Ирсэн бүхнийхээ тоогоор, хүмүүсийн буцсан хорвоод Инээд, нулимсны нь зайд би амьдарч явнам! Мөнгөн сарны туяаг Нацагдорж надад үлдээсэн, Мөрөн голын шуугианыг Равжаа надад хайрласан.
Өвөг дээдсийн үлдээсэн газрын Өвсөн дундуур би туучиж явна. Эдлэн газрыг өвлөн үлдэгч адил Энэ дэлхий дээр амьдарч явна.
Хожим буцахдаа хүүдээ орхих Хорвоогийн тансгийг бүтээж явна. Гомерийн үлдээсэн далайн эрэгт амарч Гоё сайхан давалгаа хүрхрэхийг чагнаж Занабазарын үлдээсэн цэнхэр униарт хөндийн Замаар морьтой хүн шогшин гарч ирэхийг ажиглаж, Эйнштейний үлдээсэн барс-цагаан үүлсийн сүүдэрт Энэтхэгийн буурал мэргэн Таагүүрийн биширсэн Хималайг хайрланам.
Буянт Сүхбаатар дэлхий дээр ирээд, Монгол улсаа шинээр сүндэрлүүлээд явсан, Буцахдаа хүмүүс, үр ачдаа Ихийг бүтээж өгөөд, өөрсдөө юу ч авалгүй явцгаана... Бурханлиг гэгээн хүмүүсийн Дээд төрх, гоо сайхныг илэрхийлж Буман үеийнхэндээ хүрлээр цутгасан суу билгээ Занабазар орхисон!
Нарлаг өдрүүд, бүрхэг өдрүүд, бухалдсан өвс, цагаан гэр, Намхан модон байшин, сүрлэг пирамид, Таж Махал бунхан, Нил мөрний хөндий, оргилын мөнх цас, шөнийн цэнхэр одод, Нирвааны ойлголт, Рудакийн шүлгүүд, Перс хивсээ орхиод Нарт орчлонгоос хүмүүс явцгааж байна.
Бидэнд итгэж үлдээсэн дөрвөн их далай, таван их тив, Биеэрээ болон, билгээрээ бүтээсэн хорин зууны соёл, Бий болохын ид хав, буцахын мэргэн ухааныг Газар дээр хоцорсон үр сад чинь Гайхан биширмүү!
Ой мод, нуга, хөндий, мөрөөдөл, хайры нь Оюун ухаан, нэр төртэй нь бид авч үлдлээ! Сая жилийн турш хүний туурвисан бүхнийг Сар, нар, огторгуйтай нь авч үлдлээ!
Газар дэлхийн хамаг ачааг нуруундаа үүрлээ, бид Гариг ертөнцийн уудамд дэлхийгээ авч явъя даа! Бидэнд итгэж үлдээсэн газар дэлхий дээр минь Бидний өвөг дээдсийн түмэн үеийн оюун ухаан хурж, Бидэндээ тэд минь нэгдэн оршиж, Биднээрээ дамжуулан орчлонг захирмуу! Бид уул, ус, толгодыг чинь хүлээж авлаа Билгүүн орчлонгоос явж буй хүмүүс ээ! Бид бүхнийг хүлээж авлаа!...
1985-4-20
О.Дашбалбар Шидэт ертөнц I боть, 2003 он. 199-р тал.
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Чулуун хөшөө Хэмжээс: 600x244 91k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4204
mongolia2007year-208.JPG Хэмжээс: 600x450 62k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3864
mongolia2007year-255.JPG Хэмжээс: 600x450 64k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4094
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: