Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад 		 Өгүүллэг: Л.Энхтуяа : Хувь тавилан
Оруулсан admin on 2019-03-29 09:47:47 (285 уншсан)

...Хүрлээ өнөөдөр арван нас хүрлээ,гэвч бусад хүүхдүүдийн адил амттан дүүрсэн ширээний ард суугаад аав,ээж ах,эгч,дүү,найз нөхдийнхөө хамтаар төрсөн өдрийн баяраа тэмдэглэн ханаж цадатлаа идэж,ууцгаан гоё олон тоглоомуудаар тоглон баярлаж хөгжилдөн наадан цэнгэж үзээгүйгээс гадна ер бусын тансагхан харагдах амтат бялууг дэлгүүрт л харснаас биш өмнөө тавиад гартаа бариад нэг ч удаа болов амтархан идэж үзээгүй билээ.
Харин өөрийн энэ насандаа дэндүү ахадсан ар гэрийн ажилтай мөн архинд толгойгоо мэдүүлсэн аав,ээж хоёрыгоо 
өлсгөж цангаачихгүйн тулд бас өөрийнхөө төлөө хоолтой ундтай,эрүүл тунх элэг бүтэн амьдрахын төлөө ирээдүйнхээ бүхий л сайн сайхны төлөө ийнхүү гадаа гудамжинд өглөө нартай уралдан үдэш бүрэнхий болтол гуйлга гуйн суухаас өөр арга зам үнэндээ алга байлаа.
Хогийн савнаас ганц хоёр хуванцар олж авсан ч тэр дор нь өөр бусад хог түүж амьдраад удаж буй гудамжны гэр оронгүй гэх тэр л хүмүүст дээрэмдүүлэхээс гадна тэдний хатуу гарын амтыг хэд хэдэн удаа амсаж дахин үүгээр харагдах л юм бол ална шүү!гэх тэдний харгис хэрцгий догшин ширүүн үгэнд бяцхан зүрх нь чичирч орхино.
Нас биеэнд хүрээгүй тул хэн ч тоож ажилд үл авна тиймээс өөр сонголт түүнд олдсонгүй ийнхүү гуйлга гуйн энэхүү нэгэн улаан гудамжны мухарт сууж эхлээд бүтэн хоёр жилийн нүүр үзэж буйн энэ ажгуу.
Заримдаа тал талх ч худалдан авах мөнгөгүй байх үе ч цөөнгүй.

Мөн бусад хүүхдүүдийн хамтаар мөр зэрэгцэн,тохой нийлүүлэн хамтдаа сууцгаан номын дуу сонсож,сургуульд сурч эрдэмтэй номтой болохыг хязгааргүй ихээр мөрөөдөн тэмүүлэвч өөрийнх нь энэ ядуу зүдүү амьдрал нь түүний бүх хүсэл мөрөөдөлд саад болсоор,үнэндээ түүний амьдрал хутганы ирэн дээр тогтож байлаа.
...Түүний суудаг улаан гудамжны мухарт "Зоогийн газар"-хэмээн бичээстэй нэгэн жижигхээн дан ганц цагаан хуучин байшин харагдах ба тэр зоогийн газрын эзэн болон тэнд ажилдаг ажилчид нь ч Хүрлээг андахгүй сайн таньдаг болсноос хойш тэд өдөр бүр бага сага гэлтгүй л хоолноосоо илүүчилдэг болсон ба ачаа бараагаа зөөх болоход Хүрлээг дуудан биед нь тохирсон хөнгөхөн ойр зуурын жижиглэн бараанаасаа зөөлгүүлэн дараа нь чамлахааргүй овоо хэдэн төгрөг төлдөг болохоор ч тэр үү Хүрлээ тэдний хаяанаас алхам ч үл холдоно.
Хүрлээгийн нүдний харц зарим түүнтэй адил гуйлга гуйн сууж буй бусад хүүхдүүдийнхээс огт өөр түүний нүдний харц гэгээхэн,их цоглог,оч гэрэлтэх мэт цаанаа л нэг ухаантай сэргэлэн цовоо хүү харагдана.
......Оройн сэрүүн орж гадаа гудамжинд хүйтэн бас хүмүүсийн хөл хөдөлгөөн цөөрсөн тул урдаа буй цаасан хайрцагныхаа ёроолоос хэдэн задгай мөнгө гаргаж ирэнгээ,
-таван зуун төгрөг гучин мөнгө,гэж Хүрлээ амандаа бувтнан тоолчхоод мөнгөө өмднийхөө карманд хийнгээ хөл хөдөлгөөн багассан их хотын гэрэлт гудамжаар ихэд бодолд автан хаашаа ч юм бүү мэд урагшаа харсан зүгрүүгээ алхалсаар л байлаа,алхалсаар л их хотын гэрэлт гудамжнаас холдон хажуу тийш эргэн нилээн алхалсны эцэст нэгэн гэрэл гэгээ ч үгүй бүүдгэрдүү гэр хороололын нарийн гудмаар дээш өгсөн дэнж дээр байрлах нэгэн хуучирч навсайсан халтайсан хар цоохор хир буртаг болсон уранхай цоорхой бүрээстэй гэр гэхэд хэцүүхэн овоохой гэлтэй нэгэн муу гэрийн гадаа дөхөн очиход хаалганы завсраар гэрэл асаатай буйн харагдахтай хамт мөн гэрт ямар хүмүүс байгаа нь ч тод харагдах аж.
Гэрийн гадаа ойртох бүрт эрэгтэй,
эмэгтэй хүмүүсийн хэрэлдэж зодолдох дуу улам бүүр ширүүссээр бие биенээ элдвээр харааж нулимцгаах нь Хүрлээгийн зүрхийг ямар нэгэн хурц үзүүртэй зүйлээр зүсээд авах шиг болсоор ихэд уджээ,.
.......Тэрээр энэ муухай дуу чимээ,хэрүүл,зодооныг ухаан орсон цагаасаа л сонсож харж өссөн ч хэзээ нэгэн цагт энэ муу муухай амьдралаас салнаа аав,ээжтэйгээ хамтдаа аз жаргалтай,баяр баясгалантай,юугаар ч дутахгүй баян чинээлэг хангалуун амьдрах тэр сайхан цаг ирнээ,гэж өөрөө өөртөө бат итгэлтэйгээр хэлээд өөрийгөө хүчлэн зоригжуулсаар л байв.
......Өдөр хоног сар жил улиран өнгөрч нас нэмэгдэж ухаан тэлэгдэх бүртээ Хүрлээ өөрийн энэ хэрүүл зодоонтой,аз жаргалгүй амьдралаа улам бүр жигшин зүхэн харууссаар,аймшигтай энэ амьдрал нь үүрд үргэлжлэх мэт санагдахад мөн урьд урьдахаасаа илүүтэйгээр нуран мөхөж буй энэхүү амьдралын уур амьсгал Хүрлээг багалзуурдан тастах шиг эгдүүцлийн хүргэхэд энэ удаад гэрийнхээ хаалгыг татан орох хүсэл үнэхээр төрсөнгүй тэрээр гэрийн зүг харан архичин аав,ээжээ хэрхэн яаавал архинаас гаргаж,хэрхэн яаж аз жаргалтай болгож хэрүүл,зодоонгүй энгийн сайхан амьдралтай болгох вэ,гэж элдвийг бодон хэсэг зогстол гэнэт гэрийн хаалга хүчтэй нээгдэн аав нь өнөөх л байнга хамтдаа архиа хуваан ууцгаагаад дараа нь мөн л ингээд бие биеээ алан хядахаар наагуур болцгоон хоёр биеэнтэйгээ зууралдан зодолдсоор цус нөжөндөө холилдон байж нэг юм хоёул гэнэт ухаан оров уу аль эсвэл уусан архи нь гарав уу гэлтэй Дорж ах,аав хоёул чимээгүй болцгоон гэртээ буцан орцгоогоод газар шалан дээр тэр чигтээ тэрийж унаад тэндээ үд хүртэл унтацгаадаг гэдгийг ч Хүрлээ хүү сайн мэднэ. 
Хөөрхий,муу ээж нь ч энэ амьдралтайгаа дасан зохицоод тэдэнтэй нийлэн хамтдаа уусаар сүүлдээ бүүр тэднээс дутахгүй л уудаг болж,одоо ч мөн л ухаангүй согтуу амьтай амьгүй нь мэдэгдэхгүй шахуу хүн эвдэрхий муу орон дээрээ унтаж буй нь гэрийн онгорхой завсраар харагдана.
Хүрлээ аав,ээжийгээ маш ихэд өрөвдөх авч даанч өөрөө одоогоор ямар ч чадал чансаагүй тэнхээгүй тул дэмий л олон зүйлийг тунгаан бодож сэтгэлээ өвтгөнө,.
Түүнд гэртээ орох хүсэл үнэндээ төрсөнгүй тул эргээд их хотын гэрэл гэгээг бараадан харанхуй дэнж дэхь гэр хороололын нарийн гудамжнуудыг үдэн алхалсаар л,..
Өглөө үүрээр шахуу ээж нь сэрээд нэг нүдээ арай ядан нээн,нөгөө нүдээ аниатай чигээр,
-Хүрлээ,хүүрээ,чи алив,хурдхан гараад түцний авгайгаас нэг шил юм зээлээр аваад ир,энэ толгой хагарлаа,өвдөж байгаа гэж жигтэйхэн,хурдал чи муу,гэсээр хэд хэдэн удаа бахирсан боловч хариу алга тул ихэд уурлан хоёр нүдээ нээн толгойгоо маажсаар босон өнгийн харснаа,
-аа,муу хүүр чинь,алга бна,за,чамайг даа,гэсээр гар,нүүрээ ч угаалгүй тэр чигтээ халтар муу уранхай хиртэй чигээрээ гэрээсээ гаран гуйван алхалсаар нэг юм Хүрлээгийн байнга суудаг улаан гудамжинд очвол Хүрлээ тэр газраа алга байлаа.
-Муу новш чинь,хаачдаг байнаа,за,чамайг нэг болгоод өгнөө гэж үглэсэн хэвээр хажуу дахь хашааг нуруугаараа налан хөлөө амраан хэсэгхэн сууж байгаад босон алхлаад булан тойроод бараа нь сая замхрахад Хүрлээ өөрийн байрандаа эргэн суун урьдын адилаар урдуур нь зөрөлцөн өнгөрөх хүн бүрийн царайг царайчлангуй харан гуйлга гуйсан хэвээр,.
Зарим нэгэнд нь элдвээр хараалгуулан загнуулахдаа түүний сэтгэл тэр чигтээ харанхуйлах ч хүмүүсийн ааш араншинг яаалтай ч билээ дээ,гэж бодон тэдний хараан,доромжлон хэлэх муу муухай үгсийг сонсоогүй мэт сууж байтал хажуу зоогийн газрын эзэн болох Төрөө ах,
-Хүрлээ,нааш ир!гэж дуудах сонсогдоход Хүрлээ маш ихэд баярлан,хурдхан харайлгаад гүйгээд очвол,
-За,дүү хүү,энэ жижиг хайрцагтай зүйлсийг тэр ногоон хаалганы хажууд өрөөд байгаарай,гэж зоогийн газрын ззэн Хүрлээд хэлэнгээ өөрөө харин том хайрцагтай зүйлсийг зөөж эхлэв.
Хүрлээ угаас хар бор ажилд сүрхий тул ихэд мэрийн нилээд хэдэн хайрцагтай барааг эгнүүлэн мөн давхарлуулан өрөөд хурдан бөгөөд шаламгай гэгч нь урьдын адил яааравчлан дуусгав,хэдийгээр хайрцагтай зүйлс хүнд хэцүү биш ч тооны олонд нь харин бие нь жаахан ядарч.
Зоогийн газрын эзэн Төрөө ах хажуудаа зогсох өөрийн төрсөн охин Шүрээдээ хэдэн төгрөг атгуулангаа,
-Миний охин,энэ хэдэн төгрөгийг тэр жаал хүүд аваачаад өг,гэсээр Хүрлээгийн зүг заав.
Шүрээ гүйсээр Хүрлээгийн өмнө хүрч ирээд аавынхаа атгуулсан өнөөх хэдэн төгрөгийг өгөхдөө түүний харцтай яг эгц тулгарахад хоёр биенээсээ бишүүрхэн ичингүйрцгээв,
-Баярлалаа,гэж Хүрлээ арай ядан дуулдах төдий хэлэх тэрхэн хоромд Шүрээ ичингүйрсэн хэвээр хурдхан эргээд аавынхаа зогсож буй зүг гүйн одлоо.
......Оройхон нилээд харанхуй бүрий болох үед гадаа гэнэт бөөн шуугиан дэгдэв,
-Чи муу новш,бүх мөнгөө нааш нь өгөөдөх,чи муу хаагуур тэнээд байгаа,новш вэ,чамайг дээ,гэсээр Хүрлээг эрэгтэй,эмэгтэй хоёр согтуу хүмүүс хоёр талаас нь тастах шахам нааш цааш чангаан хашгичсаар,
-Май,энэ мөнгө,энэ байна,гэж Хүрлээ айдас дүүрэн хоолойн зангиран хахаж цацан хэлэнгээ тэдний зүг гараа сарвайн байхыг харсан Шүрээ зоогийн газрын гадаа аавыгаа хүлээн машинд нь сууж байсан тэрээр машины хаалгыг нээн буугаад хамаг хурдаараа гүйсээр,
-Ааваа,ааваа,тэнд хоёр хүн Хүрлээг зодож байна,дээрэмдэж байна,гэсээр зоогийн газарлуу гүйн оров.
Шүрээгийн хэлэхийг сонсоод аав нь гадаа гарч Хүрлээг тэр эрэгтэй,эмэгтэй хоёр согтуу хүмүүсийн гараас мултлан авч тэдэнд хүссэн мөнгө,төгрөгийг нь өгөөд хэрүүл хашгираан дэгдээх өнөөх хоёрын дууг нам дарав.
Хүрлээ хүү зоогийн газрын эзэн болох Төрөө ахад маш их баярлаж талархсанаа илэрхийлэнгээ,энэ эрэгтэй,эмэгтэй хоёр өөрийнхөн аав,ээж хоёр нь гэдгийг ч нуулгүй бүх л үнэнээ тоочин хэлсэн билээ.
Энэ өдрөөс хойш энэ явдлаас хойш Хүрлээг тэр гудамжинд гуйлга гуйн суухыг хэн ч дахин олж харсангүй тэр ор сураггүй алга болжээ.
......Цаг хугацаа ч нүд ирмэх зуурт урсан арав гаруй жил өнгөрч,...
...................."Жаргалан" нэртэй нэгэн том рестораны үүдэнд хөрслөг бор царайтай өндөр нуруутай оч мэт гэрэлтсэн нүдтэй сайхан жавхаалаг нэгэн залуу цамцныхаа ханцуйг бага зэрэг арагш сөхөн бугуйн алтан цагаа харангаа,
-одоо ирэх болсондоо,гэж үл сонстох төдий амандаа шивнэн хэн нэгнийг хүлээн зогсоно.
Төдөлгүй хар өнгөтэй "Бентли" машин өмнө нь ирж зогсоход машины арын хаалга нээгдэн нэгэн бяцхан хүү,
-Ааваа,гэсээр өнөөх залуугийн зүг түнтэгнэн гүйн очиход,
-Миний хүү,гэсээр бяцхан хүүг угтан тосон өргөж тэврээд урагш хэд алхлан машинаас бууж ирэх намхавтар нуруутай сайхан инээмсэглэх туранхай бор бүсгүйн уруул дээр үнсэнгээ,
-Хүүгийн маань төрсөн өдрийн баярын ширээ бэлэн болсон,хайраа,гэж залуу ихэд сэтгэл хангалуун хэлэхэд,
-За,ашгүй дээ,хайрт минь,гэж бүсгүй догдлонгуй баясалтай хариулав.
Урьд өмнө энд "Зоогийн газар" хэмээсэн жижиг цагаан байшин харин одоо "Жаргалан" нэртэй ресторан,зочид буудалтай өргөтгөсөн өргөн том сүрлэг байшингийн хаалгаар эзэн нь болох Хүрлээ өөрийн бяцхан хүү Жаргалан мөн хайртай хань Шүрээгийнхээ хамтаар гурвуулаа аз жаргалаар дүүрэн мишээцгээн алхлан орцгоов.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 105 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

зотон тос 40х51 см
Удган
Хэмжээс: 478x600 68k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4147

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-216.JPG
Хэмжээс: 600x450 40k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2739

Зураач : Б.Хонгорзул
khongor020.jpg
Хэмжээс: 600x438 87k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3862


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn