Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Буянзаяа 	Ц	 Өгүүллэг: Ц.Буянзаяа : Эрх чөлөө
Оруулсан admin on 2006-08-24 17:32:44 (7279 уншсан)

Толинд хараад би өөрийгөө эрх чөлөөгөөр учиргүй ихээр дутаж байгаагаа анзаарлаа. Өмнөөс минь гуч гарсан, зангиа зүүсэн, хараа нь муудсан нэг хөгийн амьтан харж байна. Бараг л галзуурах шахав. Хамгийн түрүүнд өнөөх муу зангиагаа тайлаад шидтэл овоо дотор онгойх шиг боллоо. Дараа нь нүдний шилээ, тэгээд костюмаа, эцэст нь цагаа тайлж хаялаа. Бие ч хөнгөрөх шиг, эргэж хартал эхнэр маань гайхсан янзтай зогсож байна.
Энэ нөхөр ч бас миний эрх чөлөөнд саад болдог амьтан. “Өглөө унтлаа, орой оройтлоо, гутлаа тосол, үсээ засуул, ажилдаа яв, усанд ор...” гэнэ. Үг бүхэн нь тушаал, өгүүлбэр бүхэн нь миний эрх чөлөөний эсрэг. Дандаа л захирах өгүүлбэр. Ингэж бодсон чинь шал дургүй хүрэв. Бүх өгүүлбэрийнх нь эсрэг өгүүлбэр зохиож үзлээ. Үнэхээр таалагдаж байна. Өглөө унтана, орой оройтно, гутлаа тослохгүй, үсээ засуулахгүй, ажилдаа явахгүй, усанд орохгүй. Сайхан өгүүлбэрүүд. Эрх чөлөө ханхийж байгаа биз.
Эрх чөлөөт өгүүлбэрүүдийн амтыг сэтгэлээрээ мэдэрч зогстол эхнэр шууд хэрүүл өдөж байна. “Галзуу солиотой хүн шиг яачихаав чи” гэж байна. Бас л миний эрх чөлөөний эсрэг халдлага. Уур жигтэйхэн их хүрч хамгийн их эрх чөлөөт өгүүлбэрийг түүнд хэлэхээр эрэлд хатлаа. Хуц, солиор, яадаг юм, юу гээд байгаа юм… аль нь ч болдоггүй. Эдгээр үгс эрх чөлөө биш байдаг л хэдэн үгс. Намайг эрх чөлөөт өгүүлбэрийн эрэлд хатаж байтал эрх чөлөөний дайсан маань цааш эргэж ямар нэг эд юмс хайж эхлэв. Эрх чөлөөний дайсан эд юмс хайж байна гэдэг өгүүлбэр толгойд оров. Бодоод үзсэн чинь бас л биш юм аа. Асуултанд нь хариулах ёстой атал хаа хамаагүй өгүүлбэр хэлж таарч байна. Арай ч болохгүй юм шиг санагдав. Ашгүй тэгтэл нэг өгүүлбэр санаанд орлоо. Энэ миний хэрэг. Жинхэнэ эрх чөлөөт өгүүлбэр. Бараг л баярласандаа инээд алдчихсангүй. Эхнэр түрүүн надаас хэрүүл нэхэж, эрх чөлөөнд минь халдсанаа таг мартчихаад унтлагынхаа өрөөнд нөгөө нэг юм аа хайж байна. Би араас нь:
“- Энэ миний хэрэг” гэж хашгирах шахам хэллээ. Тэр учиргүй цочив. Эрх чөлөөт өгүүлбэр маань түүнийг цочоосонд сэтгэл минь ханах шиг болов. Түүнийг дахин халдлага хийхээс нь өмнө эрх чөлөөгөө дагуулаад би гэдэг хүн зугтах шахам гарлаа.
Гадаа гартал дахиад л миний эрх чөлөөний эсрэг халдлагууд. Машинаа авахаар зогсоол руу явж байтал явган хүний зам дээр хэн нэгэн хуучин хувцсаа хайрцаганд хийж сагайлган тавьжээ. Мөнөөх хайрцагыг нь өшгөлж орхитол эмэгтэй хүний хувцас газраар нэг хөглөрөв. Хүний урманд хүнд хэрэгтэй зүйл даанч харагдсангүй. Загвар нь хуучирсан гандмал цамцнууд, цоорхой жинснүүд, эмээ гутлууд тэгээд бас энд тэндээ сэмэрсэн хөхөвчнүүд л байв. Хэн нэг эмэгтэй өөрийнхөө хогийг хогийн сав руу хаяхгүй миний эрх чөлөөт зам дээр тавьжээ. Миний эрх чөлөөт зам бол бидний эрх чөлөөт зам. Ингэж бодсон шиг би төдийгүй бид бүгдээрээ эрх чөлөөгөөр дутаж байгаа нь ойлгомжтой болчихов. Толинд харагдсан өнөө муу зүдүүхэн эрх чөлөө маань эцэстээ бүр нийгмийн шинжтэй бодлоор солигдчихов. Манай нийгэм миний эрх чөлөөний дайсан гэж бодохоор л сүүлдээ ямар нэгэн хувьсгалыг хиймээр санагдлаа. Тэгээд өөрийн мэдэлгүй шахуу машинаа зогсоолоос аваад эрх чөлөө, хувьсгалаар өвчилөн хаашаа явж байгаагаа ч ойлгохгүй баахан хурдлав. Өөрийгөө тайвшруулах санаатай ямар нэгэн дуу аялая гэтэл Gun’s and Roses-ийн “Арваннэгдүгээр сарын бороо” дуунаас өөр ямар ч дуу санаанд орохгүй байлаа. Миний хамгийн дуртай хамтлагуудын нэг яахын аргагүй Gun’s and Roses. Сарнай ба буунуудын залуучуудад атаархах шиг болов. “Арван нэгдүгээр сарын бороог” хамаг тэнхээгээрээ хашгирч яваад улаан гэрлээр орчихжээ. Очиж очиж дөрвөн замын уулзварт шүү. Хоёр гурван талаас минь машинууд элдэв дохиогоо хашгичуулан уурлацгаав. Хууз сахалтай, бух шиг улаан нүдтэй нэг хүрэн нөхөр нударга зангидан занаж ч үзэж байна. Алийг нь ч би тоосонгүй. Харин ч бүр өөртөө бахарах сэтгэл төрлөө. Улаан гэрлээр эрх чөлөөт хүн шиг л орчихож гэж бодсон чинь таатай санагдаж байв.
Дөрвөн замын уулзвараар эрх чөлөөгөө эдэлж гарсандаа омогшиж явтал дахиад л эрх чөлөөний минь эсрэг халдлага гарав. Дүүжийсэн өндөр туранхай замын цагдаа эрээн модоороо дохиж зогсоогоод таахалзан алхаж ирээд үнэмлэх, талоныг ажин шалгаж үзсэнээ:
“- За яагаад дүрэм зөрчөөд байна” гэж асуух, загнахын хоорондуур зуунгитан өгүүлэв.
Би юу ч бодсонгүй. Эхнэртээ хэлсэн мөнөөх эрх чөлөөт өгүүлбэрээ шулуухан хэлж орхилоо. “- Энэ миний хэрэг”
Замын цагдаагийн нүд бараг л бүлтрэх шахам болсноо.
“- Согтуу юм уу? чи машинаасаа буу” гэж зандчив. Түүний нэг л дээрэнгүй зандарсан дууг сонсоод уур минь хүрч нүүрэн дундуур нь ганц сайн гөвчихмөөр санагдаж байлаа. Тэрээр намайг дагуулж замаас нэлээд холдсоноо барьж явсан цаасаа хуйлаад энэ лүү үлээ гэж байна. Хэлсэн дагуу нь үлээтэл нэг л их муухай ярвайн мөнөөх цаасаа нохой шиг шиншиллээ. Цагдаа эрийн хамрынх нь угалз сарталзан, хоёр чих нь хөдлөн, хацрынх нь мах чичигнэх төр мөчид би хүслээ гүйцээж орхилоо.
Тэрээр замын хажуугийн хайс руу годройтон унав. Жинхэнэ эрх чөлөөт цохилт болжээ. Эрх чөлөөт цохилтондоо сэтгэл ханасан амьтан машиндаа суугаад дөнгөж хөдөлтөл хаанаас ч юм цагдаагийн машин дохиогоо хангинуулан гарч ирээд өмнө минь хөндлөн зогслоо.

* * *

Өдөржин цагдаа нарт загнуулж загнуулж орой нэг юм гэртээ ирлээ. Долоо, найман цаг гавлуулсандаа тэр үү хоёр гарын шуу янгинан өвдөж байв. Бүхэл бүтэн зургаан сарын цалинтай минь тэнцэх мөнгөн торгууль. Эхнэрийнхээ нүүрийг харахаас нэг л айдас төрж байв. Эхнэр олон юм хэлэлгүй усанд ор гэж байна. Өглөөхөн л эрх чөлөөний минь эсрэг юм шиг санагдаж байсан энэ үг одоо ямар ч түрэмгийлэлгүй, зүгээр л нэг гуйлт шиг санагдаж байв. Би банндаа дүүртэл бүлээн ус хийгээд орж хэвтэв. Ус миний гутарсан сэтгэлийг бага ч атугай хөнгөлж байлаа. Би эрх чөлөөний тухай дахин юуг ч бодохыг хүссэнгүй.

2004 он.
АЛТАН МЭЛХИЙ МИНЬУУЧЛААРАЙ
-Хүүрнэл зохиолын шинэ түүвэр-



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 15/3 | Буянзаяа Ц )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 252 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Анхны цас 2005 он
uvl-039.JPG
Хэмжээс: 600x450 90k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4107

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-040.JPG
Хэмжээс: 600x450 76k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3661


khuv5-029.JPG
Хэмжээс: 600x450 89k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3998


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn