Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Түүний зүрх үүрд цохилно
Оруулсан admin on 2006-05-09 13:48:12 (5180 уншсан)

Төмөр бол жирийн л нэгэн залуу хархүү. Тэр энэ жил 19 настай. Дүр төрх хийгээд зан мэдлэг ухааны хувьд бусдаас нэг их торойж ялгараад байх зүйлгүй оюутан. Хоёр жилийн өмнө түүнийг их сургуульд орж амьдралд хөл тавихад ээж нь бүх чадлаа дайчилж, ирээдүйд улс орондоо хэрэгтэй хүн болохыг захьжээ. Тэр нэгэн охинд хайртай. Түүнтэйгээ одоо нэг их дотно биш боловч ирээдүйд хамтдаа сайхан амьдарна хэмээн үргэлж мөрөөднө. Хааяа найзуудтайгаа нийлж савах бөгөөд тамхийг гэрийнхнээсээ нууцаар татна. Сурлагадаа нэг их гавихгүй боловч хоног өдрийг урсгалаараа өнгөрөөсөөр хэзээ нэгэн цагт бүх сайхан болно гэдэгт итгэнэ. Бас залхуу. Нэг үгээр хэлэхэд Төмөр бусад өсвөрчүүдээс ялгараад байх зүйлгүй жирийн л нэгэн байлаа. Тэр өдөр цаг агаар тун сайхан байлаа. Төмөрийн ээжийн төрсөн өдөр болж байсан тул тэр ээж, охин дүү хоёртойгоо солонгос хоолны газар оройн хоол идэхээр гарав. Оройн нар тэнгэрийн хаяанд мишэлзэн их хотыг зөөлөн гэрлээрээ илбэсэн тааламжтай цаг байсан тул тэр гурав Сүхбаатарын талбайг дайран алхсаар зорьсон газартаа хүрэв. Очсон газар нь бусад гадаад хоолны газруудаас ялгагдах зүйлгүй, цэвэрхэн боловч чамин биш орчинтой ажээ. Хоолны газар бараг хоосон байсан бөгөөд Төмрийн ээж цонхны хажуу талын, хажуудаа тусгаарлагч хаалттай ширээг сонгон авлаа. Нэлээд цаад ширээн дээр сууж байсан солонгосууд, тэднийг дагаж яваа хоёр монгол хүүхэн чанга шаагилдан, хөхрөлдөх нь бага зэрэг таагүй сэтгэгдэл төрүүлнэ. Тэр гурав хоолоо захиалчихаад сууж байтал хажуу талынх нь хаалттай ширээний зүгээс дав див хийсэн чимээ гарч, согтуу хүмүүс зодолдож байх шиг болжээ. Юу болж байгаа нь Төмөрт сайн харагдсангүй, харин тэр таагүй чимээ зүрхийг нь бага зэрэг бачимдуулав. Ахиулан харвал хөсрийн хувцасласан хоёр согтуу эр байх агаад тэд л шуугиан тарьсан бололтой. Хоёр согтуу жижигхэн биетэй, бохир заваан төрхтэй, тортой юу ч юм барьцгаасан бөгөөд нэг нь өрөөсөн хөлгүй тул суга таяг тулсан нь нүдэнд улам ч хүйтэн. Ашгүй албаны хувцастай хоёр залуу хамгаалагч орж ирэн бөөн дуу шуу болсноо тэднийг чирэн гарцгаав. Дотор амар жимэр болж, зочдын хоол ч ирэв. Гэтэл хоёр хамгаалагч нөгөө хоёр гайхлыг сугадчихсан цонхны дор ирж зогсов. Төмөр, охин дүү хоёр хоолоо амтлангаа тэднийг сонирхон харж байлаа. Манай Монголд ууснаа шингээж чадаагүй эрчүүд овилгогүй зан гаргаж, үймээн тарих нь зөндөө байдаг бөгөөд хэн нэгэн тэдний хандыг дарж, амар тайвныг эргүүлэн авч ирвэл хүндлэгддэг билээ. Тэр л ёсоор Төмөр хоёр хамгаалагч залууг талархсан харцаар харж суув. Гэтэл гадаа байсан улсуудын хажууд тас хар жип ирэн зогсов. Тэндээс биеийн тамирын хувцастай, гартаа алтан бөгж, цагтай нэгэн залуу намхан хүүхний хамт бууж ирэв. Тэд хоолны газарт шуугиан дэгдсэн ширээний дэргэд ирцгээлээ. Хамгаалагч залуусын нэг нь ирж түрүүчийн болсон явдлын талаар тайлбарлахыг намхан хүүхэн орчуулахыг харваас биеийн тамирын хувцастай эр бол хоолны газрын эзэн солонгос бололтой. Тайлбар дууссаны дараа тэд бүгдээрээ гарцгааж цонхны дор хөсрийн хувцастангууд дээр ирэв. Солонгос эр хамгаалагчдыг загнах бөгөөд яриа нь үл сонстоно. Гэнэт тэр солонгос бүтэн хөлтэй согтууг элэгдээд авав. Энэ нь Төмөрт таалагдсангүй. Солонгос эр хүн бүр лүү хуруугаараа чичлэн загнах бөгөөд согтууг үргэлжлүүлэн зодов. Дараа нь тэр хамгаалагч залуусыг ээлж дараалан элэгдэв. Тэд юу ч үл дуугарах агаад гөлөлзөн номхон зогсоно. Төмөрийн зүрх бачуурч дотор муухайрав. Үеийнх нь монгол залуусыг мал мэт номхон зогсоогоод зодож байгаа нь түүний уурыг маш хүргэв. Хар элгийн амьтан ирээд Монгол нутаг дээр эзэн хүн шиг загнаж, хүүхдүүдийг нь дорожилж байгаа нь даан ч тэвчишгүй хэрэг байлаа. Гэтэл хамгаалагч залуусын нэг нь эргэж хараад түрүүнээс хойш номхон зогсож байсан согтууг цохиж унагаад дээрээс нь дэвсэж гарав. Энэ үед Төмөрийн ясны омголон зан дэвэрч тэвчээр алдагдлаа. Тэр ухаан мэдрэлгүй гүйн гараад солонгос эр лүү дайрав. Энэ муу хар элэгтнээс болж монгол монголоо нохой шиг зодож байгаа нь даанч харуусалтай хэмээн түүнд бодогдоно. Төмөр хамаг хүчээрээ солонгос эрийг цохих бөгөөд цаадах нь өөрийгөө хамгаалахын оронд хамгаалагч нар луу муухай хашгирна. Төмөрийн ээжийн орилох чимээгээр гудамжаар явж асан хүмүүс цугларлаа. Хамгаалагчид хэсэг зуур балмагдан зогссоноо Төмөр лүү уулгалан дайрав. Төмөр тэдэнд цохиулахдаа эсэргүүцсэнгүй, харин солонгос эрийг балбасаар байлаа. Хамгаалагч Төмөрийн сүвээ рүү хөшиглөсөнд тэр тэнцвэр алдан төмөр хайсыг толгойгоороо мөргөн ойчив. Хашлагын үзүүртэй төмөр түүний гавал руу цөмрөн оров. Ээжийн час хийсэн дуу гарлаа. Толгойных нь зүүн хэсэг цусанд будагдсан Төмөр хөл дээрээ эргэн босч ирээд хамгаалагч руу гайхсан, гомдсон нүдээр хараад үхэтхийн унав. Хүү ээжийнхээ нүдэн дээр эндэв. Цугласан олон цочирдон чимээ аниргүй бөгөөд гагцхүү солонгос эр л ёолон гиншинэ. Өөрийг нь өмөөрсний төлөө хүүгийн амийг бүрэлгэснээ тухайн үед хамгаалагч ойлогосонгүй. Бусдын л адил Монголын төлөө нэгэн зүрх зогсож, үрийнхээ сүнсийг нутгийн салхи бүүвэйлэн өлгийдөв.

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 19/4 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 63 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Их Монголын шүтээн зураг
b-005.jpg
Хэмжээс: 300x411 60k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3968

Г.Ариунболд Зотон, тос 60x70
Хавар
Хэмжээс: 600x508 89k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4943

Хавар 2007
IMG_1138.jpg
Хэмжээс: 600x800 106k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3891


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn