Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ц. Базаррагчаа : Улаан хадны өвөлжөө
Оруулсан admin on 2007-05-05 02:39:24 (2904 уншсан)


Хургандаа цадтал хөхөөгүй бол
Төлгөндөө майлдаг
(Хоньчдын хууч яриа)

Эл өгүүллэгт уул нь «Хамхуул халзан» ч юм уу, «Төлгөн суурь» гэж нэр өгч болох байлаа.
Чингэтэл, Хөх чулуут хэмээх хаа холоос бараа нь дүнхийсэн, майхан хэлбэртэй аварга цагаан уулын нэгэн ам болох Улаан хадны өвөлжөөг үзсэнээс хойш , мал дагасан хүн ийм уулын нөмрийг түших нь түмэн зөв өө гэх бодол эзэмдэх болж билээ.
Зэлүүдширсэн тэр нутаг ус одоо ч гэсэн буйд хэвээрээн л байна шүү дээ, гэхдээ тэр нутаг усны нэрээр өгүүллэгээ нэрлэв. Хоньчин Сандагийг ямар ч юмны сүүлийг л мушгихаас биш , авсаар хүнээс урьдаж хөдөлнө гэж байхгүй, дотуур ухаантай амьтан хэмээлцэх нь бий.
Гэтэл халуун намраараа шахам байхад тэднийх сөл хөөн , нутгийн зах гарч буйд нутгийн бэлчээр уснаа хүрсэн байлаа .
Тийн оторлон одох тухайгаа Сандаг эхнэр хүүхэддээ л дуулгасан уу гэхээс биш ,хэнтэй ч зөвшин хэлэлцсэн нь үгүй . Энэ нь аанайхан түүний дотуур ухаан ч байж болно.
Намрын хуучаар тэнгэр хангай ч олон хоног бургаж бударч Сандагийн сэтгэл ч олон хоног дэнсэлжээ .
Эргэх дөрвөн улиралд мөнх бургилж байдаг асан булаг, шанд болгоны ус, намар зуны заагаар газрынхаа гүн рүү хаван шургаж , намар эрт гэгч нь хэд хэд дахин цас дарж, хүйтний эрч чангарчээ. Өглөө оройд хээр гадаа явахад нь усны шувууд дуу нь дуулдахаас биш, бие харагдахааргүй дээгүүр нисэн буцаж буйг ажихад хүртэл нэг л биш. Эл бүхнийг анзаарах бүр Сандагийн сэтгэл дэнсэлнэ .
--- Энэ тэнгэрийн байж байгааг ээ ! Нэг л бишдэнэ дээ! Тэгтэл би гэдэг хүн нийгэмийн энэ олон зуун төлөг толгойгоороо хариуцаад авчихсан байдаг хэмээн ганцаар шогшрон , бударч бурганан буй уулсын зулай ширтэн зогсдог байлаа .
Чингээд нэг л өглөө суурь төлгөө туун , хоёр нохойгоо дагуулан өвсний сөл , усны тунгалгийг зорин одсон хэрэг .
Ар талаараа шивэр их ой хөвч үргэлжилсэн Хөх чулуут хэмээх дагшин уул наран ээвэр талдаа олон ам сугатай . Хөх чулуутын ам суга бүхнийг дамжин явсаар зул сарын эхээр Улаан хадны өвөлжөө хэмээх гэр хадны нөмөрдөх хуучин өвөлжөөнд суурьшжээ. Нэгэн үдэш, хониныхоо захад хэвтэж байсан хоёр нохой нь бууцны хөл рүү чимээрхэн хуцсанаа шур шурхийн алга болов. Удаж төдөлгүй ноход боргоосоор , бараан морьтой хүн айсуй . Уржигдархан ирээд явсан малын бага эмч байлаа . Бага эмч мориноосоо буунгуутаа :
--- Танай энэ « Асар » « Усар » хоёр чинь ер нь амьдаар минь идэх нь ээ ! гэснээ :
--- Би энэ нэгдлийн « тахар » юм болсон хойно , таньд л хэл залгуулах гэж газрын мухарт хүрч явна .
--- Ээ халаг гэж ! Ямар ч хол газар вэ ? Танай энэ өөд ч ёстой « бурхны » орон юм аа . Бэл рүүгээ цас ямар их гээ ! Уулынхаа эх өөд өгсөх бүр цас нь нимгэрсээр энд ирэхэд бараан шахуу юм гээч ! Хар цаснаас мултруут морины хөл хүртэл хөнгөрөөд явчих юм , энэ ээ тэрээ ээ гэж ярьсаар бага эмч , отрын шовгорын өмнө ирээд , хоёр өвдгөн дээрээ хоёр гараараа тулан , шовгорын үүдээр мөлхөх шахам ороход , хуурай гишүүний оч чад пад дуугаран халуу дүүгнэ. Гэр хадны нөмөр дэх талын чинээн хашааны үүгээр түүгээр бие биенээ үнэрлэн шөргөөцөлдөж, хоорондоо мөргөлдөж байсан төлөгнүүд хүн ирснийг сониучирхах мэт эмчийн хүүрэг хөлс болсон морины зүг хошуурна .
Хөх чулуутын оройн шивэр их ой хөвч, зул сарын оройн жаварт салхинаа хүүгэн шуугисаар байхад , Улаан хадны өвөлжөөнөө бараг нь оготоны сахал хөдөлгөх салхигүй агаад , хагд өвс, шар навчис, хонины шар бууцны шивэр шивтэр ханхална .
--- Төвөөс яваа хүн гэв үү дээ ! Мартчихаад байна .
--- Уухай ! Очиж очиж надаар яах нь юм бол оо !
--- Хэн мэдэхэв , дарга нар л таны нэрийг хэлээ биз .
--- Арай ч дээ .
--- Чухал хүн гэсэн шүү. Тэр хүнд таныг өөрийнхөө ажил бодол хоёрыг нэгд нэгэнгүй ярьж өгөөрэй гэж хэлүүлж байна билээ .
--- Уухай , Буруу хойшоо ! Би юугаа ярих болж байна даа ?
--- Юугаа ярихаа өөрөө л мэдэхээс биш ! Би л хэл гэсний нь хэлэв ээ барж. Отрын шовгорт ийн ярилцаж байгаад , бага эмчийг мордохоор босоход , Сандаг ч нохойгоо хорихоор гарав .
Тэр хоёрыг гадагш гарахад отрын шовгор дахь бөөр нь час улаан болсон зуухны хоёр этгээдэд сая халуун цай уугаад тавьсан аяганаас уур савсан хоцров .
Сандаг эмчийг мордсоноос хойхно , хонио хотлуулж явахдаа :
--- Заа байз , тэр ирэх хүнд чинь юу ярьдаг билээ ! Надаас ер юу асуудаг юм бол ? Арай л нэгдэлд хэзээ орсон бэ ? гэж асуухгүй байгаа даа ? Тэгвэл нэгдэлд болбол орохгүй юмсан гэж нутаг гулсан нүүж явснаа ярих болно шүү дээ . За арай ч тийм юм асуухгүй байлгүй. Зүгээр л отор хийдэг тухайгаа л ярих юм байгаа биз . Уул нь би чинь , энэ хангай нутагтаа отор хийнэ гэдэг үгийг дуулаад дургүйцэж байлаа шүү дээ. Хүн ер нь ямар ч юмыг биеэрээн үзэж байж л ухаарах юм . Хангай ч бай , говь ч бай , нэгэнт л малыг олон зуугаар нь суурилдаг болоод байгаа хойно , оторлохгүй л юм бол байдгий нь барна гэсэн үг гэдгийг би өнгөрдөг жил л мэдлээ гээд л эхлэх үү! Тэр нь л зөв байх! Нэн ялангуяа энэ бага малыг олон зуугаар нь суурилсан газар уу? Заавал л отор хийж таарна . Оторлохыг оторлов , нутаг усаа олж чадвал л үр нь гарна . Манай энэ Хөх чулуутын өврийн ам сугууд аргагүй л малтай хүний нутаг шүү . Хар л даа . Энэ уулын нөмөр нөөлөг , ус бэлчээрийг! Энэ уулын нөмөр манай хэдэн төлийг битгий хэл , нэгдлийн суурь малыг цас жавраас хаахдаа л хаана гэж ярих уу ? Ингэж ч болох юм шүү .
Манай энэ хангайхан дэндүү улс л даа . Гурван өртө хүрэхгүй шахам газар , ийм өгөөмөр нутаг байхад , энэ рүү оторлоод ирэхгүй л байгаа юм . Зарим нь оторлоно гэдгийг бууц арилжих төдийхнөөр ам хаагаад өнгөрдөг бололтой . Уул нь оторлоно гэдэг чинь малд бол яалтгүй сайн юм. Харин эзэн хүний тухайд бол тийм ч амархан ажил биш дэг ээ .
Хөхөө өвлийн хүйтэн, хар цасны жаварт эзгүй хээр тав тохь муутай бол зутарч гүйцэх бололтой юм гэж ирээд л яривал өөрийгөө дөвийлгөсөн болох болов уу? Сандаг ингэж бодсоор хонион хотлуулж, орой төлөгнүүд нь баралгүй үлдээсэн шүүг хамж бөөгнүүлэв. Чингээд аяга хоол идэхээр шовгортоо ортол , хотонд нь нэгэн төлөг хурган дуугаар цангинан майлав . Yдшээр хүн ирж , бас ч бага зэрэг сатаараад авснаа сая санав. Тэрхүү хурган дуугаар цангинагч бол « хамхуул » халзан мөнийг дуугаар нь танив . Хамхуул халзан оройнхоо үмхүүшийг ацаг алдалгүй нэхэж байгаа нь тэр .
Хургандаа, өргөхөд хамхуул шиг хөнгөн байсан тэр халзан төлөг , орой хотлох, өглөө бэлчээрлэхийнхээ үес хадны атга хөеө , тарваганы зүсэм ходоод идэж сурчээ . Сандаг гадагш гарч , жаал тэжээл хормойлон хотруугаа алхлав . Хамхуул халзанд өглөө оройных нь үмхүүшийг өгөхөд , орилоо хар хүзүүт , гувшаа хундан гээд хажуугаас нь шомбодож сурсан хэд хэдэн ч амьтан бий . Тэдэнд бас хувийг нь авчээ . Төлөг гэдэг хүүхэд шиг горьдомтгой , бас тунирхуу амьтан болохыг Сандаг хэдийн сайн мэдэх ажээ . Хамхуул халзанд үмхүүшийг нь өгөхдөө өнөөх хишиг хүртэж сурсан хэдэд хувь хүртээхгүй бол , бэлчээрт гарсан хойноо, өдөржин майлан гүйж мэднэ . Ер нь нялх амьтан болгоны хүнээс юм горьдохын агаар нэг гэдгийг Сандаг, төлгөн суурь авснаасаа хойш бүр ч сайн ухаарах болсон хэрэг. Түүнийг төлөгнүүддээ тэжээлийг нь өгөөд эргэхэд үдшийн жавар тас няс хайрч ,дээд тэнгэрт өвлийн шөнийн одод жирэв журавхийн байлаа . Хоттой хонь нь зөөлөн яраглаж , Хөх чулуутын орой хүүгэн шуугихаас өөр чимээ имээгүйхэн байтал , хойт шил хадны чигтэй , үнэг гаагалах мэт дуугаруут хоёр нохой нь яаж дуугүй байхав гэсэн шиг дурамжхан хөв хөв хуцав .
Нэг муу анчин гавар үдэш бүхэн тийн дуугардгийг хоёр нохой нь бас эзэн шигээ сайн мэдэх болсон ажээ .
Сандаг өдрийнхөө утаж алсан ганц мануулыг эд бад хийх, энээ тэрээ гэсээр мичид марал дээр хөөрсөн хойно хэвтсэн авч , нойр нь сэрвэлзэн , дэг дуг гэсээр нэлээн уджээ .
--- Очиж очиж надаар яах нь вэ ?
--- Бурхангүй газар бумба галзуурна гэгчийн үлгэр болж байна уу ?
--- Тийм л болж байна .
--- Зовмоор юм .
--- Одоо яая гэхэв . Нутгийнхаа нэрийг бодохоос биш .
--- Зун ч бай, өвөл ч бай . Нэгэнт л малыг олноор нь суурилдаг болсноос хойш , отор хийхгүй юм бол нэг л цагт муугаа үзэж таарна . Би энэ л бодлын учир энд ингэж явна шүү дээ . Тэр ирэх хүнд өөрийнхөө энэ бодлыг гайгүй сайн яриад орхих уу ? Энэчлэнгээр эргэцүүлсээр хэвтсэнээ , ашгүй нэг мэдэхэд , овоо дуг хийгээд авсан байв .
Галын захад орхисон хувинтай ус час часхийн хага хөлдөж буй чимээ тов тодхон дуулдах нь үүрийн жавар чангарч буйн тэмдэг гэдгийг хоньчин сайн мэднэ . Төдөлгүй бууцны хөл рүү үхэр оготно дуу дуугаа авалцан шивших мэт дуугарч эхлэх нь ч мөнөөхөн үүр тэмдгэрч байгаагийн дохио болой .
Сандаг азарган нэхий дээл нөмрөн гадаа гарч , од сар , тэнгэр хангайн байц ажиглан сэм сэм алхлан явсаар « морь хараад » эргэхдээ хэд ахин хий хий ханиалгав . Чингэхэд нь өвсний хашаан дахь морь нь аяархан шилгээж , морины нь хөлд хөлдүү хомоол тор тор торжигнож дуулдав .
Өмнө тэнгэрийн хаяа гал улаанаар хярхаглаж , шөнийнхөө дүнд анир чимээгүйхэн болсон Хөх чулуутын оройн мод хүүгэн шуугиж эхлэх нь өөрийн жавар салхин , их хөвчийг нойрноос нь сэргээв бололтой .
Бага үдийн алдад , бэлчээрт хөнгөн тэрэг давхин ирэв . Орлогч дарга нь , зураг авдаг юм энгэртээ санжгануулсан , шарангуй залуу эрийн хамт явна . Залуу эр , Сандагаас :
--- Хэдийд оторт гарсан , хэд нүүгээд байна . Хэдэн хоньтой вэ ? Хэдэн тонн өвс тэжээлтэй вэ ? гэж баахан тоо тэмдэглэж аваад , харандаа цаасаа далд хийнгээ , цаг руугаа хараад :
--- За , Та одоо морин дээрээ морддоо . Зургийг чинь дарна . Сонинд тавина гэж богино богино өгүүлбэртэй үгийг хойно хойноос давхцуулав .
Сандагийг мордон , хониныхоо цаад захаар орж явахад, залуу эр , хониных нь нөгөө талаар чөрөг чөрөг шогшин , байн байн явган сууж , үе үе урагшаа хойшоо эрэгцэн , зогтусам явснаа , Сандагийг хүрээд ир ! гэж даллав . Сандагийг дэргэдээ очтол :
--- Ахаа таны наад уурга яасан сүргүй юм бэ ? Иш-ш , хангай газар байна даа ! хэмээн илт голонгуй аясаар үглээд , мөрөө хавчгасхийлгэхэд , Сандаг :
--- Энэ шилбүүр үү? гэж амандаа сулхан гүнгэнэхэд , залуу эр:
--- Тийм ээ ! Уртхан шиг...! гэж хэлээд, мөнөөхөн хоёр гараа сарвагасхийлгэн , дал мөрөө хавчгасхийлгэхэд , мөнөөх зураг авдаг юм нь тархийн , энгэрийнх нь товчийг хавиран санжигнахад , Сандагийн хонины хээрийн чих хулмагасхийн биеэ хураан үргэхчээ аядав. Сандаг морио хөтлөн явсаар, нэгэн сахлаг довны өвөрхөнд очин., морио амгайвчлан тавиад, бараа нь улам улам жижгэрсээр буй хөнгөн тэрэгний хойноос ширтэн :
--- Уул нь. Ах аа ! Ах аа- гэж гүйж ниссэн хөөрхөн ааштай хүү юмсанж. Харсаар байтал царай нь хөөхөр оргин цонхийгоод лав орон суурин газар өсч өндийсөн байж таарна хэмээн болгоож суув . Тийн суутал , дэлхэн идээшилж байсан сүргийн нь тэндээс хурган дуу цангинан, бодлыг нь таслав. Тэр бол өнөөх хургандаа цадтал хөхөөгүй хамхуул халзан мөн болохыг хоньчин дуугаар нь андахгүй танина.

ЦЭДЭВДОРЖИЙН БАЗАРРАГЧАА

Зохиолч Ц. Базаррагчаа 1937 онд Ар-хангай аймгийн Эрдэнэмандал сумын нутагт малчны гэр бүлд төржээ.
Бага дунд сургууль, 1962 онд Улсын их сургууль төгсжээ.1960 оноос уран зохиол оролдож «Цаст уулын цас», «Тамирын чулуун», «Галын илч», «Цэцэгт нуурын цэцэг» зэрэг өгүүллэг туужийн түүвэр хэвлүүлжээ.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 67 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


Монгол
Хэмжээс: 600x800 124k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 6323

Ёл хад
YolHad_16.JPG
Хэмжээс: 700x525 76k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2705

Должин : Зам зуур
zam-023.JPG
Хэмжээс: 600x450 102k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3667


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn