Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Чинагийн Галсан : Их хүрэнгийн удам
Оруулсан admin on 2007-03-27 04:37:49 (3136 уншсан)


1

Сайрын говийн дунд орж явтал салхи гэнэт эргэж, цас хаялж эхэллээ. Нижигнэтэл хатируулж байсан адуу зог тусан дороо эргээд унгалдлаа. Их хүрэн сүргийнхээ дулаан нөмрийг орхин урагш цойлон гарч ирээд бага хүрэнгийн гүрээ хавиас хавхийтэл хазаж хайрах нь агшинд цаахна зогсоо дөнөн халтар руу бөгсөө эргүүлэн улаан суга руу нь түсхийтэл тангарлаа. Азарга, гүү хоёр зэрэг дуу алдан, өөдөөс нь хазах, тангарахын сэхээгүй бушуухан зайлахаа л бодсон нь хөгшин гүүнээс тийм их хүч гарахын чинээ санаагүй явсан, одоо түүндээ бантсаны гэрч гэмээр.
Их хүрэн өөрөө харин золтой л шургаж унасангүй, бага хүрэнгийнхээ бас л хүрэн унагыг дайрчих шахан, арайхийн тогтсоноо салхи сөрөн хатирууллаа. Хамар цагаан унага нь, түүний араас бас бусад үр төл нь эхийгээ дагалаа. Халтар азарга, бага хүрэн хоёр хэсэгхэн зуур алмайран зогсож байснаа ижил сүргийнхээ хойноос ухасхийн, төдөлгүй гүйцэж, хоёр талаар нь ороон урд нь гараад их хүрэнг сарвайтал цогих унагатай нь цуг дундаа хийсээр цаашиллаа.

2

Ахин нөмөрт орсондоо их хүрэн хавиргаараа бүлээцэсхийх шиг болж, бас санаснаар болсонд дотор нь уужирч, арай л ширүүдчихэв үү хэмээн гэмшисхийн явах ажээ. Харин гэнэт яагаад тийм ааш гаргасныг нь цаад хоёр ойлгосон бололтой, хэрэв одоохондоо ойлгоогүй байлаа ч гэсэн нэгэн цагт ойлгох нь лавтай.
Тэр жил яг энэ л говийг гаталж яваад мөн л гэнэт эргэсэн салхи дагаж уруудаад юунд учирснаа их хүрэн мартаагүй. Тэр шуурганаар эцэг, эх, бас олон ижил нь сүйд болоход өөрөө залуу, чийрэг биеийнхээ хүчээр л үлджээ. Тэгэхэд харин бага хүрэн гэгдэж явсан цаг.

3

Урд зун нь ойртох бүрий эцэг азарга нэг л ааш ширүүн байдаг байснаа нэг өдөр бүр хайрч тангарсаар бусад хэдэн байдсын хамт ижил сүрэг дундаас нь хөөн гаргажээ. Тэгээд гайхан алмайрчихаад явж байтал бүхнийг айлгасан догшин хар хэмээн алдаршиж, хүн малд ад үзэгдсэн азарга давхин ирээд хөөн аваачиж ижил сүрэгтээ хураан нийлүүлснийг санах бүр хүрэн гүүний дотор өмөрдөг ажгуу. Догшин хар бол үнэхээр аймшигт адгуус, азарга биш, чоно, эрлэг юм уу гэмээр, түүний хурц шүд , хатуу туурай, хүнд, чанга биеэс мултрах арга зам байсангүй. Бүтэн арьсаа хэгз татуулан, бүрэн ясаа хэмх даруулан байж үзээгүйгээ үзжээ. Харин тэгж үйлийг нь үзсэнээс хойш хар азарга түүнийг төдийлөн тоохоо болив. Хавьтсанд хайруулж, тааралдсанд тангаруулж явсаар нэг өдөр босон давхиж ижил сүрэгтээ буцаад ирвэл бага, ихгүй унгалдан угтжээ. Өшиглөж хөөсөн эцэгтээ, өмөөрөөд аваагүй эхдээ гомдож явсан нь ч мартагджээ.

4

Дараа нь бөгтөр зээрдтэй учирчээ. Тэр бол ёстой азарга, хань нь байжээ. Түүний нөмөрт явахад айх аюул, даарах хүйтэн гэж байсангүй. Ижил сүргээ эргээд ирэхийнх нь хооронд үгүйлж саначихсан үүрсэн угтдаг байлаа. Yр төлийг нь төрүүлэв. Өөр гүү бараадан явахыг нь харах бүрий харамлавч давхин очиж эргүүлэн ирэх гэсэн нь үгүй. Бас хааяа заримдаа байдас хөөн авчрахад цухалдан, хайрч хазахыг хүсэвч өөрийнх нь хеөгдөн ирж, үйлээ үзэж байсан нь санагдаад больдог байв. Бөгтөр зээрдийг ажлаа бүтээгээд ирэхэд тунимаар санагдавч туньж, яваад өгч чадахгүй, заар сэнгэнэсэн ижилгүй сайхан үнэрийг нь аван, халуун биеийг нь хажуудаа мэдрэхдээ баярласнаас чичрэн, нулимс унаган зогсож байдаг байлаа.

5

Нэг оны төл байтал бөгтөр зээрд өөрөөс нь түрүүлж өтөлжээ. Эзэн хүн нэг өдөр дөнөн халтар азарга хөтөлсөөр ирж адуун дотор тавихад бөгтөр зээрд түүнтэй үзэлцэхээр дэл, сүүлээ сэгсэлзүүлэн энд тэнд гишгэсээр хүрээд очтол бугуйл исгэрсээр гогцоо хүзүүнд нь оржээ. Тэгээд ногтлуулж, хөтлүүлсээр явахын хооронд тэр хоёр ахин уулзахгүй юм шиг зөөлөн хошуугаараа үрэлцэн, бүлээн хэвлийгээрээ хүрэлцэн үүрсэлдсээр байлаа. Yнэхээр ч дахиад уулзсангүй. Дөнөн халтар бол юм үзээгүй хөөрүү, гэтэл бас ханаж цадахыг мэдэхгүй юм шиг булай амьтан байлаа. Нүдэндээ харагдсан, замдаа тааралдсан бүгдийг гишгэв. Гэгсээр нэг өдөр өөрийг нь олж харав бололтой, чарлаж тонгочсоор хүрээд ирлээ. Их хүрэн түүнийг даанч тоосонгүй. Яаж ч аяглаад хавьтуулсангүй.


6

Дөнөн халтар их хүрэнтэй олон хоног, сар хөөцөлдөв. Гээд сүргийн эх тэр хөгшин нугарсангүй. Бөгтөр зээрдтэй цуг үе нь өнгөрснийг орой төрсөн, давжаа биетэй хамар цагаан унагаа л өвс, усанд бушуухан оруулж, өвлийн хүйтэн, хаврын хавсарганаас эсэн мэнд авч гарах ганцхан утга учиртай үйлс өөрт нь үлдсэнийг зөнгөөрөө мэдэрчээ. Хамаг бүгдийг гишгэсэн дөнөн халтар орооны цаг нэгэнт өнгөрөвч юм л бол их хүрэнгийн хажууд хэзээний ирчихсэн шөргөөх нь өтөл, гунданги биенд нь залуу биеийнхээ ааг, халуун, хясал мөргөсөн хүсэл тачаалаа гаргахын түйс болж байх мэт.

7

Дөнөн халтар бүр байж ядахдаа бага хүрэнг бараадан халуун амьсгаагаараа цавь, сугыг нь төөнөөд авч, цаадах нь тэр тоолонгоор нэлмэсхийн уярч, өөдөөс нь бөгсөө тулган өгч байгааг их хүрэн харсаар. Өнөөдөр ч гэсэн Сайрын говиор хатируулж явахад дөнөн халтартай бага хүрэнг биеийн ямар илч, сэтгэлийн ямар гэгээ холбож байсныг хөгшин гүү мэдэж, тэгээд ч бөгтөр зээрдтэй өнгөрүүлсэн жаргалтай үеэ дурсан санасаар авай. Гэхдээ цээж нь нэг л түгшүүрээр дүүрч, зангирсаар, тэр нь хөөрүү азарга, гэнэн охин хоёрынх нь явдалтай огтхон ч холбоогүй байлаа.

8

Цас өтгөрч, шуурга ч чангарсаар. Дөнөн халтар, бага хүрэн хоёрын илчинд хавиргаараа бүлээн явавч магнай, зоо нуруугаар нь нэвт үлээх хүйтэнд яс нь янгинаж, дотор маналзах нь тархи, нугас нь царцаж эхлэх мэт. Ийм л юм болох гэж байгааг, одоо түүнээс эсэн мэнд мултрахгүйгээ мэдэж байлаа. Хэвлийдээ наалдан цогих хамар цагааныхаа нялх биеийн төөнөм халууныг цоорхой, цөмөрхий юм шиг болсон өтөл биеийнхээ арьс, махаар жирс жирс мэдрэхийн тоолонгоор өр өөд нь зурс зурс хөндүүрлэх нь чухам бас тэр нялх амьтантай л холбоотой ажээ.

Сайрын говийг арайхийн туулжээ. Ууцаар нь хөшин чинэрч, улнаасаа мэдээ алдарч эхэлсэн дөрвөн хөл нь одоо бүр угтаа хүртэл бадайрч өерийн эрхгүй хатираа нь саарч шогших төдий явсаар Баруун багалууртын уулын хормойг гишгэлээ. Билүүтийн хөтлөөр давахад шогшиж ч барахаа байгаад нүд нь бүрэлзэж, хөл дорхи газар дайвалзах боллоо. Уг нь ч ойртлоо доо гэсэн нэгэн бодлоос зуурсаар хөшингө биеэ чирэн аахилсаар, урагш зүтгэсээр.

9

Устын улааны алаг сархиаг дундахь тогоо мэт нэгэн хүнхрээс нэгэн азарга адуу гарч ирвэй. Хүнхрийн цасыг нэгэнт чийр болтол гишгэж, бут, бударга бүрийг үндсэнд нь тултал мэрж, олонхийг бас цавчин ухаж, хөрсийг эргүүлжээ. Тэрүүхэнд хэсэгхэн газрын цас, хөрс л бүтнээрээ үлдсэний голд хүрэн адууны дэл, зоо цухуйх ажээ. Хүнхрийн ирмэг дээр зогсоод эргэн эргэн хоргодох тэр адуун доторхи содон хүрэн гүүг хоёр талаас нь хоёр даага тэлээлэн бараадсаар явлаа.


ЧИНАГИЙН ГАЛСАН

1943 оны 12-р сарын 26-нд Баян-Өлгий аймгийн Цэнгэлхайрхан суманд төржээ.
1961-1962 онд МУИС-ийн хэлбичгийн факультетийн монгол хэл, утга зохиолын ангид, 1962-1963 онд Лайпциг хотын герман хэлний бэлтгэлийн институтэд, 1963-1968 онд мөнхүү хотын Карл Марксын нэрэмжит их сургуулийн германистик / герман судлал/ -ын ангид суралцаж төгссөн. Герман, орос, англи, казах, тува хэлтэй.
Чинагийн Галсангийн "Тува тууж"/1981/, "Арван долоо дахь хоног” 1992/, "Дуу чилэх цаг" /1993/, "Хөх тэнгэр сонсож бай" /1994/ зэрэг 17 ном бичсэн нь немц, испани. англи. франц, япон баск хэлүүдээр орчуулагдан хэвлэгдэж гарсан байна.
2003 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал хүртсэн.
1992 онд Баварын урлагийн академи, Мюнхений их сургууль, Бошийн сангаас утга зохиолд хувь нэмэр оруулсан гадаадын иргэдэд олгодог Адельберт Фон Шамиссогийн шагнал, 1995 онд сүүлийн 3 жил гарсан шилдэг номд олгодог Пуххаймын уншигчийн нэрэмжит шагналыг "Дуу амрах цагаар" туужаараа тус тус хүртжээ.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 51 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


khuv5-010.JPG
Хэмжээс: 600x450 57k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2649


flo-010.JPG
Хэмжээс: 600x450 167k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2625

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-143.JPG
Хэмжээс: 600x450 126k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2544


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn