Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Хүний араншин буюу муухай Монгол зан (Бодрол)
Оруулсан admin on 2007-03-11 22:15:52 (3311 уншсан)

За би өөрийнхөөрөө бодрол гээд бичээд байсан эрж,хайсны хүчинд бодрол гэдэг үгийнхээ тайлбарыг оллоо.
БОДРОЛ БИЧИГ: 1.Ямар нэгэн ухааныг тайлбарлах,мэдүүлэх зохиол 2.Хуучирсан хаан эзэнд мэдүүлэх айлтгал бичиг.
Я.Цэвэл "МОНГОЛ ХЭЛНИЙ ТОВЧ ТАЙЛБАР ТОЛЬ" Улаанбаатар хот 1966он гэсэн байна хө.Би гээч хүн хүний араншинг л өөрийнхөөрөө тайлбарлах,мэдүүлэх гээд байгаа гэдэг утгаараа нэг их хол зөрөөгүй бололтой.Тийм болохоор бодрол гэдгээрээ цааш үргэлжлүүлэхээр шийдлээ.

АМТ ба ХҮЧЛҮҮР
Зочин ирэх сайхаан,зочдынхоо шилийг харах бүүр ч сайхан.Ганцаараа удаан амьдраад ирэхээр нэг л мэдэхэд эмх цэгц гэдэг юманд өөрөө ч мэдэхгүй уусчихсан,автчихсан байх ажээ. Юу ч гэмээр юм бэ дээ,миний бариад тавьсан юмыг өөрчлөөд нааш,цааш нь болгоод байх хэн нэгэн үгүй болохоор би л хаанаа юугаа байрлуулна хэд ч хоносон,хичнээн удсан ч яг л тэндээ миний тавьсан,орхисон тэр л янзаар байна л даа.Тийм болохоор цагийн уртад өөрийн жоохон хэдэн хогшлоо нааш нь цааш нь энд тэнд байрлуулж тавьсаар чухам л ойр зуур байнга хэрэгэлэгддэг нь гарын доор ойрхон,тэр бүрий хэрэглээд байдаггүй нь хэдийвээр далд боловч эмх цэгцтэй хэрэг болсон үед гар сунгаад л авчихаар нэг ёсондоо сонгодог байршлаа олсон гэхүү дээ.Гэхдээ дандаа нэг байршлаараа байх онцгүй л дээ.Үе,үе гэрийнхээ тавилганы байршлыг солих өвчтэй ч гэх үү,хоббитой ч гэх үү байж байгаад л нэг байршлыг нь өөрчилчихдөг л дөө.Өөрчилснийхөө дараа тавилгаа ажаад хийсэн энэ бага боловч ажлаа эргээд харахад сэтгэлд нэг л өег,сайхан байдаг юм.Миний багадаа үзэж байсан нэгэн комеди /инээдмийн кино/ дээр нэг өрөөнд амьдардаг 4 оюутан залуугын нэг нь авгай авч байгаа тухай гардаг юм л даа.Байрандаа авчрах болоод амьхандаа л генералный уборка /их цэвэрлэгээ/ болоод түргэн аваад л...Тэгтэл эхний хүсэлтэнд нь л бүгд бүдэрчихдэг байгаа.Уг нь ч их л энгийн "Танай хайч чинь хаана байна?" гэсэн асуултанд дөрвүүлээ хоороор "Хайч ширээний хөлд байгаа!" гэж хариулаад л нам унаж дэгэнд орж байгаа тухай маш инээдтэй кино л доо.Ширээ нь догонцдог,тэр хөлд нь хайчаа ивчихдэг хэрэг л дээ.Харин миний 2 хайчны нэг нь энэ бичгийн ширээний шургуулганд нөгөө нь галын өрөөнд мөн л ширээний нүдэнд байгаа л даа.
Би гээ ч хүн ямар нэгэн сэдэв ярих гэж эхэлчихээд ингээд л шал ондоо юм яриад хадуураад явчихдаг нэгэн гэмтэй л дээ.Гэвч энэ оршил нь яагаад ч гэсэн миний ярих сэдэвтэй шууд биш ч алсуураа холбоотой л доо.
За ингээд би уг нь "Зочин ирэх сайхаан,зочдынхоо шилийг харах бүүр ч сайхан" гэж эхэлсэн л дээ.Уг нь зочидоо дайлсан тухай л ярих гэж эхэлсэн хэрэг.Нутагтаа байхад хоол хийх зав ч байдаггүй байж өглөө хар үүрээр гараад л шөнө дөлөөр л орж ирдэг байж дээ.Хийх завгүй болохоор хийж чаддаг ч үгүй байж хөөрхий.Харин харийн нутагт ганцаараа амьдраад ирэхээр яалт ч үгүй сурч байгаа юм даа.Гэхдээ энд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн хэрэг л дээ.
1-рт: Би энэ нутагт мөнгө хөөж ирсэн,зугаа цэнгэл хөөж ирээгүй тийм болохоор хэмнэлттэй байх хэрэгтэй.
2-рт: Миний энэ ажиллаж,амьдарч байгаа газар маань дэлхийн амьжиргааны өртөг хамгийн өндөртэй нутаг л даа.
3-рт: Бэлэн юмаар болгоод байя гэхэд мэдээж хамгийн хямдаас нь шилэх болно.Тэр нь хичнээн амттай ч идэнгэгүй,түргэн шингэцтэй.
4-рт: Тийм болохоор аль болохоор идэнгэтэй чанартай монгол хоолоо өөрөө хийж идэж байвал ядаж л мөнгөнд хэмнэлттэй гээд тоочвол зөндөө л юм байх.Ингээд хэдэн жил тогоо шанагатай зодолдоод ирсэн чинь гарт ороод одоо бүүр хоол хийх хобби ч болж байх шиг.Чухамдаа бол амьдрал намайг өөрийн эрхгүй тогооч болголоо.Болгох,болгохдоо бүүр жозу кокү /японоор мундаг тогооч/ болгожээ хөөрхий.За ингээд одоо бүүр өөрийгөө магтаад эхэллээ.Өөрийгөө магтсан хүүхэд өөдгүй хүүхэд байдаг гэж нэг үг байдаг даа,тэгэхлээр би өөдгүй хүүхэд болж таарч байгаа биз?Хамаагүй ээ,магтахдаа ч магтаж чаддаг бас өөрийгөө ч шүүмжилж чаддаг ер нь өөрөө өөрийгөө тодорхой хэмжээнд үнэлж чаддаг байх нь өөрт минь хэрэг болох болов уу...
За ингээд л амаа мэддэгүй морь шиг хадуурдагаараа хадуураад алга болж өглөө,больё чи минь.
Ирсэн зочиноо дайлдаг нь хаа газрын ёс тэр дундаа монгол түмэн маань зочломтгойгоороо нэртэй,гаргуун шүү дээ.Ингээд ирсэн зочидоо шар тос орхисон сайхан хийцтэй цай,нэг хүн хоёроос илүүг далдруулахааргүй томоо гэгчийн мах шөл болсон хуушуур гараа гарган хийж дайллаа.
ХООЛНЫ ЖОР:Хуушуур
Хуушуур бууз хийж чаддаггүй монгол хүн гэж хэн байх вэ дээ.Нутагтаа байхад бууз,хуушуур хийх хамгийн ажиллагаатай хэцүү хоол шиг санагддаг байсан яс юман дээрээ хийхэд хамгийн амар,хялбархан хоол байдаг байгаа. Гэхдээ миний хийдэг аргаар тэр болгон хүмүүс хийгээд байдаггүй болохоор л өөрийнхөө жорыг хавсраглаа хө.
За би тийм материал тэдэн грамм,ийм материал төдөн грамм гэхгүй ээ.Мэдээж хуушуур юм чинь татсан мах /гараар татвал ч бүүр сайн л даа/,гурил,сонгино,сармис,давс,нунтаг перц /хар улаан аль нь ч байсан болно/ майноз байхад л болно.Сонгиныхоо аль зэрэг аагтайгаас шалтгаалаад их багы нь тохируулчихна.Сармис,перцийг ч мөн л өөрөө аль зэрэг халуун ногоо хэргэлдэг түүгээрээ л тааруул,гэхдээ ам даргисан халуун ногоо хийчихвэл нөгөө хуушуурны маань ориг /оргиналь/ амт нь хаачих вэ дээ.За ингээд махаа амталж базахдаа ус,тосны алийг нь ч хийхгүй майнозоор л амталчихна даа.Энэ нь нутагтаа байхад хань минь намайг их ядарсан үед өрөм,зөөхийгөөр хуушуур амталж хийж өгдөг байснаас үүдэлтэй л дээ.Зөөлхөн их сайхан болдог юм л даа.
ДАВХАР ЖОР: Бууз
Бууз ч мөн дээрхийн адил.Гэхдээ энэ удаа майнозны оронд хагас лааз /0,33гр-ын ойролцоогоор 150-200гр/ пивоор амтлаад үзээрэй."За хө,хоёулаа бууз хийж идье" гээд 8 ширхэг бууз хийхэд нөгөө хүн маань баахан чамлаастай,гэвч нас биед хүрсэн хоёрын,хоёр эр хүн идэхэд цаана нь 3 үлдээстэй,гэдэс голийгоостой...
За одоо хуушуураа хайръя хө.Миний хайруулын таваг ойролцоогоор 30см диаметртэй юм байна.Энэ тавганд жижиг хийвэл 3,том хийвэл 2 л орно.Ер нь хоёрыг л оруулдаг л даа.Ингэж том хийхэд 1-рт хурдан амархан, 2-рт Сүрлэг сайхан гэхүүдээ идэхэд тостой шөлтэй /бууз ч мөн адил,нэг жигнүүрт 4-өөс илүү орохгүй гээд бодохоор хир зэрэг том болох нь ойлгомжтой болох болов уу/ янзтай л даа.Тосоо нэг сайн халааж аваад галаа зөөллөнө.Хуушуураа хийгээд нэг талаар нь 2мин, 30-40секунд./бууз ердөө л 15мин,хэрэв хөлдүү бол 20мин хангалттай/Эргүүлээд мөн адил.За ингээд л хуушуур бэлэн боллоо.Энэ удаа зочид ирсэн болохоор өөрөө хийхийг нь хийгээд нэг зочноороо хайруулсан юм.Тэгтэл эргүүлдэггүй шүү,би ч тэсэхээ байгаад "Хүүе,эргүүлээчээ" гэтэл "Энэ чинь цагаанаараа байнаа" гэж байна.Би ч одоо их жавьж болсон юм уудаа "Миний хий гэснээр хийгээд цаг,цагт нь эргүүлээд цаг,цагт нь гарга! Хэрэв амты нь идэх гэж байгаа бол тэр шүү.Өнгий нь идэх гэж байгаа бол дараа нь өөрөө хий! Мах,ногоо хөргөгчинд гурил шүүгээнд байгаа" гээд хэлтэл дуртай,дургүй цаг хараад эргүүлж эхэллээ.За ингээд дөрвүүлээ ширээнд суух юм болоод л аяга,таваг наашаа цаашаа болоод эхэлтэл ширээ маань юу,юугүй кемчи,майноз,кетчуп гээд элдэв ХҮЧЛҮҮР-ээр дүүрээд ирдэг байгаадаа.Нөгөө миний болдоггүй ам энэ бүхнийг хармалсандаа биш гайхширсандаа "Үгүй ээ,энэ илүү дутуу амтлагчаар яах нь вэ?" гэтэл "хоолоо амталъя" гэж байна."Хуушуур амтгүй болсныг хэн чинь яаж мэдчихэв ээ?" гээд би өөр юу ч хэлсэнгүй дуугүй суугаад л өөрөө хуушуураа идэж эхлэхдээ нөхөр 3-ыг жаал анзаарлаа.Харин хуушуурны хувьд энэ удаа үнэхээр тасархай бүүр хол тасархай амтлаг болсон байлаа.Харин 3 залууд маань хуушуур нь биш тэр элдэв амтлагч нь 1-рт бололтой хүний урманд ганц ч хазаагүй байж нэг нь майнозоор нөгөө 2 нь кемчигээр амталж эхэлж байна.Миний дургүй ч хүрэх шиг,тэвчсэнгүй "Наад амталсан хуушуураа тавиад дахиад нэг,нэгийг авдаа! Эхлээд байгаагаар нь,оргиор нь амталж үзчихээд хэрвээ амтгүй бол хор,жор юугаа холих нь та нарын хэрэг" гээд аваад хаялаа.Зочид маань ч миний хэлснээр эхлээд байгаагаар нь амталж үзээд хооллолоо.2 нь дахиж илүү дутуу хүчлүүр хэргэлсэнгүй,нэг нь урд нь Солонгост 1 жил гаруй байсан гээд ердөөсөө л кимчитэй хольж цохилоо.Кимчигүй бол худалч хүнд сүүтэй цай ч ууж чадахгүй юм байхаа.
Үүнээс үүдээд би жаал бодлоо.Ер нь ирсэн зочид ямарч хоолоор дайлсан дээрх 3 амтлагч,мөн цуу,перц гээд заавал ямар нэгэн хүчлүүрээр л хоолоо амталж идээд байсан байх юм.Ингээд ЯАГААД,ЯМАР УЧРААС? гэсэн нэгэн асуудал босч ирлээ.За ингээд бурууг өрөөлөөс биш өөрөөсөө хайж эхэллээ.Би хоол хийж чадахгүй,амт шимтгүй хоол хийгээд байна уу?Үгүй гэж баттай хэлж чадна.Яагаад гэвэл энэ хавьд байдаг,ирж очдог Монголчууд маань Баагий ах хоол сайтай гэж хоорондоо ярилцдагыг нь би өрөөлийн амнаас энэ 2 дэлдэнгээрээ сонссон хэрэг л дээ.Нэг нь "Баагий ахын хуушуур" гэхэд нөгөө нь "Үгүй ээ,бууз нь" харин өөр нэг нь "Баагий ахын цуйван нь янзтай" гээд өөр,өөрийн идэж үзсэн хоолоо хэлнэ л дээ.Заримдаа айл хэсэхээр худлаа хошгоруулж ганц,нэг лааз пиво 100гр-аар хуурч байгаад хоолоо хийлгүүлчихдэг юм.За энэ ч яах вэ.
Ер нь бодоод байсан чинь өнгөрсөн зууны 90-өөд оноос хойш зах зээлд шилжиж эхэлснээс хойш л нийтийн хоолны газрууд энэ элдэв хүчлүүрүүдийг их хэмжээгээр хэргэлдэг болсон юм шиг санагдлаа.Түүнээс урд нь ямарч хоолны газар орсон ширээн дээр нь ганц цуу л байвал байдаг байж.Порцлоод хийгээд өгсөн хоолон дээрээ кетчуп хийлгэх үү,майноз хийлгэх үү гээд асуугаад хийгээд өгч байсныг нь би л лав ямар ч байсан үзээгүй юм байна.Ингээд бодохоор бидний аль дээр пялж орхисон социализмын үед бүх юм маш хатуу цензүртэй байсан болохоор лав л нийтийн хоолны газрууд амт,чанаргүй хоолоор үйлчилдэггүй байсан бололтой.Аль ч гуанз,зоогийн газар /бидний тэр үед нэрлэж заншсанаар ресторан/-т орсон "Санал хүсэлтийн дэвтэр" ил тавиатай байдаг байж.Хэрэв тэр дэвтрийг сөхөөд үзвэл үйлчилгээний доголдлын талаар болон хоолны амт,чанарын талаар цөөн хэдэн санал,гомдол байхаас ихэнхдээ л сайшаасан,баярласан талархсанаа бичсэн байдаг байж дээ.Би ганц,нэг удаа өөрөө талархсанаа бичих гээд хуудас эргүүлж байх даа л харж байсан хэрэг л дээ.Харин одоо тийм дэвтэр байгаад сөхөөд үзвэл ердөө л "кетчуп нь бага байна","майнозоо харамлаад байна" гэх ч юм уу "Яагаад ширээн дээрээ байнга кимчи тавихгүй байнаа?" гэсэн гомдлоор л дүүрэн байх юм шиг байна л даа.
Энэ нь зах зээлд шилжиж эхэлсэн тэр үеээс хувийн хэвшлийн цайны газрууд борооны дараах мөөг шиг олширсоноос бие,биенээсээ өрсөн үйлчлүүлэгчдийг өөртөө татах гэснээс үүдэлтэй,мөн хямд материал ашиглаж байж сая ашиг,орлоготой ажиллах болохоор адуу,тэмээний мах ихэвчлэн туудагаас болоод дээрх элдэв хүчлүүрүүдээр зоддог болохоор сүүлийн үед залуус маань ямар ч амт мэдрэх чадваргүй болж дээ хөөрхий.Давс,хужир нь таараагүй цуйванархуу юм хутгаад л дээр нь нэлийтэл нь улаан юм /кетчуп/ асгаад өгөхөд л "Аа сайхан,зөндөө кетчуптэй,кетчупээ хармалдаггүй сайн тогооч байна" гээд идчих шинжтэй юм.
НАРГИАНТАЙ ЯВДАЛ:Хаяг
Зах зээлд шилжсэн тэр үед хүн болгон л өөр,өөрийн чаддагаа барьж авахад би жолоо мушгихаас өөрийг чадахгүй нэгэн болохоор мөн л өөрийн УАЗ-469-өөр хот хооронд хүн тээж эхэлсэн юм.Тэр үед мөн л зам дагуу гэр гуанзууд их нээгдэж байсан үе л дээ.Баруун аймгууд руу нэг удаа явж байгаад замын гэр гуанзанд хоол идлээ.Замын хажууд гитарны арын фанерен дээр "ГУНЗ" гэж бичсэн хаяг өлгөөтэй байлаа.Хоолоо идчихээд гарахдаа би гэрийн эзэгтэйд "Уг нь гуанз гэхэд А-тай бичдэг юм шүү дээ" гэж хэлээд цаашаа замаа хөөлөө.Хүрэх газраа хүрчихээд 2 хоногын дараа буцаж явахдаа нөгөө гуанзандаа бас орлоо.Хаягы нь хартал харин "ГУНЗА" гээд засчихсан байдаг байгаа...



ҮНДЭСНИЙ ЭМГЭНЭЛ
Саяхан,ердөө л өнгөрсөн 7 хоногт ТВ-5-ын мэдээгээр "Хэдхэн жилийн өмнө Монголд 200 гаруй мянган тэмээ тоологдож байлаа.Гэтэл энэ жилийн тооллогоор ердөө л 50-иадхан мянган тэмээ тоологдлоо" гэснийг сонсоод өөрийн эрхгүй цочлоо.Энэ хэдхэн жилд бид чинь дэлхий дээр байгаа хоёр бөхт тэмээнийхээ 150 мянгыг нь илүү,дутуу элдэв хүчлүүрүүдээр /тэд нь оросоос,баруунаас гэгддэг боловч ихэнхдээ барууны хаяг шошго зүүгээд л урд хөршөөс орж ирж байгаа нь бас нууц биш л дээ/ нялайтал нь даруулж цохиод удахгүй УЛААН НОМ-онд орохоор болоход нь чамгүй их хувь нэмэр оруулчихаж дээ.Хажуугаар нь хулгайлж хөөгөөд аваачаад ченжүүдэд өгөхөд гялс борлогддог,тээвэрлэнэ гэхгүй хөлөөр нь хөөчихдөг болохоор хурдан удамтай хурд байсан ч хамаагүй адууг малын хулгайч нар хот хүрээ рүү хэсэг бүлгээрээ хөөсөөр л...Саяхан цагаан сарын өмнө мөн л мэдээгээр харж байхад шөнө 3 цагийн үед эргүүлийн 2 явган цагдаа Чингэлтэй дүүргийн нутагт махалхаар авч явсан 10 гаруй адууг хулгайчдаас салгаж чадсан тухай гарч байлаа.Энэ хэдэн морьд нь дандаа хурдан морь байсан гэхэд чихэндээ итгэхэд ч бэрх байлаа.Гэвч итгэхээс өөр аргагүй.Чингэлтэй дүүргийн нэгэн оршин суугчаар эзэн нь тодортол адгуулуулж байсан,тэр хөгшин бүүр үнэхээр гайхширсан "Яах аргагүй дандаа хурд байх юм" гээд гасалж байсан юм.Хэрэв тэр 2 цагдаатай тааралдаагүй бол тэгээд л тэр хэдэн хурд ченж нэртэй муу хүмүүсийн гараар дамжаад тогоо тослоод л өнгөрөх байлаа.Адуу тэмээнээс гадна бас сарлагаа нухаад бас л барах гэж байгаа сурагтай.
Гэтэл өнгөрсөн намар Монгол улсын нийт мал анх удаагаа 30 сая тоо толгойд хүрлээ гэж байх юм.Ямар мал нь өсчихөв өө гэтэл ямаа байх юм,тэр нь.Ноолуур үнэтэй түүхий эд гэдгийг мэдэрснээсээ хойш малчид ямаа их өсгөж,маллах болжээ.Мэдээж ашигтай учраас бас буруушаах арга байхгүй л дээ.Би 70-аад оны үед Цог сэтгүүлээс Түмэн газрын Цагаан хэрэмний тухай уншиж байснаа одоо хир нь мартдаггүй юм.Түүнд өгүүлэх нь:Хятадууд нүүдэлчдийн довтолгооноос хамгаалахын тулд Их газрын Цагаан хэрмийг барьжээ.Барих үедээ нэг буман /100 мянган/ ямаа хэргэлжээ.Ямаа хад асганд асахдаа сурамгай учир ямаагаар чулуугаа зөөдөг байсан ба тамир,тэнхээ тасарсаныг нь хүнсэндээ хэргэлсээр уг хэрмийг барьж дуусчээ.Ийнхүү хэрэмний ойр хавьд ямаа их билчээрлэснээс болж газар нь эргэж ногоо ургахааргүй цагаан болсноос "Цагаан хэрэм" гэдэг нэр нь үүсчээ гэсэн нэг иймэрхүү утгатай нийтлэл байсан юм."Ямаа ямагт сүргийн түрүүнд явж сорчилж идэхдээ эргэж ургахааргүй болтол мулз иддэг,билчээр сүйтгэдэг хорлонтой ч гэх үү,адтай ч гэх үү сонин мал байгаа юм" гэж БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар хоньчин Т.Очир гуайн нэгэн ярилцлагыг сониноос уншиж байснаа одоо санаж байна.Би хотод төрж,хот газар өссөн нэгэн болохоор таван хошуу малаа нэрлэхээс цаашгүй нэгэн л дээ.Гэвч энэ насаараа малаа дагаж,малынхаа буянаар баатар болсон малчин баатар маань ямааны тухай худлаа яриагүй байлгүй дээ.
Гэвч ингэхэд зөвхөн тухайн үеийнхээ,өнөөдрийнхөө эрх ашгийг бодох нь алс хэтдээ ямар их хор хөнөөл учруулж болохыг бид бүгдээрээ бодолцох л хэрэгтэй болов уу.Нэг жишээ дурдъя.1970-аад оны үед Хятадууд Ветьнамаас одос үхрийнх нь 4 шийрийг худалдаж авч эхэлжээ.Юу гэх юм бэ дээ,жишээ нь хэрэв нэг одос үхэр 25 төгрөгний үнэтэй байлаа гэхэд зөвхөн 4 шийрийг нь 100 төгрөгөөр /Гэхдээ энэ маань жишээлж байгаа гэдгийг бодолцоорой.Одоогоос олон жилийн өмнө 20-иод жилийн тэртээ "Вокруг Света" сэтгүүлээс уншиж байсан болохоор тоо баримтыг нь яг хэлж мэдэхгүй болохоороо жишээллээ/ аваад эхэлж дээ.Мэдээж махы нь өөрсдөө идчихнэ,ширийг нь мөн зохих үнээр нь өгчихнө.Хамгийн гол нь хэд нугалсан үнээр нь 4 шийрийг нь наймаалчихаж байгаа болохоор энэ ашигтай наймаанд бүгд шуураад өгч дээ.Уг улс орон нь манайх шиг МАА-н орон биш,газар тариалангын орон болохоор тоотой хэдэн одос нь ганц,хоёрхон жилд л барагдаад нөгөө газар тариаланд зүтгэж байсан гол хүч нь байхгүй болоод ирж.Харин энэ үед нь Хятадууд эргүүлээд пад-падаа /бага оврын трактор/ шахаж эхэлсэн гэдэг.
Дотор хүний чинжүү санаа гэж хэцүү эд байгаа биз?
Тэгвэл зах зээлд шилжсэн энэ арав гаранхан жилд бид чинь юу,юугаа барчихаад одоо юу,юугаа барах гээд социалист уралдаан зарлачихав даа?80-аад оны үед Хангайн даваагаар даваад гараад ирэхэд 40-50-иараа сүргэлсэн бугын сүрэг хэд,хэдээрээ л явж харагддагсан.Өвөл нь Богдхаан уулнаас хот руу орж ирээд л...Тухайн үед бугын тоо толгой чухам хэд хүрч байсныг даанч мэдэх тоо баримт миний хувьд алга л даа.Гэтэл 2001 оны өвөл би нэг найзтайгаа ханьсаж хүн хүргэж өгөхөөр Заамар явсан юм.Мэдээж нутгийн улсуудтай ус,нутгийн сонин сайхнаас ярилцаж байх даа "Урьд энэ Заамараар явахад буга гээч амьтан сүрэг,сүргээрээ л явж үзэгддэгсэн.Сая замд ганц ч буганы бараа харсангүй" гэтэл нутгийн хүмүүс "Өө,замын та нарт яаж харагдах вэ,манай энд яг найман буга л үлдсэн" гэхэд нь толгой сэгсрэхээс өөр юу ч хэлж чадаагүй юм.Байгалын жамаар унасан эвэр авах нэрийн доор чив,сүүл,цусан эвэр гээд гарцаагүй амий нь тасалж авах хар наймааг далдуур хөллүүлж Монголын маань тэр сайхан амьтныг хөнөөлгөчихсөн байх юм.Мөн хэрэм устгуулах компанит ажлыг ч зохион байгуулаад авсан.Араас нь хушны самар гээд шил,шилээ дарсан дандаа байгалыг минь бидний өөрсдийн гараар сүйтгүүлэх ажлыг л биднээр хийлгээд байх шиг...Бид ч маш идэвхитэйгээр байгалаа сүйтгээд л...
Юу ч гэмээр юм бэ дээ?Энд нөгөө л бидний ар,өврөө боддоггүй зөвхөн авах,идэх,хожих гэсэн улс орноо боддоггүй хөгийн араншин маань л нөлөөлж байх шиг.Яах вэ,Монголчуудаа! Ямар гарц байна вэ?Бүгдээрээ бодоцгооё,гарах гарц хаана нэгтэй байж л байгаа...
/Үргэлжлэл...??? Энэ мэтчилэнгээр хүний араншингын тухай өгүүлээд байвал "Агент" /Ченжүүдийн тухай өгүүлэх/, "Дурсгалын дэвтэр" /Бэлэнчлэх сэтгэлгээний тухай өгүүлэх/, "Чоно дагуулсан шөнө" /Утгагүй архидалтын тухай өгүүлэх/,"Диаграмм" /Дэгийн тухай өгүүлэх/ гээд сэдвүүд шил,шилээ харан үргэлжлэх ажээ.

С.Б.Бат-Эрдэнэ.Япон,Ивай.2007-03-09

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 59 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Зураач : Б.Хонгорзул
khongor035.jpg
Хэмжээс: 600x438 112k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3520

Ц. Хандмаа 1974
Хүн заяа /цуврал/
Хэмжээс: 600x494 122k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2816


khuv5-037.JPG
Хэмжээс: 600x800 180k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2418


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn