Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Хайрын хөгжимчин
Оруулсан admin on 2007-03-13 00:54:44 (3205 уншсан)

Уулын оройгоор хөх манан татаж, зөөлөн хэрнээ хүйтэвтэр салхи үлээнэ. Тачирхан хар үстэй бяцхан гөлөг өлөн ходоодоо хооллохоор газар шиншлэн, хааяа эгдүү хүрмээр жижигхэн савраараа хүзүүгээ маажих аядана. Тэгснээ төө хэринй сүүлээ годогнуулсаар цааш одно. Энэ өглөө ч ёстой сэтгэл уужирч, санаа алдмаар сайхан байлаа. Хэдийгээр хэсэг бараан үүл тэнгэрт зулж юу юугүй бороошмоор байсан ч уй үргээсэн аядуухан салхитай ажээ.
Хотын захын хэдэн анмхавтар байшингуудын нэгэнд би амьдардаг. Машин тэрэг дуу, чимээнээс хол нам сэлүүн байдагт нь сэтгэл татагдана. Өдөр, эсвэл шөнийн турш тайван байх авч хэн нэг бүсгүйн жаргалтайгаар инээх, үгүй бол хоолой чадлаараа дуулах нь тод сонсогдож ч мэднэ. Тиймээс тэд чимээгүй байхыг эрхэмлэдэг. Бие биестэйгээ найрсагаар мэндэлж, эелдэгхэн инээмсэглэн салцгаана.
Зураач, жолооч, эрдэмтэн, тэр ч бүү хэл нохой салхилуулагч хүртэл амьдардаг энэ хороололд анир чимээгүй байдал он удаан жил оршсон юм гэнэ лээ. Гэтэл нэг өглөө манай хөрш хаалганд шинэ айл нүүж ирсэн сургаар чимээгүй амьдрал хаашаа ч юм алга болсон байлаа. Учир нь тэр өдрөөс хойш хөршийнхөөс төгөлдөр хуурын ая тасраагүй юм. Шатан дээр тааралдсан зарим нэг нь толгой сэгсрэн зөрнө. Тэд дургүйцэж байгаа нь илт. Гэвч хэн ч тэдний хаалгыг тогшин “Болиод өгөөч, жаахан ч гэсэн амраагаад аль” хэмээн бухимдалаа илэрхийлсэнгүй. Хүрэн будагтай хаалганы цаанаас эгшиглэх тэр аялгуу нэг л мэдэхэд чихэнд дасчээ. Тэнд хэн амьдардагийг мэдэх байхгүйд, бүр сонирхох ч үгүй байгаад миний гайхал төрж үе үе хаалгыг нь тогшин хөрштэйгөө танилцмаар санагдана.
Өдөр бүр тоглодог байсан хуурын аялгуу нэг өглөө эгшиглэсэнгүй. Маргааш нь ч, нөгөөдөр нь ч тоглосонгүй. Хэдэн сараар чих амраагаагүй хөгжим гэнэт чимээгүй болчихсонд тааралдсан нэг нь мөрөө хавчин чимээгүй өнгөрнө. Тэдний нүдэнд төгөлдөр хуурын эгшиглэнтаялгууг үгүйлж буй нь илт.
Биеийнхээ алжаалыг тайлан ойрхон гүйх санаатай гартал шатан дээр танихгүй хүнтэй мөргөлдөх шахсандаа уучлал хүсээд доош буулаа. Тэр хүний уйлах нь уу гэлтэй хачин гурвалжин нүд, жижиг хамар долгиотой хүрэн үс нүдэнд тусав. Дэгжин хувцаслаж, хавтас барьсан нь ажил хэрэгч хүний шинжтэй боловч, уучлал хүсэн инээхэд нь тодорсон хацрын хонхорхой нь түүнийг улам ч эгдүүтэй болгох ажээ. Тэр манай хөрш хөгжимчин байх нь гэж яагаад ч юм надад санагдав. Гадагшаа гараад эргээд иртэл удтал тоглоогүй төгөлдөр хуурын ая эгшиглэж байлаа. Сэтгэл сэргэх шиг мэдрэмж төрж, дуу аялан өглөөний цайгаа бэлтгэв.
Хөгжимчин заримдаа хуураа тоглодоггүй байлаа. Тэр үед сэтгэл зүрх юу ч юм үгүйлээд, гунидаг болчихов. Дүүрээд ирсэн нулимсаа барьж ядан гиюүрч, жаргалтай зүрх хүчтэй лугшин цохилохыг мэдэрдэг байлаа. Уянгалаг аялгуунд нь харин өлмий дээрээ зөөлөн бүжиж, ганцаардлын дарсанд согтууран эргэлдэж, хэзээ ч билээ учирч байсан дурлалаа залан дуудаж хэмжээгүй их жаргалыг амталдаг байлаа. Нэг удаа би дэвтэртээ өөрийн мэдэлгүй ингэж биччихсэн байв. “Хөг аялгуу чинь намайг эзэмдэх юм. Чиний сэтгэлд чухам юу нуугдаа бол” гэж. Би түүний тоглох ая бүрт өдрөөс өдөрт татагдаж буйгаа мэдэрч өөрийгөө барьж ядах болов.
Ийм өдрүүд үргэлжилсээр байтал нэг өдөр сэрүүн тунгалаг агаараар цээж дүүрэн амьгалан алхаж явтал “Хүлээгээй” гэх дуу намайг зогсоов. Хөгжимчин хамтдаа алхахыг хүсээд бид цааш явав.
Би түүнээс “Та юу хийдэг вэ” гэж асуулаа.
- Төлөгч.
- Нээрэн үү. Тэгээд та юу мэддэг юм бэ?
- Юм бүхнийг. Жишээ нь та хөгжимд дуртай. Заримдаа уярч бүжиглэдэг. Ажил мэргэжилдээ хайртай. Үргэлж өөрийнхөө зөв гэж боддог. Нэг үгээр хэлбэл та гайхалтай зохиолч бүсгүй.
- Тэгээд цааш нь.
- Үгүй ээ, би чадахгүй.
- Яагаад?
- Таны нүд зөвшөөрөхгүй нь.
- Инээдтэй юм. Та яаж энэ бүхнийг мэддэг юм бэ?
- Бид чинь хөрш шүү дээ.
Ийм л яриа бидний дунд өрнөж, үүнээс хойш би төгөлдөр хуурны гайхалтай аязын оронд түүний царайг өдөр бүр харах болсон юм. Бид биенийхээрээ орж, гарч сайн найзууд төдийгүй сайн хөршүүд боллоо.
Тун удалгүй би гэр лүүгээ яардаг. Гэртээ байвал хөгжимчинийг хүлээн суудаг болчихов.
Зуны халуун өдрүүд дуусаж, намрын сэрүүн салхи салхилахыг ч мэдрэлгүй гэртээ бичгийн ширээний ард ажилласаар суутал хонх дуугарав. Очоод хаалгаа тайлвал хөрш маань зогсож байв. Тэр дотогш ороод цонх руу зааж,
- Би чамд юу авчирсныг хар даа гэлээ.
Хөшиг нээвэл намрын үлээмхий салхинд мөчрөөсөө гээгдэн дураараа хийсэх алтан шаргал навч цонхны шил мөргөн унаж байх нь тэр.
- Намар, намар ирчихэж. Ингээд ирчихлээ гэж үү. Би яагаад анзаараагүй юм болоо гэж шивнэх төдий хэлэхэд тэр миний гарыг зөөлөн атгаж,
- Би чамайг хайрлахыг хүсэж байна. Чи зөвшөөрөх үү гэсэн гэнэтийн үгэнд хэлэх хариу надад олдсонгүй. Ус балгасан мэт дуугүй зогсох намайг мөрөөр минь зөөлөн тэвэрч, духан дээр уруулаа хүргэх төдий үнсэхэд би түүнээс гэрэвшин эмээж буйгаа мэдэрлээ.
Ингэж аашлах нь надад жаргал мэт санагдаж байв. Түүний халуун дулаан цээж, ухамсартайгаар энхрийлэх гар, бурам шиг амтат үгс. Тэр бүхнийг мэдэрсэн миний сэтгэлд төгөлдөр хуурын аялгуу ахин эгшиглэх шиг болж билээ.

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 4/1 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 105 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-061.JPG
Хэмжээс: 600x450 138k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2718

Ёл хад
YolHad_40.JPG
Хэмжээс: 700x525 84k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2310

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-096.JPG
Хэмжээс: 600x450 102k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2729


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn