Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Далхаагийн Норов : Хулчгар
Оруулсан admin on 2007-01-01 23:02:31 (5829 уншсан)

Бороо шаагидаг, харин цас шаагин ордоггүй нь сонихон ч юм шиг. Сэмэрсэн хөвөнгийн сэв шиг цас чимээ имээгүй эргэлдэн бууна. Гацуурын шилмүүсний ширхэг тоолон унаж, торгон үзүүр дээр нь тогтоно. Их хөвчийн уужим суга цасны буданд хүүшлээд, ойн зах бүүдийн бараантавч цаашлах тусам цайвар мананд живж, бараа алдан, өчүүхэн ч аниргүй дүлий оргих нь газрын мухар гэмээр. Дээрээс саарал үүл нэвсийн дарж газар хөллөөд дороос уул тайга, ургаа бүхэн өөд зүтгэн цайвалзаад цасан дунд хальтран бүдчин яваа хүнд дотор давчдам уйтай бөглүү.

Гагцхүү тэртээ дээр нэвсийн бараантах аж ахуйн бараа, хааяа бүдэгхэн түжигнээд анир алдах тракторын дуун намайг чангаана.
Нойтон цасан дээр бүдрэх тоолонд элэглэх мэт гуагчин тонголзоод цас унаган нисэн нөгөө модонд суун тосох хон хэрээ хааяа уйтгар сэргээх ажгуу. Тэр хар шувуу намайг дагаж элдэвлэн хойно урд орж мод дамжсаар л явна.
- Хэрээ дагуулж очих юм болов уу? Эсвэл энэ амьтан намайг угтаж газарчилж яваа юмсан уу? гэсэн таагүй бодол төрж байлаа. Гэвч яая гэхэв, хүсээгүй хань маань цээжинд хар сүүдрээ унагаж, гэнэ алдан бодол хулжих агшинд дотор зарсхийтэл гуагчин зандарч дагасаар байв.
Оройтож унасан цас, бага нас, гэгээ гэрлийн тухай бодол буйлуулах гэв хар хэрээ тас шавхуурдан зөвхөн намайг сана гэнэ. Энэ тушаалыг эрхгүй дагаж
- Энэ муу хэрээ нүдэнд дуртай амьтан даа. Гурван зуу наслахдаа хичнээн нүд иддэг бол? Уйлж инээж уйтгарлаж хилэгнэн ертөнцийн гэрэл сүүдэр нүгэл буяныг нэвтэлсэн хар, ногоон, хялар, сөлөр, сайхан, жигшим хичнээн олон нүдийг тоншоо бол? Нүдэнд хайртай дуртайдаа тоншдог хэрэг үү, эсвэл үзэн ядахдаа тоншдог гэх үү? Эс бөгөөс нүд идэхийн тулд амьдардаг уу? Гурван зуун жил амьдрахын тулд нүд иддэг үү? гэмээр ч юм уу? Уг ёс нь хүн л гурван зуун жил наслууштай юм гэсхийсэн бодлоор өөрийгөө аргадав. Хар шувууны тухай хар бодол төрөх юм даа. Гэтэл харь холоос гундаж гандсаар ирэх хавар эртийн шувуу тоонон дээгүүр ганганан өнгөрөх шиг, хяруут талаар туулайн бүжин дэгдэх шиг, хонь хариулаад ирэхэд ээж минь аяга дүүрэн өрөм ааруул өгөх шиг холын ойр, ойрын хол бодлууд зүрхийг чангаана. Хар шувуунаас болж гэгээн бодол үе үе зулравч унаганы хүзүүнд алдсан уурганы үзүүрээс шүүрэн шүүрэх мэт төдөлгүй барин татан, цасанд дарагдсан замын ховил даган алхсаар байв...
... Уулсын дундах сумын төв хоёрхон бүл шувуутай нуур шиг эл хульхан, сургууль тарж, эрчүүд голдуу хөдөөлөөд, гуравхан киног өнжөөд нэг ээлжлүүлэн гаргадаг улаан буланд төвд үлдсэн улс нь үдшийн уйтгараа тайлдаг байж уу даа. Цаг элээхийн учир тийнхүү нэг киног арав хорь дахин үздэг байсан юмсанжээ. Харин хүүхэд бидэнд тэр муу улаан булангийн босго нь улсын хил, кино механикч нь дайсны талын харуулын цэрэг л гэсэн үг. Хил давах хориотой.
Гэвч би тэр хилийг давж онцгой "даалгавар" биелүүлдэг байж билээ. Яг л тагнуулч гэсэн үг. Булгамаа эгч надад зурвасаа атгуулаад,
- За дэгдчих, Цэвгээ ах нь улаан буланд байгаа, хүнд мэдэгдэв! гээд ул бутарсаар хоцордогсон
- Замд хүн тааралдаад үзье гээсэй. Тэгвэл залгиж орхих юмсан. Булгамаа эгч юу гэх бол хэмээн хөөрөн бодно.
Цэвгээ ах эмнэлэг дээрээ ажил багатай бол улаан буланд сууж байх. Ширэлдсэн буржгар үстэй толгойгоо гилжийлгэн баян хуурын дээр хацраа наагаад улаан булангийн шороот булан руу гөлрөн хөгжимдөж суухыг нь хараад баймаар. Дууныхаа айзамд тааруулан шал товшиход өлмий дороос нь боссон өлөн хумхас цонхоор туссан нарны гэрэлд тоосрон үзэгдэнэ.
Сайхан монгол царайгий чинь
Хараад хараад ханамгүй
Саруул хар нүдийг чинь
Бодоод бодоод мартамгүй хэмээн дуулахад нь үл мэдэх нэгэн уйтгар мөрөөдөл зүрхийг цаламдаад, зөн совингийн хүлээс хөл туших шиг болж, тэр л дууны айзам эгшиг, үг нугалаа бүхэн нь айдас төрүүлэн, сэтгэл уяраан цээжинд унадаг байжээ. Хүн гэгч аугаа их гайхамшиг ч юм шиг, эсвэл үл таагдах аймшгийн үүд мэт санагдан зүрх шимшрэхэд Булгамаа эгчийн бяцхан зурвасыг улам чанга атгаж, өвдөг чичрүүлдэгсэн. Тэр зурвасыг улсын нууц мэт санадаг байж дээ, хөөрхий. Задлаад уншвал ухаан хүрч, сэтгэл унах ямар үг байсан бол? Харин Цэвгээ ах зөвхөн Булгамаа эгчийн тухай дуулж байна гэдгийг л мэддэг байлаа. Тэрхүү харж ханашгүй бодож марташгүй сайхан — монгол бүсгүй нь Булгамаа эгч мөн хэмээн санахад цээжинд баяр ургаж, баян хуурын үл мэдэг ларгиа аялгуу алдран замхарч, түүний оронд толгой хаялан ганхалзсан сайхан халиун морь магнайлсан олон адуу шаагин ирээд ус руу орж байгаа юм шиг дотно бодол орж ирдэгсэн.
Өтгөн хархан гэзэг чинь
Өнгөтэй болоод уртхан даа...
Цэвгээ ах цөхөртлөө дуулав уу даа гэмээр болж ихээр санаа алдаад хоёр гараар хөгжмөө тохойлдон эрүүгээ тулаад бодлогоширно. Над руу огт харахгүй тул ирснээ мэдэгдэн чимээ өгье гэвч зүрх хүрдэггүйсэн.
- Алив, өг дөө гэж дуулдахтай үгүйтэй хэлнэ. Би Булгамаа эгчийн өмнөөс хариу горилоод хоосон буцаж буйдаа урам алдран гэлдэрсээр гадаа гарахад халуун нөөлөг салхи ханхийтэл хацар хайран өнгөрч гүн хөх тэнгэрт том шар нар ээрүүлийн хүрд шиг эргэлдэнэ.
Цэвгээ ахын мөнөөх дуу холдох тусам улам тодрон хангинахад үнэхээр дуулж байна уу, эсвэл би сэтгэлдээ хий юм сонсож байна уу гэдгийг тааж яддагсан.
Мөрөөдөл, баярын ая дангаар сэтгэлийг минь анх хөглөж, амьдрал харлах гэгч аугаа ихийн өмнө бяцхан зүрх шимшрэхийг анх мэдрүүлсэн тэр л аялгуу насан туршид нэхэн дагаж, цээжний гүнд тэр л хөг эгшгээрээ хангинан байх юм гэж яахин мэдэх билээ. Тэр бол дууны бус амьдралын хөг эгшгийг анх сонссон минь байжээ гэдгийг одоо л ухаарч явна.
Гэвч төдөлгүй Цэвгээ ах худагт хаясан чулуу шиг алга болж чимээ тасарч билээ.
Булгамаа эгч заримдаа цуг гадаа унтъя гэж гуйх. Ээж нь дургүйцэхэд
- Борхүүтэй хамт унтана шүү дээ, ээж ээ гэж гуйж буй сонсогдоход би их л том эр болсон шиг санагдан цээж тэлээд ирдэгсэн. Гэтэл мөнөөх том эр маань бутны ёроолд унтаад эхээсээ хоцорсон хурга шиг амьтан байснаа сүүлд мэдэж билээ.
Нэгэн шөнө салхи хучлага ярж борооны ганц нэгхэн хүйтэн дусал нүцгэн биеийг шавхуурдахад нойрмоглон сэрж, хөнжлөө татах зуур хоёр хүн шивэгнэсхийн ярихыг гэнэт сонсоод нам болов.
- Уржигдар шөнө бас зүүдлээд. Миний аягаар дүүрэн чийгийн улаан байна, Би тэрнийг сэрээгээр хатгаад л ам руугаа хийгээд байх юм. Яг аг ордогийн даваан дээр нөгөөх чинь чармай нүцгэн хүүхэд болж хувираад
- Эмч ээ, намайг битгий залгиач гэж хашгирах юм. Тэгтэл би буцаагаад тавьж чадахгүй байна. Дашийн хүүхэд тэр. Дуламын ганц охин ямар хөөрхөн амьтан байлаа даа. Би хичнээн зовж зүдэрсэн гэж санана. Ийм муу юм үзэх гэж би эмч болсон юм уу гээд хоолой нь таг болоход намайг ямар нэгэн үл үзэгдэх айдас нөмрөн авч хөнжил дотор шургах шиг болоё. Оройтож мандсан тал саран үүлэн завсраар нэг цухасгээд далд орох эгшинд сэм өндийн харвал Цэвгээ ах дэрээ тохойлдон өндийгөөд буруу харж Булгамаа эгчийн дээрээс тонгойжээ. Булгамаа эгчийн цайвар гар Цэвгээ ахын мөрөн дээгүүр тавиастай үзэгдэв.
- Чи уйлж байна уу даа? гэх Булгамаа эгчийн дуу гарав.
- Би өөр яах юм бэ? Би тэвчишгүй нь. Дахиад л өвөл хавар дахиад л өвчин. Би яах юм бэ? хэмээн Цэвгээ ах сааралтуулан хэлэв. Дуу нь зэвүүн уйланги сонсогдоно.
- Уйлаад байхдаа яадаг юм хэмээн Булгамаа эгч аргадан буй янзтай.
- Хайртай гэхдээ чамайг дагаж явахгүй.
- Цагаан улаан бурхан, ханиад томуу юм бүгд давхцаад сумаараа хавтгайрсан юмыг ганц чи яах вэ дээ. Чадах ядахаараа оролдсоныг чинь хүн бүхэн мэднэ. Чи санаатай хүн алаагүй биз дээ.
- Арай ч дээ, Булгамаа. Би хүн бүү хэл огтоно алах зүрх дутдаг хүн шүү.
Тэнгэр бараг битүү бүрхэж, хааяа үүлэн чанадын цахилгаан агшин зуур түнэр харанхуйг сүлээд арилахад салхи дэгдэж, бороо шороо хоёр зэрэг ханхална. Алс уулын оройгоор тэнгэр битүүхэн дуурьссаар чимээ намдахад Булгамаа эгч, Цэвгээ ах хоёрын яриа тодорно.
- Чи нөгөө шар Давагийн самганыг санаж байна уу?
- Тэр яасан юм?
- Сумын төвөөр нэг орь дуу тавьж чарлаад л...Арай ч дээ. Би тэгэхэд яаж байлаа даа... Нээрэн тийм, тэр самганыг би ч бас санаж байв. Зээ нь эндчихлээ гэнэ гэж дуулахтай чацуу эмгэн хашгирч бархирах нь сонсогдож билээ. Гарч харвал нүүрээ улаан нэлий болтол самардчихсан, үс нь сэгсийж, нөмгөн дээл нь сэлбэгнэсэн эмгэн өгөр хожуул шиг хоёр хар гараараа тэнгэр самардан унан тусан гүйж Цэвгээ эмчийн ханхай гэрийн гадаа ирээд шороо самардан цацаж хий нулиман
- Яасан улаан хормойтой эмч гээч вэ? Миний зээгийн толгойг залгихын оронд өөрөө тонилох нь яагаа вэ? Гэж чарлан байсансан. Ээж биднийг зандран гэрт хөөж оруулаад
- Зовсон зүдэрсэн амьтнаар элэг доог хийх гээ юу. Барагтайхан байгаарай гэж загнасан тул цаашид юу болсныг мэдээгүй билээ. Харин орж гарсан улс тэр эмгэнийг лав галзуурсан байх гэлцэж байв.
- Эмч ерөөсөө муу ёрын ажил. Дандаа муу юм үзнэ.
- Эмч шиг эмч бол л доо.
- Yгүй би тэгсэн ч чадахгүй. Эндээс энэ ажлаас зайлъя. Чи надтай явах уу үгүй юу? Эсвэл надад хайргүй юм уу?
- Хайртай, гэхдээ чамайг дагаж явахгүй.
- Тэгвэл хайргүй л юм байна даа.
- Хөгшин эх эцэг, олон дүү нарыг надаас өөр хэн тэжээх вэ дээ. Чи мэдэж байгаа.
- Тэр ч тийм л дээ.
- Чамаас өөр хүнд үнсүүлээгүй би өдий хүрсэн шүү. Цэвгээ минь. Чам шиг өрөвч зөөлөн явах нь эмч хүний зан. Чулуун дотортой, сэтгэл чангатай байх нь эр хүний зан биз. Чи эр ч хүн, эмч ч хүн юм байгаа биз дээ? Би чамаасаа гуйж байна шүү дээ, хайрт минь. Аль юмнаас шантарч явах юм бэ, чи. Ингээд байвал чамд хийж чадах ажил. нөхөрлөх нөхөр олдохгүй шүү. Би чамдаа ээжийг чинь, эгчийг чинь орлоё. Тэгэх үү, хайрт минь? Тэгээд хоёулаа энд сайхан амьдаръя. Тэгэх үү? Тайвширч үз дээ. би чамд дэндүү сайн шүү дээ. Чамгүй бол...
Тэдний дуу улам бүдгэрсээр хөнжилд нуугдав.
Тэр шөнөөс хойш би дахин зурвас зөөгөөгүй билээ. Булгамаа эгч, Цэвгээ ах хоёр хүмүүсээс нуугдахаа больж, оровч гаравч хөтлөлцөн явдаг болов. Булгамаа эгчийн хэлснээр болж дээ гэж би баярлаж явлаа.
Гэтэл хагас сарын дараа Цэвгээ ах аймаг орно гэж сумын шууданд сууж яваад эргэж ирээгүй билээ.
Одоо санахад Булгамаа эгч мөн ч их нулимс. унагасан байх даа.
Шинэ эмч ирснийг сонсоод Булгамаа эгч чимээгүйхэн уйлаад
- Ядаж ганц захиа ч бичсэнгүй шүү. Зүрхгүй хүн юм даа гэж байсансан. Хаашаа ч явахгүй гэж байсан Булгамаа багш бас л удалгүй алга болсныг бодоход Цэвгээгээ санаад тэвчиж чадаагүй нь тэр биз ээ.
Гэвч Цэвгээ ахын дүр төрх, гуниг мөрөөдел, хайр уярал нэвтэрсэн ая дуу, зуны тэр шөнийн шивнээ яриа, Булгамаа багшийн оч гэрэлтсэн ухаалаг харц сэтгэлд минь хуучин дуу шиг хоногшин үлджээ. Өдгөө миний уярах хайрлах, дурсан санагалзах, хүсэн ээнэгшихийн эх тэндээс ажгуу.
Одоо би Цэвгээ ахдаа очиж явна. Тэр цагаас хойш сар жилийн салхи хоринтоо эргэсэн ч би мартсангүй явсаар саяхан санамсаргүй тааралдав. Цэвгээ ахын залуугийн сүр сүлд гундах тийшээ хандаж үүдэн шүд нь цаг бусаар унасан ч гэсэн өндөр тахтай хром жийж, бужгар үсээ баахан тавьсхийсэн нь зохисон хийгээд уйтгарт харц арилж онигордуу хар нүд нь гялбалзаад хийморьтой ч мэт болжээ. Аргагүй ажил амьдралын дарамтаас гарч сэтгэл гийсэн хүний өнгө зүстэй, бас ч үг олонтой алиа сэргэлэн байх шиг Тэр нь чухам юуных байв мэдсэнгүй.
Намайг нэр усаа хэлж урьдын явдлыг дурьдвал царай нь төв болж сүрхий харснаа
- Аа тийм билүү. Нээрэн...Би чамтай зоонд тааралдсан юм болов уу гэж бодоод гээд тачигнатал инээв. Чингээд цааш эргэн холгүй хүлээж байсан харчуулд намайг заан
- Та нар хараач хөөе. Миний холбоочин. Иймхэн нусан жур байхад захиагий минь зөөж байсан юм. Одоо тэгтэл.. догь байгаа биз гээд мөрийг минь дайвтал алгадан ганхуулснаа
- За холбоочин ахтайгаа явах уу? Бид нар жаахан хэмээгээд гүдгэр төвөнхөө подхийтэл нясалж нүд ирмээд авав. Би завгүй учраа гаргах гэтэл
- Тийм үү. Тэгвэл ах нь явлаа. Нөхөд хүлээгээд байна гээд явахаар завдав. Би түр саатуулж хаяг, утасны дугаар сэлтээ бичиж өгөх зуур хаана ажиллаж буйг нь асуувал
- Хотын хаяанд. Их сонин мал маллаж байгаа даа. Над дээр очвол ашигтай л байх. 3а би явлаа хэмээгээд нөхдийнхөө хойноос хол хол алхлан одов.
Гэгээн дурдатгалаа сэргээн тавтай хэдэн үг сольж чадаагүй, ядаж
Булгамаа эгчийн тухай асууж, мэнд хүргүүлж амжаагүй дээ би их л гонсойж билээ. Хорин жил сэтгэлдээ хамт амьдарч, хувь заяагий нь үе үе шүүрс алдан бодолхийлж, таамаглаж ядан явсан нь буруу биш ээ. Гагцхүү тухтай уулзаж чадсангүйд л гомдоно. Басхүү Цэвгээ ах намайг төдий л тоомсорлосонгүй магадгүй сэтгэлд нь миний тухай дурдатгал бараг үлдээгүй мэт санагдсанаас тийнхүү гонсгор үлдсэн байж болох юм.
Сайхан монгол бүсгүй Булгамаа эгч минь ямаршуухан яваа бол? Хайртай хүнээ дагаад жаргаа , болов уу, яагаа бол? Цэвгээ ахын тэр л дуу одоо сэтгэлд эгшиглэсээр байна.
Тэднийхээ тухай дахин сонсохгүй юм болов уу гэж сэтгэл гундасхийн явтал саяхан гэнэт Цэвгээ ах утасдах нь тэр. Намайг мартаагүй байж.
- Борхүү ээ, хүрээд ир. Чамайг... сэтгүүлч зохиолч болсон гэж ах хүү нь сая л мэдлээ. Манай энд ирж үз. Их сонин шүү. Бас ярих хөөрөх юм ч бий. Ах дээрээ ир. Уулзая л даа. Чамд ч бас унацтай гээд надтай өдөр, тэр бүү хэл цаг товлон болзсон билээ.
Тэр өдөр нь өнөөдөр. Хоног хугацаа сунган болзсон тэр өдөр нь заавал цас ордог байна шүү. Би замын унаанд дайгдан аж ахуйнханы сууринд буугаад алхаж яваа нь энэ. Мөнөөхөн үслэг ан гэдгээ үржүүлдэг газар нь тэртээ дээр уулын сугад юм. Цэвгээ ах намайг тэнд хүлээж байгаа. Арван хоёр цаг хашааны үүдэнд, манаачийн дэргэд уулзахаар тохирсон юм.
Цэвгээ ах миний гарыг өвдтөл атгаад духан дээр үнссэнээ
- Даарч ирэв үү? Ядаж, энэ нэг муу царцуу тэнгэр цасаар тургиад, цагаа мөн олов оо гээд хи хи хи инээх нь хүүхэн хүн шиг санагдав.
- За ийшээ. Бригадын дарга чамайг...чамайг гэх юм уу, таныг гэх нь зөв юм уу, хүлээж байгаа гээд албаны бололтой цагаан байшинд урив. Бригадын даргатай нилээд ярилцаж суугаад "мал харыг" нь үзэхээр гарлаа. Булга гэдэг шөвөгдөх мэт ширтсэн оч шиг хар нүдтэй: үсчиж дүүлсэн хөөрхөн амьтан юм. Бяцхан торон хайрцганд хавар төрөөд, намар хайрт эзнийхээ гараар төрөл арилжиж зах малгай болон мөр толгой дээр залрах заяатай энэ амьтан хоол горьдсон уу, амь горилсон уу бүлтийтэл ширтэн бараа тасартал харах юм. Нэг саравчинд хэдэн зуугаараа ч байдаг юм бэ дээ. Тэндээс үндсэн сүргээ нөхөх заяатай цөөн хэд нь л амьд үлдэж, дөрвөн цагтай хорвоогийн нар сарыг хэдэнтээ элээдэг бололтой. Хар үнэг ч ялгаа алга. Тийнхүү даргын яриаг сонсон нүд тайлж явтал,
- Булгамаа хө сайн уу? Миний гарт үхэх үйлээ олоод хүрээд ирэв үү? Одоохон одоохон гэх нэн баясгалантай дууч зэргэлдээх саравчин дороос цуурайтлаа. Таньдаг дуу мөөн.
Би тийшээ дөхөж очлоо. Эгнээ хайрцгуудын дундуур гарсан урт хонгилын нэг үзүүрт хэдэн хүн бөөгнөрчээ. Бахиалын түрийг дотогш нугалж, хөвөнтэй бор хүрэм дээр суран бүс бүсэлсэн дохигор эрийг би Цэвгээ ах гэж танилаа. Тэр, нэг гартаа амь тавин сарвалзаж нүд нь бүлтрэм болсон тас хар булганы сүүлнээс дээр өргөн
- За болов уу. Булгамаа. Зугаалж ханаад нөгөө ертөнцөд очих чинь энэ дээ гэж чанга хэлснээ шидэв. Чингээд дэргэдээ буй айсан эвгүйрхсэндээ царай цонхийж нүд нь гялалзсан махлаг бор охиныг зандран
- Түргэлээч чи. юугаа гөлрөөв. Дараагийнхаа аваад ир. Ах нь хядаад өгье гэж байв.
Надаас зовж, яарсхийсэн даргын тохойноос би татаж бяцхан саатуулаад
- Аажуухан явъя гэж шивэгнэв. Дарга миний царай өөд гайхангуй харснаа алхаагаа саав.
Бид хоёр ард нь очоод зогслоо. Том бээлийтэй бор охин нэгэн булгыг хайрцгаас авч элгэндээ тэврэн ирээд вандан дээр хөлөөр нь буулгатал Цэвгээ ах шилнээс нь шүүрэн авч сэгсрэн хажуугаар нь унагаад
- Юундаа чичрээд байгаа юм, булга алж хоолоо олж идэх гэж л ирснээс хойш сурна шүү хө гээд охин өөд харж ичээснээ
- За миний хөөрхөн Булгамаа, ахынхаа гарт үхэх болж дээ. Би чамд хайртай шүү гэж үглэх зуур том тариур авч зүүг доош харуулан атгаад бяцхан далайснаа "хөв ба" хэмээн дуугараад булганы цээж рүү шааж орхив. Хор шахахад булганы зурвас цагаан эрүүтэй бяцхан ам нь ангасхийж, нүд нь томорч зовхи нь тэлэгдээд явчихлаа. Тэгснээ таталдаж эхлэв.
Цзвгээ тариураа авч тавин булгыг дахин өргөж нүдний нь буланд нулимс цайвалзсан охинд харуулаад
- Миний дүү зүсэлж ав. Цагаан эрүүтэй байна шүү. Yүгээр өөртөө малгай хийлгэж өмсөөрэй за юу? ха ха ха гээд шидлээ. Охин тэвчсэнгүй нүдээ даран цааш харав.
- Өө муу лүд. Бас их маяглах нь. Тэгвэл ах нь өөрөө ... Сүүлд нь авч үлдэх ёстойгий нь алчихаж гэж гонгинов оо гэсээр амандаа дуу аялан нэгэн хайрцаг руу шуурхайлав. Буганы нуруун дээрээс базан гаргаж ирээд эргэхдээ сая биднийг харж
- Өө хө, манай хоёр. Хараач хө булгыг чинь ингэж намнадаг юм шүү дээ гэж над руу зангаад
- Май! Барьж бай! Би алаад орхие хэмээн охиныг гуд татан эргүүлэв. Дарга ямар нэг юм хэлэх гэсэн боловч би саатуулан "явъя" хэмээн дохив. Дарга эргэн эргэн харж, ямар нэг юм бодон дуугаа хураажээ.
- Булгамаа би чамд хайртай шүү. Чи ч надад хайртай. Чамайг алахаас би хулчийх юм уу. Хядаад байна даа. Би эмч хүн шүү Май, ингээд үх гэх баясгаант дуун араас дагасаар байлаа.
- Энэ хүн эхнэртэй юу? гэж би даргаас асуулаа.
- Эхнэр хүүхэдтэй. Саяхан авчирсан юм гэнэ билээ. Урьд нь бас нэг хүүхэнтэй байснаа хардаж сэрдэж зодсоор байгаад дүйнгэ өвчтэй болгочихсон юм гэсэн.Тэр нь хэдэн хүүхэдтэйгээ хотод бий байх. Нас барсан ч юм уу, хэн мэдэхэв. Түүнийхээ төлөө ч шоронд суусан байх гэж сэтгэл зэхий хэллээ.
- Тэр эхнэрийг нь хэн гэдэг юм бол?
- Мэдэхгүй шүү гээд дарга намайг харна.
- Булгамаа гэж байна уу? Даргын нүд их болов. Гэвч толгой сэгсрэв. Ерөөс мэдэхгүй бололтой.
Бригадын дарга намайг унаатай газар дөхүүлж өгөхөөр цуг алхлаа.
Танил хэрээ маань чамайг үдэж цас унаган нисэн буун намайг бод гэж гуаглан шаардсаар явна.
Цас улам их орж байна Цэвгээ ах надад өдөр цаг товлон өгсөн нь үүнийг үзүүлэх гэж бодсон юмсанж. Тэднийхэн сүргээ нядалж байлаа.
1990


ДАЛХААГИЙН НОРОВ

Д.Норов 1951 онд Говь - Алтай аймгийн Бугат суманд төржээ. 1961 онд бага сургууль төгсөөд хонь хариулж уурын зуухны галч хийж явсаар 1967 оноос АУДуС - д суралцан дүүргээд Шарга, Тонхил сумдад ажиллаж, мөн АУДуС-даа багшилж байсан, 1983 онд МУИС-ийг төгсөж, зургаан жил тус сургуулийн уран зохиолын танхимд багшилсан. 1990 оноос МЗЭ-д ажиллаж байгаад 1995 оноос МYТВ-д редактор болжээ .
Уран бүтээлийн ажлыг 1975 оноос эхэлж анхны өгүүллэгүүдээ хэвлүүснээс хойш Д.Норов МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн шагнал хүртжээ Тэр "Өнийн цэнхэр уулс" 1983, "Уулсынхны туужис" 1985, "Цэцгийн гурван сар" 1987, "Хөх сайрын чулуу" 1989, "Алтан богдын шил" роман, I дэвтэр 1990, "Уулын хөх сүүдэр" роман 1990, 'Yхлийн тухай өгүүллэгүүд" 1995, "Хөх туужис" 2001, "Yхэл хүлээх газар" 1999 "Хүйтэн цуст" 2000. "Зүрхэнд шивнэсэн үг" кино 2001онд бүтээжээ. Мөн "Эцсийн тушаал" тележүжиг 1991,"Өгөө аваа" / 1991/, "Их хатан'" /2000/, "Yнэ цэнэ" драмын жүжиг /1992/ бичжээ.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 4/1 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 106 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
Жагсаад
Хэмжээс: 600x450 120k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2780

Должин : Зам зуур
zam-049.JPG
Хэмжээс: 600x450 131k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2886

Хавар 2007
IMG_1103.jpg
Хэмжээс: 600x800 202k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3553


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn