Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Бэлэг /Бодол эргэцүүлэл буюу бодрол/
Оруулсан admin on 2007-01-21 23:19:03 (3271 уншсан)

...Бодрол...Би "Эссе" гэж нэг бичих гэснээ дөнгөж л эхлэн бичиж үзэж байгаагаа бодоод зүрхэлсэнгүй.Гэхдээ утга зохиолд ийм төрөл жанр /бодрол гэдэг/байдаг үгүйг бүү мэд.
Би бол та бүхний л нэгэн адил жирийн нэгэн уншигч.Харин энэ удаа өөрийн дотроо бодож явдаг бодлоо та бүхэнтэй хуваалцъя гэж бодлоо.Болсон болоогүйг эрхэм уншигч та бүхний мэргэн оюун ухаан тунгаах буйзаа.
Удахгүй малчны цагаан сар болно.Уг нь ч Монголын цагаан сар л даа.Харин малчны гэхээр та бүхэн гайхаж л байгаа байх.Миний хувьд өөрийнхөө бага балчир ахуйд үзэж өнгөрүүлсэн цагаан сарыг одоогын цагаан сартай л жиших гэсэн хэрэг л дээ. Би өнгөрсөн зууны 60-аад оны дунд үед нийслэл хотод төрсөн нэгэн.Хүүхэд байхад бусад бүх хүүхдүүдийн нэгэн адил ямарваа нэг баярыг тэсэн ядан хүлээдэгсэн.Тэр дундаа цагаан сарыг.Харин харамсалтай нь тэр үед Монголын цагаан сар маань хавчигдмал байдалтай тэмдэглэгддэг байлаа.Ямар сайндаа Малчны гэсэн тодотголтой зөвхөн хөдөө орон нутагт зөвхөн малчид л баярлах ёстой,харин төв суурин хот газар бол огт тэмдэглэж болохгүй байхав дээ.
Хуанли ч мөн адил,билгийн улирлын тоолол маань малчны хуанли гэсэн аман нэртэй.За тийм болохоор ажилчин анги,сэхээтнүүд маань хулгайгаар сар шинээ тэмдэглэх...Өглөө хар үүрээр нар битүү золгоод л ажил албандаа,хичээл сургуульдаа явах.Хэрэв хагас,бүтэн сайн гээд амралтын өдөр таарвал Хандгайт,Яармаг,Богины ам гээд газрууд руу ямар нэгэн өдөрлөг зохиогоод цөлчихнө.Очоогүй хүмүүсийг ажил тасалсантай адилаар тооцож хатуу арга хэмжээ авна.
Гэхдээ л дарга цэрэг ялгаагүй бүгд л Монгол хүн юм чинь харин энгийн үеийнх шиг орой 4-5цаг /16-17/ хүртэл өдөрлөгдөхгүй яаж ийгээд л 2-3цаг хүргээд л хот руу буцна.
Шинийн 2-3 гэхэд хичээлд ирэх хүүхэд илт цөөрнө.Бүгд л пологтсон ганцхан шалтгаантай ч толгой өвдсөн,хоолой өвдсөн,халуурсан гээд өөр,өөр өвчний акттай ирнэ.
За ингээд ярих гэсэн сэдвээсээ хазайгаад өчнөөн нуршчихлаа.Уг нь би бэлэгний тухай л ярих гэж эхэлсэн л дээ.Миний хүүхэд ахуй үеийн баярын бэлэгнүүдээс шинэ жил,цагаан сарын бэлэгнүүд л гоё л доо.Шинэ жилээр алим,лийр,бэрсрүүт жүрж /мандарин/,усан үзэм гээд бүтэн жил шахуу амтлаагүй амтат жимснүүдтэй учирдаг байсан хэрэг л дээ.
Харин цагаан сарын бэлгэ бол дээрхи амтатнуудаас шал өөр л дөө.Гол нь нилээн хэдэн 12 мөнгөний дэвтэр,хатуу зөөлөн балтай балын харандаа магад ч үгүй ганц нэг 4-ийн үзэг,тосон балтай ч болж магадгүй.Дээр нь мармалед,нар хамба,нанжин чавга болон зөөлөн,хатуу,чөмөгтэй чөмөггүй чихэр гээд амттанууд байх.Гэхдээ энэ амттануудаас илүү тэр дэвтэр харандаа,үзэг нь илүү их хэрэгтэй сайхан бэлэг байдаг байсан санагдана.Намайг 4-р ангид /1976 оны хавар/ байхад хамгийн бага нагацынх маань цагаан сараар 5 төгрөгний жинхэнэ "Союз" автомат харандаа,орос өврийн дэвтэр бэлгэлсэн юм.Хамгийн сэтгэлд үлдсэн бэлэг энэ л байдаг юм.Харандаа нь одоо ч миний өмнө ширээн дээр минь байна.2 үзүүрийнх нь будаг жаахан халцарсан /энэ нь 10жилд байхдаа 6 жил гадараар нь буу хийж цаасаар байлдсаных л даа/-аас биш яг л хэвээрээ.Дэвтэр нь мэдээж дүүрээд миний ном,дэвтрэн дотор хадгалаатай байгаа.Жинхэнэ бэлэг гэж үнэхээр сэтгэлээсээ өгсөн энгийн жижэг боловч ийм л зүйлүүдийг хэлдэг болов уу.
Харин одооны хүүхдүүдэд тийм бэлэг өгвөл өөдөөсөө нүүрлүүгээ шидүүлэх байлгүй.Томчуудад бол оймс ч юм уу Opal,Stuardes,Ту-104 гээд янжуур тамхи бэлгэлдэг байсан санагдана.Энэ өгч байгаа бэлэгнүүд нь тухайн цаг үедээ л ид хэрэглэгдэж байсан хэрэгцээтэй зүйлүүд л дээ.Гэхдээ би одоо бодоод,бодоод тэр үед эмэгтэйчүүдэд юу бэлэглэдэг байсныг харин сайн санахгүй юм.Бодвол сам шүүр ч юм уу нэг тиймэрхүү л хүн хэрэглэчихээр юм л өгдөг байсан байлгүй.
Хэдийгээр хямд төсөр ч гэсэн тэр үеийн бэлэгнүүд хүний сэтгэлд хүрсэн хэрэгцээтэй л зүйлүүд байдаг байж дээ.
Харин 1990 оны цагаан морин жилээс хойш Монголчууд маань цагаан сараа уламжлалт ёс жаншлаар нь тэмдэглэдэг болсон ч бэлэг сэлтний хувьд нэг л сэтгэлд хүрэхгүй хүн харахад гял цал ч хүнд хэрэг болохооргүй урд хөршийн хогнууд байх.Зөвхөн хүнд бэлэглэж ам хаах төдий л.Тэр нь хүн харахад жигтэйхэн том бэлэг харагдана.Жишээлбэл: Их гэж тодотгоход багадахаар маш сайхан срочка- цамц байх,харамсалтай нь тэр цамцыг өмсөх аргагүй л дээ.Харин түүнийг буцаагаад хэн нэгэнд бэлгэлж хүний ам хааж бол болно л доо.
90-ээд оны үед муу ээж маань амьд байсан юм.Бие нь нилээн муудчихсан хэвтрийн шахуу байсан үе л дээ.Өглөө нар мандангуут ээжтэйгээ хүүхдүүдтэйгээ золгож шинэлчихээд би хэдэн хүүхдүүдээ дагуулаад өөрийн талын хөгшчүүлтэй золгохоор явж өгнө.Эхнэр маань ээжтэй хоёулаа гэртээ үлдэнэ.Мэдээж ээжийн
дүү нар бусад хамаатан садан ах дүү нар манайхаар ирэх учраас тэр л дээ.Явахад эхнэр маань:
-За хө,өдөр яаж ийгээд нэг ороод гарахыг бодоорой хө гэж аминчлан захина.Энэ нь хүн амьтны гар дээр тавих бэлэгний хангалт хийгээд гараарай гэсэн үг л дээ.Манайх цагаан сарын бэлтгэл хийж,бэлэг сэлтний асуудал ярилцахад эмэгтэй хүний бэлэг л ер нь ахиухан базааж авна.Эрэгтэй хүний бэлэг бол баярын энэ 3 хоногт би хэдэнтэй айлуудаас хангалт хийчихдэг болохоор харьцангуй амар л даа.
Нэг цагаан сараар нэгэн нагацынх маань надад цамц бэлэглэв.Мундаг томын дээрээс эрээн мяраан гэж юу гэхэв.Баргийн алиалагч тийм юм өмсөхгүй л дээ.Дараа жилийнх нь цагаан сарын шинийн нэгэнд шинэлж явсаар орой гэртээ ирлээ.Эхнэр маань бэлэг сэлт янзалж нааш,цааш болгож байснаа:
-Өө хө,үүнийг хараа хө гэнэ.Очиж харвал харин өнөөх алиалагч цамц маань дахиад л надад бэлгэнд ирсэн байж билээ.Тэр өдөр манайхаас гараад хэнийд очоод хэнийхээр дамжаад эргээд ирж буйг бүү мэд.Эхнэр маань "хэнийх өгөө вэ?" гээд байдаг,би баярлаж шинэлээд жаахан халамцуу ирсэн болохоор хэлж мэддэггүй.
Манай Монголчууд маань сүүлийн үед хэт баярхуу,хэт ёсорхуу /гэхдээ энэ нь зөвхөн гадна өнгөндөө л юмдаг уу даа/ болчихсон юм уу даа.Хэн ч хэрэглэхгүй ийм хоосон хог хоорондоо паасалж урд хөршийн хулхи барааны борлуулагч болж олсон жоохон мөнгөө урагшаа цацаж байхаа боливол ямар вэ,хүмүүсээ!?
Хэдхэн хоногын дараа Монголын цагаан сар болно.Айл,айлын эзэгтэй нар маань өнгөрсөн жилийн цагаан сарын бэлгээ бүртгэж...
Япон.Ивай.2007-01-20


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 109 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Ч. Хэрлэн Ундраа	60х80, арьс
Хөл толгойгүй, эмх замбараагүй
Хэмжээс: 600x417 125k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2901


art_11.jpg
Хэмжээс: 600x356 105k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3750

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-219.JPG
Хэмжээс: 600x450 41k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3209


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn