Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Надмидын Мандал : Үхлийн гурвалжин
Оруулсан admin on 2007-01-08 23:38:23 (4675 уншсан)

Хүнсний захын буудлаас пиг дүүрэн хүнтэй хөдөлсөн автобус газрын гаваар оров уу гэлтэй алга болжээ Хэдийд гарсан хичнээн хүн сууж явсныг хэн ч мэдсэнгүй. Тэр бүү хэл зорчигчид нь өөрсдөе хаана очсоноо, ямар гээч аюултай тулгараад байгаагаа ч төсөөлөегүй. Эргэн тойронд нь ч хав харанхуй, сэтгэл бодол нь ч тас харанхуй.
- Цуваад ороорой! Урагшаа яваач! Мөнгөө! Хүүш тасалбараа ав гэж байна!
- Харваас тэнтийсэн том хүүхэн байж тасалбараа авахад яадаг новш вэ?
- Yгүй ердөө, өнөө мөдгүй үхэх дөхсөн нэг муу авгайн оронцог байж!
- Юу гэнээ чи над шиг авгай болохгүй юу?
- Хөөрхийс богинохон настай амьтан юм
Хүмүүсийн хооронд ийм маргаан өрнөж байжээ. Хамгийн ойрын дурсамж гэвэл энэ

Тэд гагцхүү тээгдэж яваа унааныхаа жигтэй хачнаар чичигнэн дайвалзсаныг, төдхөн тас харанхуй нөмөрснийг л мэдэж байлаа, Мэгдэж сандарсан хүмүүс автобусны хаалгаар чихцэлдэн бууцгаасан байна. Тэгтэл түрүүлж гарагсдын дуу хоолой хөндий хоосонд цацагдан, ханан хад мөргөх адил эргэж цууриалан байсан нь муу ёрыг урин дуудах мэт гэнэт санагджээ. Тэд юун түрүүнд л жолоочид хандацгаан :
- Чи биднийг хааш нь авчирчихав гэж агсамналаа.
- Өөрөө ч мэдэхгүй байна.
- Солиотой юм уу чи, эсвэл согтуу юм уу?
Ийн мэтгэлцэцгээж байтал тэдний дундаас хэн нэг нь дуу тавин:
-Та минь ээ! Тээр цаахантай гэрэл сүүмэлзээд байна. Би тийшээгээ очоод ирье! гэсэнд бүгд түүний заасан зүг хараачилав. Тэгээд ч зарим нь дагалаа.
Чингэтэл ч тун удалгүй гэрэл тийш явсан эрчүүд буцаад эргэх нь тэр! Хачирхалтай нь тэд ямар нэгэн юмнаас айсан мэт гүйн ирцгээжээ. Хүмүүс тэднийг тойрон бүчлээ.
- Яав, гэрэл байсан нь биш болов уу? Тэнд хүн алга уу?
- Алгаа алга. Хачин аймаар юм үзлээ.
- Юу үзэв?
- Тэнд хэзээ нэгэн цагт үхэж үрэгдсэн үй олон хүний ангайж онгойсон хохимой толгой, арзайж сэрийсэн араг яс уул овоо шиг овоороод байж байна. Тэндээс л сүүмэг гэрэл гарч байж. Одоо яанаа!
Энэ үгийг сонссон хүмүүсийг айдас хүйдэс нөмрөв. Золгүй зорчигчид эргэн тойрноо сайтар ажвал тийм ногоовтор гэрэл тэднийг гурвалжин хэлбэрээр хүрээлэн байх эжээ.
- Энэ чинь Вермудын гурвалжин байна шүү дээ гэж хэн нэгний мэдэмхийрэх сонсдов.
Бүгд хирдхийлээ. Хамгийн түрүүнд автобусны үйлчлэгч цурхиран уйлав.
- Би яах гэж хэдэн муусайн халтар төгрөгний төлөөснөөс болж энэ муу унаанд ингэж зүдэрч явав даа! Ий-ий-ий! Та минь ээ! Энэ мөнгөнүүдээ буцаагаад аваарай гээд элгэндээ тас тэвэрч байсан хар цүнхээ хесөр шидэв. Мөнгө асгаран уналаа. Мэдээж түүнийг түүж авах хүн гарсангүй.
- Чамаас л боллоо. Намайг дургүйцээд байхад чи л явъя гээд байсан
- Жаахан хүнсээ цуглуулахгүй яах байсан юм, тэгээд?
- Алив юманд явахдаа өдөр судар харж байж...
- Yгүй ер, чи битгий шашинтаад бай! Зах гарахдаа хүртэл өдөр харах!
- Чам шиг жудаггүй юмны гайгаар өнөедөр ийм байдалд хүрчихээд байгаа бус уу?
- Больцгоо! Yхэх гэж байж өөр зуураа хэрэлдээд юу хийнэ?!
Хүмүүсийг ийн бөөн дуу шуу болцгоож байх хооронд гэрэл харсан гэх нөгөө залуу:
- Цөмөөрөө ясан хүрээг аль нэгэн талаар нь сэтэлж эндээс гарах арга хайцгаая! Хөдөлцгөөе! гэтэл хүмүүс түүнийг илтэд хориглож:
- Болохгүй залуу минь, яавч болохгуй! Ийм хүрээг давж гарна гэж үгүй. Хамаагүй хөндөж болохгүй юм ч гэж бий гэцгээв.
Тэгтэл ч өөрийгөө эрдэмтэн гэж танилцуулсан өвгөжөөр эр.
-Ажаад байхад гурвалжингийн төвд ширхэг ч яс алга. Нэг бол агаарын ямар нэгэн цохилтоор энд ирэгсэд гурван тийш туугддаг гэсэн үг, үгуй бол ясан овооны гадна талд бүхнийг сорж татдаг гүнзгий ангал хавцал ч байж болзошгүй. Ямар ч байсан их л эрт сүйдэгсдийн үлдэгдэл энд байх шиг байна, Одоо чинь шинжлэх ухаан техник их хөгжсөн шүу дээ Хүмүүс биднийг аврахаар ирнэ биз гэжээ.
Ингээд хүмүүс тэвчээртэйхэн хүлээхээр болцгоолоо. Хичнээн ч хоног хүлээснийг бүү мэд нэг л мэдэхэд тэдний хүнсний захаас авч гарсан идэх уух зүйл дуусав. Yл ойлгогдох тэрхүү харанхуйгаас гарах итгэл найдвар нь алдарсаар боловч ясан овоо руу явах зүрхтэн алга л байлаа.
Тэнгэртээ хаягдсагсад тэнгэрээ дуудан чимээгүйхэн сууцгааж, дор дороо залбирах белгеө. Бие биендээ янз янзын тарни шившлэг заан өгч үхлийг зайлуулахыг хичээцгээнэ. Эв түнжин гэгч хүмүүсийн үхлийн тухай айдас дээр л тогтдог гэлтэй.
Yхэл! Энэ бол амьдрал төгсөх эцсийн мөч. Энэ үед хэнбугай ч аврагдах аргаасаа илүү өнгөрүүлсэн амьдрал, өнө хойчдоо үлдэн байгаа бүхний тухай л шаналан зовдог нь жам ёс билээ. Тэр аюул нүүрлэхэд хэн ч л хаа нэгтээгээс харван ирж болох гайхамшгийг харуулдан байх ажгуу.
Тэгтэл тэр хүлээсэн гайхамшиг хажууханд нь байсан юмсанж. Юун гэвэл тэдэнтэй хамт нэгэн гадаадын хүн байсан бөгөед хэл зүс ондоо түүнийг хүмүүс эл сүйрлийн эзэн юм уу, аль эсвэл эцсийн мөч ирэхэд аврагч байж магадгүй гэж үзэхэд хүрчээ.
- Энэ этгээд нэг л жигтэй санагдаад байна. Ямар хэлээр юу үглээд байдаг юм бол? Хэн нэгэнтэй харьцаад байдаг юм биш байгаа? Мэдэх юмсан гэцгээх болов. Тэгтэл тэнд байгаа тулгар биетэй бүсгүй:
- Би англи хэл гадарлана. Энэ хүн эртээдээс хойш хэнээс ч юм бидэнтэй холбогдсон нэг л юмыг гуйгаад байх шиг байгаа юм гэсэнд хүмүүсийн нүд сэргээд ирэв.
Чингээд орчуулагч эмэгтэй нөгөө зүс буруу хүнтэй удтал ярилцсаны эцэст бултад хандан;
- Жорж гуай, ертөнцийн эзэнтэй харьцдаг юм байна. Бид чинь асар их гэм нүгэл хураасан амьтад аж. Хураасан тэр гэмээ цагаатгуулж, гэрэл гэгээтэй учрахыг хүсэх аваас энэ буянтан бидэнд тусалж чадна хэмээв. Yүнийг сонссон хүмүүс ер бусын ид шид гэгч ердөө л эрүүн дор нь ирчихсэн мэт уулга алдан баярлацгаалаа. Саяхан л газар сөхрөөд унан ойчин мөргөж байсан тэд ертөнцийн эзний өмнө гэм нүглээ наминчилахаар өндийн босоцгоов.
Түүний дараагаар хүмуүсийн нүдэнд итгэлийн оч туяаран бадараад эхлэх үед түнэр харанхуй орчлонд байгаагаа ч умартацгаан гарцаагүй нүүрлэчихээд байгаа үхэл мөхлөө ч тоохоо больсон байна. Тэдний махан бодь газраас өндийж чадахаа өнгөрч байсан ч оюунаараа дээд тэнгэрээсээ даван залрах болжээ.
- Аав аа, таныгаа таниагүй өдий хүрсэн хүүгээ уучил! Аав аа, энэ биений маань амьдрал, үхэл юу ч биш! Та биднийгээ Мөнхийн ертөнцдөө аваачин жаргаагаач!
Хүмүүсийн энэхүү дуун түрлэг тасалдаж эхлэх үеэр орчуулагч бүсгүй нярайлахаар өвдөж эхлэв. Тэрбээр удтал орь дуу тавин ёолсоор нярайллаа.
Ингэж газраар нэг тэрийн хэвтээ хүмүүсийн чихэнд нялх хүүхдийн часхийсэн авиа харанхуй орчныг цочоон гурван давтамжаар цууриатах нь тэр. Дахин дахин гомдоллон чарлах түүнд хүмүүс туслая гэвч тэнхэл нь нэгэнт тасарсан тул өндийж ч чадсангүй.
... Харанхуйд үс гэзэг нь задран сэгсийсэн нэгэн бүсгүй бөртөгнөнө. Тэрээр энгэртээ алгын чинээхэн улаан нялзрай үрээ тэврээд хүн бүхний тойрч бэргээд байсан овоо тийш шийдмэг алхалж байлаа.
1999.12.20

НАДМИДЫН МАНДАЛ

1961 оны 9-р сарын 22-нд Улаанбаатар хотод төрсөн 1984 онд А.С.Пушкины нэрэмжит ОХБДС, 1992 онд БМДИ дахь Англи хэлний багш бэлтгэх сургуулийг тус тус дүүргэсэн.
1984 оноос Нийслэлийн 14-р дунд сургуульд гадаад хэлний багшаар ажиллаж байна,
Хүүхэд байхаасаа шүлэг өгүүллэг бичдэг байсан бөгөөд 1999 оноос тууж, өгүүллэгийн номуудаа гаргаж эхэлсэн байна.
Түүний"Бондхой" 1999 он. "Болсон явдал" 2000 он, "Жигтэй явдал буюу нохойн сүүл" 2001 он, “Өргөстэй нүд” 2002 он номууд хүүхэд багачуудын дунд эрэлт ихтэй байгаа тул саяхан нэгэн дэвтэр болгон дахин хэвлэжээ.




( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 105 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-092.JPG
Хэмжээс: 600x450 95k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2552

Должин : Зам зуур
zam-074.JPG
Хэмжээс: 600x450 73k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2683


B3-017.JPG
Хэмжээс: 450x600 83k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4162


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn