Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Бадарчийн Дариймаа : Зандан ээжийг минь асуувал ...
Оруулсан admin on 2007-02-09 03:01:00 (4049 уншсан)

Харанхуйн дунд хатан Сэлэнгэ мөрөн энэлэн шаналан хүрхэрнэ. Их усны шаналан хүрхрэх давалгаа эрэг голдирлоо бус Сүнжидийн зүрх сэтгэлийг мөргөн балбах мэт. Тэрбээр сураг чимээ хүлээж чилийсэн гурван өдрийг барлаа. Сэтгэл зовиурлан хүлээхэд цаг хугацаа гэгч юутай удаан. Ингэж шаналан тарчилж байхаар ус үерлэхээс өмнө явах минь ч яалаа. Дандаа Банзарын амыг харсаар энэ гэхээс харуусал гомдолдоо багтрах шахна. Yертэй голын хоёр талаас үнээ тугал мөөрөлдөн тэр хавийн айлууд саалийн үнээгээ үер гатлаж ирэхийг түгшин хүлээсээр эрэг дээр цугларчээ. Өглөөхен зүгээр байсан гол ингэтлээ үерлэх гэж. Мэдсэн бол малаа өөр тийш нь бэлчээдэг байж. Их Сэлэнгэ үерлэхээрээ долоо хоногоос нааш татрахгүй гэлцэнэ. Сүнжидийн ээж саалийн ягаан дээлээ өмсчихсөн голын эргээр өгсөж уруудан байснаа:
- Ягаан аа ягаан аа гэж хоолой мэдэн хашгирахад усны цаад талд байсан үхэр дотроос том биетэй мухар ягаан үнээ эзнийхээ дууг аван эрэмшиж толгойгоо сэжлээд ус зүсэн орлоо. Адгуус ч гэлээ эх амьтан болохоор хэдэн саалийн үнээ ягааны араас цувран орж үрээ тэмцэн зүтгэв. Эвэр нь дархайсан эр үхрүүд тэдний араас гайхшран зогсож байснаа за бид юундаа ч яарах билээ гэсэн шиг ногоо хазлан хоцорлоо. Yнээнүүдийн зөвхөн эвэр нь шоволзон хамар нь сарталзахаас өөр юу ч эс харагдана.
- Ээж ээ яана аа, урсаад явчихлаа шүү дээ Сүнжидийг сандран орилоход ээж нь - Дуугай бай! гэж зандраад чанга гэгч нудраад авлаа.
Сүнжид үүр цүүрээр хэсэгхэн зүүрмэглэхдээ ээжийгээ ийнхүү зүүдэллээ. Айлын эзэгтэй нар саалиндаа гарч байгаа бололтой хувин сав дуугаргахад тэр сандран гутлаа холхиндог углаад дээлээ явуут ханцуйлан, гар нүүрээ угаагаад гарлаа. Бүдэг саарал тэнгэрийн дор их мөрөн хэмжээнээсээ хэд дахин томорч нэлийсэн их усан цайвартана. Естой ажлын садаа гэж энэ байх даа. Ус мөд татрахгүй дээ гэхээс зүрх нь шимширнэ. Түүнийг Алимаа зэлэн дээр тосон уулзаж
- Сүнжээ эгчээ! Энэ усыг хараач! Банзар ах боогдчихлоо. Хэл сураг байхгүй! Одоо яана аа! гэхэд үнээнийхээ цавинд толгойгоо наачихсан сааль хийж суугаа Надмид эмгэн өөртөө хэллээ гэж андуурсан бололтой
- Буруу хойшоо гэж ... Банзарын хэл сураг авчрах ч өнгөрсөн хорвоо. Өчигдөр Дашийн бэр хүүхэн ус гарч ирэхдээ Банзарыг Должин хүүхнийд шал согтуу ногоороод хэвтэж байна гэхчивлээ. Тэднийд орогноод сумын тев орох завгүй байгаа юм биш үү! Энэ муу охиныг дэндүү элэг барих юм гэхэд Алимаагийн сэтгэл зовж "Надмид аажаа" гэхэд тэр үл анзааран
- Энэ нохой Банзар уг нь эхээс төрсөн л юм даа. Жил болгон "аажаа" та гэр мал харж байгаарай! Сүнжид бид хоёр хадамчилна гэж солиороод байдаг юм. Худал ярьж хуурсаар энэ хүүхнийг эхтэй нь амьд мэнд уулзуулахгүй нь л дээ! Цус харавчихлаа гэж хэл ирээд байхад юугий нь лавлах гэж цаг алдаж явдаг болоо. Хөгшин хонины насгүй бид өнөөдөр харавчихаад маргааш босоод ирэх биш! Өөдгүй муу хог гэж буруу зөвгүй бурав Авгай хүүхнүүд Сүнжидээс зовж бүлх залгичихсан мэт гөлөлзөнө. Сүнжид юм ярьсангуй. Хэдэн үнээгээ шалавхан учиглаж орхиод гэртээ орлоо. Алимаа
- Надмид аажаа та наад амаа татаж байгаач! Хүн дуудаад дохиод байхад зөрж хадуураад байх юм. Нүүр хийх газаргүй болтол сайн түллээ дээ та гэхэд
- Хэн мэдэхэв золиг гэж ... За за үнэн юм чинь дээ! Хүний үрийг тэр хол газраас авчирчихаад ганц муу эхтэй нь золгуулаагүй юм шүү дээ гэж өөрийгөе өмөөрлөө.
- Нээрэн энэ Сүнжид их хачин хүн шүү. Банзарыг Должинтой нөгцчихөөд байхад мэдээгүй царайлчихаад... Би байсан бол Сандагийг хэрэв ингэж явбал ёстой алаал өгнө. Салам ураад хаячихгүй юу! гэж өндөр бор хүүхэн уурсав. Чи байсан бол тэгнэ л дээ! Яаж галзуурч байх бол доо гэж нэг нь дэвэргэв. Хэн ингэж хөөтэй тогооны бариул болж дарлуулж суудаг юм. Эсвэл Банзарын хөрөнгөнд нь хоргодоод дуугүй явдаг биз гэж өндөр бор шилбэлзэв,
- За яршиг даа! Эдийн баянаас сэтгэлийн баян гэдэг юм. Харин Банзар ах согтохоороо үр хүүхэд гаргадаггүй гээд Сүнжид эгчийг зовоодог юм билээ! Тэрэндээ шаналж явдаг биз дээ хөөрхий! Тэгвэл тэр нөгцөөд байгаа Должин хүүхэн хүүхэд гаргаад өгөхгүй яагаав. Өөрөө чадахгүй байж гэхэд
- Чи чадахгүй байгааг нь яаж мэдсэн юм гээд бөөн инээдэм боллоо.
“ “ “
Хүүе таминь ээ! Яадаг билээ! Гараарай хараарай! Нөгөөх чинь усанд үйж үхэх нь гэж хэн нэг нь сандран хөгшин залуугүй гол руу уралдлаа.
- Хөөе! Болиоч! Яаж болдог юм. Сүнжид ээ! хэмээн хашгиралдаж гүйнэ. Сүнжид Банзарын шувуун саарал хэмээх хурдан хүлгийг эмээллээд гөлмийг нь шуугаад мордлоо. Морь ус руу орохоос зүрхшиж хамраа тачигнуулан хойш цахлана. Сүнжид жолоогоо сул тавиад - Чүү гэж давирахад хөөрхий адгуус эзэндээ захирагдан усны зах руу оруут хөл алдан хөвлөө. Сүнжидийн ягаан торгон дээлийн хормой шүхэрлэн дэрвийснээ хүн морь хоёр улаан хоормог татах усан дотор хэд эргэлдээд толгой нь шоволзон одлоо. Эргээч ээ! Сүнжид ээ! Болиоч гэж тэд хоолой нийлүүлэн орилолдов.
- Аажаа та дэмий юм ярьж түүний сэтгэлийг үймүүлчихлээ. Хүний явдал танд ямар хамаатай юм гэж Алимаа Надмид чавганцыг загнав.
- Би яасан юм. Өөрийн бодол өөртөө зөв гэдэг юм. Мориноосоо салчихгүй бол шувуун саарал устай газрын унага энэний цаад талд гарч л таараа гэснээ
- Хөөе Сүнжид ээ миний охин дэлнээсээ сайн зуур битгий тавиарай! гэж цухалдан хашгирахад их усны чимээнд түүний дуу өөрөөс нь үл хэтэрнэ. Байгалийн давуу хүчинд өртсөн хүн морь хоёр туйлдатлаа үзэлцэнэ. Их усны цалгиа үсэргээнд Сүнжид шалба норж, нойтон гар нь барьц алдан гулсав. Түүнийг эмээлтэй нь ховх татан ёроолгүй хүйтэн харанхуй ус бурхан аваад дахин суга татан дээш гаргалаа. Тэр амь тэмцэн сарвалзаж хязгааргүй их хүчээр тэмүүлэн мориныхоо сүүлнээс тас зуурав. Ус залгиж хахаж цацан цээжийг нь хурц иртэй мэсээр нэвт сүлбэх мэт аймшигтай өвдөнө. Их устай голтой нутаг гэнэ лээ! Миний охин уснаас хол яваарай! гэж хэлсэн ээжийн үг санаанд ороход чилж байсан гар ч хүч орох шиг барьцаа улам лавшруулан үхтэл зууралдав. Ээж минь намайг хүлээ! Муу охин чинь одоохон ... одоохон гэсэн бүүр түүр бодол орж гаран байв.
- Яана аа өнгөрлөө! Мориноосоо салчихлаа гэж эрэг дээр байгаа улсууд гаслалдав. Түрүүнээс хойш "Дэлнээсээ зуур, сүүлнээсээ сайн барь" гэж хашгирсаар хоолой нь сөөсөн Надмид эмгэн
- Ээ халаг! Даан ч яав даа гээд сөхрөн суулаа. Их мөрний урсгалд хаанаас хөвж ирсэн нь үл мэдэгдэх мөсний хэлтэрхий, үртэс зомгол эрэг дээр гаргаж хаяна. Элсэн дээр хаягдсан тэр элдэв зайгуулыг дараачийн давалгаа дүүлэн ирж буцахдаа хаман одно.
Тэднийг аль ч учраа олохгүй орилолдож байхад шувуун саарал эмээл хазаар ч үгүй, сүр сүлд ч үгүй шолбойсон амьтан арай ядан сөхрөн бүдэрсээр голын цаад захад гарч ирлээ!
- Хүүе ээ хүүе, морь ... морь гараад ирлээ гэх дуунаар эрэг дээр байгсадын ухаан санаа эргэж исрэн
- Нээрэн тийм байна. Сүүлнээс нь нэг юм зүүгдээстэй байна. Алив та минь нөгөө дуран хаачив. Дуран гэлцэж ганц дурангаа гар дамжуулан булаацалдав.
Сүнжид ус залгиж ухаан алдсан бололтой түрүүлгээ харан хөдөлгөөнгүй хэвтэнэ. Баярлаж догдолсон Алимаа нулимсаа арчаад
- Сүнжээ эгч маань дандаа "Зандан ээжийг минь асуувал ..." гээд дуулдаг юм гэхэд Надмид эмгэн
- Хөөрхий дээ хүний үр! Сүнжид ээ хүү минь босоорой! босолгүй горьгүй ээ хүү минь! Зандан ээжид чинь бид юу гэж хэлэх юм бэ? Босоо бос хүү минь гэж унтаж байгаа хүнийг дуудах мэт аргадаж байлаа...


Бадарчийн ДАРИЙМАА

Б.Дариймаа 1952 онд Хөвсгөл аймгийн Тариалан суманд төржээ. 1972 онд Багшийн сургууль, 1977 онд УБДС төгссөн байна. 1970-аад оноос уран бүтээлээ эхэлж “Хөх торгон дээл" анхны номоо хэвлүүлсэн байна. Дариймаа өгүүллэг бичихээс гадна телевизийн баримтат болон уран сайхны киноны зохиол бичдэг,




( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 104 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


orkh-012.JPG
Хэмжээс: 600x800 223k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3042

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-107.JPG
Хэмжээс: 600x450 85k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3776


art_13.jpg
Хэмжээс: 600x799 159k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3085


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn