Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Банзрагчийн Цэрэнжамц : Төөрөг
Оруулсан admin on 2006-12-13 05:42:49 (3677 уншсан)

      Цуурганы гинж тохуурхалын инээд мэт хүйтэн өнгөөр сэтгэл зурж хар модон хаалга ёолох мэт чихрэн онгойход нарны хугасхан туяаг өвөртлөөд нөмгөндөө тогтоолгүй асгачихвуудаа гэмээр биерхэг том лам эрлэгийн үүдний гишгүүр л ийм байдаг болов уу гэмээр нүхэн шоронгийн шороон шат руу буутай хуягт чичлүүлэн унав. Лхүмбэ японы тагнуул гэх зэрэг зүүдэндээ ч нэрийг нь сонсоогүй олон ялт хэрэгт гүтгэгдэж Чойжоо ламтан энэ өдөр долоо дахь байцаалт долоо дахь тамлалтнаасаа ирж буй нь энээ. Баруун зуу болон Дашчойнхорлон хийдэд шавилан сууж гавьжийн дамжаа барин улмаар шат ахисаар зээрэмбийн зэрэгт хүрсэн томоохон мяндагтны нэгэн билээ.

Хэт хувьсгалчдын нугалааны шуурганд жарнаас жаранд бүтээгдсэн Монгол түмний оюун ухааны нандин бүтээл бурхан тахил ном судар сүсэгтэн олны сүлдлэн тахисан сүм дуган төөрөлдсөн мунхагуудын хорслын галд тамхины цаас шиг хайлан шатаж номын мөр хөөсөн мянга мянган лам хуврагууд үүрээ эвдүүлсэн улаан шоргоолж лугаа адил бужигналдаж, амиа хоохойлохын тулд зарим нь уул хаданд бүгэж, зарим нэг нь хар болж зүсээ хувилгасан цөвүүн цагийн хатуу жилүүдсэн. Энэ гашуун хувь тавиланд өртсөн Чойжоо зээрэмбэ Сэлэнгийн сав нутаг гурван голын бэлчир буюу Хужирын голоор нутагтай Лхам авгайг бараадан очиж, гадна нь жижиг дөрвөн ханат босгосон нь учиртай хэрэг юмсанжээ.
      - Хүрээ орж хүүгээ танд золгуулах гэсээр байгаад амжилгүй цэрэгт мордуулчихсан даа. Цэргийн дарга л болсон сурагтай яах аргагүй л та бидэн хоёрын амь биений бүрдэл юмсан. Энэ олон жил таны алдрыг бодсоор л ус балгачихсан юм шиг өдий хүрлээ дээ. Миний хүү чинь эцэгтэй хүн шүү гэж олон түмэнд ойлгуулмаар санагддаг байсан үе зөндөө тохиолдсон доо хэмээн санаа алдан хэлж суусан Лхамын дүрлэгэр алаг нүд харанхуй шоронг нэвт гийгүүлэн харагдсаар олон хоногийг өнгөрөөсөн сөн. Өндөр гэлэн гуайн удмын Лхам хэмээх шавилхан бор бүсгүй Хүрээнд ирэх болгондоо нутгийн лам гэсээр Чойжоод сүү, цагаан идээ авчирч өгөн хоног төөрүүлэн буцдагсан. Ингэж ирж буцсаар нэг л мэдэхэд хоёулаа хорвоогийн жаргал нүгэлийн хаалгаар эргэлт буцалтгүй орсон байлаа. Вангийн хүрээний урд харагдах Булган уулын шувтарга Байшинт, Өлийн давааны модод үл мэдэг ногоон туяа татан, жаргалтай хосуудын бүлээн амьсгал лугаа адил салхин урхинаар үлээж хөх тэнгэр сайхан бүсгүйн нүд шиг тунгалагханаар мишээсэн хаврын налгар өдөр Лхам тохойн чинээхэн бяцхан үрээ тэвэрсээр хүүдээ нэр хайрла даа гэсээр орж ирсэн сэн. Орооцолдсон хувь тавилангийн үзүүр нүгэл юм шиг атлаа жаргал авчрахын чинээ санаагүй ламтан баярлах догдлохын алган дээр бяцхан үрээ тосон авч удаан ширтсэнээ "Цэнд" хэмээх насан уртын судраар адислан Чойдаш буюу орчуулбал "Номын өлзий" хэмээн өөрийнхөө нэрийг оролцуулсан холбоо нэр хайрласан хоромд жилийн өмнөх явдал өнөөдөр болж өнгөрсөн юм шиг мартахын зүүдэнд арчигдсангүй. Хийдийнхээ лам нар болон хүрээний олны хэл амнаас цэрвэн нууж, нөгөө талаар би чинь бас хорвоод өөрийнхөө удмын үргэлжлэлийг үлдээсэн хүн шүү гэсэн бахархалтай бодлоор сэтгэл өегшин явсан сан. Ганц бие хүнд аминаас өөр, ус нутаг, эрх чөлөөнөөс өөр хоргодох зүйл ховорхон байдаг бол нүглийн хаалга тоссон замаар жадтай бууны дор туугдаж явахдаа би чинь бас үртэй хүн дээ хаана явдаг бол доо зайлуул юутай ч гэсэн жаал зугаа хатуу эдлэлээ тэр хоёртоо үлдээж амжсан нь боллоо. Амьжиргаанд нь хэрэг болог доо гэсэн нэгэн дулаахан шинэлэг бодлоор өөрийгөө зоригжуулан насны цулбуураа эвхэж яваагаа яахан мэдэх билээ.
“                  “                  “
     Лхам хэлэхдээ хүү чинь нүднийхээ доохон буланд жижигхэн төд хар мэнгэтэй юм билээ гэж хэлж байсан сан. Энэ шинээр солигдсон байцаагч хүүгийн эвдрээгүй зан чанарыг харахад энэ ажилд удаагүй л болов уу? Санаа дагаад ч тэрүү зүс царай нь хүртэл мөн ч юм шиг гэж дотор бодолдоо горьдолын сүүдэр манантуулсан зөн совингийн хаалганы цаана бөртөлзөн суусан өвгөн лам
     - Хүү минь чи аль нутгийн хүүхэд вэ? гээд тэссэнгүй асууж орхив.
     - Наад сандал дээрээс чинь хүн байцаадаггүй юм аа. Энэ өдрөөс хойш миний асуултанд үнэн зөв хариулах тань танд өлзий болно гэж хэлж суугаа  булбарай шинэ байцаагчийн хүүхдэрхэг шингэн дууны нь өнөө Лхамын дуутай адилхан ч юм шиг санагдлаа.
      Энэ үеэр хоригдлуудын дунд 'Араатан хар" гэж алдаршсан эрүү нь зуурчихсан юм шиг шүдээ байнга зууж ярьдаг Хар Даваа орж ирэв.
      - Чойдашаа би наад феодалыг чинь харзнаж байя. Хашааны үүдэнд ээж чинь бололтой холын хүн ирчихэж чи уулзаж ирээд байцаалтаа үргэлжлүүл гэх нь тэр.
      Энэхэн хоромд өвгөн ламын нүдэнд олон жил зүсийг нь хараагүй төрсөн үрээ таньсны баярын оч гялсхийхийн зэрэгцээ үзэн ядахуйн хар нөмрөгт хүлүүлсэн орчлон даан ч бачуухан санагдаж баяр харууслын гунигт агшинд цохигдон алмайрав.
     - Төрсөн эцгийнхээ зүс царайг төөрөлдсөн үр минь таньж хоцрох л учиртай. Лхам минь хүүд минь намайг ямар ч гэмгүйг ойлгуулах ёстойсон. Төрсөн хүү Чойдашийн минь буруу биш, төр засгийн цэвэр алдаа ... Хорвоогийн хамгийн дотно хоёр хүнтэйгээ уулзах юм шиг ийнхүү бодол сэтгэлээ цэгцэлж ядан байхуйд "Араатан" хэмээх Даваагийн ташуурын сур нүүрэн дундуур нь аянгын гялбаа шиг татлаа.

“                  “                  “
     Ламтан арай гэж босоод эрлэгийн нүхэн зоорь луу зоримог гэгч алхалсан боловч өдөр өдрийн тамлалд өртсөн эд эс нь эрдэнэт биеэ эс даан унав. Сүүлчийнхээ амьсгалд багтаан номын тарни хэлэв үү? Ачлал төгс багшийгаа дуудав уу? Эсвэл мянган зулын бадран цацрах гэрэлд сүр сулд төгөлдөр амирлангуй их бурхаддаа болоод хөлгөн их судрууддаа сүүлчийн залбирлаа үйлдэв үү? Ам нь өмөлзөн шивнэн шивнэсээр юу ч болоогүй юм шиг царайгаа улам ч төв болгон аниргүйн ертөнцөд одлоо...
1995он

Банзрагчийн Цэрэнжамц

      Б.Цэрэнжамц Булган аймгийн Ингэт толгойн Ингэтийн голын хоёр Хоод хэмээх газар Хөхөгчин хонин жил буюу хамтатгахын ордонд төрсөн. Монголын зохиолчдын эвлэл, Сэтгүүлчдийн эвлэлийн гишүүн. 1994 онд "Чимээгүй аялгуу" яруу найргийн ном нь хэвлэгдсэн.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 107 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Г.Ариунболд Зотон, тос 110x110
Голын салхи
Хэмжээс: 600x468 146k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2661

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-245.JPG
Хэмжээс: 600x450 113k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2589

С. Төгс-Оюун	90х115, акрильк
Гэр хороолол
Хэмжээс: 600x768 267k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4422


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn