Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Батын Лхагвасүрэн : Хясаа
Оруулсан admin on 2007-01-12 03:35:06 (6036 уншсан)

Би нутгийн өвгөний хамт хясааны оруулганд дөхөж явлаа. Бага саахалтын хиртэй очмогц хүчтэй урсгалын чимээнээс сүрдэн өөрийн эрхгүй жолоогоо татахад хүрэв. Их ус нижигнэн шуугиж хавцгайн элэг рүү эрчээрээ мөргөн хүчиндээ дээшээ хөөрөн эргэж хуйлран өндрөөс доош буух нь хүчтэй шуурганд хийссэн бодын адсага адил сүртэй харагдана.
Бид дэмий л халин нисэх шувуудыг харан хэсэг зогслоо. Өвгөн "жигүүртэй биш яая гэхэв дээ хүү минь" гэсэн янзтай над руу дуугүйхэн харлаа. Би нилээд зогссоны эцэст "Хясааны элгээр нэг жим бий байх аа" гэж асуулаа. Өвгөн ах “бий нь чиг бий" гээд хясааны орой өөд өрөөсөн нүдээ онийлгон харснаа "Ээ тэнгэр минь бүсгүй хүн тийшээ ойртох ер хэрэггүй” гэснээ "Yгүй, намайг багад, эсэргүүний жилдээ, Базар гэдэг булиа эр ногоон малгайтнуудад хөөгдөөд дээгүүр гараад ирж байсан л юм даа.

Тэр одоо ер гарсан хирнээ тэнхлүүхэн өвгөн байгаа. Хясаагаар нэвтэрснээс хамаг барцад нь арилсан гэцгээдэг юм. Хэцүү үед хүний төрж өссөн нутаг өөрийн үр сад болсон хүнээ заавал эргэн хардаг юм шүү. Бид чинь энэ сайхан хангайнхаа үр сад нь хойно арга ч үгүй байх даа" гэж ярилаа,
Бид хясааны хажуугийн цавчим ганга өөд мацсаар нарийн жим дээр хүрч очлоо. Доошоо харахад нүд эрээлжлэн, толгой эргэхэд зориг мохов. Өвгөн гуай "Ийм л байна даа охин минь. Өөрөө бодож шийдэх шиг итгэлтэй юм байхгүй. Ийм үед ах нь хөндлөнгөөс юу гэж хэлэх вэ дээ. Төрүүлсэн эх нь цаана нь хүлээж байхад хорих эрх алга даа" гэлээ.
Намайг "Та буц даа” гэж хэлээд оруулганы зүг морио хөтлөн алхтал араас гүйцэж ирээд "За охин минь нэгэнт сэтгэл шулуудсан бол айж эмээх хэрэггүй шүү. Ер нь зориг мэднэ. Морио хөл алдвал цулбуураа сул тавиад л амь гарахыг бодно шүү. Морь хэдий хайран ч ямар хүн биш дээ. Гол нь замаа сайн хараад уужуу тайвуу явбал алзахгүй" гэж захиад олом чангалж богцыг эмээлийн ганзагаар даруулан дөрөө шууж егөв. Тэр дахиад л “За охин минь тун мэдээтэй яваарай. Өлзийгөө өгсөн нутаг минь түших байгаа" хэмээсээр хоцров.
Айснаас болоод нутгийн буурлын захиасыг ч мартан цулбуураа алганыхаа хөлсөнд чийгттэл нь чанга атгаснаа өөрөө ч анзаарах сөгөө байсангүй.
Би хавцгайн элгээр хэдрэн тогтсон нарийн үеийг даган тэмтчих мэт урагшилж явна. Өвдөг чичирч толгой эргэнэ. Хөл гишгих тоолонд бяцхан чулуунууд ширмэн тогоо хангинах мэт цуурай татуулсаар ар араасаа цувран нисэж одно. Чулуу хүртэл айсандаа эцсийн удаа дуу алдах мэт буюу ..
Морины хөх мах нь татвалзан шээс алдаж, хэцэн дээгүүр гэтэх муур адил сэмээрхэн зөөж гишгэх туурайных нь сагага чичирч буйг мэдэрч байлаа. Нүдний өрөөсөн буланд доорх их ус эргэлдэж ширмэн тогоонд даргилан буцлах хар цай мэт хууригнан харагдана. Хавцгайн ёроол руу харахаас нүд халтирч зөвхөн өмнөх зөрөг замаасаа харц салгалгүй ширтэн айж болохгүй гэсэн бодлоосоо ч айж амьсгалаа даран явахад урдах зам руу өөрийн эрхгүй нүд унана.
Цээжин бие доргитол түгших зүрхээ аргадан хелөө зөөсөөр... Эмээлийн шуусан дөрөө хад шүргэх тоолон зүрх зүсэгдэх мэт. Гэтэл хэдийдээ өмнө хүрээд ирсэн юм бүү мэд хэн нэг хүн халуун алгандаа гарыг минь атгаж итгэлтэйгээр урагш алхаж явна. Айснаас хөшсөн өвдөг мэдээ орж аврагдах итгэлд бие тавигдан ахисаар хавцгайн нарийхан үелэл өргөн болчихсон санагдана. Нэг мэдэхэд хясаа өнгөрч, нэрийг нь үл мэдэх талын захад хүрчихсэн байлаа. Асгарсан хөлс хатаж амжаагүй байхад алга болсон тэр хүний зүсийг би таньж амжсангүй. Ард биш өмнө минь явсан учир амьд мэнд гарсныг нь мэдэж болох юм. Бэрх цагт тэр хүний хүргэсэн тусыг би зүүдэндээ ингэж нэг хүртсэн юм. Зүүд нойр ухаан санаанд минь чухам хэн юу хэлнэ вэ. Би энэ тухай сэтгэл зүрхнээсээ дахин давтан асуунам. Бэрх хэцүү үед нөхөртөе тус хүргэж чадах хүн чанарыг минь үнэлэхдээ хэрэг болгон хавцгайн элэгнээс намайг аварсан юм болов уу, Эсвэл ...

БАТЫН ЛХАГВАСYРЭН

Батын Лхагвасүрэн 1960-аад оноос утга зохиол оролдсон бөгөөд анхны шүлэг нь 1965 онд "Улаанбаатарын мэдээ” сонинд хэвлэгдэж байжээ. Мөн 1973 онд анхныхаа туужийг "Цог" сэтгүүлд нийтлүүлж байв.
1997 онд түүний "Дүрсгүй Буд" номоос сэдэвлэн "Еэ еэ, бөө вөө, Шар Будаа" хүүхдийн уран сайхны киног бүтээсэн.
Мөн "Сэлүүр орчлонгийн сиймхий" роман нь 2000 онд "Шилдэг роман" шалгаруулах наадамд II байрын шагналыг хүртсэн байна.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 256 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-047.JPG
Хэмжээс: 600x450 82k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4591

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-013.JPG
Хэмжээс: 600x450 93k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3641

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-233.JPG
Хэмжээс: 600x450 125k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4286


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn