
Ертөнц
Хэмжээс: 600x425 111k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3242

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-206.JPG
Хэмжээс: 600x450 94k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2593

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-268.JPG
Хэмжээс: 600x450 84k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2506


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn