Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
Оруулсан admin on 2023-01-04 10:10:01 (1081 уншсан)

“УТГЫН ЧИМЭГ-2022” НААДАМ
II ШАТАНД ШАЛГАРСАН БҮТЭЭЛ
МЗЭ-ээс зохион байгуулдаг “Утгын чимэг 2022” наадам 2023 оны 1 дүгээр сарын 19-нд болно.  Уг наадмын сүүлийн шатанд өрсөлдөх 10 өгүүллэгийг цувралаар танилцуулж байна. 

Эрдэнэ-Очирын Ганболд

              АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР

        Хүнсний тов хийсэн дэлгүүр ажиллуулдаг Баатарчулуун сарын орлого, зарлагын тооцоо хийж суутал гар утас нь тожигнон дуугарч “ээж минь” гэсэн нэр жирэлзэн гарч ирэхүй дор яаран авав. 
          - За хүү минь, ээж нь нутагтаа л очоод ирмээр байна. Хоёулаа нөгөөдөр өглөө эртхэн гарах уу? Зам сайхан болсон, өглөө эртхэн гарвал оройдоо амжаад оччихдог гэсэн. Төрсөн буурин дээрээ хөрвөөж, аав, ээжийнхээ нутгийг эргээд ирмээр санагдаад болдоггүй. Миний хүү унаа унаш чинь бэлэн биз дээ? гэж ар араас нь давхцуулан их л цухалхан ярив. 
       -Тэгье, ээж ээ гэж хэлээд Баатарчулуун яаран босов. Ээж нь өдөр бүр залгаад байдаггүй, хааяа залгавал  цөөн хэдхэн үг хэлдэг,   ойр тойрондоо “Хэцүү Цэрэн эгч” гэж алдаршсан хүн. 
         Баатарчулуун олон жил худалдааны байгууллагад ажилласан нягтлан бодогч, эхнэр нь худалдагч болохоор дэлгүүрийн ажил эмх цэгцтэй, тэгээд ч олны хөлийн газар, бүр дээр үеэс “Цагаан хуарангийн цагаан дэлгүүр” гэж нэршсэн, одоо ч энэ нэрээ хадгалсаар буй. Дэлгүүрийнхээ дэргэд шахам шинэ орон сууцанд төвхнөсөн,    давгүй унаа машинтай, бас компанийн захирал гээд Баатарчулуун  юм юмтай болж амжсан ажилсаг, овсоотой эр. 

         Хоёр хоногийн дараа ээж, хүү хоёр аян замд гарч нутгийн зүг довтолгов. Зам гэж толь ажгуу. Ээж нь илт дуу шуу орж, дээр үед шуудангийн машины тэвшин дээр хэдэн хоног явж хотын бараа хардаг байснаа дурсан ярьж, улсын хөгжлийг магтан шагшсаар байлаа. Нээрээ л нар Хантайширын орой даваагүй байхад зээ хүүгийнхээ гадаа аяны дөрөө мултлав. 
          Олон жил уулзаагүй бүл ахаа нэг л дуу шуу муутай байгааг Баатарчулуун ажигласангүй, угаасаа нийслэлд төрж өссөн болохоор нутгийн нэг ч уул, усны нэр мэддэггүй, төдийлөн нутагсаад байдаггүй хүн. Харин Цэрэн ажаа “ойрын хэдэн жил ирээгүй, өөрөө ч хотод очоогүй болохоор дүү минь жаахан гэрэвшээд байгаа юм болов уу, уг нь хөөр хөгжөөнтэй л хүн юмсан” гэж бодож амжив. “Нутгийн агаар эм” гэдэг үнэн бололтой, бие нь хөнгөрөн сэтгэл санаа нь ёстой л сэрүүн намрын салхи мэт сэвэлзэж байлаа. 
          Маргааш нь Авир нар дээр хөөргөөд  нагац эгч, бүл дүүгээ дагуулан өвгөд буурлуудынхаа өвөлжөөг зорин хөдлөв. Нэг л халшраад ч байгаа юм шиг, цааргалж залхуураад байгаа юм шиг байгааг Баатарчулуун ажигласангүй, угаасаа хөдөөнийхөн нэг ийм цаг, наргүй хүмүүс дээ гэсэн шүү юм бодож явав. Харин Цэрэн Ажаа өчигдрөөс хойш дүнсгэр байгаа зээ дүүгээ харан хэрэггүй ч ирсэн юм болов даа гэж эргэлзэн, хашир ухаандаа энэ тэрийг эргэцүүлэн бодож явлаа.
       Бат бэх гүүрээр гол гатлан их голын хойт хөвөөг эмжсэн замаар давхин зорьсон газар ойртох тусам Авир толгойгоо ганзагалан бүр ч таг чиг болчихов. Зам явсаар голын хойд толгод дээр гарч иртэл ээж, хүү гурвыг цэлгэр цэнхэр их усан долгиолон угтав. 
Цэрэн Ажаа нутагт нь нуур тогтож, усан цахилгаан станцтай болсон тухай олны ярианаас сонсож, бас зурагтаар харж байсан боловч хэдэн үеэрээ нутаглаж байсан өвөлжөө бууцаа мөнөөх нуурын дор орчихсон байх юм гэж огт бодож байсангүй. 
       -За Ажаа минь, ийм нэг том нуур, бас гэрэл цахилгаантай болсон. Би танд халгаад хэлж зүрхлэхгүй байсаар байгаад өнөөдрийг хүргэчихлээ. Бас дээд эхний буяны газар ч нуурын дор орсон гэж овоо хэдэн үг хэлчихээд хэнгэнэтэл санаа алдав. 
         Цэрэн Ажаа нуур усыг  харж, үг дуугүй хэсэг зогссоноо “Алгын чинээхэн газар юмсан” гэж аяархан шивнэв. Төрсөн бууц, аав, ээжийнхээ нойрссон газарт өргөхөөр авч гарсан арц хүж, энэ тэрээ ч гаргасангүй.    
      - Ажаа, Гэгээний хийдийн тууриар очих уу? гэж Авир аргадангүй хэлэхэд “За дэмий биз дээ, уг нь мөн ч сайхан хийд байсан юм даа. Майдар, цам гээд сайхан баяр болдог, бага байхдаа аав, ээжтэйгээ ирдэг байлаа. Яг энэ хөтөл дээр ирэхэд нар газраас мандаж байгаа юм шиг алтран шаргалтаад угтдагсан” гэж хэлээд дуугаа хураав. 
      Авир санаа нь амарсан бололтой урьдын адил яриа хөөрөөтэй болж, нутаг орон, удам усгаа нэгтэй нутаг орондоо амьдардаг цөөн хэдэн айл өрх, ах дүүсийнхээ тухай зөндөө ярьсан боловч Цэрэн Ажаа ганц үг ганхийсэнгүй. Орой хүүдээ “Чиний аяны майханд, агаар салхинд унтья” гэж хэлснийг ёсоор болгов. 
      Баатарчулуун эртхэн босч Авирынд орж өглөөний цай уув. Нээрээ л агаар салхиных уу, сайхан унтаж амарсан байлаа. Ах дүү хоёр энэ тэрийг ярилцан цайлаад майханд орж “За, Ажаа минь сайхан амрав уу” гэж зөөлөн дуудтал нар шиг нагац эгч нь аль хэдийнээ мөнхийн нойроор нойрссон байлаа. 
                                                                                           2022 он

May be an image of 1 person and text that says





( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 251 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Ц. Болдбаатар
Түүхийн цонх
Хэмжээс: 600x584 84k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4585

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-127.JPG
Хэмжээс: 600x450 54k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3413

Ёл хад
YolHad_17.JPG
Хэмжээс: 700x525 78k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3363


Агуулга
Лхагва, 2023.01.04
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА
Мягмар, 2022.07.19
· Жа.ПҮРЭВ : Гарын үсэг /Өгүүллэг/
Лхагва, 2022.04.27
· Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай
Баасан, 2022.04.22
· Д.Дамдинжав : Бүсгүй хүн
Мягмар, 2022.03.22
· C. Амина : Би ахдаа хайртай
Ням, 2022.03.20
· Д.Батзул : Эх орон минь сэрж байна
Баасан, 2022.03.18
· О.Цэнд-Аюуш : ДУУЛГА
· Д.Дамдинжав : Дурлал
Даваа, 2022.02.28
· Д.Батзул : Тайтгардаг
Бямба, 2021.08.07
· Мөнхжин А : Баяртай...
Даваа, 2020.12.28
· Хувьхан заяаны эх орон
· яг одоо
Пүрэв, 2020.10.29
· Ш. Сүрэнжав : Нэр
Пүрэв, 2020.09.24
· М.Цэемаа : Хөх алсад 5-р хэсэг
· М.Цэемаа:Хөх алсад 4-р хэсэг
Баасан, 2020.02.14
· Батцэцэг : Хайрын шүлэг
Ням, 2019.12.22
· Б.Улаанхүү : ЗАЛУУ ЦАГИЙН ДУРСАМЖ
· Б.Улаанхүү : ГАЛ ЭРДЭНЭ ХҮЛГҮҮД МИНЬ ЭЭ
· Б.Улаанхүү : АНЧИН АДУУЧИН ЯВСААН БИ
· ЭРТНИЙ САЙХАН ОРОН МИНЬ
· Б.Улаанхүү : МИНИЙ БУРХАН НУТАГ МИНЬ
Лхагва, 2019.12.18
· Б.Улаанхүү : ХОНГОР БАГЫН НУТАГ МИНЬ
Баасан, 2019.03.29
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Цэцэг тасрав
· Л.Энхтуяа : Хувь тавилан
Пүрэв, 2019.03.28
· Ж.Бямбасайхан : 5 ДАХЬ ӨДРИЙН ӨГЛӨӨ УУСАН ШАР АЙРАГ
· Болжмор : Төөрөг тавилан (7 төгсгөл)
· Болжмор : Төөрөг тавилан (6)
· Болжмор : Төөрөг тавилан (5)

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2023 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn