Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Sienna 		 Өгүүллэг: Sienna : Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл (22)
Оруулсан admin on 2006-08-29 09:46:00 (7939 уншсан)

Шүхэр дэлгэн зассан задгай кафены захдуухан суудалд сандалд суугаад Соёлоод сандлыг нь дөхүүлж өглөө. Дахин ингэж уулзахгүй гэдгээ хэлэх гэж гарч ирсэнийг минь ойлгож байгаа биздээ, үүнээс хойш цаг зарцуулж чадахгүй, тиймээс ч би удахгүй гэртээ харьна хэмээн Соёлоо өгүүллээ. Мэдэж байна аа гэхдээ уулзах хүсэлтийг минь хүлээж авсан чамд их баярлалаа, чамайг надтай тааралдахаар яах бол гэж мөн ч олон удаа бодож үзсэн дээ. Гэхдээ болзож суухад чинь гэнэт харна гэж огт санаж явсангүй ээ хэмээн Ханболд ирсэн зөөгчид захиалга өгчихөөд яриагаа эхлэв. . . Зуны дулаахан шөнийн ануухан салхи та нар тавтай сууцгаа гэх шиг намуухан бүлээхэн салхиар тэднийг тойрон илбэнэ. . . Ай Соёлоо минь дээ. . .Хэзээ нэгэн цагт чи бид 2-н дундуур хүн орох юм бол, эсвэл асуудал үүсэх юм бол хэнд ч итгэхгүйгээр 2 биенийхээ өөдөөс харж суугаад учраа ололцоно гэж бие биедээ амласан аа мартаагүй биздээ. Зөвхөн ганцхан энийг л зөрчсөнөөс болж өдийд чи бид 2 бараг 3д жилийг тус тусдаа үджээ. Чамайгаа буруугүй гэдгийг ердөө л 3хан сарын өмнө мэдчихээд хичнээн ч олон мэйл нисгээд чамаас хариу алга байсаан. Тэсч чадахгүй би сургуулиа хаяад чамдаа буруугаа хүлээх гээд нисээд ирлээ. Чамдаа биш өөр хүнд итгэсэн намайг энэ он жилүүд шийтгэсэн дээ. 2 жил гаруй би чамайг намайг хуурсан итгэл сэтгэлийг минь уландаа гишгисэн гэж тооцоод уурлаж, шаналж, бурууг чамаас өөрөөсөө эрж байлаа. Сэтгэл зүрхэнд минь нэгэнт байрь сууриа олчихоод өөр хэнийг ч нэвтрүүлэхгүй байгаа чиний дүр төрхийг мартах гэж, чамайг хайрлахаа байх гэж хичнээн ч их хичээгээд шаналал нэмэгдэнэ үү гэхээс чи мартагдсан удаагүй ээ. Хүний нутагт харь газар оччихоод, хайрлаж дассан чамд гомдсон сэтгэлээ өвөртөлчихөөд хичнээн ч удаа зүрхэндээ уйлавдаа. . . Ханболдын үг бүр нь үнэнээсээ сонсогдож байгаад Соёлоо туйлын ихээр гайхаж сонссон үг бүрд нүд нь бүлтийн гайхаш тасарч суулаа. . .

Би яасан юм бэ . . . Соёлоо өөрийн эрхгүй яриаг нь таслан асуулаа. Чи тэр нэгэн өдөр манай ангийн Оогийд үнсүүлээд зогсож байсныг чинь би Цогоотой явж байхдаа хараад цээжин дотор гал манас гээд л ухаанаа алдчихсан. Яаж явж хар өдрөөр бааранд орсоноо ч ойлгоогүй ээ, өдөржин оройжин Цогоотой архидаад маргааш орой нь муухай царайтай юм чамтай уулзаад юу байна юу байна гээд л баахан асуусан санаж байна уу, тэгтэл чи юу ч болоогүй юм шиг хэнэггүй царайлчихаад л чи яагаа вэ, хэзээ уугаад яагаад ийм муухай царайлчихсын гээд л гэм зэмгүй хүн шиг хүн шалгаагаад суухад чинь чамд итгэх итгэл ор мөргүй арилж, тэгсэн хирнээ хайрласан сэтгэл минь хэвээрээ байгаад хичнээн их бухимдсан гээч. Тэгээд л маргааш өглөө нь чамаас холдож монголоос явахаар шийдээд санамсаргүй визэнд орчихсон чинь азаар гарчихдаг юм байна. Ингээд сар гаруйханы дараа би чамд баяртай л гэлгүй үг хэлгүй хаяад англи нисч одсон доо. Явах оройгоо шөнөжин чамайг бодож хоносон гэтэл чи залгаагүй ээ, ингээд л би чамайг буруутгасан чигээрээ монголыг орхиод ниссээн. Урд нь Цогоотой 2 уулзахад 2ууланд нь Оогий та 2-г учиртай болж байгаа юм бишүү, харгүй явж байж алдаж байгаа юм бишүү гээд үг хаяад байхад нь би үг чинээ санаагүй чихнийхээ хажуугаар өнгөрүүлсэн байсан сан. Тэгтэл гэгээн цагаан өдөр өөрийн нүдээр харахаас илүү би хэндээ итгэхэв дээ. Тэгээд ч очиж очиж муу Оогийтой юу хэмээн эр хүний хор шарандаа ганц үг чамд хэлэлгүй хаяад явсан. Хэрвээ маргааш нь уулзахдаа чамайг буруугаа хүлээж үнэнээ хэлэх юм бол уучилна ч гэж бодож явтал чиний гэмгүй хэнэггүй царай юу ч болоогүй мэт байдлыг чинь хараад тэвчээр минь үнэхээр хүрээгүй ээ, ингээд салж одоё өөрөө ойлгож байгаа байх элэг бариулдаг эр хүн лав л би биш гэж бодоод яваад өгсөн дөө хөөрхий. . .

Ханболдын яриаг сонсох тутам Соёлоогийн нүдэнд өөрийн эрхгүй нулимс цийлэгнэн хацрыг нь даган урсаж эхэллээ. . . Тиймээ тэр нэгэн гайтай өдрийг Ханболдод хэлэхгүй гээд тас нуучихсан нь эцэстээ хэр 2-ын салах түлхүүр нь болсон байж гэж зүүдлээчгүй явсан билээ, Ханболдыг зөвхөн түүнийг л буруутгаад байсан болохоос биш бурууг өөрөөсөө эрж хайсан билүү. Ханболдын ангийн залуутай танилцсаны дараа хоёр гурав тааралдтал нэг л биш харцаар хараад байсан сан. Дараа нь гэнэт утсыг нь олоод яриад байхаар нь нэг тоглоом болгож нэг дургүйцэж хүртэл үзсэн билээ. Ханболдын санааг зовоохгүй гэсэндээ тэр тэнэг залуугийн тухай огтхон ч дурсаагүй ээ. Тэр гайтай өдөр утасдаад Ханболд бид 2 явж байгаад цаадах чинь утас түрийвчээ гээчихээд хайгаад байна, яаралтай 20 000 хэрэгтэй байна, чамд хэлье гэсэн яахын гээд байна чи аваад ирж чадах уу ирэхлээр чинь тайлбарлая гэж билээ. Соёлоо сандраад л заалгаж аваад яасын бол гээд гайхаад бушуухан очтол Ханболд байхгүй заасан газар нь Оогий ганцаараа зогсож байсан сан. Ханболд хаачсан юм бэ юу болов гээд асуутал, одоохон ирнэ гээд л аар саар юм ярьж байснаа гэнэт уруул хацрыг нь дайралдуулан гэнэт үнсэж орхив. Гайхсан Соёлоо бараг 20д секунт хөдлөж ч чадалгүй хөшсөнөө гэнэт сэхээ орж Оогийг үсэртэл нь алгадаж аваад уур хорсолдоо багтран учиргүй уйллаа. Утсаа алдсан гэдэг үгэнд нь хууртаад Ханболдруу залгаагүй хууртаад ирсэндээ өөрийгөө зүхээд оогийг харааж загнан буцаад гүйсэн билээ. Тэгтэл 2хон харайгаад оогий гүйцэн ирж уучлалт гуйж эсэн бусын юм ярьсаныг сонссон ч гүй. Харин одоо уучилбал дахиж хэзээ ч түүнрүү утасдаж байхгүй гэхлээр нь л арайхийн тайвширч хайртай ч гэнэ үү юу ч гэнэ үү үгийг нь тоож сонсолгүй хаяад явсан сан. Гэртээ ирээд хацар нүүрээ зулгарч улайтал нь угааж орхиод Ханболдод хэлэх үү үгүй юу гэж нилээд их эргэцүүлж байгаад юутай ч азнахаар шийдсэн билээ. Тэгтэл маргааш орой нь хачин муухай харцтай шартсан царайтай Ханболд цаанаа л нэг ёозгүй дүнсийгээд байхлаар нь хэлэхээ болихоор шийдээд яасныг нь асуусаар байтал уурлаад гараад явчихсан билээ. Энэ бүтэлгүй явдалтай холбоотой байжээ гэдгээ одоо болтол ухаарч олдоггүй тэнэг толгой вэ яасан. . .

Ханболдоо . . . Соёлоо өөрийн эрхгүй урсан гарах нулимсаа арчин тайлбарлахаар дуугартал Ханболд түүний гарыг зөөлөн барьж хэрэггүй ээ Соёлоо би үнэнийг нь мэдчихсэн, гэхдээ харамсалтай нь 3хан сарын өмнө л мэдлээ. . . чи надад хэлэх гэсний хэрэггүй ээ. Цогтоо Лондонд байгаа их санасан газар гэдэг шиг нилээд л зутруу байхаар нь би ангийн залуу гээд гэртээ 1 сар байлгаад ажил олж өгсөн юм аа. Бөөн баяр болоод л нэг орой ирсэн чинь хоол хийгээд нэг шил виски авчихжээ, цалин буусан гэнэ би ч яахнав гээд л 2лаа жаал ууж суулаа. . . Тэгээд л Цогтоо надад 2 хундага татчихаад үнэнээ хэлсэн дээ. Оогий Цогтоогоор урд нь үг хэлүүлээд байсан нь санаатай байж ээ, тэр өдөр Цогтоо хэргээр намайг тэрүүгээр дагуулж явж харуулсан юм байж, даанч өглөөнөөс хойш хүн ээрүүлдээд саналгүй байсын. Оогий чамайг тоогоогүйд хорсоод тэгсэн гэнэлээ. Чамайг уйлж уурлаж байсныг чинь сонсоод Цогтоог дор нь тэсэлгүй хэд хэд шанаадчихсаан. Буруугаа хүлээгээд өөдөөс эсэргүүцэхгүй байхаар нь хэрвээ хэлээгүй бол яах ч байсан юм билээ дээ гээд больсон. Гэхдээ л анхны минь хайр дурлалыг бусниулж, чи бид 2-г салгаж өдий хүртэл зовоосон түүнийг уучлаагүй ээ. Маргааш нь л гэрээсээ явуулсандаа, нэгэнт ажилтай болсон хүн өөрийгөө болгоно биз дээ. Тэр цагаас хойш бүтэн 3 сар чамруу имэйл бичлээ. Утсаар ярих гэхээр сэтгэл өвдөөд үнэхээр буруугүй чамайгаа яаж зовсоныг төсөөлж бодохоор үлгэн салган л амьдарч явлаа. . . энэ хугацаанд чамайгаа санах, хайрлах минь улам ч нэмэгдэж өөрийн эрхгүй буруугаа хүлээж чамайгаа нэг харахын хүслэн болоод нисээд ирлээ. Маргааш чамтай уулзана гэж бодож явж байгаад өнөөдөр чамтай дайралдчихлаа. . . Ингэж хэлээд Ханболд санаа алдан сандлаа татаад Соёлоогийн өөдөөс харан суулаа. Соёлоо минь намайг уучлаач дээ. . . Чамдаа одоог хүртэл халуунаар хайртай, муу хүмүүс бид хоёрыг салгах ёсгүй ээ. . .

Соёлоо өөрийн эрхгүй доод уруулаа тас зуугаад гомдлын нулимс асгаруулсаар байлаа. . . Ямар муухай орчлон бэ. . . Ямар муухай сэтгэлтэй залуу вэ. . . Ханболдоо би чамайг уучилсаан. . . Чи буруугүй, би ч гэсэн тэр дор нь чамд хэлсэн бол хаанаас ийм зүйл болох вэ дээ. . . Чинийхээ сэтгэлийг зовоохгүй гэсэндээ л тэр үед хэлээгүйшдээ. . . Энэ жилүүдэд чамайгаа мартах гэж хичнээн ч шаналгаатай он жилүүдийг үдлээ . . . чамайг би уучиллаа. . .Гэхдээ одоо би яах вэ. . . Уучлахаас өөр яаж ч чадахгүй нээ, Төөгөө нь гэртээ сайхан нам унтаад түүнийг зүүдлэж байна шүү дээ. . . Одоо би яах ёстой вэ. . .
Соёлоо чи минь битгий уйл даа. Чамайгаа ингээд хараад сууж байх хичнээн их жаргалтай вэ, чи минь улам хөөрхөн улам ч сэтгэл татам байна. Чинийхээ нүдэнд дулаахан сайхан царай, намайг гэсэн халуун хайрыг чинь мартаж үнэхээр боломгүй юм билээ. . .
2лаа эндээс явья даа, би чамд юм үзүүлье. Тэр хоёр босоод Ханболд 24 цагийн нээлттэй интернет кафе зүглэн одлоо. Соёлоо замдаа бодлоо нээрээ гаднаас ирсэнээсээ хойш нэг ч удаа имэйлээ шалгаагүй билээ. . . Хааяа нэг шалгая гэхээр л янз бүрийн шалтгаан гарч ирээд нээж үзээгүй явсан билээ. . . Соёлоо мэйлээ нээгээд Ханболдоос ирсэн 34 захиаг нэгд нэгэнгүй уншлаа. . . Ханболд нь түүнд хязгааргүй хайртай хэвээрээ байсан байна, имэйлээ нэг нээж үзэхэд яадаг байна аа. . . Тэгсэн бол тэгсэн бол . . . Соёлоо дотор нь бахардсандаа Ханболдын энгэрт наалдан цурхиртал удаан уйллаа. Хувь заяа тоглоод байгаа юм шиг түүний хамаг бүх зүйлийг нь зөрүүлээд байгаа нь юуных вэ. . . Удаж удаж Соёлоо тайвшраад цагаа харлаа, цаг нэгэнт шөнийн 3 болох гэж байлаа . . . Өнөөдөр дэндүү их зүйл болоогүй гэж үү, юутай ч маргааш Соёлоо ажидаа очих ёстой. Харин нөгөөдөр Төөгөөтэй амралтанд явна гэж тохирсон байдаг. . . Ханболд түүнтэй хамт байгааг харсан мөртлөө асуух ч үгүй дурсах ч үгүй байна. . . Ханболдыг бүрэн дүүрэн ойлголоо. . . Ханболд нь түүнд эргээд иржээ. . . Энэ олон жил хайрласан анхны хайр нь түүнд хайртай бүхнээ 34 мэйлээр 3 сарын турш бичиж хариу хүлээсээр нисээд иржээ. . . Одоо яах ёстой вэ. . .

Ханболдоо би гэртээ харья даа маргааш ажилтай. . . Тэгэлгүй яахав дээ. Одоохон хүргээд өгье, Ханболд гэрт оруулж өгөөд түрүүхэн Төөгөөгийн үнссэн хацрын нөгөө талд аяархан үнсээд шивнэлээ. . . Санасан шүү чамайгаа . . . Соёлоогийн хөл л гуйвлаа. . . Ханболд аяархан хаалга хаагаад шат уруудан гүйх нь сонсогдлоо. . . Соёлоо хувцастайгаа орон дээрээ нам уналаа. . . Тэр маргаашийн өдрөөс айж байлаа. . . Маргааш өглөө битгий болоосой, маргааш юу гээч нь болох болдоо. . .


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 20/4 | Sienna )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 122 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Анхны цас 2005 он
uvl-003.JPG
Хэмжээс: 600x450 114k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2545

Должин : Зам зуур
zam-084.JPG
Хэмжээс: 600x450 48k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3487


khuv5-013.JPG
Хэмжээс: 600x450 76k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2548


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn