Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Цүрэмийн Мухар : Эрдэмтэн
Оруулсан admin on 2007-01-08 23:30:55 (4434 уншсан)

Анагаах ухааны доктор, профессор Жалын Жамьян хүн амины хэргээр хэрэгт татагдаж, тусгай хорих ангийн чанга дэглэмтэй хорионд оржээ.
Далан гуравны жил нь орж байгаа, нэрд гарсан энэ эрдэмтэн, ардын эмч гэдэг хүндтэй цол авсан жилээ ийнхүү ноцтой хэрэгт холбогдсон нь Монголын улаан, хөх, шар сонины олз, идэш болж, бах тавы нь хангаж, мянга мянгаараа боорлож албан газар автобусны зогсоол, айл гэрт, "Ардын эмч, ардын амийг хорлолоо” гэсэн тэргүүн өгүүллийг хөгшин залуугүй гар дамжуулан уншиж, бие биенээ сөргөсөн хэрүүлийн алим хэдхэн хоногийн дотор Монголын газар, тэнгэрийг доргиож эхлэв.
Байдал бишдэж улс төрийн бохир үймээнд хутгалдаж болзошгүй боллоо. Нэгэнт Улсын Их Хурлын сонгуулийн жил эхэлсэн болохоор эрх баригч намын гишүун профессор Жамьянгийн хэргийг баруун зүүн тийш гуйвуулж, улс төрийн намууд ашиг хонжоо сүвэгчилж эхлэв. Энэ хэрэгт хэвлэлүуд янз бүрийн тайлбар өгч байлаа. Нэг шар сонин "Нэрт профессор эрх баригч намын даалгавраар, улс төрийн захиалгаар хун хороох жор боловсруулжээ" гэж гал дээр тос цацжээ.
Улсын үндэсний аюулгүйн зөвлөлийн тэргүүн, Монгол улсын ерөнхийлөгч, эрүүл мэндийн сайд Нямаад олны бухимдлыг түргэн хугацаанд зөөлрүүлэх тодорхой ажил зохиох хатуу үүрэг өгчээ.
Профессор Жамьянгийн ажилладаг их сургуулийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийг хааж, Монгол улсын тагнуулын газрын мэдэлд өгч, түүний эрдмийн лабораторийг лацдаж шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчөөр толгойлуулсан мэргэжилтний багт шилжүүлжээ. Жамьянгийн гэр орон, ажлын байр агшин зуур тусгай хамгаалалтын бүс болж хувирав.
Их сургуулийн эмнэлгийн дарга Монхооныг гэрийн хорионд авч, захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлэв. Эмнэлгийн удирдлагыг төрийн яам шууд гартаа авч, өвгөн профессорын сүүлийн гурван жилд үзэж, зөвлөж байгаад нас барсан хорин нэгэн хүний цогцост дахин шинжилгээ хийх болж, эмнэлгийн бүх үйлчилгээг үнэ төлбөргүй болгож, эмч ажилчдын цалинг нэмж, улсын нөөцөөс олон сая төгрөг гаргаж, "намжмал байдал"-ын бүх талын арга хэмжээг авч чадлаа.

2
Эрдэмтэн Жамьян өөрийн анд нөхөр хими - технологийн хүрээлэнгийн захирал, академич Долдойн Зодовтой хамтарч арван хоёр жил ажилласны эцэст "ЗЖЧ”: гэсэн эмийн бэлдмэл гаргажээ.
Азийн тэргүүний хөгжилтэй гурван орны дээд зэрэглэлийн эрдэмтэдтэй нэг гал болж бор харх дээр хийсэн таван жилийн туршилт судалгаагаар батлагдсан энэ хоруу чанартай эмийг нэг жилийн өмнөөс эхлэн профессор Жамьян өөрийн эмнэлэгт эрүүл, өвчтэй хүмүүс дээр туршин хэрэглэж амжилт оллоо гэсэн мэдээлэл интернэтээр цацагдаж, барууны "Тhе World Scienсе" сэтгүүлд гарсны дараахан, өвгөн эрдэмтэн шинжлэх ухааны нээлтээрээ дэлхийд ганцаараа нэрээ гаргах зорилгоор хамтран зүтгэгч академич Зодовыг шинэ бүтээлээрээ хордуулан хороосон хэрэг мандаж, Жамьян баривчлагджээ. Yүнээс болж энэ эмийг хэрэглэсэн олон хүний эрүүл мэндэд үнэлгээ өгөх төдийгүй Жамьянд эмчлүүлж байгаад сүүлийн гурван жилд нас барсан хорин нэгэн хүнийг сэжиглэн шалгах сэжиг бас гарч иржээ.
Хоёр өвгөн нэгнийгээ улс төрийн зорилгоор хороосон гэсэн хийрхэл бас учир, начиртай аж. Академич Зодов ардчилсан социалист намын идэвхитэй гишүүн, намын мөрийн хөтөлбөрийг зохиогч бөгөөд энэ намыг төрийн эрх барьж байх хугацаанд шинэ бүтээлээр нь Нобелийн шагналд нэрийг нь дэвшүүлж байжээ,
Харин шинэ сонгуулиар гарч ирсэн улс төрийн хүчнийхэн, өөрийн намын гишүүн Жамьяны явуулгаар академичийн бүтээлийг нуун дарагдуулж байсан гэсэн сөрөг хүчний явуулга газар авч эхлэв.
"ЗЖЧ" эмийн химийн бүтэц биомеханизмын талаар хоёр эрдэмтэн дэлхийн нэр хүндтэй хоёр сэтгүүлд санал зөрүүтэй өгүүлэл нийтлүүлснээс болж бие биенээ үзэж чадахгүй болсон гэсэн шавь нарынх нь дунд гарсан сул үг нэгнийх нь үхлийн шалтгааныг зөвтгөх бас нэг чангалуур болох шиг боллоо.
Улс төрчид төрийн эрх мэдлийн төлөө бие биенээ бодийг нь хөтлөх нь түүх: шүүхээр нотлогдсон боловч, шинжлэх ухааны нэр төрийн төлөө эрдэмтдийн тэмцэл цаасанд булагдаж байснаас бус цусанд будагдсан нь бараг үгүй болов уу. Гэвч олны хэлдгээр Монголын ороо бусгаа нийгэмд эцгээ нудардаг хүүхдээ хороодог болсноор хоёр эрдэмтнийг бие биенээ егүүтгэсэн гэж бас болох байлаа.
Зодов эрдэмтэний үхлийн хэрэг өдрөөр бус цагаар газар авч улам хүнд улам төвегтэй болж эхлэв.

3
Профессор Жалын Жамьян шинжлэх ухаанд оюун ухаан, амьдралаа зориулсан олонхи эрдэмтдийн адилаар ихэмсэг, зожиг, зөрүүд, тэрслүү үнэн үгтэй өвгөн ажээ
Түүний шүүхэд байцаагдсан мэдүүлэг хүний дургүйг сэдрээж, шүүгчийн бардамнал, эрдэмтний ихэрхэл бие биенээ дүрэлзүүлэн асааж байжээ.
Тэрээр дээд шүүхийн итгэмжлэгдсэн байцаагчид "Би чамд анагаах ухааны хичээл зааж чадахгүй. Хууль бол шинжлэх ухаан биш, төрийн мохоо илд. Би шинжлэх ухаанд нээлт хийсэн хун Миний нээлтийг та нар хэрэггүй дэлхийн нэртэй эрдэмтдийн ухаан хүрэхгүй байна, Академич Долдойн Зодов эвтанацын сургааль гэж зөнөглөдөг өвгөн. Дэлхийд ганцхан Швед улс энэ өвгөний үгэнд ордог юм. Тэрээр элэгний хорт хавдраар өвчлөөд зургаан жил амьдарсан нь бурхны ивээл биш миний бүтээсэн эмийн ид шид. Тэр амьдардгаараа амьдарч, үхэдгээрээ үхсэн. Миний эмийн тун сэргээдэг, эмчилдэг, бодий нь хөтөлдөг гурван увидастай. Би сүүлчийг нь зөвшөөрөхгүй. Харин Зодов надаас зөрж үхлийн тунг өөр дээрээ туршиж цаашаа харсан. Би түүнд буруугүй. Шинжлэх ухааныг ойлгодог ухаантан бол чи намайг энэ шоронгоос даруй сулла, ухаанд чинь ухна үхсэн бол та нар намайг цаазаар аваач" гэж зөрүүдэлжээ.
Тэрээр дахин хэнд ч юу ч хэлсэнгүй. Энэ үгээ олон дахин давтсаар, зөрж хэдэрлэсээр цагийг үрж, сүүлдээ дуугаа хурааж, хадан агуйд суусан даяанч лам шиг хорих өрөөндөө буруу харж завилж суух. ганц гудас дэвссэн орон дээрээ тааз ширтэн хэвтэж тамхи баагиулсаар гурван сарын нүүр үзжээ.
Эрүүгийн хэргийн байцаагч нар өвгөнд загнуулж, доромжлуулж залхаж гуйцээд, сүүлдээ өш санаж ял тулган хүлээлгэх арга сүвэгчилж эхлэв. Нийслэлээс холгүй дотоодын цэргийн ангийн хашаатай зэрэгцүүлж барьсан "тусгай" гэсэн нэртэй шинэ хорих газарт дээгүүр албан тушаал хашиж яваад олон улсын төсөл нэрээр олон зуун саяын авилгал, хээл хахуулийн хэрэгт холбогдсон хүмүүс, гадаадын харьяат иргэд, Жамьян мэтийн "оюун ухааны" хэрэгтнүүд, улс төрийн сонгуульд албан тушаал амлаж олон сая төгрөг зальдсан намын дарга нар хоригддог тул сөрөг хүчнийхэн улс төрийн хэрэгтний хорих анги гэж нэрлэх дуртай ажээ.
Энд ганц худгийн хорихоос ялгаатай нь тайван, оргох. залилах гэсэн хоригдлын унаган шинж илэрдэггүй, хоригдлууд голдуу ганцаараа саатуулагддаг, эргэлт чөлөөтэй байдгаараа барууны шоронг санагдуулах авч, амиа егүүтгэх хэрэг мэр сэр гардаг.

4
Жамьян, Зодов хоёрын намтар цадиг тун төстэй. Зодов лрофессор луу жилтэй, Жамьянгаасаа гурав ах далан зургаан насандаа амиа алдсан. Энэ өвгөн угаасаа хөнгөн шингэн, наснаасаа залуу харагддаг, зургаан жил гаруй хугацаанд хавдраар өвчилж явсныг үнэмшихэд хэцүү. Гэвч энэ хүний амьд ахуйн болон нас барсны дараах шинжилгээ хавдраар өвдсөн нь батлагдсан байиа.
Хоёр өвгөн нэг нутаг. Алтайн цаадах говийн ойрадууд, Булган голд өсвөр насаа өнгөрөөсөн. 1944 оны мичин жил эцэг эхээ дагаж тэнгэр уул, зүүн гарын цөлөөс арван өдөр шөнө оргон, зугтаж нүүж ирсэн, ховог сайрын торгууд ажээ.
Хоёулаа Онгийн хүрээнд зургаан наснаасаа шавилан сууж байгаад Жамьян нь 13-тай, Зодов 16 настайдаа Монголын хилийг Байтаг богдоор давж Булган голд нутагшин идээшжээ.
Хоёр банди сумын сургууль, Ховдын арван жилийг таван жилийн дотор анги алгасан дүүргэснээр эрдэмтэн болох зам мөр нь шулууджээ.
Багаасаа сурсан төвд хэлтэй. хожим нь эрдэм номын эрхээр манж, хятад, япон хэлийг шинжлэх ухааны түвшинд эзэмшсэн Монголдоо гэгдэх сайн эрдэмтэд байв.
Балчир наснаасаа амьдралын бэрх хатууг амсаж, 1946 онд хятадын тагнуул нэрээр ховог сайр, вангийн торгуудыг хоморголон баривчлахад эцэг, ах нар нь өртөж зовж явснаас ч тэрүү, эсвэл орь ганц гоонь биеэр насыг барж цаас шагайж, эрдмийн лабораторид өдөр шөнийг барж, хүний нүдэнд торохгүй, ой ухаанд баригдахгүй, "Хий үзэгдэл"-д хөтлөгдөн, орчноо мэдрэх завгүй явж, оюун ухаанаа шинжлэх ухаанаар гашилгасан энэ хоёр өвгөн хэнд ч итгэхгүй, хэнтэй ч нөхөрлөхгүй, бас хэнтэй ч таарахгүй өдий хүрчээ.
Эрдмийн зөвлөлийн хурлыг нэг удаа ч тасалж үзээгүй, залуу эрдэмтдийн бүтээлийг чамлан шүүж айлгаж ирсэн, оюутанд дундаас өөр дүн тавих дургүй "цахиур чулуу" нэр авсан профессорууд юм.
Хоёр эрдэмтний нээлт нутгаасаа эхтэй Булган голын адаг хоёр онгог, шар булгийн эх, шинжаан-уйгарын зүүн гарын цөлийн баян бүрд хөх тохой, буурал тохойд маш ховор ургадаг чийрийн давирхайг шинжиж, цөмийн эрчмээр задлах аргаар шинэ бодис гаргаж авснаа амьтан хүн дээр туршин судалсаар "Жамьян - Зодовын чийр" (ЖЗЧ) гэсэн эмийн бодис нээж, дэлхийн нэртэй эрдэмтдээр хүлээн зөвшөөрүүлж, Нобелийн шагналын босгон дээр хүрч чаджээ.

5
Шижлэх ухааны академийн мэргэжлийн дүгнэлт гарч, академич Зодовын үхэхээсээ өмнө бичиж академийн ерөнхийлөгчид үлдээсзн эрдмийн бас хувийн тайланг нууцын хар хайрцгаас нь олсон дүгнэлтийг эрдмийн зөвлөлд хэлэлцсэний дараа лрофессор Жалын Жамьянгийн үйлдсэн эрүугийн гэмт хэргийн орооцолдоо тайларч эхэллээ
Азийн олон улсын шинжлэх ухааны нийгэмлэгийн ерөнхийлегч Нобелийн шагналт Наран улсын эрдэмтэн Хан, Дундат улсын алдарт зохион бүтээгч доктор Ван овогтын Монголын шинжлэх ухааны академид ирүүлсэн захидал, хоёр эрдэмтний бүтээл биологийн шинжлэх ухааны нээлт мөн гэдгийг баталж өгөв.
Долдойн Зодовын академид өгсөн тайланд өөрийнхөө үхлийн талаар бичсэн ганц хуудас тайлбарт "Миний үхэл бол Жамьян бид хоёрын нээлтийн эцсийн үр дүн. ЖЗЧ - ийн сэргээлтийн тунг арав дахин өсгөвөл 24 цагийн дотор бор хархын зүрх зогссон. Харин хүнийг үхүүлэх тунг би олж өөр дээрээ туршлаа. Энэ эмийн эмчилгээний тун миний евчнийг зургаан жил барьсан. Цаашид найдвар мухардсан учраас бодь хөтлөх тунг өөртөө авлаа. Энэ бол миний зовлонг гэтэлгэсэн амьдралын эцсийн баяр мөн. Би рашааныг хүртээд найман цагийн дараа энэ гэрээслэлийг сэтгэл хангалуун бичиж байна. Дөчин цагийн дараа миний сүнс зүүн гарын цөлд очно Энэ тооцоо зөв бол миний нээлт баталгаажина. Профессор Жамьян бид хоёрын маргаан үүн дээр байгаа юм. Тэр эмч хүн учраас эвтанацын сургаалийг үл тоож ЖЗЧ-ийн үхлийн тунг үгүйсгэсэн. Жамьян бол шинжлэх ухаанд бууж өгсөн арчаагүй новш. Гэвч тэр аугаа их эрдэмтэн. Эвтанаци бол эдгэшгүй өвчтэй хүн эмийн хүчээр зовлонгоо түргэн гэтэлгэх энэрэнгүй сургааль. Би үхлээрээ эдгэшгүй өвчинд шаналсан олон сая хүнийг зоригжуулж, хүн төрөлхтний өмнө гавьяа байгууллаа" гэжээ.
Төрийн гурван яамны сайд Монголын шинжлэх ухааны академийн ерөнхийлегч: улсын үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга нарын хөлөглөсөн таван хурдан тэрэг хар хурдаараа тусгай хорих ангийн үүдэнд нэгэн зэрэг бууж. профессор Жалын Жамьяны хорих өрөөний хаалгыг чахруулсаар орж очлоо
Өвгөн грофессор хоригдлын модон орон дээр хана руу харж хэнийг ч тоосон шинжгүй омог бардам байдлаар амарлингуй хэвтэх ажээ. Түүний халзан дагз нь гялайж, баруун гар нь орныхоо урдуур сул санжжээ. Сандлын буланд хэзээ ч юм татсан тамхи аль хэдийн унтарч бөхжээ.
Бүгд эгшин зуур анир чимээгүй болов.

Улаанбаатар 2003


ЦYРЭМИЙН МУХАР

Ц.Мухар, 1967 онд Анагаах ухааны сургууль төгсөж, Ази, Европ, Америк, Австрали тивийн хэд хэдэн улс оронд эрүүлийг хамгаалахын удирдлагаар суралцаж, туршлага судалж анагаах ухааны дэд эрдэмтэн (1977), эрдэмтэний (доктор) (1991) зэрэг хамгаалж, профессор цол (1996) хүртжээ.
Тэрээр далаад оноос уран бүтээлээ эхэлж "Дөрвөн ойрадын гурван нутаг" (1999), "Хүний хөрөг, миний зураг" (2001) ном бичсэн. Сэтгүүлчдийн нэгдсэн холбооны "Ган үзэгтэн" шагнал хүртсэн байна.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 106 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


khuv5-020.JPG
Хэмжээс: 600x450 86k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3731

Должин : Зам зуур
zam-106.JPG
Хэмжээс: 600x450 133k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3168

Б. Баяндүүрэн 1958	105х155, эсгий
Хаврын хээн эгшиг
Хэмжээс: 600x386 120k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3060


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn