Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Тавкейн Султаан : Алтан ээмэг
Оруулсан admin on 2006-12-18 23:44:10 (4351 уншсан)

Айкүмис хамаг тэнхээгээ шавхан өндийлөө. Хэв маягаа аль хэдийнээ гээн, үс нь холцорсон, хурган дотортой хуучин дээлээ нөмөрч, турьхан хуруугаараа цагаан нөмрөг алчуураа засав. Хөлөө зөөж тавин ганц нэг алхсаар хойморын том толины өмнө очлоо, Гүн үрчлээсэнд дарагдсан, ядуу цонхийсон царайгаа удаан ширтэнэ. Тэрбээр, "Хуурамч хорвоо гэж!" Мөнхийн юм гэж ер юу байна вэ? Эр биеийн чадал, охин биеийн гоо үзэсгэлэн, ер нь юм бүхэн улиран өнгөрдөг хойно" хэмээн санаашрав.
Нүүрний толио нь арилан, дух, зовхи, нүдний урдуур үрчлээс суун, хөмсөг, эрүү нь унжиж, харцны гал цог нь буурчээ. Нимгэн улаан уруул нь хөхрөн эвлэхээ ч байжээ. Нарны гэрэлд будаг цайр нь муудан, өлөн тоосонд дарагдаж, энд тэндгүй зураас сууж шаргалтсан хуучин толийг харан бодол хийв." Энүүний байж байгаагий нь! Ээ, хөөрхий гэж, надтай юутай төстэй болоо вэ? Гал уснаас буцдаггүй хайран залуу насаа гэж! Жаран жилийн нүүр үзсэн амьдралынхаа тэрхүү зургаахан сар нь гал дөл мэт улалзан өнгөрч л дээ Насан туршийн дурсамж гэвэл тэр л зургаан сарыг л дурсах юм биз дээ. Ёстой л зүрх сэтгэлээрээ шатаж л явжээ. Хайран залуу нас минь!... Хөөрхий тэр минь!... Намайг чи минь орхин одсон доо. Хүн дүрстэй чононууд бид хоёрыг хагацаасан шүү дээ!...
Хоёр мөр нь чичирч өвдөг нь сульдсан Айкүмис хойморын авдрыг налж навтайсхийв. Гүн санал алдан, нулимс зурайсан үрчлээст нүүрээ хуурайшсан алгаараа шувтрав. Хээ хуар нь арилсан хуучин эргэнэгийн тагийг арай ядан сөхөж, ёроол руу нь гараа явуулахад дөч гаруй жил хадгалсан алтан ээмэг түүний гарт дайралдав. Тэрбээр толгойн нөмрөгөө хойш нь сөхөж, хос ээмгийг чихэндээ яаралгүй зүүж, толины өмнө тухлан суув. Толины нүүр тааруухан ч гэсэн өөрийнхөө царайг тодхон харлаа. Айкүмис яльгүй жуумалзахад түүний гунигтай царайнд нь баясал төрөх мэт
Хуучдаа баригдаж, сэтгэл таагүй хэдэн сар хэвтэртээ зүдэрсэн амьтанд алтан ээмэг яаж ч зохих билээ. Yл зохилдохыг мэдэх авч: насан туршдаа зүрх сэтгэлийг нь шархдуулсан алтан ээмэгийг хүсэн санасаар чихэндээ зориуд зүүсэн. Тэгээд ч түүндээ инээд алдав бололтой. “Баяр жаргал минь! Одоо ч гэсэн чи, миний сэтгэлийг дэвтээн, инээд баярыг бэлэглэх юм даа" хэмээн бодов
Тийм ээ, түүний сэтгэлийг гийгүүлэх өөр гэрэл гэгээ энэ хорвоод үгүй бөлгөө! Тэр алтан ээмэгийг чихнээсээ мултлан алчуураа зэсч, орондоо эргэж хэвтэв. Гаднаас саваа унаж тоглосон бяцхан эзэн нь сур сархийн орж ирэнгүүт, элдэв энэ тэрийг шулганан эрхлэхүй Айкүмис түүний зулай дээр нь үнэрлэн, чадал мөхөс турьхан гараараа толгойгий нь илснээ,
- Ээжийгээ дууд! гэж сулхан дугарав.
Удалгүй Айкүмисийн том охин нь сандрангуй орж ирснээ,
- Бие чинь яаж байна ээжий? хэмээн санаа зовнин асууж, түүний гар хуруугий нь барин үзлээ.
- Барагтайхан л байна. Миний дэрийг өндөрлөөд өгөөч?
Айкүмис яльгүй өндийж амьсгаа нь дарагдтал нүдээ анисхийн чимээгүй хэвтэснээ намуун дуугаар,
- Эд хуучирдаггүй юм байна. Хүн гэдэг амьтан ямар их хэврэг байдаг юм бэ? Тэрхүү эд хөрөнгийн хойноос улайран зүтгэсээр явж нэг мэдэхэд өөрөө элэгдэж эмтрэхээ сая мэдэрдэг гээч! Би ч гэсэн тэгжээ. Охин минь чи, тулга тойрсон амьдралд хууртан, эд хөрөнгөнд бүү эргэлд. Эргэж олдомгүй, нэг л заяах залуу насаа харамсалгүй өнгөрүүл. Уугиж баагиж унтралгүйгээр улалзан асч яв. Зүрх сэтгэлээрээ шатаж явсан мөч чинь жинхэнэ амьдрал байдаг бололтой. Бусад өдрүүд чинь цөм цаг нөхцөөсөн хуурамч хэмээн дахин амсхийлээ. Түүний хоолой зангирсныг охин нь ажиглав.
“ “ “

1950 оны хавар цаг. Амьдрал эрээнтэй бараантай гэдгийг Айкүмис огт сэхээрээгүй явсан үе. Ахметийг өдрийн туж, үгүйдээ бараг хичээл таран тартал ширтдэгсэн. Гайхалтай юм байх гэж. Түүнийг ширтэх тусам санаа алддаг болсоон. Хичээлдээ ч дургүй. Амьралынхаа арван найм дахь хавартаа ийнхүү сонин учрал заяатай золголоо.
Цас шиг цагаан цамц, тас хар костюм Ахметийн цэвэрхэн хас царайд гойд зохидогийг яана. Өтгөн буржгар халимагныхаа туг үс ергөн дух руу нь унжихад Ахмет савхан хуруугаараа байн байн хойшлуулж, хянгадуу хамрынхаа үзүүрт бурзайх хөлсийг цагаахан алчуураар зөөлөн шувтрана.
Ийм цэвэрхэн, царайлаг эр хүн Айкүмистэй урьд өмнө огт тааралдаж байсангүй. Yс гэзэг нь сэгсийсэн, хоёр шанаагаар нь хөлс дааварласан, энгэр зах нь хир тоос даасан албаны байртай залуусыг харахад өөрийн эрхгүй жигшинэ. Ахмет бол түүнд эрс тэс сэтгэгдэл төрүүлнэ.
Нийслэлийн багшийн сургуулийг саяхан төгссөн энэ залуу олны дунд нар сар мэт гэрэлтэнэ. Хаа нэгтээ дугуй унан хажуугаар салхи татуулан өнгөрөхдөө хар ус нь салхиар наадан, сэтгэл татна. Бямба гараг болгон сургуулийн улаан буланд болдог үдэшлэгийг түүнгүйгээр төсөөлөх аргагүй. Өөрөө зохион байгуулан, өөрөө л хошуучилж явах нь тэр. Явсан газар нь дуу хуур, инээд баяраар бялхана. Бүжиг дуунд ч гаргуун. Yдэшлэг бүрийг баян хуур хөгжмөөрөө хөгжөөн баясгадаг тул Ахмет үгүйд үдэшлэг ч болдоггүй.
Нэгэн үдэш тэр Айкүмисийг бүжгэнд урив. Дөнгөж нахиалж яваа залуу нас хаврын гэгээн нарны илчийг ийнхүү угтлаа. Тэгээд ч нахиалж яваа цэцэг дэлбээлэх нь тэрээ! Бүсгүй Ахметийн халуун энгэрийг түшин баясахын дээдээр баясав. Заримдаа хаврын наран зөвхөн өөрийнхөө дээрээс л гийгүүлж байгаа мэт бусдад гайхуулах сэтгэл ч төрснийг яах вэ? Хаврын турш хөгжин баясч, бүжиглэн дуулав. Баяр жаргалыг нь хэмжихийн аргагүй, шатаж явсан зүрх, гал дөл мэт сэтгэлийг нь юутай ч үл зүйрлэм билээ. Ахмет үдэшлэг бүр дээр домбор, баян хуур хоёрыг ээлжлэн тоглож, хайрын зөөлөн айзамыг уянгалуулахад уяхан сэтгэл хөвөлзөн өөрийн эрхгүй уяран хайлна. Домборын утсан дээр түүний савхан хуруу бөмбөрөн, баруун хурууны өндгөөр хос чавхдасыг хөндөхөд хөндий мод амилах мэт болно. Тэрхэн мөчид далавчаа хумин биеэ цэгцэлсэн бүргэд мэт байн байн мөрөө хавчисхийн, хоолойгоо зассан Ахмет улаа бутарсан царайгаа төв болгон, гал цогтой харцаар алсыг ширтэн дуулж гарна. Тогтуун аястай эхэлсэн дуу өндөр авсаар, нэг хэсэгтээ нэгэн өнгөн дээр тогтоно. Удаан үргэлжилсэн түрлэг “тасрах нь уу" гэмээр болсноо дахин хүч нэмэн хөвөлзөж, намилзан, уянгалсаар төгсөнө. Ийм тэнгэрлэг авьяас. гоолиг царай, сайхан сэтгэл энэ хорвоод үгүй мэт санагдана. Санагдаад зогсохгүй хайр дурлалдаа мансууран, зүрх сэтгэлээрээ шатна...
...Гал дөл шиг шатаж явсан тэртээ, хайрын өдрүүд минь. Нэгэн бодлын надад харамсах юм алга. Амьдралын турш ганц ч удаа болов гялсхийн асалгүй, уугиж баагиж өнгөрсөн бол яах ч байсан юм. Хайр дурлал гээч хамгаас хүчтэй, нандин зүйлийг мэдрэхгүй өнгөрсөн бол яана? Жинхэнэ аймшигтай харамсал тэр биз ээ! Тэгвэл насан туршдаа ийнхүү хайрлан, хүсэн мөрөөдсөөр ч өнгөрөхгүй байсан байх л даа. Тэнгэр минь! Хайрлан дурлахгүй өнгөрснөөс хан хорвоод мэндлэхгүй байсан нь дээр биз. Энэхүү хувь тавиландаа гонсойж явдаг муу боолоо өршөөн соёрхогтун, аллах минь?
“Харван өнгөрөх од мэт заяа тавилан хайрласан хорвоо чамд түмэнтээ талархаж, мянгантаа мэхийн мөргөюү!
... Айкүмис бодлоосоо түр ангижран, хэсэг амсхийснээ дахиад өнгөрснөө санагалзав.
... Тиймээ, тийм л өдрүүд тийм л үдэш охин бие, онгон сэтгэлийг хөндсөн анхны хайрыг авч ирсэн. Ахметээс ондоо хүсэл бодолгүй турьхан бие нь улам эцэж, томилолт авсан дээд сургуулиа ч орхилоо. Түүндээ харамссан ч үгүй. Нэг л өдөр дэр холбон айлын бэр болов. Yүнийгээ хамгийн зөв, шударга шийдвэр хэмээн бодлоо. Эл алтан ээмэгийг тэгэхэд Ахмет бэлэглэж билээ...
Харамсалтай нь хувь тавилан Айкүмисийг хууран мэхлэжээ Харалсан бүтэлгүй толгойг даанч өрөвдсөнгүй ээ! Ахметтэй хөтлөлцөж явсны маргааш нь гучин шүдний завсраар гарсан уг гучин омог улсад тархан, хуурай өвсөнд тавьсан гал мэт дүрс хийх нь тэр ээ. Айкүмисийн хойт эцэг тэргүүтэй хүмүүс: "Ахметыг сургуулийн сурагч оргуулан хууль цааз зөрчлөө" гэхчилэн зэмлэв. Төрснөөс өөрцгүй хойт эцэг гэж байдагсан. Энэ удаа Айкүмисийн хувьд хүн дүрстэй амьтадтай учрав. Ардын засгийн ар хударгаар нууцхан худ ураг бололцон, агт морьд атан тэмээ сүй бэлэгт авч завшсан хойт эцэг нь байж суух газраа олж ядан, уур хилэн нь буцалж. Омог бардам адайр зан нь гаарав. Түүгээр ч сэтгэл амарсангүй элдэв жорын хэрэг явдал зохиож, шүүхэд гомдол мэдүүлж амжлаа. Эцэс сүүлдээ Айкүмсийн "ахан дүүс", ардын шүүхтэй хүч хамсан, мөр мөшгиж эхлэв.
Хайр дурлал холбосон сэтгэлийн эмзэг утас тасалдах нь холгүй залуус сандралдан, салхи шуурганы дараах тэнгэр мэт үймлээ. Нутаг усандаа хоргодвол нэг мэдэхэд шүүхийн босгоор алхаж, нэгмөсөн сүйрэхээ сэтгэл зүрхээрээ мэдэрч байлаа. Ийнхүү цочиж тэвдсэн залуус Ахметийн ах дүүсийн хоёр тэмээг унаж ганц шөнө газрын хаа холд арилан одов. . Удсан ч үгүй, "сурагч оргуулсан”' Ахмет, "Тэмээ хулгайлсан" этгээд хэмээгдэж, хулгайчийн мөрийг мөшгөсөн эрэлчид энд тэндгүй болов.
... Нэгэн мөч ч гэсэн тэнгэрийн үүл сийрч, наран гэрлээр хорвоог гийгүүлэх мэт. Ховд хотыг зорьсон залуусын сэтгэл түр ч болов тайвширна. Тэд үнэн учраа егүүлэн байж ажилд орлоо. Хар бор ажилтай гүндүүгүй нэгэн эртэй танилцаж, төрөөгүй ч төрсөн ахан дүүс мэт дотносон тэднийд толгой хоргодов. Итгэлийн оч гялсхийж, сэтгэлийн жавар арилж, айж балмагдсан аймшигт өдрүүд мартагдаж эхлэв. Yүрийн гэгээг Ахметтэйгээ угтсан шөнийн богиныг яана! Хөтлөлцөн хамт очиж, хамт буцсан ажлын амт, анхны цалингийн үнэ цэнийг бодоход хичнээн дурсамжтай вэ? Сэвгүй сэтгэлээрээ баян тансаг байсан өдрүүдийг бодохоос хичнээн жаргалтай байваа.
Айкүмис тэр бүхнийг одоо хүртэл дурсан бодох дуртай. Өдөр бүхэн эс анзаарагдан өнгөрч, сар бүхэн санаж бодох юмгүй ард үлдэж байв. Даанч богинохон хугацаа байж л дээ. Тэгэхдээ жилтэй зүйрлэшгүй сарууд байлаа. Мартагдашгүй дурсамжтай, Айкүмисийн алтан үе билээ. Тэрбээр, анх удаа хөл хүндтэй, бие давхар болсноо хэлэхэд ухаан жолоогүй, хүүхэд шиг баярласан Ахмет түүнийг өвөр дүүрэн тэвэрснээ ягаахан хацрыг нь, хархан нүдий нь, нимгэн улаан уруулий нь ээлжлэн үнсэн таалж хоёр гарын шуун дээр тавьж өргөснөө хэдэнтээ эргүүлэн наадав. Гал шиг халуун цээж, дөл шиг бүлээн амьсгаа Айкүмисийг одоо ч гэсэн төөнөх мэт. Юутай харьшгүй их хүч, хөршгүй халуун хайр, уйдашгүй мөнхийн сэтгэл вэ? Хэмжээгүй их баяр цэнгэлийг бэлэглэсэн тэрхүү үр удмынхаа жаргалыг ч эдэлж чадсангүй ээ! Айдаа бие биедээ өштөн болсон хун гэдэг амьтан юутай жигшилтэй билээ?!
Сүүмэлзэх гэрэл бөхөж, хорвоогийн гэгээ нэг мөсөн тасарсан даа. Гэвч хүний бодлыг тасалж чадах биш. Бүүр өнөө хүртэл мартагдахгүй үргэжилсээр байх юм гээч!
“ “ “

Харсан нүд, сонссон чих буруутай биш. Ахмет Айкүмис хоёрын тухай сайхан мэдээ сонссон зарим нь дотроо баярлахад хүний мууд дуртай нэг нь хойт эцэгт нь хошуу өргөн амжив. Айкүмисийг зорин алсаас ирсэн хойт эцэг нь "Охин минь, би түмэн буруутай. Хэн хэнээ уучлан нэг дор амьдарцгаая" хэмээн унаж тусан ятгасаар хоёр хосыг аваад буцав. Гэвч түүний төрөх үхэх хоёроос бусад нь бүгд хуурамч байсан аж. Цайлган зүрх, цагаан сэтгэлээр итгэсэн залуус юм бүхнийг үнэн мөнөөр дэлгэж тавьсныг яана! Гаднаа инээж, дотроо уйлсан, нүд нь дулаан ч зүрх сэтгэл нь чулуу мэт хатуу, мөс шиг хүйтэн хүмүүс байдаг байна.
Айкүмисийн хойт эцэг Сейлхан тийм л хүн аж. "Сургуулийн дүрэм зөрчсөн", "насанд хүрээгүй хүүхэд уруу татсан", "ажил хаясан", "хулгай хийсэн", "хууль зөрчсөн" гэхчилэн элдэв долоон шалтгаанаар эцэс сүүлдээ Ахметыг шоронгийн босго алхуулав.
Өргөдөл гомдол тойм алдлаа. Түүгээр ч санаа амарсангүй хөл хүндтэй Айкүмисийг сүй бэлэг авсан худ урагт нь хүч түрэн богтлон өгч зүйл дуусгав. Өнчин өрөөсөн охины дуу хоолой хууль цааз баригчдад яахан хүрэх билээ. Хүрлээ гэхэд элдэв хамсаатан хууль цаазын “томчуулыг" сэрийтэл цатгасан Сейлхан хээв нэг, хэнэг ч үгүй шил зааж хэгжүүрхэв. Хуулийнханыг хуудуугүй үнэнч хэмээн боддог Ахмет тэднийг "шударга ариуныг тунгаана" гэж найдан, "Би ямар ч хэрэг хийгээгүй! Шударгаар шүүгээд аль" хэмээн зүтгэсэн ч түүний үгийг тоож сонсох хүч даанч байсангүй. Харин ч нүүр нүдгүй балбуулан ухаан балартаж унав.
Хожим авааль гэргий Айкүмис давхар биетэй ч бусдад богтлогдон очсоныг сонсоод биеийн шаналгаанд сэтгэлийн зовлон нэрмээс болсоор хэдхэн хоногийн дотор солиорчихлоо. Ухаан солиотой хүнийг улс хэдий болтол тэжээх билээ Түүний хоолыг бас нэгэн "хэрэгтэн" хороовол барав. Өчигдөрхөн эргэн тойрноо инээд баяр хөгжөөн цэнгэлээр жаргааж явсан Ахмет өнөөдөр элий балай амьтны тоонд орж, бүжиг наадмын оронд харанхуй гудамж сахин хоцров. Залрах газар нь шинэ гэрийн хоймор: шинэхэн амрагийн өвөр биш, садан айлын саравч, малын хашаа хороо хавь боллоо.
Ахметын суллагдсан өдөр Айкүмис зориуд эрэл болон нуугдаж очлоо. Хүч түрэн авсан нөхөршүү ухаантай юмаа орхин, бас л Ахметтэйгээ хөтлөлцөн холын хол, алсын алсад арилан одохоор сэтгэл шулуудан ирэв ээ! Гэвч Ахмет түүнийг таньсангүй. Тугалын пүнзнээс толгой цухуйн харснаа нүд нь улаанаар эргэлдэж, тас буун гэдэргээ харж унав. Уйлаан майлаан болсон Айкүмис унаж тусан, тэврэн таалж хичнээн эргэж хоргоовч Ахмет тоосонгүй, хамаг бие нь чичрэн салганаж, нүд нь бүлтэлзэн хэсэг зогссоноо муухай орилон:
- Та минь, тэр, тэрийг хараач Хүүе ээ, хүрээд ирлээ. Энэ чинь хэн бэ? Аан, тийм ээ. Yгүй, үгүй! тонилцгоо! Намайг цагдаа зодох гэж байна шүү дээ! Авраач та минь ээ! Түүнийг хараач, Шүүгч хэн, тийм ээ, хэн гуай байна шүү дээ! Yгүй гэм, үгүй тонилцгоо! Айкүмис бид хоёр явнаа! хэмээн хашгичив.
- Айкүмис чинь би байна шүү дээ Ахмет минь.
- Айкүмис гэнээ, үгүй, үгүй!
Амьдралын бүх дарамт, хүнд цохилт энэ гэлтэй. Ёстой л сэхэлтгүй ниргэсэн дээ. "Хайрт минь. Тэр минь" хэмээн зүтгэсээр ирэхэд ганц үгний солиогүй, ядахдаа намайгаа танихгүй зугатсаныг яана. Эрх танхи өссөн хайран алтан гургалдай минь ээ! Цагаан царай нь хөхөрч, нүд нь улаанаар эргэлдэнэ. Харц нь ямар хурц аймаар гээч! Нүд нь цонхийж нүүр нь сахал үсэнд баригдсан байв. Буржгар сайхан халимаг нь сэгсийж, тоос шороо, өвс шарилж болчихжээ. Айкүмис ингэж сэтгэлийн тамд унаж, зовж зүдрэхээр үхсэн нь ч дээр санагдавч Ахмет түүний зовлонг өчүүхэн ч нимгэлцэх сөхөөгүй болсон нь харамсалтай. Ахмет тос даасан хуучин навсархай алчуурт боосон нэгэн зүйлийг элгэндээ тэврэн:
- Тонилцгоо! Энд миний мөнгө бий. Та нар мөнгийг минь авчих нь! Айкүмисийг аваад явна! хэмээн элий балай чигээрээ зүтгэнэ.
- Ахмет минь, намайгаа үнэхээр таньсангүй гэж үү? Хайр минь, би Айкүмис байна! Аваад яваач дээ намайгаа? Эсвэл алаад яв, амьдаар минь тамлаад яах нь вэ? хэмээн нус нулимсандаа баригдан уйлавч Ахмет тоосонгүй. Тэрбээр тас тас хөхрөн,
- Айкүмис гэнэ! Yгүй, тонил гэм! Энэ зальхай амьтныг хараач хөөе! Намайг аваад яв гэнээ. Ха, ха, ха! хэмээн хашаа хороог цуурайттал хөхрөв.
Тэр хамаг биеэ хураан эвхэрч, давхийн цочиж, пүнзний хаалгатай зууралдах зуур элгэндээ тэвэрсэн хуучин алчуур дэлгэгдэн атга чулуу асгаран унав.
Тэнгэр минь! Элий балай амьтны мөнгө гэж тас зуурч, тэвэрсэн юм нь үрэл чулуу байжээ. Тиймээ, түүнд мөнгө байсан л юм. Шүүхийнхэн "тэмээний төлбөр", "ажил тасалсаны торгууль" энээ тэрээ хэмээн үрэн таран хийснийг Айкүмис хожим сонссон.
Ахмет газар асгарсан үрэл чулууг шороотой юутай хаман, алчууртаа боож ядан сандчиж мунгинаснаа, пүнзний хаалгыг тас хийтэл хаан, байдаг чадлаараа зууран онгойлгосонгүй. Аргаа барж, тэнхээ тасартал ядарсан Айкүмис орой болсон хойно харив. Бүсгүй амьдралын зогсоо жолоогүй балбасан хар шуурганд өртсөөр л байлаа. Айлын босгыг хоёр дахь удаагаа алхан богтлогдож очсоны дараа эсэн мэнд амаржиж, охин төрүүлэв. Анхны хайр сэтгэлийн бэлэгдэл болсон нялх үрээ тэврэн, түүгээр мөнхийн хүслээ тэтгэхсэн хэмээн бодохдоо Ахметэд үзүүлэхийн түүс боллоо. Нэгэнтээ охиноо нямбайлан өлгийдөж, бас л нуугдан Ахметэд очлоо.
Энэ удаа Айкүмис анхны хайраа өгсөн Ахметтэйгээ биш, үлгэр домогт гардаг лус савдагийн эзэнтэй ч юмуу, үгүй бол чөтгөр шулам, хэн нэгэн хүний сүнс сүлдтэй учрах мэт цочив. Гэсэн ч тэвчлээ. Бас л уйлан хайлав. Гэвч хувь тавилан Айкүмисийг хатуу цээрлүүлжээ. Гудамж даган холхиж, хуучин навтгар байшинг налан нарласан Ахмет Айкүмис рүү сарвайн зүтгэв. Гар барихын төлөө биш, царай алдан гуйлга гуйхаар зүтгэсэн аж. Yс гэзэг нь ургаж, сахал самбаандаа баригдсан Ахметийг харахдаа Айкүмис өөртөө итгэж ядан удаан ширтлээ. Гэсэн ч итгэхээс өөр яах вэ? Танингуут бас л тэврэн зүүгдэж, уйлж гарлаа. Ахметийн тоос шороонд дарагдсан нүүр ам нь хүйт оргиж, гар хуруу нь сайртсан аж.
Энэ удаа Ахмет хашгичиж орилон тав алдсангүй. Халгаж зугатсан ч үгүй. Тэртээ өдрийнх шиг хоосон инээж хөхөрсөн ч үгүй. Гал цог нь буурч ухархайн гүнд нуугдсан харцаа Айкүмис руу хандуулж, удаан ширтсэний дараа уруул ам нь татганан жуумалзахчаан болов. Инээх гэж чадсангүй бололтой. Эрүү ам нь чичирсхийн Айкүмисийг хөндийдүү тэвэрснээ өлгийтэй охины духан дээр үнсэн, нүүрэн дээр нь нүүрээ наав. Өргөс мэт сахал самбаа, хүйтэн гараас цочиж сэрсэн нялх амьтан чарлан уйлав. Өрөвдөнгүй жуумалзсан Ахмет гараараа заан "Яв, бушуухан явж үз!" гэсэн шиг дохисноо гудамж уруудан яваад өглөө.
- Ахмет? хэмээн дуудсанд Айкүмисийг ч тоосон шинж алга. Эргэж харсан ч үгүй. Хувь тавиландаа ингэтлээ гомдсон юмуу, ингэхээс өөр арга үгүй хэмээн тавилан заяагаа хүлцэн зөвшөөрсөн ч юмуу. Айкүмис шиг ариун нандин амьтныг над мэтийн элий балай этгээд зовоож яах вэ? гэсэн янзтай, эрс шийдэмгий алхалсаар далд оров. Айкүмисийн,
- Эвий хөөрхий минь! Ахмет минь. Ингээд л өнгөрөх гэж үү дээ? хэмээн уйлсан гунигт дууг ч сонссонгүй. Бас горьдлого тасраагүй залуу эх хамгийн хайртай хүнээсээ үүрд хагацан салж байгаагаа яахан мэдэх билээ. Хатуутай, зөөлөнтэй хорвоогийн хувь тавилан тэднийг үүрд хагацуулан өнчрүүлсэн нь энэ билээ.

“ “ “

Түүнээс хойш олон жил улиран одсон ч хайр сэтгэлийн гуниг зовлон Айкүмис бүсгүйг ганц хором тайван нойрсуулсангүй өдий хүрэв. Yнэн голоосоо ганц ч удаа болов инээн баяссан гэж үү? Ай даа, үгүй биз дээ! Бараг инээсэнгүй. Инээлээ гэхдээ чин сэтгэлээрээ биш, хэн нэгэн хүнийг аялдан дагаж, сэтгэлийг нь засах төдий инээсэн биз. Харин өнөөдөр тавин жил нандигнан хадгалсан алтан ээмэгийг харан үнэн голоосоо баясан, хүүхэд шиг баярлан инээв.
Тэр том охиноо тогтуун харцаар удаан ширтсэнээ,
- Мөнх хорвоо гэж байдаг ч юм уу. үгүй ч юм уу? Бүү мэд. Ямар ч гэсэн мөнх наслах нь үгүй. Энэхүү алтан ээмэгийг надтай хамт оршуулаарай охин минь. Насан туршдаа над оногдоогүй жаргал, хувь тавилангийн минь бэлэгдэл билээ. Хамт аваад явъя. Хөөрхий, чиний төрүүлсэн эцэг, миний хайрт Ахметийн дэргэд нутаглуулна биз дээ. Ядахдаа хойт хорвоод зэрэгцэн нойрсоё хэмээн захив
Ээжийнхээ толгойг түшиж суусан охины сэтгэл аягүйтэн түүний хатингар гараар дэмий оролдон, илэн таална.
Тэнхээ тамир нь барагдсан хижээл насны эмэгтэйгийн гал цог буурсан нүдэнд нь доголон нулимс мэлтэлзэнэ.

Тавкейн Султаан

1944 онд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг төржээ.
Бага, дунд сургууль, эдийн засгийн дээд сургуулийг төгсөж эдийн засгийн ухааны дэд докторын цол хамгаалсан.
Архангай аймаг Улаанбаатар хотын худалдаа бэлтгэлийн болон нийтийн хоолны газар мэргэжилтэн, дарга, Нийслэлийн намын хороонд хэлтсийн дарга, Сүхбаатар дүүргийн намын хороо, Баян-Өлгий аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, МАХН-ын удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга. УИХ-ын гишүүн байжээ.
Зохиолоо казак монгол хоёр хэл дээр бичдэг юм. Тэрээр жараад оны дунд үеэс уран бүтээлээ эхэлж "Сүмбэр уул” хоймсон роман, "Дэгдээхэй жигүүрлэх цаг", "Шархадсан уул" зэрэг тууж "Аркалык" зэрэг жүжиг бичжээ
Мөн казак монгол зохиолчдын бүтээлээс хоёр хэлнээ орчуулсан байна. Т.Султан "Алтан гадас" одон, МЗЭ-ийн шагнал хүртсэн. Одоо Монгол улсаас Унгар улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байна.


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 78 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-021.JPG
Хэмжээс: 600x450 95k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3193

Х. Ууганбаяр	80х100, зотон тос
Sound of silence
Хэмжээс: 600x761 272k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3669

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-082.JPG
Хэмжээс: 600x450 168k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2588


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn