Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Г.Даваасүрэн: Аалзан үсэг
Оруулсан admin on 2007-03-27 04:20:05 (2905 уншсан)

Манан аятай бүртэлзэн харагдах Их цагаан хэрэмний наанаас уртаа гүүр сунан тогтсон ажгуу. Гүүрний өндөр хашлагыг тохойлдон урт саарал цув, хар бүрх малгайтай хөрслөг бор залуу зогсож байв. Голын тунгалаг ус сэрүү татуулан мяралзаж, ёроолд нь өндгөн шар чулуунууд гэрэлтэнэ. Мань залуу усан дээр эргэлдэх солонгон нүдтэй эрвээхэйг удаан ажиглан зогслоо. Эрвээхэй залуугийн мэлмийд тун ойрхон, тун томоор эргэлдэхэд хөнгөн хөл, зөөлөн хэвлийгээс нь алтлаг тоосонцор бужигнана. Шүдэнзний дарь шиг бөнжгөр хүрэн нүд нь хоромхон зуур хувиран хөх өнгөөр мэлтэгнэв.  Гэнэт салхитай өрсөлдсөн мэт эрвээхэй мань залуугийн малгай өөд тэмүүллээ. Гэвч зорьсондоо хүрсэнгүй. Хар бүрх малгайд нь хадсан чамин хөх товчны өмнө аалзны мяндаслаг тор агаарт тунаран байжээ. Солонгон нүдтэй эрвээхэйн даль түүнд цовдлогдов. Ээ үүнийг л хүлээж байсан хорон гүзээт аалз хөлөө арвалзуулан тэлчигнэж, олз руугаа яарлаа. Ийм явдал хамар дор нь болж байхад мань залуу тэссэнгүй. Гартаа чанга атгасан шар сонингоороо зэвүүн шавьжийг үтэр савж орхив. “Times” гэсэн бичигтэй шар сонинд аалз хар цусаараа бялдан, сониноос ховхрон унахдаа усны урсгалд автан алга болов. Аврагдсан эрвээхэйг эрээд олоогүй учир нөгөө эр голын урсгал ширтээд л зогсож байлаа. Тэр ер нь дэмий энд зогсоогүй аж. Гүүрэн дээр хүний хөлийн чимээ гарахад л тэр зүг рүү анхааралтай харна. Гүүр бол урд эхэндээ ачааны машин багтахаар өргөн боловч, яг хойд шувтарга дээрээ ганц хүн гарахаар хавчиг бөлгөө. Хашлагыг нь даган өндөр хөшөөнүүд сүндэрлэх бөгөөд эр, эм ялгаагүй уран баримал бүрийн тэргүүн дээр гэрэл асдаг ажээ. Тийм болохоор нь хүмүүс энэ гүүрээр явах дуртай. Тэгээд ч их хөлийн газар даа. Элдэв янзаар хувцасласан хүмүүс цас орсон улиралд хойшоо их явж өнгөрдөг байхад, бороо шивэрсэн улиралд урагшаа үргэлжлэн цуварч эхэлдэг байна. Одоо мань залуугийн ажил эхэлжээ. Энэ нь гүүрэн дээгүүр хар бүрх малгай өмссөн хүн явж байгаа хэрэг л дээ. Хүн өнөөдөр малгайгаа хаявал маргааш толгойгоо алдана хэмээн мань залуу бат боддог учир миний малгайнд сүнс минь байдаг гэж итгэдэг билээ. Тэрээр хар бүрх малгайгаа үл ялиг духдуулан засахад чамин хөх товч нь наранд гялалзан харагдах нь гайхмаар содон. Түүний багад хонгон дээр нь мөн л ийм хөх толбо байж, хөөрхий ээж нь түүн дээр үнсдэгсэн. Одоо бол түүний гаж гэмээр зан хар бүрх малгайтай хүмүүсийг бүгдийг нь өөрийнхөө малгай шиг чамин хөх товч хадуулахыг хүсдэг. Үүний л төлөө төрсөн мэт тууштай тэмцдэг хүн. Товчхондоо бол тийм байх ёстой гэнэ. …Энэ удаа гүүрэн дээр цасан цагаан өнгийн урт цув намируулсан, дэлбэгэр хүрээтэй дэгжин хар бүрх малгайтай тунгалаг гоо бүсгүй явж байлаа. Мань залуу гайхамшигтай уран оёдолчин тэр бүсгүйг танингуутаа зүрхнийхээ хэмнэлээр хүүхэн хараа нь томорч эхлэв. Дэлхийн газрын зургийг хүртэл хосгүй уран оёдог энэ бүсгүйд тэрээр үхтлээ хайртай бөлгөө. Гүүрний хойд шувтаргад байрлуулсан гэрэлт самбарт шоу удирдах аугаа авъяастай, зангиатай хүний хөрөг бий. Тэр одын дэгжин хар бүрх малгайд чамин хөх товч тод гэгч нь гялтганан байдаг билээ. Үүнийг нь залуус дууриадаг юм. Харин гүүрний урт шувтаргад цор ганц мэт биеэ гайхуулсан нүцгэн хөрөг бий. Гэрэлт самбар дахь тэр алдарт жүжигчин бүсгүй… гоолиг гуяныхаа хоорондох навчин хэлбэртэй үс шигээ тас хар бүрх малгайтай… Түүнд нь мөн л чамин хөх товч хадсан нь туяаран гялалздаг билээ. Энэ нь яалт ч үгүй мань залуугийн эрхэлдэг ажлын нэг хэсэг нь. Бүх юм түүний хүсэл мөрөөдлөөр болж, хүмүүсийн сэтгэл зүйд энэ нь гүн нөлөөлж, ямар ч гэсэн гүүрээр явдаг хүмүүсийн хар бүрх малгайд чамин хөх товч гялалздаг болоод уджээ. Гэтэл энэ бүсгүйн малгайд товч байдаггүй юм. Урьд нь ч гэсэн. Одоо ч адил. Бүсгүй өөрийг нь тосон ирсэн залуугийн өмнө зогсоход энгэр нь задгай нимгэн цувных нь хормойн хагалбараас аалзны тор мэт мяндаслаг оймс чилийтэл өмссөн урт гоолиг хөл нь харагдлаа.
-Өглөөний мэнд… Залуу ийнхүү эелдэг мэндлэв. Намрын нуур мэт ихэмсэг нүд нь өөрийг нь хүндлэн сөгддөг залууг тоож харсангүй.
-Өглөө нисчихээд байхад уу… Тэр шоолонгуй хэлээд урт сормуусаа анин байж, үнэн сэтгэлээсээ залхсан янзтай
-Нөгөө л хөх товч биз гэлээ. Үүнийг сонссон залуугийн царай чулуун хүн мэт гөлийгөөд, энгэрээ уудалж, багц мөнгө гарган
-Би чамаас худалдаад авчихъя… Хамгийн сүүлчийн арга ядсан үгээ хэлсэн түүний гарт атгагдсан хөх мөнгөн дэвсгэрт дээр нэгэн цагт дэлхийг эзэлсэн их хааны хөрөг байлаа. Ингэтэл бүсгүй инээд алдаж
-Ямар инээдтэй хэрэг вэ… гэв. Түүний могойн арьсан цүнхэнд шонхор хамартай, нүдний шил тохсон настай хүний хөрөг бүхий ногоон мөнгөн дэвсгэрт бас л инээх мэт шажигнаж байв. Бүсгүй хөхөөр будсан уруул дундаас гарсан үгээ дуусгаагүй байхдаа хар бүрх малгайгаа тэргүүнээсээ аваад, уран гоо гартаа эргүүлэн барьчихсан байв. Өнгөлөг үс нь хонгор салхинд үзэсгэлэнтэйгээр асгаран намирсаар… Бүсгүйн малгайн дотрыг өнгийн харсан мань залуугийн гараас алдуурсан том дэвсгэртийн хөх мөнгө мөн л хийсэн унасаар байв. Мөнгө усан дээр хөвнө. Бүсгүйн малгайн дотор аалз аятай үсэг дүүрэн язганаж байв. Үүнийг харсан залуугийн мэлмийд хорт аалзны хөл зурайсхийн тэнийх шиг болоод чинагш сэтгэлийг нь арзгануулан тархинд нь ороод явчив. Хүслээ мэдэрсэн гоолиг бүсгүй хар бүрх малгайгаа тэргүүндээ таалах мэт тавиад, цасан цагаан цуваа намируулан цааш одоход өндөр өсгийтэй шаахай нь гүүрэн дээр басамжилсан аястай товор товор дуугарна. Өнчин хайлаас шиг хоцорсон залуу гүүрний өндөр хашлага тохойлдон зогсоод, гашуудан гансарч уйлахад нүднээс нь ганц дусал нулимс унан голын тунгалаг усан дээр эргэлдэх нөгөө л эрвээхэйн үзэсгэлэнт дальд нуугдсан солонгон нүдэнд тусжээ.

Д.Нацагдоржийн мэндэлсэний 100 жилийн ойн нэрэмжит богино өгүүллэгийн “Шувуун саарал” наадмын 3-р байрын шагналт өгүүллэг


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 107 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


orkh-004.JPG
Хэмжээс: 600x450 86k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3722

Зураач : Б.Хонгорзул
khongor001.jpg
Хэмжээс: 600x800 159k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3528

Ёл хад
YolHad_46.JPG
Хэмжээс: 700x525 86k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2587


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn