Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Сүрэнжавын Хишигсүрэн : Тэр
Оруулсан admin on 2006-12-18 22:48:43 (3802 уншсан)

Тэр маш баяртай онгоцноос буулаа. Богд уулын орой дээгүүр онгоц эргэхэд нүдний нь нулимс бүрхэв. Яаж ийгээд л нутагтаа ирлээ. Яахав, явсных багагүй олзтой. Одоо ч харин Болороосоо холдохгүй шүү, Олсон хэдээ зөв зараад амь нэгтэй амьдарнаа хөө. Ирлээ дээ, ирлээ. Ядуу Монгол тэр харь газар хөлсний хөдөлмөр хийж халаасандаа хэдэн зоостой, тархиндаа хувийн үйлдвэр төсөлтэй, сэтгэлдээ хүний нүнжигээ гээсэнгүй буцаж ирлээ.
Уул ус минь, намайгаа тосч авах бий хэмээн өөрөө өөртөө баясал хөөр нэмж байв. Нүдэнд нь үхрийн өөх алагласан дөрвөн өндөр харагдахуй шүлсээ залгив. Санах эх оронтой, хүлээх ханьтай, орох байртай эр хүн шүү би чинь. Хөрөнгөтөн оронд хөл тавьж, хүний хийдгийг хийж, хөлс хүчээрээ олсон хэд гурван харийн мөнгөтэй буцаж ирлээ. Одоо боол шиг зүтгэж, хаан шиг амьдраад байдаг хэрэг дээ. Цаг хугацаа гэж хурдан юм. Гурван жилийн өмнө Буянт ухаагаас ханиараа үдүүлээд явж байснаа бодоход ертөнцийн сайн мууг үзэж амсаж яваад ирлээ. Энхрийхэн гэргий минь чамдаа ирлээ. Дуулмаар, инээмээр сэтгэл нь нэн баяртай. Ачаагаа хүлээж байх зуураа хэрхэн уулзахаа бодов. Yнсэх үү, тэврэх үү? Эсвэл гарыг нь атгаад, нүдийг нь ширтэх үү? яах ч үгүй, ачаагаа өгөөд нуруугаа үүрсхийгээд алхах уу? Тэгж болохгүй. Уйлчихна. Аягүй бол чамайг сэтгэл нь урваж гэж бодчихно. Хачин итгэмтгий, гэгээн амьтан. Сар болгоны цалингаа яаж ийгээд явуулаад байсан болохоор овоо хэдэн юм цуглуулаа биз Өөрөөсөө харамлаад л хурааж суухаа чадах л хүн. Сүүлийн цалингаараа авсан нөгөө үнэтэй ээмэг, бөгжөө мэндлэхдээ гарт нь атгуулж орхиё. Баярласандаа дэвхрэхээ мэдэх л хүн. Ингээд уулзнаа. Ачаагаа аваад гарах хаалга руу зүтгэв. Угтан авагсадын царай харагдлаа. Хаахна зогсож байгаа бол. Эхэнд нь лав алга. Дунд нь алга. Арай харахгүй өнгөрчихөөгүй байгаа. Сүүлд нь алга. Алхаа нь удааширч эхлэв. Алгаа алга. Yүд хүртэл ачаагаа чирсээр ... инээмсэглэл нь гайхширлаар солигдов. Ачаагаа ширсээр үүд хүрээд зогслоо. Эргэж харлаа. Yнэхээр алга. Утсаар ярихад зүгээр байсан хүн чинь ганц хоногийн дотор яахна энэ вэ? Юу болоов? Арай?! Арай үхчихсэн юм биш биз дээ. Тийм азгүй юм байхгүй байлгүй. Бурхан минь. Алгаа алга. Тамхи асаав. Гүнзгий татаж сороод хамраараа гаргав. Гэртээ хоол цайгаа бэлтгээд, халуунаар нь идэг гээд хүлээж байгаа юм биш биз дээ. Тэгж тэгж. Тэгж таарнаа. Нээрэн ч энэ хүртэл тосоод юугаа хийхэв. Ямар гэрээ олохгүй амьтан байгаа биш. Ийн бодуут татаж байгаа тамхиа хаян хөлөөрөө унтраагаад хөлсний машин хайв. Харин ч нэг хурдан олдов. Хорооллын замаар жирийж явнаа.
- Хаанаас ирээв?
- Англиас
- Удав уу?
- Удлаа удлаа. Гурван жил.
- Гэртээ хэл хүргээгүй юу.
- Хүргэсэн. Ирсэнгүй. Гэртээ хүлээж байгаагаас зайлахгүй
- Эхнэр үү? Ээж үү?
- Эхнэр, эхнэр
- Эхнэрийг ч мэдэхгүй. Ээж бол ч хүлээнээ.
- Миний эхнэр хүлээнээ
- Хүн болгон адилгүй дээ.
- Тийм, тийм адилгүй.
Иймэрхүү зүйл ярьсаар нэг мэдэхэд байрныхаа үүдэнд иржээ. Мөнгөө төлж гүйцээд хариултыг нь авсангүй. Тээшнээс нь цүнх саваа гаргаж хажуудаа тавиад цонх өөд харлаа. Жолооч хаалгаа хаагаад, сигнал дарж түүн рүү нүд ирмээд хөдлөлөө, Том өрөөний нь цонхон дээр байдаг ягаан сарнай харагдсангүй. Бас хөшиг нь ч өөрчлөгдөж. Галын өрөөний дээд жижиг салхивч л онгорхой үзэгдэнэ. За хө цахилгаан шат ажиллаж байгаа болов уу? гэж бодсоор орцондоо орлоо. Yүдний сахиул алга. Харин өрөөний нь хаалга онгорхой, цонхон дээр нь бохь, тамхи зэргийг өрсөн байх нь ойр байгаа бололтой. Азаар цахилгаан шат нь явж байнаа. Давхартаа ирж сайн амьсгаа аваад хөөрч догдолсон сэтгэлээ хүчээр дарж, тамхи асаав. Тэгснээ дор нь унтрааж хогийн сав руу хийв. Хаалгандаа дөхлөө. Нөгөө муу давхар төмөр хаалга хэвээрээ. Ахтайгаа бараг долоо хоног ноцолдож байж хийсэн төмөр сайтай бөх эд. Ханийг минь элдвээс хамгаалж чадах найдвартай хаалга гээд инээмсэглэв. Тэгээд хонхоо таних дохиогоороо дарлаа даа. Чимээ алга. Дахиад дарлаа. Гэтэл
- Хэн бэ? гэх настай эмэгтэйн үл таних дуу гарах нь тэр. Эргэлзээ түгшүүр давхцан нэрээ хэлэв.
- Яах гэсэн юм? Ямар хэрэгтэй явна гэв. Айл андуурч хаалга будилсангүйсэн гэж бодоод
- Гэрийн эзэн нь байнаа гэвэл
- Юун гэрийн эзэн. Манай гэрийн эзэн гэртээ байна гээд хөлийн чимээ цаашлав. Дахин хонх дарвал нөгөө эмэгтэй
- Сэргийлэх дуудна шүү гэж сүрдүүлэв.
- Хөөе эгчээ, Болор байхгүй юу гэвэл
- Байхгүй ээ байхгүй. Тэд өглөө Америк явчихсан. Мөддөө ирэхгүй гэх нь тэрээ.
- Та хаалгаа түр онгойлгооч. Хоёр гурван үг сольё гэвэл шагайлбараар хараад цааш одлоо. Дахин хонх дарвал томоос том биетэй лухгар эр хаалга онгойлгон үүдэнд хөндөлсөв.
- Би энэ байрны эзэн нь ухаантай юмсан гэж ээрвэл нөгөө эр
- Одоо биднийх болсон. Бид мөнгө төгрөгөөрөө худалдаж авсан хэмээн шазруун хэлээд хаалгаа хаахыг завдав. Учраа олохоо байсан тэрбээр сандарч гараараа хаалгыг нь татаад
- Алив монгол улс байна даа энэ чинь. Монгол хэлээрээ ярилцаж байгаа хойно эрх биш учир нь олдоно. Ганц хоёр зүйл асууж лавламаар санж. Yүдэнд эвгүй юм гэвэл нөгөө эр хөлөөс толгойг нь хүртэл гүйлгэж хараад хажуудах цүнх сэлтийг үзээд нэгийг бодов бололтой цагаа харснаа
- Бид одоо юманд явах ёстой юмсан гэв.
- Юу л удав гэж дээ. Болор хэзээ, хэнтэй хаашаа явсан бол? Уг нь би энэ байрны эзэн ухаантай юмсан гэж бага зэрэг тайвширсан дуугаар асуув.
- Бид сайн мэдэхгүй. Нөхөртэйгөө явсан. Бидэнд байраа зарахдаа явтлаа нэг өрөөнд түр байна гэж тохиролцсон. Тэгээд өглөө явчихсан. Дүү гэлүү, нэг хүн ирнэ. Уулзаж чадахгүй нь гээд сүрхий сандарч байсан. Тэр нь чи болж таарах нь ээ. Өөртэй чинь уулзах хүсэл аль алинд нь байсан. Виз, билет гээд эгзэг нь таараагүй болов уу даа
- Аа, за за ойлголоо. Та нарт хэзээ байраа зарсан бэ?
- Жилийн өмнө
Тэр хоёрын яриа ийн гэнэт тасрав. Тасрахаас өөр яах билээ. Байрны шинэ эзэн
- За ийм шив дээ гээд мөрөө хавчин, амаа мушийсан нь өөр ярих зүйл алга, тиймээс та явж, бид хаалгаа цоожлоё гэсэн санааг илтгэнэ. Yгүй үнэхээр ч эдэнтэй юу ч ярих билээ
- За баяртай гээд эргэхүйд хаалга өсгийг нь шүргэн алдаад халп хийн хаагдан талп хийн цоожлогдов.
Гуравхан жилийн өмнө Барс зах дээр өглөөнөөс үдэш болтол хөлсөө шавхан зогсож нэхий ноолуур зарсны эцэст энэ байрыг худалдаж аваад шинэ байрны цайллага хийж хоёул хөөр баяр болж байсан билээ. Гэтэл байр, эхнэр, цөм үгүй болж. Ер байгаагүй мэт. Зөвхөн түүний сэтгэлд нь "байсан л юм даа" гэсэн шиг тэгэхээс тэгсэн шиг тэр үеийн явдал хөвөрнө. Ер юу юу гээч болчихов оо. Хөөр баяр, худал хуурмагт цочирдсон эргэлзээ аль алийг нь учраа олохоо болив. Уйлмаар ч юмуу нулимс гарах янзгүй. Нэг юм л цээжнээс дээш өгсөөд бөглөчих нь ээ. Орцноосоо яаж гарснаа ч мэдсэнгүй. Нөгөө цүнх савныхаа хүнд хөнгөнийг ч ялгахаа байж. Одоо хайчих билээ? Хаа очих билээ? Юу ч гэсэн буудал хайя! Төрсөн нутагтаа, гэр орондоо, эхнэртээ яарч ирсэн бус бүүр танихгүй газар яваа мэт. Бараг Англид байсан бол энэнээс арай танил мэт. Ийм амархан хүмүүс хувирах гэж. Нөгөө муу Улаанбаатар маань хэвээрээ байхсанж. Хүмүүс л их өөр болж дээ гэсэн шүү юм бодож хажуугаар өнгөрөх машинд гар өргөлөө. “Грандо" хэмээх шинэ буудлын үүдэнд тулж зогссон машины жолоочид мөнгөө төлөөд дотогш оров. Yүдний охин ардаас нь хэн нэгэн ирэх мэт хүлээж зогссоноо гайхсан янзтай өөдөөс харав. Согтуу ч юм шиг надаас айв бололтой.
- Өрөө бий юу гэвэл
- Манайх гадаадынханд л үйлчилдэг гэв.
- Гадаад дотоод гэж заавал ялгаварлах нь ямар учиртай юм бол?
- Yгүй юу л даа. Манайх валютаар л тооцоо хийдэг. Бусад буудлаас илүү үнэтэй.
- Өдрийн хэд вэ?
- 60 доллар. Энэ нь энгийн ерөө л дөө.
- Тэгвэл тэрийг нь төлөөд орж болохгүй юу? гэхэд
- Болно л доо. Тэгэхдээ манай буудал урьдчилж мөнгөө төлдөг гээд бүлтгэр нүдээрээ ширтэв. Түрийвчээ уудалж 100 доллар сугалан өмнө нь тавив. Yйлчлэгч охин
- Yнэмлэх бичгээ гэв?
- Паспорт болно биз дээ!
- Аа болно Ийн тооцоо хийгээд зааж өгсөн өрөөнд орлоо. Оруут өрөөгөө дотроос нь түгжиж тамхи асаан ширээний хажуудах буйданд суулаа.
Маш их биеэ барьж байсан ч гар чичирч байгааг сая л мэдрэв. Цүнхээ уудалж, гараа явуултал том шилтэй архи таарав. Харсан ч үгүй суга татан гаргаад ширээн дээрхи шилэн аяганд тэхий голоос нь өнгөртөл хийж ганц амьсгаагаар хөнтөрч орхив. Архи бус хүйтэн ус залгилсан аятай. Дахин түрүүчийнхээсээ илүү хийж залгилаад тамхиа гүнзгий сорлоо. Ходоодноос үл мэдэг халуу оргисноо тамхины утаанд доошлов. Ийн жаал суутал ходоод халуу оргин, улмаар уусан толгойд орж эхлэв бололтой. Юу юугүй нүдний нулимс сад тавилаа. Хоёр хацрыг даган халуун нулимс урсаж ам руу орно. Бүүр ихэр татаж уйлав. Дахин архинаасаа хийж залгилбал өлөн байсан болоод ч тэр үү, хэт хямарснаас ч болов уу, согтож эхэллээ.
- Болор оо! Чи чинь одоо юу хийж орхив оо? Даанч даанч дээ. Харийн хүмүүст зарагдаж, өглөө шөнө ялгалгүй төмрийн хог буталж, аж амьдралаа гэж явахад ийм юм хийчихсэн, тэгээд өөрөө алга болчихдог. Намайг яаж байгаа нь энэ вэ? Нэгнийгээ даанч дээ гэсээр эхэр татан нус нулимсандаа хахаж цацав. Олсон хэдийгээ чамд явуулаад л байсан, явуулаад л ... Даан ч дээ. Дахин уутал шилтэй архи дуусчээ. Гараа цүнх руу явууллаа. Пагдгар шилтэй буудайны архи суга татан гаргаад бөглөөг нь мулт эргүүлж аяганд сарр, сүрр хийлгэн гадуур нь асгаж цутган дүүргэв. Тэгээд цааш юу болсныг мэдсэнгүй. Сэрвэл шалан дээр түрүүлгээ хараад хувцастайгаа хэвтэж байлаа. Толгой ангалзаж, ам цангав. Хэдэн цаг болж байгааг мэдэх ч юм алга. Арайхийн өндийж ширээн дээрхээсээ аягалан залгилаад тамхиа асаав. Өрөөний гэрэл асаалттай, хөшигний цаана харанхуй нөмөрчээ. Нүд түрүүнийхээ бодвол арай сэргэв. Цагаа харвал 3 цаг 28 минут болж байв. Гэдэс өлсөж ч байх шиг. Аргагүй дээ! Ирэхийнхээ орой сэтгэл хөдлөөд юм гавьтай идээгүй, Ирээд Болороогийн гарын хоол цай идэж тухлана гэтэл тийм юм болсон хойно. Өдийд надад олддог хоол гэж хаана байхав, архинаасаа балгадаг хэрэг гээд дахин архинаас хийж уулаа. Гэнэт эв эрүүл ухаан нь сав саруул болов.
Одоо дахиж ууж болохгүй. Гуниг, баярыг архиар тайлдаггүй дом байдаг гэж буурай маань хэлдэг ортой үг. Яаж ч дордлоо архинд автаж болохгүй. Маргаашнаас яаж амьдархав? Хаана очихов, бодох шийдэх юм их байнаа гээд хувцасаа тайчиж сайхан усанд ордог хэрэг. Юуны төлөө энэ үнэтэй буудалд буулаа. Аягүйтвэл маргаашнаас усанд ордог ч өнгөрөхийг байг гэх газаргүй. Долоо дордож найм сэхнээ хө хэмээн өөрийгөө зоригжуулж өндийв. Шүршүүрт баахан зогсож, хамаг биеэ угааж, онгоцонд халуун ус хийж шилтэй архинаасаа аяганд багахан хийж ус руу оров. Түүнээсээ бага зэрэг шимэн нүдээ аньжээ, хөдөө тал, цэцэгт нуга, тэнгэр уулсаа саналаа. Дээр хөхрөгч тэнгэр, доор ногоорогч газар дэлхий минь! гээд ерөөсөө ингээд л үхчих юмсан гэж бодлоо. Тэгснээ ад мөрийн бодол хэмээн үргээж, дөнгөж 28-хан настай би үхэж болохгүй. Yхвэл надаар хэн ч дутахгүй. Тэгэхдээ дутах, дутахгүйдээ ч гол нь биш. Yхэх цаг ирээгүй бол үйлээ дагаад амьдрах л болно гэж бодтол Болор нүдэнд үзэгдэв. Хамар дээгүүр нь хөлс бурзайгаад, гал түлж сууна. Яагаад ч юм түүнд өширч, үзэн ядаж огт чадахгүй байв. Тэр тийм юм хийх, арилсан дотортой хун биш. Итгэмтгий, зөөлөн занг нь хэн нэгэн ашигласан хэрэг. Сэтгэл нь надаас урвасан байхыг үгүйсгэхгүй. Мөнгө төгрөгөнд тэгтлээ шунах сэтгэл түүнд хэрхэвч байхгүй дээ. Харин тэр нөхцсөн хүн нь л адгийн амьтан байхаас зайлахгүй. Гэтэл тийм юмыг дагаад Америк явж байдаг гэж бодтол гэнэт айдас төрөв. Нэг мэдэхэд уснаас гарчихсан харайж явав. Түүнд өөрөөс нь илүү Болорын хувь заяа түгшүүр айдастай санагдаад үймрэв. Yгүй яаж тэнэгтэхээрээ ингэдэг байнаа. Энэ учир утгагүй мөнгөний төлөө хүмүүсийн сэтгэлийг үймүүлсэн үл үзэгдэгч ад мөрийн шунал уу? Нэгийг нөгөөгөөр нь бариулж, нөгөөг өөрөөр залгиулж, эргэн тойронд шуналын хар утаан хөшиг татуулснаас өөр юу ч үгүй мэт. Саяхан гайхалтай тайван аж төрж байсан хүмүүс өнөөдөр бие биенээ хуурч, мэхэлж хүн чанараа гээж эхэллээ. Монголчуудын итгэмтгий гүдэсхэн зан аймаар шунал, авах, булаахын донд уусч эхэллээ. Болор минь, тэр алс холын Америкт юу гээчийг үзэхээр явах нь энэ үү. Азаар муу юм үзэлгүй шиг өнгөрч гэмээнэ насан туршдаа өөрийгөө яллах, шаналал зэмлэлийг сэтгэлдээ тээж явах болбол яана. Чи өнөөдөр л болбол бусдыг мартаж чадах тийм бөх сэтгэлтэй хүн биш гэдгийг би мэднэ. Энэ хар шунал, энэ хар мөнгө үү? Өглөө болжээ. Яагаад ч юм өнгө зүсээ сэргээж, сайхан хувцас өмсмөөр. Тэгээд гудамжаар алхамаар. Сэтгэл бүүдгэр, үймээнтэй ч биеэ засч өөрийгөө тайвшруулахгүй л бол тэр чигээрээ харанхуй руу орчих юм шиг санагдав. Толинд зүсээ харав. Нүд бага зэрэг хавдсанаас өөр гажуу зүйл алга. Сахлаа хусч, үсээ самнан тос түрхээд цүнхээ уудалж өөртөө зориулж авсан өмд, цамцны хослол, шинэ шаахай, өмсөж нүдний шил зүүв. Сайхнаас сайхан залуу харагдав. За ингээд алхаад байдаг хэрэг. Би гэдэг хүн амьд байнаа. Өглөө болжээ. Өчигдрийн юмс өчигдрийн л юмс. Ингэж бодох нь хэрэг дээрээ хэцүү. Хэрэв үүнийг чадвал дараачийн хэцүүг давна. Гунигтай ч алхсаар л. Ай Болороо минь! гэж уртаар санаа алдав. Уйлмаар л. Уйлавч юу ч үл хувирна. Өглөө болдогоороо л болов, Юу ч болоогүй мэт нар тусдагаараа л тусав. Тусах тусахдаа сайн муу, сайхан муухай, дээд доод гэж ялгалгүй бүгдийг гийгүүлэв.
2001.3. Кобэ.

Сүрэнжавын Хишигсүрэн

С.Хишигсүрэн нь Улаанбаатар хотод төрсөн. Хоссе Мартын нэрэмжит 52 дугаар дунд сургууль, 1982 онд МУИС, 1964 онд БYх ард түмний их сургууль, 1987 онд Москва хотын Комсомолын дээд сургууль, 1994 онд Токиогийн соёлын ажилтны сургууль, 1996 онд Удирдлагын академи төгссөн. Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакцийн орлогч эрхлэгч, "Өнөөдөр", "Yнэн", “Соёл эрдэнэ", сонины сурвалжлагч байв. "Эмзэг сэтгэлийн уянга" шүлгийн түүвэр, "Өдөр шиг шөнө" өгүүллэг. туужийн ном хэвлүүлсэн.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5/1 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 108 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


flo-016.JPG
Хэмжээс: 600x450 158k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2547

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-160.JPG
Хэмжээс: 600x450 30k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2629

Зураач : Б.Хонгорзул
khongor057.jpg
Хэмжээс: 600x477 125k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3648


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn