Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Бадарчийн Дариймаа : Шар хондын намаржаа
Оруулсан admin on 2007-02-09 03:07:10 (4224 уншсан)

Тунарсан шаргал зэрэглээнд умбах заг тооройн шугуй, харгана дэрс үргэлжлэх баян бүрдийн уснаа чуулах шувуудын ганганааг чагнаж улбаа замаар нүүдэл хөтлөн гэлдрэх Балдий өвгөн
- Шувуу буцах дөхөөд ирэхээрээ урьд урьдынхаасаа илүү их дуугаар уйлж гансардаг юм сан уу гэж бодлоо. Энэхүү шувууд хоргодон чуулах баян бүрдийн зүүн хойд биед орших, шар хондын намаржаа нь намрын шаргал наран доор налайж эцэг өвгөдөөс үе дамжин нутаглаж, ээнэгшин дассан сэтгэлийг нь урин дуудах авай! Эрийн цээнд хүрч, эцгийн гэрээс голомт таслан анхны галаа асааж Балдий гэдэг айлын ханыг шийрэлсэн газар яг эндээс эхэлжээ.

Энэ алга дарамхан газраас эхэлсэн голомт өдгөө болтол жилийн дөрвөн улиралд нүүж буусаар нэгэн насыг элээж буй хэрэг, Ирэх төрөлдөө хүн болж төрөх хувь дутаж гэмээнэ энэхүү бяцхан шар хонддоо шувуу болоод хувилсан ч Балдий өвгений хувьд харамсах юм алга аа.
Балдий өвгөний ураг садан гэгдэх солир Сандаг өглөө үүр цүүрээр унаа хөсөгтэй очиж нүүлгэнэ хэмээн шавдуулав. Өвгөн энэ яваа насандаа өвсний сөл тасрах яагаа ч үгүй халуун зунаар намаржаагаа идэж яваагуй болохоор тун дурамжхан байлаа. Балдий өвгөнийхтэй хэзээ ч хаяа нийлж яваагүй солир Сандаг гээч энэ хархүү тэр хол газраас өвгөнийг харж халамжлахаар намаржаанд нь нүүж ирээд тэднийхийг авах гэж ажил удаж яваа учир өвгөн дуртай дургүй ачаалав. Уг нь бурхан болоочийн бүл дүү Данзан гэдэг нас бие тогтсон, арилжаа наймаанд хөлтэй, ая зан ус цас шиг, хижээл хар хүн хөгшин эгчээ эргэж тойрч, өвгөнийг хаяандаа авна гэх боловч талийгаач нь дургүй байсан.
- Балдий минь Данзан алсын бодолтой хэцүү хүн. Ааш зан гэж гулгаж тэшээд нэг л биш дээ! Надаас хойш чамайг элэг бариад хэдэн малд чинь эзэн суух гэснээс зайлаагүй! Муу хүү минь хэзээ нэгэн цагт ядарч зовоод нутаг усаа гээд ирвэл энэ Данзангаас өнчин ишиг ч олж авч чадахгүй. Урагшгүй унхиагүй ч гэсэн өөрийн чинь садан юм байна даа Сандагийгаа бараадаарай гэж захижээ.
Балдий өвгөн намаржаалснаас хойш Сандагийн цөөн хэдэн хонийг өөрийнхтэйгээ нийлүүлж орхиод халаа сэлээгүй хариулж явдаг болов.
Туулж өнгөрүүлсэн амьдралаа насны хяр дээрээс эргэж нэгэн тунгаахдаа залуудаа өвчнийг өвчин гэж тоохгүй, зовлонг зовлон гэж бодохгүй байснаас биш зүдэрч ч явсан байх аж.
Ханиа алдаж холын сурагтай ганц хүүгээ хатталаа хүлээх байсан юм бол яах гэж амьдарч, шаналж явсан билээ гэж бодогдоно. Жаргал мөртлөө зовлон ч юм шиг зовлон юм уу гэхээр жаргал ч юм шиг энэ насны амьдрал хэзээ дуусна тэр хүртэл хийх ажил гэвэл энэ хэдэн хонийг хариулж маллах үлджээ. Өдөр хоног өнгөрөх бүрд Шар хонд өглөөдөө мөнгөн хяруу дарайлган жихүүцүүлэвч, өдөртөө налайж хүн малын зоо тэнийсэн урт сайхан намар боллоо. Шар хондоос нэлээд алс суварга хадны тушаах бэлд эмгэнийг нь нутаглуулсан газар буй хонио тогтоогоод хөлийн чилээ гаргах зуур тэр зүгт харж суухад сайхан хэрнээ их уйтай.
Эзгүй хээрийн буйдад хааяа дотроо онгойтол уйлмаар байвч гол нь горойгоод хуурай мэгшиж бөглөж үхэх дөхнө. Хатаж ширгэсэн мэт дусал нулимс ч эс унана. Хүн үхэх болохоороо нулимсгүй болдог гэсэн үнэн юм байна гэж өвгөн бодно. Өвгөн намрын хэдэн сард хээрээр гэр, хэцээр дэр хийж явахдаа малын хүмүүстэй уулзаж хүүгийнхээ сургийг тандана. Хол ойрын сонин хийгээд хов жив сонсоно. Зарим нь
- Та солир Сандагийн зарц болж ингэж зүдэрч явахаар энэ хэдэн малаа үрж зараад улсын асрамжинд очиж яс амраач гэх
- Хэ эцгийгээ ал! эцэг өвгөдийнхөө гал голомтыг амьд байхдаа дарж булж чадахгүй. Хүний царай харж суух нүгэл байгаа даа. Тэрэндээ тулбал би чинь хүүтэй хүн шүү дээ! Ганц хүүгээ бараадна даа гэх. Эд нар муу хүүгий минь тооноос гаргаж орхиж гэхээс зүрх нь шимширнэ. Данзан эрүүл согтуугаар бэлчээр дээр хоёр гурван удаа ирж үг хаяж тунирхав.
Хамгийн сүүлд ирэхдээ
- Муу эгчийн минь хураасан буянаар танай солир гараа угааж дууслаа. Тэнэг толгойлсон ганц хүү чинь үхээгүй бол ядаж идэж уух гээд хүрээд ирмээр юм. Ял янханд орсон юм байлгүй. Би амьд байсан цагтаа тэр хэдэн малыг танайхны хоол болгохгүй гэж зүхээд явлаа. Данзангийн хэлдэг хатуу ч үнэн юм чинь яая гэхэв дээ. Эхийгээ муу байхад тэр ирээгүй болохоор намайг гэж ирэхгүй биз дээ. Данзан зөндөө хэл сураг өгсөн дөө. Гомдох ч юм алга. Yртэй хүний улаан гол зовж тасардаг юм билээ хөөрхий! Хоёр нүд нь хаалга хатавчнаас салахгүй байсаар өнгөрсөн. Би гэдэг хүн зоволгүй шиг үхэх юмсан. Энэ хэдэн малыг Самдан нь иднэ үү Данзан нь иднэ үү хамаа алга гэж бодох боллоо.

* * *
Сандаг өвгөнийг нүүлгээд, төвхнүүлсэн ч юмгүй ундуй сундуй орхиод хаашаа ч юм хэд хоног алга болов. Эзгүй байж байж ирэхдээ гэртээ ч орсонгүй шууд өвгөнийд бууж
- Говьд яваа хэдэн тэмээний чинь хагас алга! Хоёр сайхан ширээ ат л хайран байна. Муу өгөр Данзангийн гараас гараагүй л дээ гэж бухимдав.
Өвгөнд Данзангийн хэлсэн үг бодогдож
- За яахав хүү минь Данзан авсан бол болж дээ яршиг гэхэд Сандагийн хамрын хөлс нь бурзайж, харлан гандсан нүүрний нь арьс татвалзан хоёр завьжаар нь хөөс цахарч үг хэлж чадахгүй ээрүүтэв.
- За тийм байдаг байж гэж уухилж байснаа даруу нүд нь долийхоороо нэг долийж ирээд л
- Та аваарай! гэсэн шив дээ. Тэгвэл та Данзангийнхаа хаяаг түшихгүй дээ. Муу өгөр Данзанг яасан ч зүгээр орхихгүй. Шоронгийн хадаас болгох доо л болгоно. Хэсгийн төлөөлөгчид мэдүүлсэн. Данзан танд ямар ч хамаагүй шүү, та гомдолтой гэж хэлээрэй гээд л загнаж гарав.
- Yгүй ер өө! Миний хэдэн малд ингэтлээ зовох гэж байх уу даа! Хэд хоног алга болсон юм. Иймэрхүү юм хийж явдаг байж. Ай тархи чамайг Данзанг ялд унагаж яах гэсэн юм бол доо. Энэ яваа насандаа би хүнтэй зарга заальхай хийж явсангүй. Хийх ч үгүй гэж бодлоо. Сандаг баахан дүрэмдэж байснаа хаалга тас саван гарч одов.
- Энэ муу тахир хар өвгөний хэл нь татаагүй байлтай. Yгний хариу хэлэхгүй таг дүлий юм шиг гэж эхнэртээ үглэх нь сонсдов. Дасаж нутагласан намаржаа нь муу ханхай хар гэр нь цөм л хүнийх юм шиг бишүүрхүү санагдав. Энэ ёроороо бол Сандагийнхтай хаяа нийлэхгүй шинжтэй. Хөгшнөөс нь хойш жаргал зовлонгий нь хуваалцаж хамт толгой хоргодож байгаа нэг муу хөгшин муурыг нь хүртэл Сандагийн хоёр хүү ноолж тамлаад амар заяа үзүүлэхгүй. Тэр муур сүүлдээ Сандагийнхны бараанаар орох газраа олж цөхөн зугатаадаг болов. Адгуус хүртэл залхаж байхад ... гэж өвгөн бодно. Гон бие өвгөн би хүний нялх хүүхдийг ад үзсэн болох байхдаа гэж өвгөн тэссээр байлаа. Гэвч тэр хоёр эрх хүү бага хүүхдээс гарамгүй хорон аргаар амьтныг тамлах нь доройд эрэлхүү хатуу сэтгэлтэй улс болох шинжтэй, Сандаг нэг удаа
- Ажаа та өөрийгөө яая гэж байж энэ муу муураар яах гэсэн юм бэ? Эзнийгээ дандаа үхээсэй гэж боддог муу ёрын амьтан гэхэд нь
- За хош чи! муурын тэгж бодож байгааг яаж мэдэв. Худалч лүд вэ! гээд л өнгөрсөн. Энэ муур хөгшнийг нь хэвтэрт орчихоод байхад тэднийхээр эргэлдэж золбин амьтанд хоёр хөгшин буян бодож хоол унд өгсөөр бүүр суурьшсан хэрэг. Өвгөн эхлээд дургүй байсан.
- Муур өөрөө хүрч ирэх сайн юм гэнэ лээ. Балдий минь миний ус уух хоногийн тоо гүйцээгүй л юм байх даа гэж эмгэн баярлана.
- Нээрэн ч дээ! Муур зөн совинтой сэжигч амьтан гэдэг шүү. Хөгшинтэй минь сүжрээд байгаа юм. Ингэж байгаад сэхэж сэрдийж магад гэж өвгөн горьдоно. Yр хүүхэд цөөнтэй хоёр хөгшинд муур их л хань бараатай. Тэр гурав ийнхүү аж төрөхчээн болж байтал эмгэн үйлийн үрээс хаашаа ч зайлсангүй нутаг буцлаа. Муур явсангүй. Эмгэнийг амьд сэрүүн байхад орны нь хөл дээр цагираглаж хуван шаргал нүдээ анивчин анивчин цээжээ хүржигнүүлэн ямбалж өдөржин унтаж хэвтэнэ. Харин талийгаачаас хойш түүний ор, хэвтрийг үнэрлэж нүдээ уйтгартайяа анивчина. Тэгээд өвгөний хелийг шөргөөж ямар нэгэн юмыг эрж үгүйлээд байх шиг зөелөн дуугарч өвөр түрий өөд нь асна. Тэр муу.хөгшнөөс нь хойш урьдынх шигээ тайван жаргалтай хэвтэхээ байлаа. Хөөрхий ухаант адгуус тэнэг хүнээс дээр юм даа гэж өвгөн бодно. Талийгаач маань чи бид хоёрт ивээл тусаа үзүүлэхээсээ нэгэнт өнгөрсөн шүү дээ гэж мууртайгаа хуучилна. Харин Сандагийнхтай айл бууснаас хойш төдий удалгүй гэнэт алга боллоо.
- Яамай даа. Нүдний үзүүр болж зовж явснаас тэгсэн дээр гэж өвгөн бодовч гэр нь улам эзгүйрч сэтгэл нь тогтохгүй ганцаардаж байлаа. Хоол унднаасаа илүүчлэн муурандаа хадгалж гадуур дотуур малд явахдаа түүнийг битүүдээ хайдаг байв. Гэвч муур ор сураггүй алга болжээ. Нэг орой хонио хотлуулчихаад ганцаараа дэнгийн гэрэлд бөртөлзөж хэдэн эрхи маани уншиж суутал Сандагийн хоёр хүү дэвхэрч орж ирлээ:
- Ажаа танай муур үхчихсэн тийм ээ гэхэд өвгөн
- Худал хэл. Та хоёр ноолж ноцож зовоогоод байхаар чинь зугтаагаад явалгүй яадаг юм гэв
- Тэгээд хэзээ ирэх юм 6э? гэж бага нь шалав.
- Та хоёрыг томоотой байвал ирнэ гэсэн гэхэд
- Аав үхсэн гэж хэлсэн Yхсэн юм чинь хэзээ ирж байсан юм гэж том нь хэгжүүрхэв. Өвгөн дуугарсангүй. Муу солир хог муурыг минь алчихжээ. Амьд бол даанч нэг үзэгдмээр юм. Муу ёрын нүгэлтэй амьтан шүү дээ гэж өвгөний уур хүрэв.
- Ажаа та одоо ганцаараа болсон юм чинь удахгүй үхнэ тиймээ гэхэд ах нь сэмхэн нударч харагдана
- Хэн чамд тэгж хэлээв гэж өвгөн уцаарлав
- Аав ээж хоёр таныг удахгүй үхэхээр олон хоньтой болно гэсэн ёстой гоё гэхэд ах нь сэмхэн чимхээд авлаа.
- Хараа хөөе! хүний ухаан сууж байгаа дамшиг байх нь гэж өвгөний уур хүрч байсан ч хоёр хүүг өхөөрдөн харлаа. Тэр хоёр хоорондоо ёвролцож байснаа уйлалдав. Хоёулаа эцгийгээ дуурайсан даруу нүдтэй юм гээч хөөе! Хүний мууг л ингэж дуурайна даа. Та нар гэж бодоод тэр хоёрыг эвлэрүүлэхчээ болж хаалгаараа гаргав.
- Муур эзнээ үхээсэй гэдэг гээд л залаад байсан. Өөрөө л намайг үхэхийг хүлээж байснаа хэлж байж. Намайг үхэхэд тэр муур Сандагтай мал хөрөнгө булаацалдана гэж бодоо юм болов уу Тэгж бодож байж ч мэдэх хөөрхийлэлтэй амьтан даа гэж Сандагийг өрөвдөв. Өвгөний тэр шөнийн зүүдэнд талийгаач эмгэн нь орлоо. Өөрөө зүүдлээд байгаагаа мэдээд байгаа мөртлөө унтаа сэрүүний завсраар эмгэнтэйгээ уулзав. Эв эрүүл саруул яриа хөөрөө нь тодхон гэж жигтэйхэн. Хүүгээ дурсаад уйлж байна. Зүүдэндээ ингэж уулзах чинь яасан сайхан юм дээ. Хүү сураггүй. Данзан, Сандаг хоёр намайг үхээгүй байхад хэдэн малыг булаацалдаж заргалдаж эхлэв. Багаас хийж сурсан ажил болохоор хэдэн хонь дагаж өдөр өнгөрөеж явна даа. Бушуухан үхэх юмсан.
- Иш Балдий минь санасны зоргоор болох биш дээ хө. Чи бид хоёр хэзээ идэж ууна гэж хэдэн малыг өсгөх гэж зовж зүдэрч явав даа хөөрхий! Энэ муу улсын шунал, атаа жөтөө амьд хүнийг байтугай үхсэн намайг ч амар байлгахгүй зовоож байна. Сүнс минь терлөө олохгүй төөрч мунгинаж явна гэж ирээд л хуучлав, Өглөө сэрээд бодож байхад ухаан санаад зүүдний явдал тодорхой! Яг саяхан зэрэгцээд сууж байсан мэт. Муу хөгшний минь сүнс урьд шөнө ирээд явлаа даа. Чи минь төрлөө олохгүй хэдий болтол ингэж мунгинаж явах юм билээ дээ гэхээс өвгөнд тэнгэр хол газар хатуу гэгч болов. Тэр өдөр бурхныхаа хайрцгийг уудалж арц рашаан боож аваад хонио туугаад гарч өглөө,
- Yе тэнгийн өвгөчүүл бүгд хадан гэртээ очжээ. Эрхи эргүүлж, буян базаасан чавганц нар л голомт сахиж үлдэж. Би гэдэг үйлийн үртэй толгой ханийнхаа халуун гар дээр амьсгаа хураах хувьгүй амьтан. Yр байлаа ч үртэй хүний жаргал амссангүй. Ингэж хорвоод өнчирч уйдаж явах гэж дээ гэхээс хувь заяандаа гомдов. Балдий өвгөн сажилсаар зорьсон газраа ирлээ. Эцэж ядарч байгаа ч гэж жигтэйхэн. Болдогсон бол хөгшнийхөө сүүж тавьсан газар зэрэгцэж хэвтээд тэр чигээрээ болмоор.
Арц уугиулж рашаанаар ариулав. Муу хэл амыг зайлуулахаараа нэг болж маани мэгзэм уншив. Хүн хөгшрөх шиг муухай юм алга. Санаанаас цаашгүй амьд сүг болчихоод зүдэрч явснаас, доройтсон цогцсыг хээрийн буйдад залж орхиод шинэ төрөл олж ургаж цэцэглэх гэж хорвоогоос явдаг ажгуу. Хөгшин бид хоёр жар далан насыг мянган жил туулаад хүрэмгүй хол юм шиг санаж явж дээ хөөрхий. Гэтэл нэгэн нас гэдэг нүд ирмэх зуур өнгөрлөө гэж аж төрөхийн явдлыг өөрийнхөө ой ухааны хэрээр сэтгэв. Бүх л зан үйлээ дуусгаж элдвийг эргэцүүлэн бодож суухад хавь ойрд нам гүм. Хэт чимээгүйн дундаас үүсэх жингэнэсэн аялгуу хүртэл нэг мэдэхэд зогсож түүний зүрхний цохилт, тархи судасны лугшилт тодхон сонсогдоно. Ямар нэгэн эвгүй зөн билэгтэй холбогдсон мэт хэт аниргүй, өөрийгөө мэдэрсэн байдлаас гарах юмсан гэж хүсэв. Өвгөн тэнд ганцаар биш ямар нэгэн амьд амьтан хамт байх шиг. Урьд шөнийн зүүдэнд ирсэн эмгэний минь сүнс хамт байх шиг. Урьд шөнийн зүүдэнд ирсэн эмгэний минь сүнс намайг харж байна гэж бодлоо. Нар баруунаа тонгойн хэсэгхэн үүлэн сүүдэр хүүшлэн харанхуйлахад харьж яваа цагийн хүйтэн салхи сэвэлзэв.
Харагдах үзэгдэх бараагүй ч хоёр хурц нүд цоо ширтэнэ. Энэ лав миний хөгшний нүд яавч биш. Тэр минь жигтэйхэн зөөлөн дулаахан нүдтэй байсан даа. Би даанч танилгүй яахав дээ гэж бодлоо. Зүрх тархинд лугших цус аажмаар бүх биедээ царцаж байх шиг хөшив. Толгойтой үс нь аяндаа босох шиг болж тэнхэл хүрдэг бол хар хурдаараа зугтан арилж өгмөөр... Саяхан л өөд бологсдод атаархаж
байгаагүй юм шиг л амьд амьтад руу, амьдрал руу буцаж зугтмаар...
Хөөрхий зайлуул хүн гэдэг цагаа тулаад ирэхээр ийм л аминдаа харам, арчаагүй амьтан шүү дээ. Хорвоогийн зовлонд юунд нь хоргодно вэ? гэж бодоод сэтгэлийнхээ эвгүй хөдлөлийг хүчээр дарав.
- Айж байна уу даа зөнөг нохой чинь гэж өөрийгөө зүхээд орчин тойрноо сэм ажиглав Нүдэнд нь өртөх юм алга. Гэтэл өөрийг нь нууцаар сонжин тандсан өнөөх гал цог шиг хурц нүд ойролцоох бөөн дэрсэн дотроос цоргин ширтээд байх шиг. Энд намайг авах эрлэг там, буг чөтгөр байвал одоо л улаан нүүрээрээ уулзья гэж шулуудаад босох гэтэл тэнхэл хүрсэнгүй, бөгсөө няц гишгүүлсэн сохор хар хорхой шиг доороо оцгонов. Турь муутай хоёр гараараа газар тулж байгаад хамаг хүчээ шавхан өндийлөө. Өвгөн ийнхүү бөөн дэрс зүглэн согтуу юм шиг гуйвлан очоод
- Ээ гэгээн дархи минь! гэж уулгалан хоёр гараараа нүүрээ таглав. Тэгээд
- Yгүй байз чи чинь амьд уу? гээд хөгшин тэмээ шиг сөхрөн унав.
- Иш хөөрхий сайн хүнээ энд гэж яаж мэдээ вэ гээд ээрүүтэн дуу нь сааралтаад хоёр нүдэнд нь лав халуун нулимс дүүрээд ирлээ.
- Хөөрхий муу соль, солир, хөөрхий Сандаг ... овоо доо.. гэж бүр гарч өгдөггүй нулимсандаа хахаж цацан уйлав. Муужгай өвгөний хэлсэн үгийг ойлгоод байгаа юм шиг хуван шаргал нүдээ гэмшингүйгээр анивчин анивчин байж цээжээ хүржигнүүлэн өвдгийг нь шөргөөж аргадав. Өвгөний дотор цэлийтэл уужраад ирэхэд хорвоо ямар нэгэн юмаар дүүрээд ирэх шиг уужимхан гэрэлтэй болчихлоо.
1996 он

Бадарчийн ДАРИЙМАА

Б.Дариймаа 1952 онд Хөвсгөл аймгийн Тариалан суманд төржээ. 1972 онд Багшийн сургууль, 1977 онд УБДС төгссөн байна. 1970-аад оноос уран бүтээлээ эхэлж “Хөх торгон дээл" анхны номоо хэвлүүлсэн байна. Дариймаа өгүүллэг бичихээс гадна телевизийн баримтат болон уран сайхны киноны зохиол бичдэг,




( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 108 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


erd-037.JPG
Хэмжээс: 600x450 110k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3018

Хавар 2007
IMG_0985.jpg
Хэмжээс: 600x458 163k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2689

Зураач : Б.Хонгорзул
khongor049.jpg
Хэмжээс: 600x480 130k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3717


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn