Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Ж.Сарантуяа : Эрийн тэнгэр
Оруулсан admin on 2014-02-18 00:07:13 (7827 уншсан)


Ээж будаатай цайнд үйсэн хэдэн хавиргаа аавын өмнө тавингаа:
- Жанжаагийн авгай ирж. Энэ хэдэн үнээний дэлэнг хэд хоног шувтраад өгвөл болж дээ гэхэд аав хамар дотроо “хн" гэж цаанаа л нэг ёозгүй дуугараад цайгаа оочиллоо.
Миний мэдэхийн л манайтай айл саахалт явж ирсэн Жанжаагийнх саалийн хэдэн үнээтэй хонь ямаа нийлсэн 20 - иод богтой морь таньдаг байтугай таньдаггүй хүн амаа ангайж хармаар хэдэн сайхан адуутай айл. Гэртээ илүү ч юмгүй дутуу ч юмгүй цомхон тавилгатай харин идэж уух нь нэг их харагдахгүй хааяа ороход цэвэр цэмцгэр хэдий ч яагаад ч юм тэднийхээс хурдан гармаар санагддагсан.

Тийм хэрнээ Жанжааг манайд ороод ирэхэд аав ороод ирсний дайтай гэр дүүрээд удаахан суугаасай гэж бодогдохыг яана.
Би ууж байсан цайгаа орхиж Жанжаагийнд орохоор ухасхийлээ Тэдний рүү бууцны тоос манарган гуйх зуураа хацар хамар дээрээ наалдсан будааг гарынхаа араар шудран арчиж бас ч гэж айлд орох гэж яваа хун гэсэндээ дээлийнхээ хормой хотыг янзлан бүсээ засаж явлаа. Намайг онгорхой хаалгаар зүрх муутайхан шагайхад Жанжаа зуухныхаа өмнө сөхрөөд суучихсан зэрвэс харсан хүнд халамцуухан байна уу даа гэж бодогдохоор мэнчийж улайсан амьтан хоол цай зэрэгцүүлж суулаа.
Намайг хараад:
- Өө чи юу за суу Ах нь бүр гэснээ эхнэр рүүгээ инээвхийлэн хараад
- Манай Очир зөндөө том болсон байгаа биз? хэмээв. Авгай нь хоймрынхоо орон дээр сая төрсөн хүн шиг дээл хөнжлөөр тумлайдан суучихсан тагш дүүрэн хоолны шөлийг шожигинотол сорж хамар дээрээ бурзайсан хөлсийг арчих ч сөхөөгүй харагдана. Тэрээр намайг нүд сүүмийлгэн харснаа.
- За манай Очир. Яасан том болоов гээд хоолоо тавьж авдар дээрх ууттай чихэрнээс атгаж өгөнгөө:
- Том эр болжээ. Удахгүй авгай дагуулаад ирэх нь дээ гэлээ. Би ичихдээ атгаж өгсөн чихрийг нь хам хум өвөртөө чихээд эргэж гарахдаа босгонд нь бүдрээдхэв. Жанжаа араас:
- Хөөе чи эргэж ороод энэ аргалаас галд хийгээдэх гэсээр хоцорлоо. Жанжаагийн эхнэр энэ эгч яагаад гэртээ байдаггүй, нэг ирэхээрээ баахан идэж ууж унтаж хэвтэж байгаад хаашаа ч юм яваад өгдөг, ирэх тоолонд нь Жанжаа хөл нь газар хүрэхгүй болж хүүхэд шиг асарч бөөцийлдөг нь ямар учиртайг бүү мэд. Оройн саамны дараа Жанжаа бид хоёр ус авахаар гол руу явлаа. Жанжаа:
- Эр хүн хувинтай ус бариад явж байх нэг л донж харагддаг юм. Би чамд тэрэг хийж өгнө гэснээр мөрөн дээрээ тавиад түрдэг тэрэг урлаж хоёр хадаас махийлган хувинтай ус өлгөөд
- За ингээд намбатай явахгүй бол цалгиж дуусна шуу гэж билээ. Харин өөрөө болохоор дөчийн бетон бүсээр оосорлож үүрнэ. Бид хоёр том улс шиг элдвийг ярьж дүнгэр дангар хийсэн шиг аргал усанд хамтдаа явдаг байлаа. Жанжаа харин энэ удаад жигтэй хөнгөн шингэн болчихсон дэп дап хийж,
- За хоёул нэг их холдоод яахав. Энүүхнээс гэсээр үүрч явсан бидоноо буулган хормойгоо шуув. Урьдынх шигээ ширгэн дээр завилж гаанс тамхи гарган намайг "За хө чи хэд үсэргээдэх" хэмээн усан дээр чулуу үсэргэхийг маань харж гурав, дөрөв, тав хэмээн тоолж тухалсан ч үгүй. Бидоноороо пал пул хийтэл хутган дээрээс нь шанагаар нэмж яах ийхийн зуургүй дүүргэж орхив. Би баахан лазагнаж
- Жанжаа гуай хоёулаа жаахан сууя л даа. Сайхан байна шүү дээ гэхэд
- Оройн хар чийгэнд дэмий гээд юу юугүй бидоноо оосорлов. Би дотроо “авгай руугаа яарч байна даа" гэж бодсон боловч юм хэлсэнгүй. Тэрээр усаа сэвхийтэл өргөж үүрээд миний аяыг дагаагүйдээ гэмшсэн мэт:
- За хөө! Замдаа хэд амраад орчихов гэж зөвшлөө. Бид хоёр хэсэг дуугүй явлаа. Гэтэл Жанжаа ам нээж
- Нурмаа эгч чинь одоо бүр ирсэн байхаа Дахиж явахгүй байх гэлээ.
- Нурмаа ажаа хаашаа яваад байдаг юм бэ гэвэл жаал дуугүй явснаа
- Хаашаа ч хамаагүй явчихна даа гээд энэ үгнээсээ айсан мэт одоо ч явахгүй л дээ гэж нэмэв. Бид хоёр газрын дунд хэрд амрав. Манайхны зүгээс зэлэн дээр унгасгасан аргалын утаа үнэртэж үхэр тугал мөөрөх сонсогдоно. Жанжаа гуай гэрийнхээ барааг хараад санаа нь амрав уу гэлтэй мод толгойгоо гарган бидоноо сандайлж над руу хараад
- Би чамаас юм асуух уу? гэлээ. Би "Тэгээч дээ юу юм бэ?” гэж шавдуулахад гаансаа пүд пүд хийлгэн хэд үлээснээ "За болъё болъё" гэдэг байгаа
- Өө таныг юм аа асуухгүй бол би явахгүй гэж хошуу унжуулав.
- Чи тэгвэл ингэж асуулаа гэж хэнд ч битгий хэлээрэй гэж ам өчиг аваад хэлэх үү байх уу гэсэн янзтай хэсэг харснаа
- Я юу, Y юу гэлээ. Би гайхан
- Юу гэнээ гэхэд
- Я юу, Y юу гэж байна аа. "Аль нэгийг нь хурдан хэлчих. Аль нэг үсгийг нь" гэж намайг шавдуулав. Би амандаа орсноор нь "Я" гэчихэв Гэтэл Жанжаагийн царай нэг л таагүй болж гаанс тамхиа түрийлэнгээ ухасхийн босч -За явъя гэх нь тэр. Би түүний алхааг гүйцэж ядан, муу тэргээ энхэл донхол дундуур туучуулан түрсээр бараадав.
- Жанжаа! Я юу, Y юу гэж байгаа юм бэ гэж шалгаахад
- Дараа хэлнээ. Харин чи ээж ааваасаа битгий ингэж асуугаарай.
Тэд мэдэх ч үгүй мэдэв үү, нойтон хамуу минь гэж гүвтнэв.
Өглөө нойрон дунд аав ээж хоёрын ярих нь бүдэг бадаг сонсогдоно.
Ээж цайгаа самрангаа,
- Яагаав өчигдөр эднийд адууны эрлээр буусан хүн, Эхнэр тогтоодоггүй юм гэж Цээлийн голоор л нэг ярьдаг байсан даа. Чи үзвэл танина гэв.
- Яахав дээ. Нурмаа нэг явна гэхээрээ ямар дийлдэх биш. Морийг нь эмээллээд л зогсож харагдсан. Би ухасхийн бослоо. Хувцасаа хам хум өмсөж аваад гүйн гарвал өглөөн наран сөрөг хоёр морьтон аажуухан алхуулсаар холдож Жанжаа маань гэрийнхээ үүдэнд сүүний дээж өргөн зогсож байлаа.
"Нэрэндээ таарсан нурмайсан муу хүүхэн, явбал явж л байг. Том болоод би авгай авахгүй юм шүү. Сайхан хүүхэн байсан ч суухгүй харж л байгаарай" Толгой хүндэрч хамрын самсаа шархиран өөрийн эрхгүй нүдийг минь нулимс бүрхэв. Нулимсанд дунд Жанжаа жаахан гэртэйгээ дайвалзан "Я гэдэг чинь явна гэсэн үг. Харин Y гэдэг нь үлдэнэ гэсэн үг. Тэгээд л чамаар таалгасан юм. Чи Я гэж таасан байхаа. Ер нь энэ мэрэг таавар чинь худлаа л байдаг золиг байна. Эгч нь ер явах шинжгүй шүү хэмээн том цагаан шүдээ ил гарган инээж байсан нь бодогдов. Би "Y" гэж хэлчихсэн бол явахгүй ч байсан юм бил үү. Ямар юмаа бодож "Я" гэсэн юм болоо...? Хэдэн хоногийн дараа Нурмаа хүүхэн мориндоо чиргүүлдэж үрэгдэж гэнэ гэсэн сураг дуулдаж билээ.
Жанжаа гуай жаал жуул юм хийсэн богцоо ганзагалан мордохдоо "Хөөрхий минь ийм тавилантай байж дээ. Ах нь Нурмаа эгч рүү нь очоод ирье дээ" гээд амьд сэрүүн хүнтэй уулзах гэж байгаа юм шиг яриад мордон одож билээ...

ЖИГМЭДДОРЖИЙН САРАНТУЯА

Ж.Сарантуяа Завхан аймгийн Алдархаан суманд төржээ. 1977 онд Хуулийн дунд сургуулийн захиргааны ангийг төгсч Төв аймагт АДХ-ын гүйцэтгэх Захиргаанд, 1978 онд Найрамдлын районы эвлэлийн хороонд ажиллаж улмаар М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг 1986 онд төгсжээ. Сарантуяа "Учраагүй яваа ханьдаа" яруу найргийн ном, "Хүний хүн" өгүүллэгийн ном, "Хошин хөрөг" элэглэлийн ном хэвлүүлжээ.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 67 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
Замдаа гарнаа
Хэмжээс: 600x450 90k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2885

Хүрэлтогоот
khureltogoot-10.jpg
Хэмжээс: 600x450 117k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2617


khuv5-031.JPG
Хэмжээс: 600x450 70k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2344


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn