Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Sienna 		 Өгүүллэг: Sienna : Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл (24)
Оруулсан admin on 2006-09-12 09:11:00 (7780 уншсан)

Төгөлдөрийн дотор асч байсан гал нь толгой өөд нь гарч эрүүл ухаанаар сэтгэх чадваргүй болсон мэт санагдаж байлаа. Юутай ч энэхүү залуугийн дэргэдээс Соёлоог дагуулаад гарах юм шүү, дараа нь юу ч болвол болог . . . Соёлоо чи энд үлдэхгүй биздээ, одоохон 2лаа эндээс явья хэмээн Төгөлдөр тайван байдлаа алдахгүйг хичээн арайхийж хэллээ. Соёлоо Ханболдын гарыг нь сэгсрэн тавиулж би явья даа хэмээн шийдмэг дуугараад Төгөлдөрийн урд гарлаа. Ханболд үсрэх шахам сандлаасаа босоход Соёлоо эргэн Ханболдыг битгий, зүгээр орхиоч гэсэн мэт гунигтай зөөлхөн харцаар харахад өөрийнх эрхгүй үг дуугүй буцан суулаа. Төгөлдөр энэ 2-г харалцаад зогсож дуусахыг хүлээсэн ч гүй Соёлоогийн гараас барьж чирэх шахам гарлаа. Хэн нь найз залуу нь вэ гэдгийг одоо энэхүү гөлрөө залуу ойлгож байгаа байлгүй . . .

Соёлоогийн гараас өөриймсөг барин чирэх шахам авч гарсан залууд дийлдсэн мэт санагдаж Ханболдын зүрх хорслоор дүүрч бачимдсандаа ухаан мэдрэлээ алдтал уумаар санагдан зөөгчийг бушуухан дохиж 1 шил архи захив. Соёлоог эргэж гуйсан харцаар хараагүй бол тэр муу навсгар залууг больё гэтэл нь балбаад өгсөн ч ер нь яадаг юм. Чам шиг мууд ч Соёлоог зүгээр өгөөд явуулчихдаг нь ч биш байхаа. Урд нь нэг алдсан юм одоо дахиад яасан ч алдахгүй, үгүй ер хөтлөөд аваад гарсан нь найз залуу нь гэж бодсон бол том эндүүрэл. Хурим хийгээд аваад суухаар минь хараарай хэмээн Ханболд дотроо бачимдан байж сууж ядлаа. . .

Тэнд бас нэгэн сэтгэл дундуур үлдсэн хүн нь Жавхаа. Төгөлдөрийг дуудахдаа хүрч ирээд тэр хүүхнээ хараад газар нулимаад буцаад яваад өгнө гээд бодсон чинь юу вэ, салахгүй зууралдаад хөтлөөд гардаг яачихсан тэнэг толгой вэ. . . Ийм хүүхэнтэй зууралдаад байгаа хүнийг тэнэг гэхгүй ер нь юу гэхийн хэмээн сэтгэлдээ бас бачимдсаар байлаа. . . Дахиад нэг пиво захилаа. Ядаж байгаад нөгөө 2 оо хөөгөөд явуулчихсан. Жавхаад гэнэт нэг санаа төрлөө, энэ залуу хараажаар тэр Соёлоо хүүхэнтэй холбоотой нь илэрхий, тиймээс тиймээс . . .

За яасан хө сэтгэл тавгүй юу, намайг Төмрөө гэдэг бас л сэтгэл тавгүй гээд аяга дүүрэн пиво барьсан нөхөрсөг залууг Ханболд гайхан хараад ширээндээ урьлаа. Яг л түүний дутагдаад байсан тамхиар дайлсан залуу 3 хундага татчихсаны дараа тун ч нөхөрсөг нэгэн болох нь мэдэгдлээ. Ханболд түүнд бас нэгэн хундага захиад уур архи 2 нийлээд согтож эхлэж байгаа ухаандаа түүнийг бараг л найзаа хэмээн тооцож байлаа. Харин Жавхаа уусан дүр зөвхөн гаднаа л үзүүлж байгаад Ханболдыг за залуу минь яагаад хамт сууж байсан бүсгүйгээ булаалгаад явуулчихав хэмээн өдөн асуусаар ихэнх зүйлийг хэлүүлээд авч амжлаа. Тийм байхаа учиргүй дотно суугаад байсан юм. Жавхаа түүнийг нилээд сайн ятгаж амжлаа. Эр хүн түүнийгээ заавал буцааж авах хэрэгтэй, тийм сайхан хайраа алдчихаад үлдсэн амьдралдаа юугаа бодоод явж байх вэ дээ, эр хүний 13 мэхийг бүгдийг нь хэрэглэж байгаад бүсгүйгээ эргүүлээд өөртөө татнаа хө хэмээн Жавхаа ая эвийг нь олон ятгасаар буулаа. Түүний далд санааг даанч мэдэхгүй Ханболд тийм дээ хэмээн согтуу ухаандаа шазуур зуусаар суулаа. Нилээд суучихаад Жавхаа хүнлэг сэтгэл гарган Ханболдыг таксинд суулган өгчихөөд тэр дороо л утсаа гарган Уянгааруу залгалаа. . .

Уянга аль хэдийнэ ажлаа тарж ирчихээд хийх байхаа олж ядан суулаа. Өнөөдрийг хүртэл Төгөлдөрлүү ярихгүй байх гэж хичнээн ч их тэвчээр гаргасан юм бэ дээ. Төөгөөд өгсөн түүний хайр яг л хэвээрээ, тэр битгий хэл түүнийг буруутай ч гэж огт бодогдохгүй байлаа, түүний хүнд дурласан нь Уянгааг түүнд хичнээн хайртайгаа мэдэрч ухаар ч гэж цаанаа л тохиолдох ёстой байсан юм бил үү. Эхний хэд хоног гар утсаа дуугарах бүрд өөрийн эрхгүй горьдон давхийн хардаг байсан билээ, Төөгөөг яагаад ч юм утасдах байх гэж бодогдоод байсан нь худлаа мэдрэмж байж дээ.

Төгөлдөрийг санаад тэсэхгүй гар нь утасруугаа яваад ирэхлээр нь ийш тийшээ худлаа утасдаж түр өөрийгөө аргацаадаг байлаа. Анх салчихад чадмаар ч юм шиг байсан харин одоо өдөр ирэх тусам түүнийгээ улам ихээр үгүйлэн санаж байлаа. Гэвч одоо дахин юу ч хийж чадахгүй болсон болохоор хоосорсон сэтгэлээ хуурах гэж зурагтын удирдлага бариад л ар араас нь суваг солин бодлогошрон суулаа. Гар утсаа дуугарахад хайнга гэгч нь хартал Жавхаа ярьж байна. Ойрд яриагүй юм сан яасан юм бол. . . Сайн уу Жавхаа сонин юутай байна, юу . . . Төгөлдөр үү . . . Тэгээд дараа нь гараад явсан гэнэ ээ. . . Уянгаагийн зүрх баяр хөөрөөр дүүрэн цохиллоо. Яг л чихрээр шагнуулсан бага насны хүүхэд аятай догдлон баярлаж байлаа. . . Найдвар байна, одоо харин сайн бодоод сүүлийн нүүдлээ хийх ёстой юм байна. . . Түрүүхэн цөхөрсөн байдлаас нь одоо Уянгаад юу ч үлдсэнгүй, түүний нүд гялалцан бадарч хамаг бие сэтгэл нь хаанаас ч гарч ирсэн нь үл мэдэгдэх эрч хүчээр дүүрэн болсон байлаа. Огло харайн босч аяга дүүрэн өтгөн кофе аягалаад тухтай гэгч нь бодлоо. . . Хайртай хүнээ эргүүлж авах арга өөрөө гараад ирдэг байжээ. . . Овоо ш дээ Жавхаа минь, цалингаа буухаар чамайг ёстой зад дайлнаа. . . Уянгаагийн баяр хөөр цээж дүүрэн цалгилж бараг л Төөгөө нь буцаад ирчихсэн мэт санагдан нүүрэнд нь тогтсон инээмсэглэл сарниж өгөхгүй байлаа. Соёлоог чирэх шахам гарсан гэнэ ээ. Мэдээж гарсан хойно хүнгүй газар оччихоод муудалцсан л байж таараа. . . Энэ үеийг л алдалгүй ашиглаж чадвал хайртай хүнийхээ хажууд нь гарыг нь атгасан шигээ жаргаж явахгүй юу даа. . . Бушуухан муудалцаасай. . .

Төгөлдөр Соёлоогийн гарыг хичнээн чанга базаж байгаагаа ч мэдэхгүйгээр чирэх шахам дагуулсаар гадаа гарцгаалаа. . . Чи чи маргааш амралт авч явах зүйлээ цуцлуулж явна уу. . . Тэгээд энэ залууг авч явах юм биздээ. . .Чамд ямар их итгэдэг билээ, чи ийм хүн байсан гэж үү Соёлоо. . . Төгөлдөр уурандаа багтрах шахан хашгирлаа. Хажуугаар өнгөрөх хүн гайхан харснаа чимээгүй мөрөө хөөн замхарлаа. . . Соёлоо өөрийгөө өмөөрч хэлэх үг ч байсангүй, бас айсандаа Төгөлдөрийг тайвшруулах үг ч хэлж чадсангүй. Түүнийг итгэтэл бухимдуулсандаа дэндүү муухай хэрэг гэж бодсон ч нэгэнт болоод өнгөрсөн зүйлийг яаж ч засах билээ. Төөгөө би дөхөж уулзахгүй гэдгээ хэлье гээд л сүүлийн удаа уулзсан шүү дээ. Битгий худлаа ярь . . . Төгөлдөрийн хардсан сэтгэл тайвширсангүй түүний үгийг таслан дайрлаа. Чи надад дэлгүүр орлоо гэж хэлсэн байхаа, би тэнэг хүн шиг гэртээ чамайг бодоод жаргалтай гэгч нь хэвтэж байхад чи харин өөр залуутай дарс шимээд л зугаацаж байснаа худлаа гэж хэлэх гээ юу . . . Тэр залуу чинь хэн гэлээ. . . Найз залуу гэл үү. . . Чи бас өөр найз залуутай юм шив дээ тиймээ . . . Чи зүгээр л тогломоор санагдаад намайг сонгож авсан хэрэг үү . . . Хайртай гэл үү . . . Би чамайг яах хайрлаж байлаа, чамд л итгэж чамайг л хайрлаж, ганцхан чамруу л тэмүүлсэн. . . Бага наснаасаа дассан бүсгүйгээ уйлуулан орхиод бүхнийг умартаад ганцхан чамруу зүтгэсэн. Тэгтэл чи дэлгүүр явна гэж хуурчихаад өөр залуутай бааранд цэнгэж суудаг. . . Энэ чинь яаж байгаа хэрэг вэ. . .

Ярих тусам Төгөлдөрийн уур улам бадран Соёлоог орхин хандсан зүгтээ явлаа. Төөгөө уучлаарай, би дахин уулзахгүй л гэж хэлэх гээд уулзсан ш дээ хэмээн уйлан байж уучлал гуйх Соёлоотой цуг баймааргүй санагдлаа. Одоо би чиний үгэнд итгэмээргүй байна, саяны харсан минь хангалттай. Маргааш ямар нүүрээрээ надтай амралтанд явах гэж байсан бүсгүй вэ. . . Чи миний дурласан Соёлоо биш байна, тэр минь үнэнч бас надад л хайртай бүсгүй байсан. Юутай ч намайг ганцааранг минь орхиод аль хэмээн Төгөлдөрийн уур огтхон ч гарсангүй том том алхлан гудамжны үзүүрээр ганцаараа тойрон яваад өглөө. Дотор нь бачимдаж эргэн тойрон агааргүй мэт санагдана. Сайхан сэрүүхэн хүйтэн бороо цутгаад ороосой билээ. . . Тэгвэл хаанаас ийм муухай бүгчим халуун байх билээ. . . Бодохгүй байя ч гэж бодсон тэр залуутай цаанаа л сэтгэл хангалуун инээд алдан суух Соёлоогийн төрх нүдэнд буугаад л . . . Бушуухан гэртээ харьж үзье. . .Соёлоо чи найзыгаа яагаад гомдоож байгаа нь энэ вэ, чамайгаа ганцхан минийх л гэж жаргалтай явж байсансан. . .
Соёлоо цааш харан том том алхах Төөгөөг гүйцэж очоод ч нэмэргүйг ойлголоо. Түүний уурлаж байгааг урд нь ямар харсан биш дээ. Энэ бүхэнд өөрөө л буруутай. Төөгөөгөө нээрээ дэндүү гомдоолоо. Өөрийнх нь төлөө бүхнээсээ ч татгалзахад бэлэн байсан шүү дээ. Эндээс бушуухан холдоё, араас Ханболд гараад ирж магадгүй . . . Утсаа салгачихаад гэртээ очиж энэ бүхнийг сайн бодъё, гэхдээ утсаа салгачихвал Төөгөө залгаад буруугаар ойлгож ч магад ерөөсөө унтраахгүй ээ. Төөгөөгийн уур нь гараад гэрлүү ч залгах юм билүү. Ерөөсөө бушуухан гэртээ харья. . . Соёлоо гэртээ хариад утсаа чагнан удаан суув. Анх удаа Төөгөөгөө уурлуулж, бас гомдоосон оо бодохоор сэтгэл нь тавгүйрхээд өөрөө утасдах уу хүлээх үү хэмээн эргэлзсээр байлаа. Аргагүй шүү дээ, дэлгүүр энэ тэр гэж байхаар анхнаасаа утасдаад үнэнээ хэлсэн бол юунд ингэж. . . Үгүй тэгээд би гялс Ханболдтой уулзаадхая гэж хэлэх байсан гэж үү. Ханболдыг ямар би ир гэсэн биш гадаа зогсож байсан хүнийг хөөгөөд дийлээгүй юм чинь. . . Ханболд . . . Ингэхэд би чинь юу л болоод байна даа. Ханболдыг тас хөөгөөд явуулчихаж болох байсан ч цаанаасаа л хөөх үг гарахгүй байсаар байгаад хамт хоол идэх дээрээ тулсан. Ханболд. . . Түүний найз залуу гэж түрүүхэн өөрөө хэлчихээд үлдэж хоцорсон шүү дээ. Би одоо яах вэ, Төөгөө яасан ч гомдоож болохгүй, би түүнд хайртай, гэтэл Ханболд гэнэт гараад ирдэг. Энэ хугацаанд Ханболдын буруу байгаагүй ээ. Ядаж эртхэн мэйл энэ тэрээ шалгаж байсан бол хаанаас ийм муухай ацан шалаанд орох билээ. Хичнээн ч цаг хугацаа өнгөрсөн анхны хайр минь тэр тусмаа ямар ч буруугүй анхны хайрыгаа уулзая гээд ирэхэд хөөгөөд явуулж цаанаасаа чадал хүрэхгүй байна. Гэтэл би ингээд л яваад байх гэж үү. Төөгөө миний төлөө Уянгааг хүртэл орхиж найз нөхдөдөө ч нэр хүндээ алдсан. Тэр бүхнийг хаян байж миний төлөө тэмүүлсэн хүн шүү дээ. Би ч гэсэн түүнд хайртай нь үнэн л юм бол Ханболдтой бүх харьцаагаа таслан байж түүнтэйгээ хамт байх ёстой. Ханболд бид 2-ын хайр дурлалын шалгуур нь болж байгаа байх, өөрийгөө хүчлээд энэ бүхнийг хамт туулж Төөгөөтэйгээ хамтдаа байх ёстой. Ханболд. . . Харин Ханболд түүний хувьд баяр гуниг авчирсан нэгэн сайхан дурсамж л болж үлдсэн нь дээр. Төөгөөгөө гомдоож л яасан ч болохгүй. Маргааш амралтын өдөр. Төөгөө хаалгаа нээгээд намайг зогсож байгааг хараад лав баярлана даа, би уучлалт гуйж дахиж Ханболдтой уулзахгүй гэдгээ хэлээд бид 2 эвлэрчихнэ. . .

Соёлоо сэтгэл тайвшран уужирч санаа амран орондоо шурган орлоо, шийдвэрээ нэгэнт гаргасан хойно Төөгөөтэй бараг л эвлэрсэн мэт санагдаад нам унтлаа.


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5/1 | Sienna )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 126 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-221.JPG
Хэмжээс: 600x450 51k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2553

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-160.JPG
Хэмжээс: 600x450 30k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2622

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-055.JPG
Хэмжээс: 600x450 97k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2603


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn