Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Зүүднээс тайлалтай миний амьдрал (4)
Оруулсан admin on 2006-06-05 14:08:30 (4937 уншсан)


Би түүний хөөр баяслыг унтраах зүрх байсангүй ээ.Би өөрөө ч тэгэхэд ямар учраас нүүр өгөлгүй урьдын адил харьцаагүйгээ одоо ч гайхдаг юм. Бачка надаас 4 ах хүн байлаа. Тийм дээ ч ерөнхийдөө надтай найзалж байсан эрчүүдээс арай л өөр байсан юм. Бодож санаснаа шууд илэрхийлчихдэг нэгэн байсан юм. Гэхдээ шулуухан байна гээд хүнийг болоод өөрийгөө эвгүй байдалд оруулалгүй эвтэйхэн хэлээд ойлгуулчихдаг байсан нь магадгүй надад таалагдаж байсан ч байж магад.
Би түүнтэй хэдэн үг солиод дараа уулзахаар болоод ангид орж ирвэл манай хүүхнүүд хэдийнээ мэдчихсэн өөдөөс жогтой инээгээд сууж байснаа тэсэлгүй нэгэн нь
-Та хоёр хэзээнээс дурлалт хосууд болоо вэ? чи яагаад нуугаад байсан юм бэ? Аан? гээд тас тас хөхөрлөө.
-Би түүнд хайртай бишээ,би түүнтэй найзлаагүй гэхэд
-Аан тийм байхдаа, тэгээд л зүгээр л танилууд холоос гүйлдэж ирээд л тэврэлддэг юм уу хахаха гээд тэд инээлдэнэ
-Чи чинь бүр хамгийн сайн найз Очир,Тулгаа нартайгаа ч ийм байдаггүй биз дээ.Тэгэхээр энэ чинь ойлгомжтой ш дээ гэсээр хүүхнүүд хэл ам нь загатнаж байж ядаж байгаа бололтой хөхрөлдөнө.
-За за та нарт ямар хамаатай юм.Миний хэнтэй үерхэж найзлах нь та нартаа л зугаатай байдаг юм байгаа биз надад бол инээдэм биш шүү
-Хаах яанаа,Манай хүн уурлаж байна.Ёо,арга ч үгүй юм даа,хаашаа ч харсан сайхан сайхан залуус байхаар чинь хэнийг вэ гэж бодсоор яваад стресст орж гүйцсэн байна ш дээ. Хахахаха
-Яг үнэн.Цэцэн чи хурдан нэгийг нь сонгоо! Тэгээд бусдыг нь бид найрна байгаа…. Хүүхнүүдйин хэл ам гэж айхтар байлаа. Хуучин ангид бол намайг ямар нэг юманд дургүйхэн хандаж байгааг минь мэдсэн л бол тэд намайг амар тайван үлдээдэг байж дээ.
Орой хичээл таараад гарч ирэхэд нилээд хүйтэн байв. Би түргэн түргэн алхалсаар болзсон газартаа очвол Бачка тэртээ булангийн ширээнд сууж байлаа. Би очиж явах замдаа дотроо “За одоо бас тэврээд авчих вий дээ ” гэж бодоод хэд алхмын өмнөөс гараа сунгалаа.Түүнтэй гар баричихаад ширээнд суулаа. Бид түүнйи томилолтын тухай ярилцлаа.Би дуулгавартай сонсогчийн үүргийг тэнд гүйцэтгэж байлаа. Яагаад ч юм би биеэ бариад байгаагаа мэдэрч байлаа. Урьд би ингэдэггүй байлаа. Өөрийгөө хянаж мэдэрчихээд бүр ч түүнд мэдэгдчих вий гэж догдолж суув. Тэр миний царайнаас байгаа байдлаас маань энэ бүхнийг төвөггүй анзаарсан байв.
-Чи яасан бэ? Бие чинь зүгээр үү? Хөлс чинь бурзайгаад, царай чинь нэг сонин байх чинь
-Yгүй ээ би зүгээр,жаахан халууцаад гэж худлаа ярилаа. Худлаа хэлэх бүрийд бара миний хацар улайдаг байсан юм. Тэрнийг минь анзаарчих вий гэж бүр ч сандран бушуухан босоод би “00”-ийн өрөө рүү орлоо.Тэнд нүүрээ хүйтэн усаар шавишиж байж нэг тайвшрах аядлаа.Би чадахгүй нь ээ, удаан түүнтэй хамт байж чадахгүйгээ гадарлаж байлаа. Би очоод түүнд
-Би одоо явах хэрэгтэй.За баяртай.Сайхан амараарай гэхэд
-Би чамайг хүргэж өгье
-Хэрэггүй баярлалаа.Би түүн рүү харахдаа харцаараа би эрс шууд татгалзаж байгаагаа илэрхийлэн эгцлэн харлаа. Тэр за гэсээр надтай тэнд салах ёс хийгээд үлдсэн юм.
Би гэртээ хариад юн түрүүнд усанд орж тайвширлаа.Би хөөстэй усанд удаан хэвтэж тайван байх их дуртай билээ. Уснаас гарч ирвэл том өрөөнд манайхан кино үзэж суув. Би тэдэнтэй хамт кино үзэхээр суусан ч чадаагүй юм. Учир нь зурагтаар “Би чамд хайртай ” гэдэг кино гарч байлаа. Арван жилийн хайр дурлалын тухай энэ киног би үнэхээр үзэх дургүй. Миний сэтгэлийн гүн дэх шархыг хөндөж намайг нэг хэсэгтээ л сэтгэл хямруулдаг кино билээ. Тэгээд би өрөөндөө ороод унтлаа. Би маргааш нь эхний цагаасаа хоцортлоо унтчихсан байлаа. Намайг гүйсээр ирэхэд ангийн хэд
-Хөцрөх нь аргагүй гээд жогтой инээлдэнэ. Би юу ч гэж тайлбар тависангүй дуугүйхэн лэкзтээ орлоо. Тэрнээс хойш Бачка байнга шахуу намайг тосч уулзана, уулзалт болгондоо ногоо л “боломж”-ийн төлөө харицдаг байлаа. Надад хэстүү байсан юм. Би үнэхээр түүнд хайртай юмуу? Эсвэл өрөвдсөндөө, аль эсвэл дассан уу? Yгүй бол бас нэгэн алдаа байх вий? Гэдэгтээ эргэлзсээр явсан юм. Ингэж явсаар дахиад л шинэ жилийн баяр.Харин энэ удаад шинэ ангийнхантайгаа тэмдэглэх болохоор өөр байлаа. Залуус маань хамт баярлана гэсээр Маагаа нөгөө найз хүүхнийхээ хойноос гүйсээр байсан болохоор (гэрлэх талаар сураг ч үгүй байсан үе юм.) энэ далимыг ашиглан хамт баярлах болов. Бусад хэд маань ч бас ирлээ. Бачка хамт баярлах талаар асуухад нь би эрс татгалзсан юм. Шинэ жил гэдэг миний хувид бас л нэг хүнд дурсамжийг дагуулдаг юм. Шинэ жилийн баяр сайхан болж өнгөрлөө. Төдий удалгүй шалгалт болж баахан сандарсан оюутнууд л хөлхөлдөнө. Бачка надтай уулзах бүрийдээ миний өнгөрсөн амидралаас цухас боловч миний амнаас унагчих санаатай яриа өднө. Би тэр ярианаас аятайхан мултарч үлддэг байлаа. Тэгээд ер нь яваандаа тэр намайг найзаасаа хардалтаас болж салсныг ойлгож мэдсэн юм. Би зүрхэнд хурсан хүнд бодлуудыг дэлгэхийг ер нь хусдэггүй нэгэн байсан юм. Цагаан сарын дараа аав ээж маань гэр хороолол дахь байшиндаа нүүж орлоо. Дүү нар маань ч бас цуг нүүчихэв. Эгч нар маань бүгд гадаад руу үргэлжлүүлэн сурахаар тэр намар явцгаасан байсан юм. Ингээд би гэдэг хүн гэртээ ганцаар торойгоод үлдлээ. Би өнгөрсөн жилээс цэцэг усалдаг нөгөө ажлаа хийсээр байсан тул би санаа зовох юмгүй амидарч байсан юм. Амралтын өдрүүдэд би Бачкатай улам ч олон уулзалдах болсон байлаа. Тэр надад дэндүү ихээр дасаж, дурлаж, хайрлаж байсан юм. Би тэр бүгдийг мэдрэх бүрийдээ “Энэ удаад л битгий муугаар төгсөөсэй билээ” гэж залбирах нь холгүй байдаг ч би түүнд өдий болтлоо сэтгэлийнхээ үгийг хэлэлгүй явсан юм. Би өөртөө ч эргэлзэж байсан. Би түүнд Хайртай юу гэж өөрөөсөө өөрийн эрхгүй асуух нь байдаг байсан юм. Хичээл эхэллээ. Тэгсэн тэр үед гадуур их ханиадтай байлаа. Би ч мөн ханиад хүрсэн юм. Би ханиад хүрвэл их хүнд тусдаг юм л даа. Нэг өглөө хичээл дээр сууж байтал учиргүй дагжтал чичрээд, өөрийн эрхгүй шүд тачигнан хамаг бие чийхарч өвдөн тэсгэл алдмаар болж сульдаж байлаа. Би ч гүрийгээд л байлаа. Тэсэхгүй нь ээ, шүдээ тачигнуулан чичирч эхлэхэд хажууд суусан 2 найз нар
-Чи чинь халуурч байна ш дээ. Гэртээ харьж хэвт,Халууны эм бий ю? гээд надад санаа тавин миний юмнуудыг хураагаад багшид миний тухай хэлээд Намайг дагуулан ангиас гарлаа.Би тэр 2-ыг ор гэчихээд гэрийн зүг тахи барин харилаа. Гэртээ хичнээн давхар хөнжил нөмрөөд хэвцэн ч би даарч байлаа. Халуун маань ихсэж би сульдаж байлаа. Аавдаа утасдаж бие муу байгаагаа дуулгавал аав удахгүй очноо гэв. Нэг мэдэхэд хаалга хонхдож байна.Би арай гэж бослоо,толгой дүйрч өвдөөд, хоолой хорсгон ханиалгасаар хаалга тайлвал аав биш Бачка зогсч харагдав. Би Бачкаг ханиадтай уулзаж чадахгүй нь гээд явуулах гэтэл
-Би харин Мишээлтээс сонсож мэдлээ. Чиний бие яаж байна түргэн дуудах уу? Чиний царай базаахгүй нь
-Хэрэггүй ээ,өдөө аав ирнэ.Бас эм авчрах байх.Чи ажилтай хүн надаас вирус авчихна.Холхон байсан нь дээр ингээд яв даа гэхэд
-Би чамайг ийм байхыг чинь харчихаад орхиж яваад яаж тайван ажлаа хийх юм бэ. Би чамайг асарнаа. Чи мянга гуйгаад ч нэмэр байхгүй гэсээр намайг өргөн орон дээр хэвтүүлэн хулдаад угаалгын өрөөнд орж гараа угаачихаад гал тогооны өрөөнд сав хангинуулж эхлэв. Удалгүй би саримис ханхалсан шөлний үнэрийг мэдэрч байлаа. Тэр надад шөл халбагдаж өгч байтал аав ороод ирлээ. Аав Бачка 2 мэндлээд хамт өрөөнд орж илрээ.Аав
-Аан миний охин дээр хүн ирээ юу? Бие нь яаж байна? Халуун нь хэд байна? Сайн хулдаарай. Май ээж нь өвөөгийн чинь өгч явуулсан чихэр өвс, тан зэргийг өгч явуулсан.Чи уухыг нь мэднэ ш дээ.аав нь чамд грочэз нааж өгөх үү?
-За ааваа хэрэггүй дээ. Танилц ааваа, энэ… энэ миний найз залуу Баасанхүү гэв. Аав миний байдлыг жаахан үзэж байгаад за миний охин энэ эм тангаа уугаад сайн дулаан хулдаад хэвтээрэй. Хүү минь чи хамт байх уу? Бачкад бөөн далим
-Тэгнээ, тэгэлгүй яахав.Та санаа зоволтгүй би хамт байх болно.Би эм тариаг нь дөхүүлээд хоол унд хийж өгөөд байж байх болно гэлээ.
Аав ч удалгуй явлаа. Бачка надад жинхэнэ асаргааг үзүүлж өгч байлаа. Шөнө болсон ч миний халуун буусангүй. Би нэг мэдэхэд унтсан байлаа. Өглөө сэрээд харвал тэр хувцасгуй надтай нэг хөнжилд унтаж байв. Би үүнйиг хараад түүнйиг сэрвээл тэр нүдээ нухлан байж сэргэснээ
-Өө чи сэрчихэв үү? Одоо халуун нь ямар байна? гээд гарынхаа алгаар миний духан дээр тавиж үзснээ
-Аан буучихсан байна гэсээр өндийлөө. Миний дэр,дэвсгэр чийгтэн норсон байлаа.Би их дургүй өнгөөр
-Чи яагаад миний өвөрт нүцгэн унтаж байдаг билээ? гэж асуухад тэр намайг юу гэсэн болохыг ойлгоод
-Цэцэн, чи битгий муу юм бодоорой.Чиний халуун буухгүй болохоор би дэргэд чинь чиний биеийг тэвэрч хэвтээд биеийн чинь халууныг авсан юм.Намайг жаахан байхад ээж дандаа тэгдэг байсан.Надад өөр элдэв санаа байгаагүй шүү.Би тийм муухай арилсан дотортой хүн шиг чамд санагддаг юмуу? гэсээр намайг харлаа. Би хөнжилдөө улам шургаад харц бууруулан
-Yгүй л дээ.Гэхдээ намайг унтаж байхад өвөрт ороод ирснийг чинь ямарч эмэгтэй хүн буруу талаас нь эхэлж харж боддог шүү дээ.Чамд их баярлалаа.Би одоо гайгүй ээ.Чи одоо ажилдаа явна биз дээ?
-Чи ч намайг насаараа хөөж туусаар, ад үзсээр байх бүсгүй юм даа гэж алиалаад, би болоогүй ээ. Өглөөнийхөө ундыг чамтай хамт уучихаад явна гэж хэлэнгээ их хөхүүн инээмсэглээд өрөөнөөс гарлаа.Удалгүй ус шоржигнох чимээгээр нь би түүнйиг угаалгын өрөөнд байгааг ойлгоод бушуухан босч унтлагийн халаадаа нөмөрлөө.Миний унтлагын хувцас үнэхээр нэвт хөлөрсөн байв. Тэр
-Би одоохон цай бэлдээд орхиё гээд гал тогооны өрөө рүү орлоо.Би угаалгын өрөөнөөс гарч ирээд түүн дээр очвол хэдийнээ цай бэлэн болсон байлаа. Бид хамтдаа цайгаа ууж суухад Бачка
-Чи өнөөдөр гаралгүй гэртээ тайван хэвтэж амараарай за. Би үдийн цайнаар хүрээд ирнээ гээд цайгаа оочин ууж байснаа жаахан бодолд дарагдсан байдалтай байснаа дорхноо сэргэлэн инээмсэглэн
-За одоо чамайг хөөхөөс нь өмнө өөрөө ажилдаа явахгүй бол болохгүй нь гээд босч миний толгойг үнэрлэн үнсээд гарч одлоо.
Би чив чимээгүй байрандаа элдвийг бодож цаг өнгрөөж байлаа. Yд дунд болох агшинд би босч цай хоол бэлдэхээр орноосоо босон гал тогоонд ороод цай тавиж байтал хонх дуугарлаа.Бачка тор дүүрэн хүнсний зүйлтэй орж ирлээ.Би гайхан харсаар үүдэндээ зогсч байтал
-За ингээд л чи бас намайг зэмлэх гээд л хардаг юм ш дээ.Санаа бүү зовоо. Би чамд одоо гарынхаа хоолыг хийж өгнө.Танайд яг чухам юу байгааг сайн мэдэхгүй болохоор авсан юм. Чи бас л битгий буруугаар бодоод хэдэрлэх гээд байгаарай гээд ханцуй шамлан хоол хийх ажилдаа орлоо. Би орондоо хэвтлээ.Бие базаахгүй л байлаа.Дотор муухай оргино. Нудээ аниад хэсэг хэвтэж байтал тэрхэн зуур бас л унтчихсан байлаа. Нэг мэдэхнээ мөрнөөс татан
-Цэцээн,хоол болчихсон.Босч хоолоо халуунаар идээрэй гэх сонсогдов
Намайг яслийн хүүхэд шиг л асарч байлаа.Би өөрийн эрхгүй энэ их хайр халамжинд уяран байсан юм. Тэгээд бид 2 ярилцаж суулаа.Бачка
-Найз нь ажлаасаа чөлөө авчихсан.Одоо ажил руугаа явахгүй ээ.Чи эмээ уусан уу?
-Одоо нэгийг нь уунаа. Утас дуугарлаа.Ээж:
-Миний охины бие яаж байна? Халуун нь буусан уу? Өвөөгийнхөө эмийг ууж байна уу? Саримистай хар шөл сайн битуулж байгаад уугаарай.Бие чинь дээрдэхээргүй байвал ээж нь очё.
-Яах юм бэ ээжээ.Миний халуун буусан.Одоо жаахан ханиагаад толгой л өвдөж байна.Эмээ ууж байгаа.Та хэд нааш ирвэл надаас вирус авчихвал бүгд өвдөнө дэмий хэрэггүй.Надтай хамт миний найз залуу байна гэж хэлэхдээ би Бачка руу харвал тэр инээмсэглэн сууж байлаа.
Утсаа тавиад эргэхэд тэр орондоо хэвтэхээр явах намайг дагуулан харж байв.Миний орны өмнө суугаад гарыг минь атгангаа
-Би чиний найз залуу тийм үү? Би чимээгүй толгой дохилоо
-Тийм бол одоо чи намайг үргэлж хэлдэг “яв даа” гэдэг үгийг хэлэхгүй нь тээ? Гээд тонгойн миний үсийг илж байлаа. Түүнйи харц хайр хүсэмжлэл дүүрэн шингэсэн байсан юм. Ингэж би дахин шинэ хайр сэтгэлтэйгээ учирсан юм. Гэхдээ энэ хайр минь өмнөхүүдээсээ өөр байсан юм. Бачка намайг халамж энхрийлэлдээ уяраан татаж чадсан юм. Би Бачкаадаа одоо ч хайртай явдаг юм.Түүнйи сэтгэл үнэхээр гүндүүгүй, жинхэнэ эр хүний ноён нуруутай байж чаддаг байсан юм. Би түүнтэй сургуулиа төгсөн төгстөл хамт жаргалтай найзалж явсан тэр мөч ямар тодхон байдаг гээч…

******
Би буудалдаа буугаад гэрийн зүг алхаж явлаа. Одоохондоо бодол болох сэхээ байсангүй ээ.Yчир нь буудал дээр буугаад л гэрээ санаад бас өлсөж байгаагаа мэдээд хурдан гэртээ хариж хоол хийж идэхээр явлаа. Утас хангиналаа.Хэн бол гээд харвал Густав дуудаж байв.
-За сайн уу? Би чам руу цагаа зөв олж залгасан гэж найдаж байна.Чи одоо юу хийж байна?
-Сайн,би одоо л гэр лүүгээ орох гэж явна.
-Хөөх, чи ийм удаан явж байгаад ирж байгаа юмуу? Би Маттиасийнд ирчихээд байж байна. Тэр чамайг яагаад ирсэнгүй вэ гээд намайг барьж идэх гээд байна.Чи түүнтэй ярих уу?
-За тэге
-Сайн уу,Цэцэн? Сайхан амарч байна уу?
-Сайхаан,чи сайн уу?
-Чи яагаад ирээгүй юм бэ? Густавыг ирэх сургаар би уг нь чамайг дахин харах нь гэж баярлаж байсан юм сан. За уулаар явах сайхан байна уу? Би дараа амарчихаад танай хотод очноо.тэгэхээр хамт явцгаая. За за Густав зүгээр харамлаад сүйд болоод утсаа авах гээд байна.За баяртай.Густав
-Өө яах нь вэ,үлаан цайм нүдэн дээр минь миний сайн бүсгүйд хандархдаг байна ш дээ тэгэж ярихгүй ээ. Би эхний ээлжинд зогсч байгаа гэж Маттхиас бид 2-ын хэнд хандаж хэлж байгааг нь үл мэдэгдэх яриа сонсогдоно.
-За Густав, чи миний хацар дээрээс ингээд уруулаа авчихаад байгаа юм даа гэж би хөхөрвөл
-Яагаад? Би очоогүй байгаа ш дээ
-Чи надтай ярьж байгаа юм чинь дээ.Наад уруул чинь аль хэдийн алга болсон гээд инээлээ
-За за би ч азгүй толгой юмаа. За энэ яахав ээ, аав ээж 2 чамайг дараагийн долоо хоногт Штефан бид нартай хамт Ferienhaus (Амралтын байр)-т ирж 2 өдөр амраачээ гэж хэлүүлж байна лээ шүү. Тийм болохоор би эртнээс чамд хэлж дараагийн долоо хоногийн төлөвлөгөө гаргахаас чинь өмнө мэдэгдэж байна гээд инээлээ
-Ок,би очноо гэж байна гээд дамжуурай.Өөр сонин юу байна?
-Бид одоо дисконд орно.
-Аанхан. За тэгвэл зугаатай цагийг өнгөрөөгөөрэй.Баяртай.
-Баяртай.
Би гэртээ орлоо. Юун түрүүнд хоолоо хийж авахаар зүтгэлээ. Хоолоо идчихээд хөгжим чагнаж суухдаа бодлоо…
Ингэж бүх л хайр дурлалынхаа тухай дурсан бодоход бие биенээ ойлголцоогүйгээс олон ч алдаж дээ. Гэхдээ одоо би зовлонд унасан нэгэн гэж өөрийгөө бодохгүй байна. Яагаад гэвэл би тэр л олон хүнийг сэтгэлээсээ хайрлаж явсан маань үнэн болохоор алдаж онодог хүний орчлонд инээж явсан нэг үе байхад уйлж явах үе байдгийг биеэрээ туулж яваагаа би ухаарлаа. Тиймээс би зүүднээсээ айхын хэрэггүйг ойлгосон юм. Тэдний сэтгэлд би тэд өнөөдөр миний сэтгэлд ийм л тодхон байгаа шиг байгаа гэж бодож байна даа. Ингээд өндийгөөд утcаа шүүрч авлаа.
-Байна уу? Би Цэцэн байна. Мөөгий байна уу? (Мөөгий агаа таньтай яръя гэнээ)
-Байна?
-Хайрт нь байнаа?
-Аан, сая би чинь чамайгаа бодож суулаа.Чи минь дажгүй юу?
-Тийм ээ, чамайгаа санаад байнаа. Хайрт нь энэ долоо хоногт ажлаа амжуулаад дараа долоо хоногт очъё за.
- Аа ёстой гоё. Хайрт нь чамайгаа тэсэн ядан хүлээж байя….

Энэ бол миний амьдрал! Хүний орчлонд хайраар дундраагүй миний ертөнц…

Төгсөв 2006 он



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 10/2 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 90 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Тэрэлж
trlj-007.JPG
Хэмжээс: 600x800 230k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2629

Ёл хад
YolHad_32.JPG
Хэмжээс: 700x525 144k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2495

Зураач : Б.Хонгорзул
khongor034.jpg
Хэмжээс: 600x429 86k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2970


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn