Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Дамбын Төрбат : Зулын хорин таван
Оруулсан admin on 2006-12-18 23:15:57 (5880 уншсан)

Мөнөөхөн бужигнаж асан залуус тархан одов. Гэрийн хоймор ханхайж намрын тал шиг уй даан үлдлээ. Би өвлийн идэш төхөөрч өгсөн залуусыг далд орон ортол овоон дээрээс харж суухад цээж эзгүйрэн хоосорч, хэзээ ийм мундаг эр хүн болно доо гэх бяцхан гунигт автана. Миний ийн шүтээн болсон эрст манай хонхорынхон ам муутай байдаг юм. Доогийн дэлдэн Дэрмээн гэж шоволзсон шар залуу харахад хийморлог нэгэн мөн боловч хазаарын солиотой, эмээлийн хэнээтэй гэж шивэр авир хийнэ.

Саахалтын Бужаа чавганц хүртэл муулна. Энэ зун ганц хүү нь ганган цагаан эхнэрээ дагуулж ирэхэд шөнөжин хөзөрдөж хонож л дээ, Yүрээр мордохдоо мань эр хөзөрийг нь туучихаж. Хүү нь "Yгүй ээ, би хөзөрөө хурааж аваад л унинд хавчуулсан юм даа" гэхэд хээнцэр эхнэр нь "Миний мөр түшиж ирээд л боссоноо нээг их суниасан юм аа" хэмээвэл "За тэр, тэгэхдээ л унинаас сугалаад ханцуйлчихгүй юу" гэж Бужаа чавганц дор нь нотолжээ. Гэвч дэлдэн Дэрмээний үхрийн гэдэс шувтрах, адууны шатай чихэх сэлт бол нүд ирмэхийн зуурт бүтээх ажил. Ижий хүртэл магтсан билээ. Тэр болгон сонсоогүй магтаал үгэнд цочсон мэт мээм рүү сэрмийтэл харснаа маасайтал инээж,
- Шоронгийн хадаас болбол ч хоолтойгоо шүү гэж хэлээд ижийд ханги загнуулсан нь бий. Түүнийг дагуулж давхидаг нь Шовго Андыгаа бодвол их юм үзсэн толгой. Дугана усны ар энгэрт байх хуучин төгрөгийн хийдийн тууринаа төвлөсөн бригадын төв дээрх хэдэн шавар тагзыг зүгээр байлгадаггүй эр. "Баяцуулын байшин" хэмээн нэг нүдээр үзэхгүй агаад цоож цуургыг нь суга татаж, цонх хаалгыг нь эвдэж орон туурганы эсгий, эмээлийн мод тэсгээдэггүй юм.
Орон шоронд орсон нь ч бий. Гэвч мань эрийн үхрийн дагзан дунд алхаар нэг удаа цохиод нам унагах эрдэм бол хосгүй. Уур савсуулан өвчих, өөхний өнгө царцаагүй байхад мөчлөх сэлт бол гарт нь орчихсон ажил. Мань хоёр манай өвлийн идэш болох хар гунж, сувай хээр гүү, гурван хонийг үдийн хугаст эд бад хийж орхив. Хонь гаргахдаа намайг дуудаж,
- Хөлийг нь татаж бай... гэсэн боловч би очиж зүрхэлсэнгүй. Бүр амь нь гарсан хойно
- Өвчүү түшиж бай гэсэн ч би зүрх хүрсэнгүй билээ. Ижий,
- Миний муу дэнхэр банди зүрх муутай... зүрх муутай... хэмээн намайг өмөөрөхөд Шовго,
- Муу ч эр бол доо ... гэж хаахалзан шар халзан ирэгний өөх алагласан өвчүүг хэрхийтэл хадахад өөрийн эрхгүй нүд буруулан гэрийн араар орвол,
- Байг, сүнс нь зайлчихна ... гэж ижий аанай л намайг өмөөрөх сонсдов. Энэ шар халзан ирэг номхон нь дэндсэн мал байсан юм. Хорооны энгэрийн нургисан шар бууцан дээр би бишгүй олон удаа морь болгон унаж, бөх болгон барилдаж өссөн сөн. Ер говийн ганц гэрийн ганц хүүхэд гэдэг амьтан уйдаж гүйцдэг юм. Эл ганцаардлыг мартагнуулан наадаж тоглодог нь мөнөөхөн ирэг сэн.
Хээрийн билчээрт ч, хорооны нөмөрт ч чимээгүй хивж хэвтдэг аядуу зөөлөн амьтан сан. Ийн бодоход самсаа шархирч нүд аяндаа чийгтэн шар халзаны хэвтэж асан бууцны хормойг харав. Анхны цас хайлмагтуулан налайж асан хэвтэр нь бүлээнээрээ атал тэр одоо ахиад хэзээ ч тургихгүй, ахиад хэзээ ч майлахгүй болжээ. Түүнийг гэж сэрэлгүй хэвтэж байхад нь ижий,
- Миний хүү гүйгээрэй, шар халзанаа бариад ир... гэхэд би чавхдан очоод хүзүүдэж авсан юм. Хөөрхий минь, өнөө л сурсан зангаараа ноолж ноцолдох нь гэж бодсон бололтой чимээгүй босож дуулгавартай явсаар Шовгын чанга гарт орж билээ. Шовгын бүдүүн бахим сарвуу суга цавиных нь үсгүй арьснаас яз атган дээш нь харуулахад "энэ чинь юу болж байна аа" гэх мэт над руу харж билээ. Гэвч тэр нүд надаас үл салах аж.
- Миний хүү, гэдэс хийх түмпэн аваад ир... гэхэд гарсангүй. Ижий өөрөө орж ирэн гэдэс гарчихаад байхад чинь чи яачихав аа хэмээн уцаарлангуй хэлэхэд нь нүдгүй мээм намайг өмөөрөн,
- Нялх амьтанд улай үзүүлж яах нь вэ? гэлээ. Мээм хариу хэлсэнгүй гуулин түмпэнгээ гялалзтал арчаад сэвхийтэл гарч одов, Нүдгүй мээм хөнжил дороос буурал толгойгоо цухуйлган,
- Миний банди үзэм ид ... хэмээн модон тагштай үзэм дөхүүлэв. Энэ бол нүдгүй намайг ихэд хүндэлж буй хэрэг болой. Нас ная гарсан тэрээр намайг мэдээ ороход л нүдгүй нэгэн байсан агаад харин "ам барих ач"хэмээн намайг өхөөрдөж, надаар нүд хийж айл хунараар ордог байж билээ. Сүүлийн: хэдэн жил сүрхий дор орж хэвтэрийн хүн болжээ. Ижий өглөө сэрэхэд нь аяга үзэм хийж дэрэн доогуур нь шургуулах агаад үзэм, маани хоёроо хүлхэж өдрийг барна. Хааяа би үзэмнээс нь сэмхэн хулуух нь бий. Гэрийн зүүн орон дээр хэвтэж буй нүдгүй мээмийн хучлага дээр оройн нар тусаагүй байхад үзэм дуусвал хулгай илэрдэг билээ. Баригдлаа гээд юу гавих вэ? Ижий минь хойморын хүрэн авдар өөд мөлхөн нүдгүй мээмийн аягыг дүүргэснээ надад атгыг өгчихөөд
- Багаяад чинь хэлнэ дээ ... гэж чанга хэлдэг байв. Энэ нь намайг шийтгэснээ нүдгүй мээмэд дуулгаж буй хэрэг. Ер эл шийтгэлд буурай ч сэтгэл ханаж,
- Яахнав, хөөрхийг ... хэмээн намайг цагаатгадаг байв. Багаяа хэмээх нь миний нагац ах. Насны үүрээр хүрээ хийдэд шавилан суусан хэдий ч цаг төр үймэхэд шар шувталж, төрсөн ганц дүүгээ бараадсан нь ижий юм. Бурханаа нууж тахидаг, зулаа шөнө дунд өргөдөг цөвүүн цагт голомт сахих гал зээ болон би төржээ. Багаяа өөрөөрөө овоглож, тостой гараар баримгүй өсгөсөн нь би. Багаяад мянга муулавч намайг яах ч үгүйг би гадарлана. Их удаж л сүрхий муухай харна. Тэр нь алгадаад авснаас дор шийтгэл мэт санагдах нь бий. Муу нагац ахаа гомдоочих вий гэх айдас жаахан цээжинд минь багтаж ядан түгших билээ.
Ер дөрвөн халуун амь энэ маягаар л нэгэн ам бүл болж бор хоног, шар нарыг өнгөрөөх тул нүдгүй мээмийн үзэмээр дайлах нь даруй их хүндлэл мөнөөс мөн.
- Ид, миний хүү, ид ... Тэр улай харж яахнав.
- Би хараагүй ээ
- Болж миний хүү, битгий хараарай ид ид, үзэм ид.
- Таны үзэм дуусч байгаа шүү дээ, мээм ээ.
- Зүгээр, өнөө маргаашгүй Багаяа нь ирнэ. Мээм нь баяжаад л явчихна ... гэснээ, шүдгүй улаан буйлаа гарган хөгжилтэй инээхэд цагаа унасан хоёр нүдэнд нь баяр гялсхийхнээ гэнэт төв болж,
- Муу хүү минь яаж шүү явдаг юм бол доо... гэв.
- Улаанбаатар хотод л байгаа даа
- Тэр ч тийм байх. Өнөө авч явсан жаал зугаа юм нь борлоо л байх даа ... гээд хараа орсон мэт утаа ис дарсан тооно ширтэж санаа алдав. Багаяа минь жил жилийн хаврын хавсарганаар хэдэн тэмээний унгас, адууны хөөвөр, ямааны ноолуур сэлт шуудайлж аваад замын машинд дайгдан хот гарч өгнө. Хөөрхий минь, мөнөөхөн даржин хөрөнгөө яаж ч өнхрүүлдэг шүү ухаантай юм бэ, бүү мэд. Юутай ч бууцанд бууж, идэш төхөөрсөний жаахан хойно хотын боовтой, хоргой торготой ирэхэд нь миний нар гардаг сан.
- Багаяа ирэх дөхөж байгаа даа... гээд би цээжний гүнээс санаа алдахад нүдгүй мээм чөргөр туранхай гараар тэмтчин миний шороо үнэртсэн түнжин толгойг илснээ,
- Эр хүнгүй айл ч зутруу байдаг юм, газар. Багаяа нь мөд ирнэ... гэлээ. Багаяа ирвэл бөөн баяр. Өчүүхэн муу би байтугай, Хайрхан Төгрөг минь баярлах шиг санагдана. Энэ хир ижий гаднаас уур савссан халуун гэдэс нилхийлгэн орж ирснээ,
- Хээ, миний хүү галлачихгүй... Гэрт хүйт орчихлоо... хэмээн аргал зэрэглэхэд нүдгүй мээм,
- Байг, эр амьтаныг үнстэй хутгах чинь дутаа юу хийморьт нь муу... гэвэл мээм ов тов бууралтсан шанхаа илж чихнийхээ араар урлагтайхан хавчуулаад галаа үлээн хөгжөөв. Хөх аргалын гал хуурай харгана дамжин дүрэлзэж, манай гурван давхаргатай дөрвөн ханат дороо л халуу дүүгээд явчихлаа Нүдгүй мээм өндийн сууж,
- Хээ гал үзэх чинь яасан сайхан юм бэ? хэмээн гараа ээхэд мээм тогоо тавин тарган гэдэс үйж,
- Энэ хоёр ч гялалзуур юм аа... гэх зуур хайчаа сайтар арчиж зүсэм элэг сэмжинд ороон шарав. Нүдгүй мээм,
- Умаа хум... умаа хум... гэснээ шарсан элэгний үнэр аван,
- Миний муу хүү өглөөнөөс хойш хэл дээрээ юм тавиагүй өлсөж байгаа... гэхэд ижий,
- Гадаах хоёр ч ялгаагүй... гэсээр тос дааварласан сэмжтэй элгийг модон бавгарт хийн бид хоёрын өмнө тавив. Мээм тэмтчин авч үмхэлнэ. Мөнөөхөн миний ноолж дассан шар халзан ирэг, түүний гайхсан нуд надад харагдах шиг болоход чимээгүй гарлаа. Гадаа сэрүү татан сүүмийж, өвлийн эхэн сарын илч муутай цагаан наран бүүдгэр саарал тэнгэрийн хээлд хунгар туулж яваа шар тэрлэгтэй ганц чавганц шиг зүдэн зүтгэн ажээ. Энэ бүгдийг би харан байхад бас миний дэргэдэх өчнөөн олон нүд ширтэн байх нь улаан шүдлэн үхрийн тэс хөлдсөн нүд: сувай хээр гүүний айсан нүд, ялангуяа шар халзан ирэгний асуусан харц байв. Ийн ахуйд их л хөхүүн хөхрөлдөх сонсдож: мөнөөх хоёр сайн эр шагайндаа тултал түрийг нь эргүүлсэн ажлын хар бахиалаа паар, паар чирэн, бугуйндаа хүртэл цус болсон гараа хол хол савчин айсуй. Ер их л баатарлаг гавьяа байгуулсан мэт цээж түхгэр, хараа дээгүүр аж.
- Хөөе дүү хүү гар дээр ус хийгээд аль... Би хөлдчихвий хэмээн хом бамбайгаар сайтар хучсан гангаас ус хутгаж мань хоёрын гар дээр хийж өгөхөд
- Тий тий... гэх агаад зориуд мөстөн зайрмагтсан ус хутган пал палхийтэл асгахаа өсөө авч буй хэрэг хэмээн ойлгов. Гэрээс мээм,
- Хүүхдүүд ээ орж ирж халуун гэдэс ид! гэх дуунаар мань хоёр өвлийн хүйтэнд сугалдаргалсан дээлээ ханцуйлан орж баруун талаар ханхайлдан суулаа. Мээм зүрхний титэмийг галдаа өргөөд таван цулны юм юмнаас бурхандаа тавьж. миний хувь хэмээн үнхэлцэг, нүдгүй мээмийн хувь хэмээн үе сүүл, гол махтай хүртээгээд бусдыг түмпэнтэй нь нөгөө хоёрын мэдэлд өгчилгөв. Шовго урагш давшин сууж мөнгөн тоногтой хуйнаас нь их ховилтой том балиусаа ширхийтэл сугалан өөх мах нь алагласан дөрвөн өндөр эрхийвчлэн зүсэж том том үмхэлхэд шанаа түүшин нь овос овос хийх аж. Харин дэлдэн Дэрмээн мээмийн өгсөн тос дааж хар болсон модон иштэй муу тонгорогоор уушиг, элэгт өдий гоочилж, цагираг цус мэтийг хэд үмхээд л цадав бололтой над руу дүрлийтэл ширтсэнээ,
- Хоолоо идээч гэв. Мөнөөхөн шар халзан ирэгний нүд харагдаад байсан тул би багвартай үмхэлцгээ бариатай чигтээ сууж байв. Шовго завьжаараа тос савируулан тарган нугалуур шалар шалар зажлангаа,
- Модон өмд өмсчихсөн юм шиг ... гэснээ нэг их мэргэн цэцэн үг хэлчихсэн мэт маасайтал инээн,
- За за гэнэт олдсон гэдэс биш. гэм хийсэн ходоод биш боллоо, боллоо ... гээд сарвуугаар нь тос урссан гараа дээлийнхээ дотоод хормойд шударч хутгаа сархийтэл хуйлсанаа,
- Цоохор Лүгдэвийнхээр бууна аа ... хэмээн өндийхөд ижий тус тусад нь аравтын улаан дэвсгэрт барив Шовго дэргэдэхдээ өгөхөд дэлдэн Дэрмээн чимээгүй өвөртлөөд дуугүйхэн дагаж одлоо. Төдхөнөө дөрөө ханхийж, морин туурай тожир тожир холдсоноо үнсний цаахнаас тачигнан алслав. Тэд явчихлаа. Миний цээжнээ морьдын тоос манаран босч үлдсэн мэт жигтэйхэн гуниг төрж эр хүн гэсэндээ газрын өндөр, хотны хоймор бараадсан нь энэхүү намхан буурал овоо бөлгөө. Багаяа бид хоёр өгсөх бүрдээ бэлийн чулуу нэмсээр овоо болгосон төдийгүй буух болгондоо нар зөв тойрсоор сайн ажвал жим мэтийг үүсгэжээ. Би хот хэмээх холын хол газар буй өвгөн нагацаа өөрийн эрхгүй үгүйлж гандсан утас шиг бүдэг жим даган уруудахад Багаяагийн мөр бүлээнээр үлдсэн мэт хөлийн ул халуу дүүгэж байв аа.
Чингэтэл арьс шир дэлгэсэн хорооны хөл дахь жаахан бор гэрээс ижий гарч ирснээ,
- Миний хүү ээ. хэмээн дуудаж, шингэж буй туниа муутай цагаан нар руу саравчлан хараад,
- Хээ нар хүрээлчихэж, өнөө шөнө шуурах нь ээ гэх нь сонсдов. Би Шовго мэт нуруугаа үүрэн тээхэг тээхэг алхаж Багаяаг дуурайн "хайм" хэмээн хоолой засвал ижий сая намайг олж хараад,
- Миний хүү, энэ түмпэнд ус хийгээд ир.. гэлээ. Мөнөөхөн шар халзан ирэг болон амиа өгсөн амьтасын гэдэс гүзээ хийж байсан гуулин түмпэн аж.
Ижий усны ган түлхэн ус хийж хүч хүрдэггүй юм, Миний ганц гайхуулдаг ажил тэр. Гуулин түмпэнгээ амыг нь угтуулан барьж байгаад дүүрэн устай ганг жаахан түлхэх төдий сэрүү татсан цэв хүйтэн ус хол, хол хийн асгарах билээ. Энэ ч бас эрдэм. Гялалзтал арчсан гуулин түмпэнд мэлтэлзтэл дүүрсэн уснаа миний нунж дорой царай нэг зууван болж, нэг хавтгай болж алиалах аж. Ижий,
- Гэрийн хаяанд орхичих... гэснээ тэмээн тэрэг сэлт дээр дэлгэж тавьсан хаа, гуяыг шар, ширхийтэл хуулан эргүүлж тавиад.
- Миний хүүгийн цөгцнүүд хаа билээ гэв. Ер өчүүхэн надад хэн нэгэнд хэрэг болох юм байж гэмээ нь би учиргүй баярладаг билээ. Гэтэл ижийд минь чулуун гэртээ аяга, бавгар, хул хийж тоглодог гуулин цөгцнүүд хэрэг болсонд би учиргүй баярлав. Надад ер хэд л бол хэд бий. Ноднин намар бригадын төв сахиж байхдаа төгрөгийн хийдийн дуганын балгас, сүмийн тууринаас би лавтайяа жар гаруйг түүсэн юм. Эхлээд сүрхий шохоорхон тоолж байснаа олон олдоод ирэхээр тоолохоо ч больсон юм даг Эл баярт гуйлга намайг жигүүр ургуулж овоот толгодын энгэр дэх бяцхан хадны нөмөрт өрсөн чулуун гэр өөдөө чавхдав. Миний тоглоомын гэрт дутуу юм үгүй. Мээмийн гуйсан гуулин цөгц гэрийн зүүн хаяагаар ес өсөөрөө арваад үе бий юм. Зарим нь цуурсан, эмтэрсэн хэдий ч цөгц л бол цөгц шүү дээ. Тоодон жаахан дээлийнхээ халтар хормой дүүрэн гуулин цөгц хормойлж ижийдээ чавхдан ирлээ. Ижий хараахан хөлдөөгүй шар халзан ирэгний арьс дэлгэж нугалаан дээр нь бяд муутай хөлөөр бяр муутай өсгийдөж байснаа,
- Миний хүү хэд гишгээдэх... гэв. Би малыг мал гэлгүй тоглож явсан болохоор арьсан дээр нь хөл тавихаас зүрхшин
- Цөгц... хэмээн өгчилгөхөд
- Ээ насаа нэм ... гэсээр ижий мөнөөхөн гуулин түмпэнтэй ус руу очвол оройн жаварт өнгө тогтон зайрмагтсан байв. Миний ижий, дулаан алгаараа түмпэнтэй мөсийг энхрийлэх мэт илснээ,
- Ум аа хум ... умаа хум хэмээн зөөлхөн аргадаад, мөнөөхөн гуулин цөгцсийг дутуухан хөлдсөн мөснөө баттайхан шигтгэж харагдав.
- Мянган зул өргөдөг гэдэг юмаа гэж ярин дарж шигтгэвч ер хориод зул л багтах бололтой гуулин тахилаа мөсөнд шигтгэж эхлэв. Ижий хийж буй ажлаа бишрэл дүүрэн гүйцэлдүүлэх агаад:
- Арван ес, хорь, хорин нэг... гэснээ мөнөөхөн шар гуулин түмпэн дэх хөх мөснөө шигтгэсэн хорин нэгэн цөгцөнд тос цутгав. Мөнөөхөн идшэнд хэрэглэсэн малын бөөрний өөхийг хайлуулж зул өргөх нь энэ билээ. Гүлмэр цэнхэр мөсөн дээр халуун шар тос дороо царцаж хургүй зуны шаргал тойром шиг болоход ижий хөвөн имэрч бүтээсэн зулын голоо нямбай шигтгэв. Ийн хөх ус хөлдөхийн цагт миний ижий хүндтэй зочиндоо ч үл гаргах ган хэттэй, загал цахиураа цахин, цахин гал өгтөөж. хорин нэгэн зул асааж билээ.
Нүдгүй мээм минь нүд орсон мэт зулын гол ороосон хөвөнгийн шинэхэн үнэр авч сортолзон
- Өнөөдөр зулын хорин таван даа, хөөрхий гэснээ зааны хужирхай эрхээ шамдуухан имрэх билээ.
Чулуун хороо бараадаж буусан өнчин ганц гэрийн тос даасан бор бүрээсэн дээр мянган зулын гэрэл ойн бууж үзэгдэх агаад нүдээ аниад харвал манай муу дөрвөн ханат үлгэрт гардаг оосор бүчгүй орд цагаан өргөө мэт харагдаж билээ. Би биширч гүйцэхийн эрхэнд, өөрийн мэдэлгүй
- Өнөөдөр зулын хорин таван ... гэж шивнэн хаа хол яваа нагацдаа ч бил үү, ер дэргэд зул ороож суугаа ижийдээ ч бил үү сүслэж байлаа.
Эл зул, эл зулын гэрэл диваажинд хөөрхийсийг очих замыг гэрэлтүүлдэг нь үнэн аваас би улам олон зул өргөхсөн билээ.
Хөрзөн хорооны шар бууцнаа хөөцөлдөж өссөн шар халзандай минь лавтайяа диваажин зүг одсон бизээ гэж бодох сацуу ижий минь нэгэн зүгийг нэвт ширтэв. Жулдрай миний сэтгэлд шар халзандай босоод ирэв үү гэх бодол төрж сэрхийн харвал зулын гэрэл хүрэх төдий тэртээд хэн нэгэн бүрэлзэх аж. Ижий,
- Хэн бэ? хэмээн хоолой нь чичирч сонсдоход би ч басхүү айж,
- Хэн бэ? гэлээ
- Бужаа нь байна аа гэхийг сонсоод сая тайвширч ахиулан харвал хөөрхий хөгшин хоёр гараа элгэндээ эвхэж, нулимсанд норсондоо хорсож зовоох улаан хацраа илж ядан
- Аятай юу гэв.
- Аятай, аятай юу хэмээн Багаяаг дуурайн үг сольсон хэдий ч нзг л муу совин, этгээд зөн намайг чимээгүйхэн эзэмдэж авлаа. Бужаа чавганц,
- Ээ насаа нэм. Хүүхдүүд, идшээ хийгээ юу ... хзмээн мэдээж юмыг мэдэн будлин шивнэснээ уруул нь өмөлзөж, дэмий л ташааны товчоо бээрсэн гараар имрэн
- Өнөе муу хэн ... гээд нулимс нь жолоогүй алдуурав. Ижий мянган зулын дэргэдээс босон харайхад,
- Өнөө муу хэн өөд болчихлоо.. гэв.
- Өө зайлуул, тэгээ юу ум-аа хум .. умаа хум, гэснээ ижийн нүдэнд нулимс гүйлэгнэж,
- Өнөө муу хэдэн хүүхэд нь хэцүүдэж дээ... гэхэд Бужаа чавганц ахин нэг алхам дөхөөд,
- Хэлээд яахав, дандаа охид ... гэснээ над руу харж,
- Ядаж зул өргөөд өгчих бүстэй юм алга гэлээ. Хэн үхчихсэн юм бол хэмээн ангайж зогссон миний дотор палхийж, Бужаа чавганц намайг үхсэн хүний яс бариулахаар иржээ гэдгийг тов тодорхой ухааран дэмий л ижийг харвал,
- Хээ бас, гачлан аа гэснээ над руу харах нь яг л Бужаа чавганцын харц шиг гуйсан, аргадсан аяс илт. Чингэтэл мөнөөхөн улай битгий үзүүл хэмээн тачигнаж асан нүдгүй мээмийн дуу гэр дотроос гарч,
- Хээ муу хэн өөд болоо юу, хэн.. .Миний банди оч оч, үүдий нь уясан гэрт эр хүн л эхэлж ордог юм шүү дээ гэлээ. Бужаа чавганц,
- Энэ хоёр чинь нээрээ ивээл дэг шүү хэмээн над руу "за явах уу даа" гэсэн харцаар харав. Ижий минь таг дуугүй. Яруухан ухаан нь нулимсандаа шингэсэн мэт чимээгүй асгаруулах аж. Yг хүлээсний хэрэггүй юмсанжээ Явлаа. Анхны цас унасан шөнийн талаар бүдчин барин таваргаж хүрэв. Юунаас ч юм бэ айсангүй, яагаад ч юм бэ даарсангүй. Хэн нэгэн ядарсан хүнд түшиг тулгуур болохын хаа нэгтээ айсан сандарсан хүмүүст нөмөр нөөлөг болохын их хүслэн л намайг өөд татаж явлаа Бужаа чавганцын хот хоёр гэр юм. Нэг нь бурхан болооч. Тэрбээр хүүхдэд дарагдсан хижээл авгай байв Усан дусал шиг ижилхэн долоон шар охинтой билээ. Тэд Бужаа чавганцын өмгөр бор гэрт уйлалдаж суув. Намайг харснаа бүгд л хормой хотоо хумьж дор дороо суудал засан өөдөө гар, дээшээ суу гэж үггүй зангав. Бүр худаг дээр таарах болгон,
- Еэ, еэ бөө вөө.. еэ еэ бөөвөө хэмээн шоолж, урт улаан хэл гаргаж явдаг дунд охин нь хүртэл хөвөнтэй дээлийнхээ сэмэрхий хормойг сандруу хумьж авав. Би зулын гэрэл сүүмэлзэх хойморт суухад Бужаа чавганц багвар дүүрэн идээ тавьж, тагш дүүрэн сүү барилаа. Энэ мэт хүндлэлийг тэр болгон үзээгүй балчир сэтгэл барьц алдавч идээ амсаж, сүү балгаад босоход бүгд дэрхийн дагав.
Бүрлээчийн гэрийн өрх бүтээлттэй үүд уяатай аж. Эл гэрийн барааг хараад л сэтгэл даарах шиг болсон ч Бужаа чавганц хийгээд долоон шар охинд эр хүний түшиг үзүүлж тун ч шийдмэг алхав.
Гадаа тас харанхуй агаад ботгон бор толгодын тэртээгээс холын тэрэгний гэрэл мэт бүдэг гэгээ асах нь миний ижийн мянган зул билээ.
2001.07.06


Дамбын Төрбат


Дамбын Төрбат Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт төрсөн 1990 онд МЗЭ - ийн, 1998 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртсэн. 1980 - аад оноос уран бүтээлээ эхлэж, "Улаан жигүүр", "Хүслийн тодотгол”, "Зүрхэн тарни", "Цог хийморийн зүг", "Цог хийморийн цог" шүлгийн түүвэр, "Хулганы зиндаа”, "Мич шүтэх цаг", "Нар зөв сэтгэл" "Yхэр унасан бурхад", "Могойн чуулган". "Морин зэрэглээ". "Хонин холбоо" роман туурвижээ.
1990 - ээд оноос тайз дэлгэцийн уран бүтээлд авьяас сорьж "Амьдралын улаан шугам", "Улаан зурвас", "Харц хатан". "Харанхуй засаг". "Чонон жил", "Бурханы гар утас", "Хэцүү то ван" жүжгүүд, “Гэсэр", "Чингис". "Жангар", "Гүн гэрийн гүнж". "Модун" дуурь, “Гүюг хаан" бүжгийн жүжгийн цомнол бичиж, түүний зохиолоор “Галын урсгал", "Ирж яваа цаг", "Булингар", “Тэнгэрийн сахил", "Халаасны өрөө", "Хадагтай ембүү", "Бүсгүй завилгаа", "Алт амилах цаг", "Алиа салбадай”, “Бурханы харьяат”, “Танихгүй сэтгэл”, "Аваргын бүрэлба". "Шадар ван Чингүнжав", уран сайхны кино бүтээжээ.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 109 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Их Монголын шүтээн зураг
b-004.jpg
Хэмжээс: 300x404 63k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4209

Г.Ариунболд Зотон, тос 60x75
Чулуун байгаль
Хэмжээс: 600x404 100k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2907

Ө. Одхүү 1986	41х18х27, фортон
Ноён Гудены хөрөг
Хэмжээс: 600x800 87k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2707


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn