BIIRBEH.MN by Bataka
Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад 		 Өгүүллэг: Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : Ялагдал
Оруулсан admin on 2018-02-09 16:06:27 (408 уншсан)

Зохиолч Баянмөнхийн Цоожчулуунцэцэг Tsoojchuluuntsetseg Bayanmunkh

Даваа хэдэн хүнтэй уулзаж, нилээд оройхон өрөөндөө орж ирлээ. Нарийн бичгийн дарга хүүхэн шинээр ажилд орох хүмүүсийн анкетыг ширээн дээр нь тавьжээ. “Нэгэнт л уулзаад, ярилцлаганд оруулаад, тэнцэнэ гэж үзсэн юм бол заавал надад харуулж яадаг байна аа” хэмээн ундууцан бодсоор ажилд орохыг хүсэгчдийн анкетийг залхуутай эргүүлж, тойруулж харав. Гэнэтхэн нэг л таньдаг царай. Гайхасхийн танилцуулгыг нэг бүрчлэн уншлаа. “Чимэдийн Сарангэрэл. 32 настай. Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн” гэж уншиж эхэлснээ гэр бүлийн байдал гэсэн тэр хэсгийг харах гэж тэсэлгүй яарч байгаагаа мэдэрлээ. Хүү, охины хамт амьдардаг. Нөхөр Жаргалын Батмандах өвчний учир дөрвөн жилийн өмнө таалал төгссөн” гэсэн бичгийг хараад хөшчихөв. “Саран Жаргал авгайн доголон Мандахтай суусан юм байжээ” гэж бодохоор нэг л хачин, бас үнэмшилгүй санагдаад болдоггүй.

Тэрээр Сарангийн зургийг анхааралтай харлаа. Олон хөвгүүдийн анхаарлыг татдаг байсан гэрэлтсэн сайхан царай цагаасаа эрт гундаж. Харин инээд гэрэлтдэг байсан дүрлэгэр алаг нүд яг хэвээрээ... Гэхдээ л гуниг нэвт шингэсэн харагдав. Хэзээ ч түүнийг анхаарч байгаагүй, хэзээ ч түүнд тал өгч байгаагүй энэ бүсгүйгээс болж Даваа золтой л галзуураагүй.

 

Анх 16 настайдаа л түүнийг сургуулийн урлагийн үзлэгт бүжиглэж байхыг хараад ухаан алдатлаа дурлаж байлаа. Түүнээс хойш ямар ч уран гоолиг бүсгүй түүн шиг сэтгэл алдартал гоё бүжиглэж байхыг үзсэнгүй. Үнэндээ гоолиг зэгзгэр биетэй, цасан цагаан царайтай, дүрэлзсэн алаг нүдтэй энэ охин хөдөө буйд нутагт ёстой л од болон гялалзаж байлаа. Хичээл сурлага, урлаг спорт гээд юм юманд авьяастай, хүн бүрийн хайрыг татсан хөөрхөн охин. Тэр үед Даваа Саранг бодон шаналж, хөхөө өвлийн хүйтэнд гэрийнх нь үүдэнд эргэлдэж олон шөнийг өнгөрүүлсэн. Олон сар шаналж, дурлалын захиа биччихээд өгөх гэж бас л баахан сандарсан. Гэвч сэтгэл гаргаж бичсэн уртаас урт захидлын хариуд “Уучлаарай. Надад сэтгэлдээ хайрладаг хүн бий” гэсэн товчхон үгтэй жижигхэн зурвасыг их олон хоногийн дараа авч билээ. Сараагийн тэр хайртай залууг олох гэж Даваа баахан хөөрцөглөж гүйснээ санав. Тэдний ангийн хөвгүүдтэй зодолдож, сагсны тэмцээн дээр баян Болдын хүүгийн нүүрлүү бөмбөг савж байснаа санаад чимээгүйхэн инээмсэглэлээ. Үнэндээ доголон Мандах Сарантай үй зайгүй найз гэдгийг тэр мэддэг л байсан. Гэхдээ хэзээ ч түүнийг өөрийнхөө өрсөлдөгч гэж санаж явсангүй. Багын дурсамж эргэж санахад сайхан байсан ч Сарангийн тухай бодохоор нэг л шар хөдлөөд болдоггүй.

Хожим Их сургуульд орсон хойноо тэр Сарангийн ангиар үе үе эргэлддэг байлаа. Саран түүнийг хэзээ ч хөөж тууж байсангүй. Энгийнээс энгийн харьцана. Харин тэр нэгэн жил “Саран их мөнгөний сонирхолтой охин. Том компанийн захирлын хүүтэй явдаг” гэж сонссон өдөр Даваа байсан цөөн төгрөгөөрөө архи авч уугаад шал согтуу оюутны байрны үүдэнд очсон. Саранг ангийнхаа охиноор дуудуулан, гарч ирэхэд нь хүчээр чирч, байрны үзүүрт аваачаад түүний өөдгүй муухайг баахан хашгирсан байлаа. Үнэндээ яг юу гэж ч хэлснээ одоо ч сайн санадаггүй юм. Лав л “Мөнгөний хүүхэн. Би чиний тэр дуртай мөнгийг чинь шуудай, шуудайгаар нь авчираад хэзээ нэгэн цагт чиний өмнө асгана. Тэр цагт чи миний өмнө өөрөө бөхөлзөх байлгүй” хэмээн хашгирч байсан гэж ангийнхаа охиноос хэзээ хойно сонсож билээ. Үнэндээ ядуу тарчигхан амьдралтай хүүд сургуульд сурна гэдэг бөөн дараа санагдаж байсан болохоор удалгүй сургуулиасаа гарсан. Хүний ажилд туслаж, бага сага наймаа хийж, овоо хөл дээрээ боссон. Одоогоос хэдэн жилийн өмнө нутгийнхаа нэг ахын дэмжлэгтэйгээр шатахуун оруулж ирсэн цагаас хойш бизнес нь дороо л босоод ирэв. Одоо түүнийг хэн ч ядуу даржин гэж хэлэхгүй, голохгүй гэдгийг сайн мэдэж байлаа. Түүний цээжинд нэг л бяр амтагдах шиг санагдахад Даваа чимээгүйхэн инээмсэглэв. Тэрээр нарийн бичгийн даргаа дуудаж, Сарангийн анкетийг өгөөд “Энэ Сарангэрэл гэдэг эмэгтэйг 19 цагт манай өрөөнд дуудаарай” хэмээн үүрэгдлээ. Залуухан туслах хүүхэн гайхаж байгаа нь илт. Нүдээ том болгон чимээгүйхэн харж байснаа гарлаа.

Даваад Сарантай уулзана гэж бодохоор нэг л тааламжтай санагдаад болдоггүй. Өөрийг нь тоохгүй байсан тэр сайхан хүүхэн өнөөдөр өөрийнх нь компанид цөөн хэдхэн төгрөгний цалинтай туслах хийхээр өөрөө гүйгээд ирсэн гэж бодох сайхан байлаа. Тиймээ. Даваа ялж. Тэр Сарангийн өмнө ёстой л мөнгө асгаж, даажигмаар санагдах шиг болоход олон жилийн турш сэтгэлдээ хадгалж байсан тэр хайр өнөөдөр атаа, жөтөө, хор шар болон гозолзож байгааг өөрөө ч анзаарсангүй. Сургуулиасаа гарчихаад хүний хар бор ажил хийж, мөнгө олох гэж хөлсөө гартал гүйж явахдаа тэр Саранг л боддог байлаа. Ядарч, шантарсан олон өдөр тэр “Хохь чинь. Чи ийм л арчаагүй дээ хайртай хүүхэндээ гологдсноо мэдэж байна уу?” хэмээн өөрийгөө зүхдэг байснаа санав.

-Захирал аа, таны дуудсан хүн ирсэн гэхэд гэнэтхэн Даваа барьц алдан сандарч эхлэв. Саранг ирнэ гэж мэдэж байсан ч чухам яаж уулзахаа өдий хүртэл бодож амжаагүй байж.

-Оруул, оруул гэж хэлчихээд суудлаасаа өндийснөө буцаад суучихав.

Саран орж ирлээ. Өнгөрсөн цаг хугацаа түүнийг улам ч хөөрхөн болгож. Намба суусныг эс тооцвол тийм ч их өөрчлөгдөөгүй байлаа. Саран “Сайн байна уу? Та намайг... гэснээ Даваагийн нүүр рүү хараад гэнэтхэн чимээгүй болов. Гэвч нүүрэнд нь инээмсэглэл тодорч “Хүүе. Ямар сонин хүн бэ?” хэмээн уулга алдлаа. Араас нь гүйж, агсам тавьж, бас хэл амаар доромжилж байсныг Саран ор тас мартсан нь илт. Түүний нүүрэнд гэрэлтэх инээмсэглэл Давааг ч гэсэн уужруулав. Даваа овоо биеэ барьж:

-За сайн уу? Уулзаагүй удсан байна шүү гэхэд Саран дахиад л инээмсэглэж:

-Бараг 13 жил болжээ. Цаг хугацаа ч хурдан юм аа гэснээ чимээгүй боллоо. Тэд амьдралын аар саар асуудал, анд найз нарын тухай ярилцаж суусаар нилээд удав. Үнэтэй дарс, чихрийн цуглуулга авчруулсан ч Саран дарсанд бараг ам хүрсэнгүй.

Даваагийн бодолд өнөөх л хор шар гэнэтхэн гозолзоод салдаггүй.

-Би чамайг очиж, очиж доголон Мандахтай сууна гэж бодоогүй шүү гэхэд Саран чимээгүйхэн инээмсэглэснээ

-Манай хүн хөл нь тахир ч гэсэн үг нь шулуухан, бие нь дутуу ч гэсэн сэтгэл нь бүтэн хүн байсан юм аа гэж бардамхан хэлэв. Даваа хэлэх үггүй гацлаа. Гэхдээ л

-Би чамайг мөнгөтэй харчууд дагаад намайг тоохгүй л байна гэж боддог байсан. Хүний дор орохгүй гэж их хичээсэн гэснээ өрөөгөө бардамхан харлаа. Монголын толгой баячуудын ажлын тансаг өрөөг Саран тоомжиргүйхэн харснаа:

-Чамайг сайн сайхан яваад баярлаж байна аа хө. Их нэртэй сайхан компани байгуулж хэмээн дахиад л инээвхийлэв. Даваа “Би чамд хэлсэн тэр үгэндээ хүрэх гэж хичээсэн шүү” хэмээн ялсан хүний омог нэвт ханхлуулан хэлэхэд гэхэд бүсгүй

-Чи намайг биш өөрөө өөрийгөө л ялсан гэснээ дахиж дуугарсангүй. Туслах хүүхний авчирсан үнэтэй дарсанд хөөрхөн халамцсан Даваа

-Чи ингэхэд яагаад Мандахыг сонгосон юм бэ? Чамд бүхий л залуучууд сайн л байдаг байсан шүү дээ гэхэд Саран санаа алдснаа

-Хөөрхий минь. Надаас л болж тахир татуу болсон юм шүү дээ. Бид нэг гудамжинд амьдардаг байлаа. Гадаа тоглож байхад дээврийн том төмөр унахыг хараад намайг түлхэж зайлуулаад өөрөө төмөрт дарагдсан юм. Буруу эмчилснээс болоод хөл нь буруу эдгэсэн. Түүнийхээ сэтгэлийг бүтэн байлгахыг хичээсэн. Сайхан хүний хайранд сайхан амьдарсаан гээд санаа алдав. Даваа өөрийнхөө хэлсэн үг, бодож байсан бодлоос ч ичих шиг боллоо.

Тиймээ. Тэр ялагдаж. Хүн чанарын өмнө ялагдаж...

Саранг явсны дараа ганцаараа баахан суув. Сарангийн танилцуулга дээр тэр "Бэлэн мөнгөний нярваар авах” хэмээн цохолт хийсэн байснаа палийтал баллав. Харин оронд нь “Хүний нөөц хариуцсан мэргэжилтнээр томилов” хэмээн бичээд нэг их санаа алдлаа.

"Хөх эгшиг өгүүллэгийн ном"-оос.

эх сурвалж : FB: ГОЁ өгүүллэг, тууж, роман

 



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 49 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Их Монголын шүтээн зураг
b-003.jpg
Хэмжээс: 300x422 73k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4979

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-013.JPG
Хэмжээс: 600x450 93k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2387

зотон тос 80х100 см
Анхны цас
Хэмжээс: 600x476 49k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3728


Агуулга
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Гантөмөрийн Сумъяа: Миний сэтгэлийн эх орон
Пүрэв, 2018.03.29
· Х. Чимэдрэгзэн
· Х.Нямхишиг: "Бөгтөр хөх өвс" номоос
· Батсайханы Баттөгс: Хорхой тавилан
· Балсангийн Лхагвасүрэн: Үхтэл үр харам хорвоо
· Гантөмөрийн Сумъяа: Зуугуул азарганы дууль
· Гантөмөрийн Сумъяа: Цэцэгс
Баасан, 2018.03.16
· Балсангийн Лхагвасүрэн: Яргуй нүдлэх цагаар
· Г. Мөнхцэцэг

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn