Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: С. Бадраа : Шонхорын магтаал
Оруулсан admin on 2007-05-05 02:24:16 (2848 уншсан)

Би Намсрайтай уулзав . Энэ хүн бол нисэх онгоцны газар он удсан хашир догь нисэгч юм.
Би түүнийг нэлээн дээр үеэс таних болно . Энэ хүн идэр залуудаа нарийхан гулжгар биетэй атал цул шандас шөрмөсөөр бүрдсэн мэт жавхалзсан чийрэг залуу байв. Харин одоо насжиж таргалаад эв хавгүй бүдүүн эр болсон мэт санагдана . Дөчин хэдэн оны үед байлдааны сөнөөгч онгоцыг онц чадамгай эзэмшсэн хүн гэж ихэд нэрд гарч байсныг би мэдэх юм . Хожим иргэний агаарын тээвэр бий болсноос хойш анхандаа «Царцаа ногоон » дараа « ИЛ 14 » онгоц барьж монгол нутгийнхаа ямагт мишилзэн байдаг хөх огторгуйгаар хөндлөн гулд хичнээн ч нисэв дээ,бүү мэд !

Зан байдал гэвэл үргэлж инээмсэглэн явдаг сайхан зантай хүн атал инээхээс цаашгүй дуу цөөтөй , бүрэг ичимтгий юм шиг хачин залуу билээ . Хүнтэй төдийлөн үг ярих нь үгүй . Нөхөд нь бөөгнөж олон таван үг дэлгэвэл манай хүн бусдаас дайжиж онцгойхон суугаад ямар нэг юм бичиж тэмдэглэн байна . Түүнийгээ өөр бусдад үзүүлэх нь үгүй . Энэ байдлыг олонтаа харсан нөхөд нь « Мань эр хэлээ хөштөл дуугай сууж уйдахдаа янаг амрагийн нялуун үгт захиа юмуу , шүлэг бичиж суудаг биз » гэж тааварлан ярилцдаг билээ . Энэ бол өнийн хэрэг. Түүнээс хойш бид олон жил уулзсангүй . Хааяа уулзавч « Сайн байна уу ? »
Сайн Сонин юу байна ? юмгүй » гэхчлэн хэдэн хуурай үг зөрүүлэхээс цаашгүй байв .
Гэтэл сая би Намсрайтай уулзав . Уулзахаар барахгүй , гэрт нь « уригдаж » очив . Яагаад очих болсон бэ ? гэвэл би түүнтэй уулзаад :
---Нисэхийн 50 жилийн ойд нэг бяцхан өгүүллэг бичих гэсэн юмсан . Чи нисэхэд олон жил болсон хүн . Надад өөрийн буюу өрөөл бусдын амьдралаас ямар нэг сонин явдал түүх ярьж өгөхгүй юу? гэж би гуйсан юм . Миний гуйсны учир бол нэгд Намсрай дөчин хэдэн оноос хойш нисэхээс огт ховхроогүй тул тэндхийн аж байдлыг сайн мэдэхийн дээр хоёрт хүний зан төрх үргэлж нэг янзаар байхгүй, ондоо болж хувирдаг ёсон бий болохоор энэ хүн насжаад яриа хөөрөөтэй ч болсон байж юуны магад гэж горьдсоных юм . Намсрай идэр залуугийнх шигээ яралзтал инээмсэглэж :
--- Намайг дуу цөөтэй хүн гэж чи мэднэ . Би юугаа ярих вэ ? Гэвч чи манайд оч л доо . Хэрэг байна гэв .
« Юун хэрэг байх билээ ? Миний горьдлого , бодвол хоосон өнгөрөхгүй нь болов уу » гэж би дотроо баярлав ...
Намсрай нисэгчийнх хотын нэгэн шинэ микрорайонд гурван тасалгаатай том саруул байранд суудаг юм байна . Гэрийн дотор тавьц юмс цөм шинэ, үнэтэй эд хогшил дүүрэн их сайхан айл байв .
« Энэ хүн монголын хөх мөнгөн тэнгэрт хэдэн мянган цаг нисч хэдэн сая километр урт агаарын чухал тээвэр хийсэн хүн , олз омогтой ч байлгүй яахав , энэ зэрэгтэй ч суулгүй ч яахав » гэж би дотроо өмөгшин суув .
Учрыг мэдвэл тэр маань намайг гэртээ урьж юм ярих гэсэн биш , харин юм үзүүлэх гэсэн байлаа . Бага шиг хүрэн шүүгээг түлхүүрээр нээж дотроос гурван зузаан дэвтэр гаргаж ирээд :
---- Энэ миний тэмдэглэл . Гучин жилийн тэмдэглэл дээ ! Дөчин таван оноос хойш зав гарсан цагтаа өөрийн тухай , чиний хэлснээр өрөөл бусдад тохиолдсон сонин явдлыг тэмдэглэн бичсээр байтал өдий болов . Yүнийг ном болгож болдог юм уу ? гэж чамаас асуух гэсэн юм гэв.
---Уухай! Мань эр Жуков жанжин шиг том зузаан дурсгал бичиг гаргах нь уу ? Мөн дөө! гэж би санамсаргүй хэлжээ . Намсрай ихэд ичингүйрэн царайгаа улайлгаад ,
---- Тэгсэн ч юмгүй ... гэж бүдэг тасархай дуу гарав . Би ч санаа зовчлоо ... Yүнийг үл үгүүлэн өгүүлэх нь :
Би Намсрай нисэгчийн «Өдрийн тэмдэглэлийг » үзэв. Бүгд гурван зузаан дэвтэр байв . Эхний хоёр нь гадаад байдлаараа үзэмжгүй , ердөө шугамгүй парвагар цаас дамбийтал үджээ . Харин гурав дахь нь « Международная книга » гэсэн онц гоёмсог зузаан дэвтэр байв . Дэвтэр бүрийн хавтсан дээр уран тууз зураад « Өдрийн тэмдэглэл » гэж дармалджээ. Уг дэвтрийн хуудсыг санамсаргүй эргүүлж үзээд би ихэд гайхав . Осолгүй гараар бичсэн атал ердөө л нэг хэвлэмэл ном! Мөр бүрийн адгийг жигд тасалж , дөрвөн захад нь ив ижил цагаан зах үлджээ . Хуучин монголоор бичсэн нь гаргацтайгий нь яана ! Би эхний хуудсыг сөхөж :
« ...Аргын нэгэн мянга есөн зуун дөчин дөрвөн он. Арван хоёр сарын гучин нэгэн . Бөмбөрцөг даяар олны сэтгэл түгшүүлсэн дөчин дөрвөн оны эцэс болж , эергэн жил дуусах орой би цэргийн нисэх анги дээр байвай . Энэ үеэс хүн бүрд нижгээд нас нэмэгдэж, ертөнц дахины амьдралыг тус бүр нэгэн шат дэвшин харах баясгалангийн сайхан бүхэн эхлэх гэж байхад юм бүхэн хэвээр үлдсэн юм шиг санагдана . Энэ нутагт урьд хоёр жил нутагласны хувьд сайн мэдэх болсон « Доод хадан хошуу » хэмээх Туул голын ариун урсгалыг баруун хойш нугалсан эгц хадан ирмэгийн чанадад оройн наран жаргаж , түүнийг дагалдан , ганц нэг од түгж эхлэхэд үдшийн жавар хацар шүүрэм салхилж байв . Тавхан цагийн дараа төгсгөл нь болох энэ жилийг би чөлөөт амьдралын дэлгэр хүрээнд бүрэн багтаж өнгрөөсөн явдал бол надад дуусгаваргүй сэтгэгдэл үлдээв .
Yүнээс өмнө өдрийн тэмдэглэл хэмээн бичсэн зүйлгүй учраас сүүлийн үед болж өнгөрсөн явдлыг цухас дурдвал :
Yүнээс хоёрхон жилийн өмнө Булган аймгийн шинэ цэргүүдийг дайчлах цугларалтын газар очсоноо санана . Энэ өдрийг би өөрийн амьдралын гадаад хүрээг бүрмөсөн өөрчилсөн өдөр гэж үзэх ёстой юм . Тэр цаг тун саяхан мэт санагдана . Гэвч энэ саяхан мэт санагдах удаан хугацааны дотор нэлээд явдал болж , ихэд юм үзэх хол ойр сууж бусад улсад ч очиж үзэв. Тэр цагаас эхлэн эдүгээ хүртэл хугацаанд болж өнгөрсөн явдлуудын төлөв нь цэргийн байдалтай бөгөөд хоосон ба зугаат амьдрал холилдсон байв .
Би дөчин хоёр оны зун цэргийн албанаа татагдаж , Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд нисэх ангид цэргээр очиж , улмаар Зөвлөлт Холбоот Улсад одож , нисэх онгоцны мэргэжлийн дунд дарга нарыг бэлтгэх сургуульд өөрийн сайн дураар явав .
Хүн төрөлхтний тайван байдал арилж, дайн байлдааны хүнд шуурганд дайрагдсан энэ үед Зөвлөлт улсын Воронеж мужийн харьяа Борисглебск хэмээх хотноо өөрийн ирээдүйн хувь заяа лугаа гүнээ уялдсан цэргийн эрдэмд суралцаж, агаарын онгоц жолоодох сургууль үйлдвэй. Хүчирхэг орны хана болсон улаан армийн цохилт дайсны хар сүнсийг хайргүй тонилгож байсан дөчин хэдэн онуудыг санахад аймшигтай боловч их гүрний нүсэр ажиллагаа жигдэрч фронтын ар талд тайван цагийн хөгжилт байдал хэвээр үргэлжилж байсан явдал бол аварга хөгжилт нийгэм журмын орны хүчирхэг байдал ямар болохыг чухам мэдэж болно . Ялагч гүрний армийн журмаар хоёр жил хүмүүжсэн бидний монгол нисэгчид дөчин дөрвөн оны адгаар өөрийн орон нутагтаа хүрэлцэн ирэв. Шинэ үеийн хамгийн боловсон техник болох агаарын хөлгийг хөх огторгуйд дураар эргэлдүүлэх чадварыг олсон миний бие хувьсгалт цэргийн дунд тушаалын дарга болж , дэслэгч цол хүртвэй. Ийнхүү цэргийн хүний зугаат амьдралд дасаж ядан, эх орныг хамгаалах үүргээ дутагдалгүй гүйцэтгэн явсаар энэ шинэ жилтэй золгодог байжээ ...» гэж унштал миний дотор нэг жигтэй итгэл бадрав. Цаашид уншсаар байтал уг тэмдэглэлийн дэвтэр миний хамаг сонирхлыг соронзон төмөр адил өөрийн эрхгүй татав . Унших тусам улам амт шимт орно. Заримдаа би хэн нэгний өдрийн тэмдэглэлийг уншиж байгаа биш ямар нэг уран зохиол уншиж байсан шиг санагдав. Гурван дэвтрийг дуусан дуустал уншжээ . Миний ингэж шүлтэн уншсаны учир бол энэхүү нисэгчийн тэмдэглэлийн дэвтрийн дотроос нэг гоц сонин зүйл олж уншигч та нартаа хүргэх гэж улайрсных юм. Гэтэл мянган хонин дотроос алж идэх хонь эс олддог гэдэг үнэн байна . Тэрхүү өдрийн тэмдэглэл дотор бичигдсэн бүхэн сайхан санагдаж байв. Сүүлдээ алийг шилэхээ мэдэхийг болив. Уншиж уншиж хамгийн сонирхолтой бөгөөд сайшаалтай санагдсан нэг бяцхан үйл явдлыг шилж авснаа уншигч та нартаа толилуулья .
Тэр хэсэгт бичсэн нь : « 1945 оны 7 дугаар сарын 28 Одоо бид гурвуул сууж байна . Нэг маань манай хэсгийн дарга, нөгөө нь ахлах нисгэгч , би бол бага нисгэгч болно. Бид гурав нийлээд нэг эскадрилийн хэсэг болох бөгөөд энэ өдөр Улаанбаатар хотыг агаараас сэргийлэн хамгаалах байлдааны тушаал аваад жижүүрийн үүрэг гүйцэтгэж байваа. Бид онгоцонд суухдаа сандайлдаг шүхрээ биеэс тайлж дэргэдээ тавиад нэгнийхээ онгоцны хажууд сууцгааж байв .
Өглөө хэдий эрт боловч дорноос ургасан улаан наран хөөрөх тусам илч чангарч жигтэй халуун өдөр болох шинж илэрнэ . Тийм өдөр, цагийг нөхцөөх гэдэг хэцүү! Бид хэдий ээлжээр боловч ингэж жижүүрлэн суусан тул ярих юмаа баржээ . Надад бол үнэндээ ярья гэвэл үг олдохгүй болсон байлаа. Байлдааны шинэ онгоцоор сургууль хийх гэж Өндөрхаан явсан нөхдөө бараг нэр дараалан ярилцаж үгээ барж залхуу хүрээд хэсэг дуугуй сууж байтал манай хэсгийн дарга болох жигтэй том гэдэстэй бөөрөнхий гуятай, ахмад цолтой навтгар нуруутай буриад хүн :
--- Чус ! Бүтэн сайн өдөр ямар чөтгөр ирэв гэж ! Би жаахан амрах минь! Намайг дуудаарай гээд онгоцныхоо далавчин доогуур багтан ядан шургав. Хэсгийн дарга ахмад Очирбат бол их гудиггүй эр болохыг бид мэднэ. Миний адил дуу цөөтэй авч нэг дуугарвал их өмхий гашуун үг хэлдгээс ондоо илүү зангүй шударга хүн амуй . Бас биднийг бодвол байлдаан гэж юу байдгийг биеэр үзсэн догь эр .
--- Байлдах айхтар уу ? гэхэд
--- Гайгүй дээ . Ер нь ирээгүй байгаа аюул , бэрх хоёрыг урьдаас таах хэрэггүй . Гагцхүү ирсэн цагт нь шалдан хүүхэн юм уу гахайн торой шиг хоосон чарлалдахгүй эр хүн шиг байх ёстой гэж бидэнд ямагт сурган ярьдаг нь дэмий үг бус гэж би боддог билээ .
Харин манай хэсгийн ахлах нисэгч Дорж бол тийм биш, их яриа наргиа залуу юм . Тэр бол хүн инээлгэхийг бодохоос цаашгүй хөнгөн хүн билээ . Гэвч би энэ цэргийн даргын хувцастай, гурван настай хүүхдийн ааштай гоолиг залуутай нэг хэсэгт багтсандаа баясан явдгийн учир нь Дорж бол хэзээ нэгэн цагт хүнд тус болж чадах хүн гэж миний итгэн явдгийнх юм . Бид хоёр үлдээд шатар тавьж нэлээд суусны сүүлд энгүүн ярилцсаар байтал Дорж улайсан нүүрний хөлсийг арчаад
--- Дайн байлдаан гэдэг утгагүй юм. Ер нь юунд байлддаг вэ ? Залуу хүүхнүүдийн хөлийг тайрах гэж үү? Шал балай юм гэж гэнэт яриад , тоос татсан халуун тэнгэр өөд ширтэж ,
---Чи хойно байхдаа харсан биз дээ ? Хичнээн сайхан залуу , ёстой цэцэг шиг хүүхнүүд хоёр хөлгүй болсон байгаа биз дээ ? Хөөрхий зайлуул ! гэж амандаа гаслав .
Yргэлж цог шиг гэрэлтэн явдаг энэ залуу наргиа хүний амнаас тийм өрөвдөнгүй дуу гарахад би ч өрөвдөж байв. «Энүүний маань санаанд гэнэт яагаад мина оров ? Яагаад заавал хүүхнүүд гэж ярив? Газар булсан мина дэлбэрэх болбол хүүхэн эргүй сүйтгэнэ .Ер нь дайны зэвсэг бүхэн муухай! » Би Доржийн саналыг дотроо зөвшөөрч байв. Гэвч энэ саналаа би ил гаргаж хэлсэнгүй . Энэхэн үес дарга нарын байрны урдуур нэг хүүхэн банзлаа намируулаад тогос адил алхан явахыг Дорж хэдийн харж ,
---Хэн бэ ? гэж надаас асуув . Би нэрийг заасанд ,
---Эндхийн хүүхнүүд нэг л сайхан харагдахгүй юм гэв .
--- Хаанахынх сайхан харагддаг вэ ?
---Иш! Манай нутгийн хүүхнүүд согоо, уулын согоо гэсэн үг !
--- Чи аль нутгийнх вэ ?
--- « Тэсийн голын унага , Тэрхийн голын хүүхэн » гэж дуулсан уу ?
--- Дуулах ч дуулсан . Гэхдээ чи алиных нь юм? Хүлэг сайн морьтой газрынх нь юм уу ?
--- Тэрхийн цагаан нуурынх байлгүй яахав . Манай тэндхийн хүүхнүүдийг санахаас... гэж нэг гараа атгаж нөгөө гараар тасхийтэл алгадахад би инээд алджээ .
Гэнэт буу тасхийв . Агаарт ногоон пуужин харваж байна. Бид ч ухасхийн босч , шүхрээ эгэлдрэглээд онгоцондоо үсрэн сууж агшин зуур асаав. Энэхэн үес нэг жигтэй том ногоон онгоц уулын дээгүүр жирэлзэн харагдав . Хэсгийн дарга маань хэдийн рулидэж *Онгоцыг газраар явуулах гэсэн үг*
улаан шугамнаас шууд зүүн урагшаа жирийлгэж гарав . Тэр чигээрээ тасрах нь бололтой. Бид хоёр ч хойноос нь жагсаалын эрэмбэ алдалгүй жирийлгэв. Газраас тасармагц харвал сайхь том ногоон онгоц хойт уулын дээгүүр баруун тийш шуухайтал дарж явна . Ердөө үзээгүй, жигтэй хурдан онгоц бололтой . Биднийг дөнгөж өндөр аваад гүнзгий эргэхэд нөгөө онгоц тэртээ баруун уулын дээгүүр эргэж байв. Тэр янзаараа бол гүйцэгдэх шинж алга. Манай хэсгийн дарга бол зоригтой ч хүн, хэнэггүй ч хүн. Далавчаа нэгэнтээ хөдөлгөж бидэнд дохио өгөөд маш гүнзгий эргэж эгц урдаас нь тосон янзтай чиг авав . Би гайхаж хоцров . Тийм үл мэдэгдэх онгоцны өөдөөс тосч болдог юм уу? Энэ бол агаарын байлдааны хамгийн хориотой зүйл .
Энэхэн үес мөнөөхөн том онгоц манай аэродромын зүүнээс бултан орж гулгаж эхлэв. Бид ч хойноос нь
«туусаар» байв. Биднийг мөн бууж ирэхэд том онгоцныхон онгоцноос бууцгааж байв. Лав долоо найман хүн бууж харагдана. Бид онгоцоо тавиад хүрч очив. Тэд биднийг тосоод зогсоно . Жигтэй өндөр нуруутай , овор том биетэй , зөвлөлтийн нисэхийн таних тэмдэг бүхий хурандаа цолтой хүн өмнө нь зогсож байв. Биднийг ёслоход тэр хурандаа бидэнтэй гар барьж ,
--- Та нар биднийг хөөсөн үү? гэв
--- Тиймээ . Нөхөр хурандаа !
--- Хэрэв дайсны онгоц байсан бол яахав ?
--- Яахав , тулалдах байсан даа !
--- « И--- 15 » -аар уу ? Бид нарыг харсан. Гурван хайрцаг чүдэнз шиг харагдсан. Хэрэв дайсны онгоц байсан бол асааж орхиход амархан байсан даа ...
--- Та нарын энэ онгоцыг бид харсан. Том торхтой дарь шиг санагдсан . Нөхөр хурандаа, үнэнийг хэлбэл дарийг чүдэнзээр дэлбэлдэг шүү !
Бидний яриаг чагнан зогсож байсан орос цэргийн дарга нар үзтэл шивэр авир ярилцан ,
--- «Молодцы!» гэж сайшаах дуун сонсогдов. Зөвлөлтийн хурандаа инээмсэглэн ,
--- Энэ чинь «Бостон » гэдэг онгоц ! Харахгүй юу ? Урагшаа хойшоо , дээшээ доошоо харсан арван хэдэн буутай байлдааны том онгоц шүү дээ . Та нар тэгэхэд ...
--- Хорин хэдэн буутай ч байсан ялгаагүй , нөхөр хурандаа. Бидэнд байлдааны тушаал өгөхдөө олон буутай онгоцны өөдөөс битгий нисээрэй гээгүй . Эх орны тушаал бол тушаал ! Мөнөөхөн «Молодцы» гэсэн үг дахин сонсогдов . Зөвлөлтийн хурандаа дахин инээж, бидний дал мөрийг алгадаж ,
--- Зөв ! Ёстой шонхрууд байна ! Та нар шиг хатан зоригтой эрс одоо цагт их хэрэгтэй байгаа юм . Цэрэг эрийн хатан зориг ялалтыг авчирдаг. Та нар ёстой шонхрууд мөн байна ! гэж үнэн сэтгэлийн угаас хэлэв . Энэ өдөр бид ингэж « шонхор » цол авсан билээ гэжээ .
Нисэгчийн «өдрийн тэмдэглэлээс» энэ өчүүхэн явдлыг уншаад би бодлоо . Цэргийн эрчүүл гэдэг ёстой юунаас ч буцдаггүй эрс шулуун улс юм ! Энэ удаа энэхүү тэмдэглэл хөтлөгч зоригт нисэгчийн хувьд мартагдашгүй сонин учрал тохиолдсон байна. Ялангуяа шонхор нь шонхрыгоо магтсан нь сайхан санагдана. Тэгэхдээ бүр бүргэд шонхор нь начин шонхрыгоо магтаж буй хэрэг шүү !


САМБУУГИЙН БАДРАА


Зохиолч С. Бадраа 1923 онд Булган аймгийн нутагт малчны гэрт төржээ.
1950 оноос уран бүтээлээ эхэлж «Амьдрал», «Нисгэгч», « Хөрст алтан дэлхий» зэрэг өгүүллэг, туужийн ном бичжээ.
Мөн Горький, Фурманов, Шолохов, Айматов зэрэг зөвлөлт зохиолчдын олон шилдэг бүтээлийг орчуулжээ.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 70 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Зураач : Б.Хонгорзул
khongor062.jpg
Хэмжээс: 600x700 158k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2833

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-229.JPG
Хэмжээс: 600x450 107k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3087

Должин : Зам зуур
zam-055.JPG
Хэмжээс: 600x450 96k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3849


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn