Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Солонго Шуурай  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Хүний араншин буюу муухай Монгол зан 8 (Бодрол)
Оруулсан admin on 2007-04-29 20:54:25 (5864 уншсан)

ЧАЦГАТЫНХАН
...Мянган жилийн ургийн бичгээ өнөөг хүртэл хадгалан үлдсэн Хятадын хойд нутгийн Ляонин мужийн Чаоян хотын иргэн Бао гэгчийнх өөрсдийгөө их эзэн Чингис хааны алтан ургийнхан гэж нотолж байна. Шинжээчид Баогийн гэр бүл Чингис хааны 20 дахь үеийнх хэмээн таамаглажээ. Баогийн гэр бүл саяхан мянган жилийн түүхтэй монгол, хятад, манж хэл дээр бичсэн ургийн бичгээ нийтэд дэлгэн үзүүлсэн аж. 

Тэдний дэлгэсэн баримтад Баогийнхныг “Алтан ургийн” үр сад гэсэн нотолгоо ч байгаа гэнэ. Баогийн өвөг, дээдэс Өвөрмонголын Хөх хотод амьдарч байсан бөгөөд ургийн бичиг нь зургаан метр урт, 1.45 метр өргөн муутуу цаасан дээр бичсэн байна. Ургийн бичгийг 1871-1908 он хүртэл буюу Цинийн үе хүртэл гасралтгүй тэмдэглэж ирсэн аж. Харин шинжээчдийг эргэлзүүлсэн нэг зүйл нь олон зуун жил хадгалсан баримт бичиг огт сэвтээгүй бараг цоо шинээрээ байсанд гэнэ...
Д.Баясгалан /"Өнөөдрийн монгол" сонины 2007-04-09-ний дугаараас/
Сонин юм шүү.Чингис хааныг би Монгол хүн л гэж бодоод байсан чинь "Алтан ургийнх" нь хүн цэвэр цусны хятад хүн байдаг.Хятадууд нарийн аргатай юм болохоороо 1000 жил хадгалсан ч муутуу цаас нь сэвтээгүй цоо шинээрээ байгаа юм шүү дээ.Солонгосчуудын хагасаас илүү нь Ким овогтой байдаг юм гэнэ билээ.Хятад хүн Чингисийн "Алтан ургийнх" байгаа болохоор тэр Хятад хүн БОРЖИГОН овогтой болж таарнаа даа? За,за хятад хүн БОРЖИГОН байж болсон юм чинь Монголчуудын маань тэн хагас нь БОРЖИГОН байсан ч яадаг юм,ер нь...
ХОШИН ШОГ
Нэгэн бүсгүй /жүжигчин Нарансолонго/ утсаар ярина:
-Аа,манай хүн овгоо олж,тогтоож ирнэ гээд л өглөө гарсан...
-Танайх ямар овог авсан бэ?...
-Ямар гэнээ?Ямар балай овог авдаг юм бэ?Хурдан сольчихооч...
-Нөгөө хэнийх ямар овог авсан бэ?.../...Ямар овог авсан бэ? гэж байгаа юм шүү,дэлгүүрээс ч юм уу аль эсвэл зах дээр бараа сонгож байгаа юм шиг/
-Боржигоон?Паах,Боржигон байхдаа яахав дээ,тэднийхэн чинь улаан дөрвөдүүд л байна билээ шүү дээ..."Дуваа Сохор" гээд хошин шогийн тоглолт ингэж эхэлдэг.Энэ тоглолтыг би энд нэг айлд үзсэн юм.Би хошин шогийн тоглолтыг амьдралдаа ганцхан удаа л урлагын алтан тайзан дээр үзсэн байх юм.Тэр нь хамгийн анхны хошин шоу тоглолт буюу Б.Батзаяагын "Монголын нэг өдөр".Тасалбар нь олдохгүй алаан болж,шагийн үнэ нь гаарч байсан ч үзсэн л юм.Тухайн үеийн Монголын нийгмийн байдлыг хурц тодоор үзүүлсэн болоод ч тэр үү,анхных гэдгээрээ ч тэр үү ер нь сэтгэлд үлдсэн тоглолт байсан юм.Харин Наран нутагт ирснийх бүх л хошин шогийн гэсэн тодотголтой хамтлаг,продакшинуудын бүх л тоглолтыг үнэ төлбөргүйгээр үзчихжээ.Монголд байгаа хошин шогт нугасгүй хүмүүст зөвлөхөд ямар нэгэн аргаар хаашаа ч хамаагүй гарчих.Тэгвэл хүссэн ч,эс хүссэн ч наадуулаа бүгдийг нь үнэгүй үзчихнэ дээ.Гэхдээ бүр арай ч үнэгүй биш л дээ.Онгоцны тийз аваад онгоцоор нисэхэд хоол,зууш,уулга,сонин,хэвлэл нь тийзний үнэнд багтчихсан байдаг шиг хошин шогийн чинь үнэ "харлах" ханшинд чинь багтчихдаг юм шиг байгаа юм.Уг нь албан ёсоор Японд нэвтрэх виз 30 доллар ч,харлах хүн одоогын ханшаар 7000-8000ногооноор л орж ирж байх шиг байна.
Эх орон,элгэн нутаг,ах дүү,амраг хайрт,алаг үрсээсээ харь холд яваа болохоороо айлд ороод "Үзэж,харчихмаар Монгол юм байна уу?" гэхээр өөдөөс "Ийм,тийм тэрний,энэний хошин шог байна" л гэдэг юм.Бас үзэж харчихмаар юмны тоонд Монгол хэл дээр Солонгос сериалууд багтана.Бас орчуулгагүй ч сериал орж байж магадгүй."Баагий ах аа,Ханамаса яваад өгөөч" гэж 2 хүүхэн намайг гуйлаа.Ажил тараад очтол "Ажлаасаа шууд ирэв үү?Хоол хийж байна,хоол идчихээд явъя" гэхээр нь зурагт жаахан харлаа.Кино гарч байна.Нэг л тасалгаанд гарах ч үгүй,орох ч үгүй хүүхэн залуу 2 яриад л байх юм.Дуу нь сонсогддоггүй,жаахан нэмүүллээ.Наран нутагт гэр орондоо шивнэж ярьж,гэтэж явах гэж нэг айхтар зовлон байдаг юм.Монголоор ч биш бас Японоор ч биш юм.Японоор бол 10 үгний 2-3ыг нь ойлгоод,үйл явдалтай нь дүйцүүлээд түүгээрээ багцаа авах гэсэн хэрэг л дээ.Бас "Сел ми до" ч юм уу,"Хонгильдон" ч юм уу нэг тиймэрхүү үйл явдалтай киног бол үйл явдлаар нь "Та Та Тунга"-дах маягаар таагаад хальт ч болов ойлгоно л доо.Тэгээд асуулаа:
-Энэ кино ямар хэл дээр гарч байгаа юм бэ?
-Солонгос!
-Та 2 Солонгос хэл мэддэг юм уу,урьд нь Солонгост байсан юм уу?
-Үгүй л дээ,юу гэж?
-Тэгвэл энэ киноны юугы нь үздэг байнаа?Нилээн дургүй нь хүрсэн байдалтай хушуугаа цорвойлгосоноо:
-Хн,Солонгос кино гоёшдээ! /гоё шүү дээ!/ гэдэг байгаа.Би тэр хоёр бүсгүйг юу үзэж байгааг нь үнэхээр ойлгоогүй ээ.За бас л хадуурдагаараа хадуурчихлаа,үүнийг үл өгүүлэн өөрийн ярих гэсэн сэдэв рүүгээ оръё.
1976 оны хичээлийн жил дуусч,4-р анги төгсөөд бүтэн жил шахуу нуруу холгож,тархи толгой дарамталсан хар цүнхнээсээ салж ёстой л нэг уяанаас алдуурсан нохой шиг дураараа дургиж,дунд чөмгөөрөө наадна даа гэж бодтол миний хувьд болоогүй байжээ.Учир нь аав минь надаар бүтэн зунжингаа "цээж бичиг" хийлгэхээр шийджээ.Өглөө босоод хам хум цайгаа уусан болоод гарах гэтэл аав намайг дуудаж өмнөө суулгаад 48 мөнгөний зузаан дэвтэр /48 хуудастай,12 мөнгөнийх нь 12 хуудас,1 төгрөгнийх нь 100 хуудастай байдаг байж дээ/ гаргаж өгөөд "За хүү минь,аав нь та нарт хожим хэрэг болох болов уу гэж бодоод өөрийнхээ мэдэх өвгийнхөө түүхийг бичүүлье гэж бодлоо.Адгийн наад зах нь нам,эвлэлд элсэхэд л гурван үеийн түүх нэхнэ шүү дээ!Тэр үед чинь бид 2 өнхрөөд өгчихсөн байвал хэнээсээ асууж бичих вэ?Өөрөө зохиох уу,болохгүй л болов уу.Ер нь ч тэгээд "Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил" гэдэг юм" гээд бичүүлж эхэллээ.Миний хувьд аавын тэр хэлсэн ярьсанд ач холбогдол өгөх юм юу ч байсангүй гагцхүү гарч тоглох,гадаа хөгжилдөх хүүхдүүдийн шуугиан л чихэнд сонсогдож байлаа.Би дотроо цухалдан "Хн,энэ олон эгч нар байхад заавал надаар байхдаа яах вэ дээ.Би ямар хэрэг тарьсан юм?Дуртай бол өөрөө л бичэхгүй юу..." гээд дотроо аавтай харгалдаж байлаа.Дургүйд хүчгүй гэж дахин,дахин бие засъя гэж орж гарч янз бүрийн шалтаг гарган аргацаасаар аавыг залхааж дөнгөлөө дөө.Ура,ялалт!Жинхэнэ амралт ингэж эхэллээ.
Хожим өөрөө хүүтэй болоод л аавынхаа бичүүлж байсан тэр түүхийг ах,эгч нараасаа гуйж авч өөрөө хуулж хувилж авлаа.Эхний дөрөвхөн хуудас миний бичиг,арваад хуудас нь миний дунд эгчийнх тэгээд цааш нь аав минь өөрөө гүйцээж бичиж дуусгажээ.Бодвол эгч маань ч бас л над шиг зан гаргасан бололтой юм.48 мөнгөний дэвтэр дүүрээд бас нэг "Нэг төгрөгний дэвтэр" дүүрчээ.Аавын минь бичиг гэж авах юм алгаа хөөрхий.Маш их алдаатайн дээр нэг мөрөнд гурав,дөрөвхөн үг л багтааж бичиж.Арга ч үгүй дээ,муу аав минь хүмүүсийн хэлдгээр ёстой л нөгөө "Бүдүүлэг үед бүлгэм төгссөн" гэгчээр оройгоор 3-р анги төгсч бичигтэн болсон төдий л нэгэн байсан юм.Гэхдээ аавын минь энэ бичиж үлдээсэн түүх бол яах аргагүй амьдралын хар ухаантай эцэг хүний үр,удамаа гэсэн чинхүү сэтгэл байж дээ.Бичсэн нь хэдийгээр үг үсгийн,дүрмийн алдаатай байсан ч утга зүйн хувьд алдаатай байгаагүй ээ.
90-ээд оны үед Монголчууд маань овог удмаа тодорхойлж,тодруулж эхэлсэн тэр үед нутгийн байршлаар нь тэр аймгийн тийм,тийм сумууд тийм овогтой байна гээд багцаагаар гаргаж өгч тэр дундаас овгоо олж тодруулж мөн өндөр настангуудаасаа асууж лавлаж тодруулж,зарим нь хүчтэй,бяртай сансар,огторгуй гээд шинээр овог зохиож ихэнх нь Боржигон болж байсан тэр үед манайхны хувьд эрж хайх шаардлага гарсангүй.
Энэ нь бидний сайных байсангүй,муу аавын минь үр удмаа,хойч үеээ гэсэн амьдралын хар ухааных байлаа.Энэ үед "Муу тэнэг толгой,аавдаа бичээд өгч байх нь яав даа" гэсэн хожимдсон гэмшил намайг эзэмдсэн боловч бас нэгэн оройтсон гэмшил байсан нь бидний өвөг дээдэс одоогын энэ 76 шиг хоорондоо таарамж муутай,нэг нь нөгөөгөө мэрсэн,шургасан,унагасан явуургүй явган хэрүүл хийдэг шиг засгийн эрх булаалдаж байж Зүрчидүүдийн шургуугаар баруун,зүүнээрээ талцан хуваагдаж хоорондоо дайсганалцсаар хүч суларч эргээд Зүрчидүүдийнхээ эрхшээлд орж 200жил гаруй колоничилогдож,хамгийн аймаар нь эцгээрээ овоглон овог удмаа мартсанд байлаа. Түүхээс сургамж авдаггүй,одоо хир нь:
-Би "Халх" чи бол "Дөрвөд,Баяд"-аараа дуудалцан талцсан хэвээрээ.Торгууд,Захчин,Буриад,Үзэмчин,Халх ер нь аль нь ч байсан бид чинь БӨРТЭ ЧОНО,ГОО МАРАЛ удамтай,эзэн Чингисийн үр сад МОНГОЛЧУУД байгаа юм биз дээ!!!
Одоо бүр байчихаад цаана чинь цэвэр цусны Хятад Чингисийн алтан ургийн хүн ч гарч ирж байх шиг.Миний өвөг дээдэс сүрхий шүү,үр удмаа цэвэр Монгол цусных байж чадахааргүйг мэдээд Цэвэр цусны Хятад хүнээр алтан ургийнхаа хүнийг үлдээсэн байна шүү!!!
Харин намайг бол овгоо солиод Боржигон болоод ир,Богд /Дашрамд дурдахад Богд гэдэг үгийг би хаан,эзэн гэсэн үг л гэж боддог байсан юм.Гэтэл "Олны дотроос цэцэн гэгээн эрдмээр бусдаас хэтийдсэн хүнд олгох цол" Я.Цэвэл "Монгол хэлний товч тайлбар толь" гэсэн үг ажээ/ эзэн Чингисийн төддөх дүрээр тодруулъя гэсэн ч би овгоо солихгүй ээ.
...Тиймээ,миний овог ЧАЦГАТ.Яадгийн,би хаана ч хэлнэ бид ЧАЦГАТЫНХАН,овог удмаа сольж тэгж ч олныг дагаж хошуурахгүй шүү!Миний өвөг дээдэс үр удмаараа Чацгат гээд нэгэн сайхан үржил шимтэй хөндийд амьдарсаар ирсэн.Тэр хөндийнхөө нэрээр өөрсдийгөө овголсон юм гэнэ билээ...гэсэн Батаа гуайн /"Дуваа Сохор" хошин тоглолт дээр СТА,жүжигчин Аглуугын /Баттулгын/ үгээр энэхүү бодролоо өндөрлье.

С.Б.Бат-Эрдэнэ.Япон,Ивай.2007-04-25



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 194 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-025.JPG
Хэмжээс: 600x450 142k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4741


art_04.jpg
Хэмжээс: 600x915 226k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5573

зотон тос 61х91.5 см
Нам гүм
Хэмжээс: 600x390 38k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5356


Агуулга
Monday, 2024.07.01
· Э.Үржинханд : ӨӨРИЙН МИНЬ АХАН ДҮҮС
· Э.Үржинханд : БАЙГАЛИЙН БОЛЗООНД
· Э.Үржинханд : ҮЗЭГНИЙХЭЭ ҮЗҮҮРЭЭР
· Э.Үржинханд : ДЭЛГЭР ЗУНААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НААДАМ ДӨХЛӨӨ ДӨӨ... ХАНЬ ГЭЖ...
· Э.Үржинханд : ТАНИЛ ГУДАМЖААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НҮҮДЭЛ
· Г.Мөнхтулга : ДУРЛАЛ
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2025 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn