Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад 		 Өгүүллэг: Н.Бадамжав : Эрт нэгэн цагт
Оруулсан admin on 2017-12-25 13:48:00 (947 уншсан)

"Утгын чимэг 2017" дэд байр Н.Бадамжав.

Тэр гурван өдрийн турш нүгэлгүй харанхуй өтгөн балар тайгыг чиглэн мацаж явна. Өтгөн бавгар сахал нь цан хүүрэгт хөөрөгшсөн, өвдөгцөө шүргэсэн урт гараараа нэг муу жижигхэн модон чарга чирч, сэгсгэр малгай зантгар том духандаа духдуулан, оготогор ангийн дээлээ лавтайяа долоон алд илүү бугуйлаар бүслэж том хар сүх хавчуулсан түүнтэй энэ тайгад хүн байтугай баавгай ч таарсан сүрдэж хар чацга цувуулмаар. Хаа нэгхэн палбигар том гараа бээлийнээсээ шувтлан хөлс нь бөнжигнөх магнайгаа шувтлан зэрлэг араатных шиг өлсгөлөн, гал цогтой жижигхэн нүдээрээ хавь орчныг нэгжин хараад эрхий долоовор хуруугаараа завьжаа инчдэхэд том том цагаан шүд ярайна. Сахал үсэндээ баригдсан ч залуувтар харагдах боловч ширэлдсэн үсэнд нь мөнгөн сор сууж, нүднийх нь доогуур үрчлээ тогтож эхэлснээс харвал тийм ч залуу хүн биш аж.
Энэ тайгад юу байгааг бүгдийг нь би мэднэ гэх шиг хайнга итгэлтэй алхахад дөрөвхөн алхмын зайд саяхан л шаагиж байсан бяцхан хэрэмнүүд бүдүүн хушны нөмөрт биеэ хураан нуугдан, тэртээх цоорхойн хунгарт гэдсээ таттал зоогдсон бугын сүрэг хамаг хүчээрээ цас манаруулан зүтгэлсээр ойн гүн тийш чавхдан сураггүй болно. Харин ойн шаазгай энэ аварга амьтныг дагавал зүсэм улай олох ч юм бил үү гэсэн шиг итгэлтэйгээр энд тэнд нь нисэн бууж анхааралтай ажиглана. Өлмий дороос нь шахуу дэрхийн үргэх хур шувууны сүргийг ч аварга эр үл анзаарна.Модон чаргаа цариг цасан дээгүүр чирч, ул нь зоогдвол зомгол шиг хүдэр цээжиндээ өргөн хэсэгхэн явсанаа аажуухнаар энхрийлэх мэт тавьж цааш сүр пархийсэн алхаагаар нигүүрс, аньсны бут хугачин урагш тэмүүлнэ. Хараачлах байдлаас нь харвал тайгын гүн тийш улам ахихыг хүсч байгаа нь андашгүй.
Задгай цагаан талд бол хэр хүйтэн байгааг андахгүй мэдэж болно. Тайга ялимгүй задгайраад ирэхээр салхины хүч ширүүсч шилний үйрмэг шиг цасны ойлдосуудыг түүний нүүр өөд зүү шиг цацлана. Амьсгаа нь хүйтэн жаварлаг агаарт хөдөлгөөнгүй болж тогтоод уур манан дорхноо царцаж хүдэн болж ард үлдэнэ. Хөлийн дор царцуу цасны талстууд чарлаантайгаар ёолон шажигнаж, шувууд хүйтнээс дайжин бушуухан модод бараадахаар дэвэхээ нь больж зөвхөн сум шиг шунгиналдана.Мань эр ийм тал газар аль болох яарч чарган дээрх ачаа руугаа үе үе хяламхийлгэн гүйх шахам алхаагаа түргэсгэнэ.


Модны захад ирүүтээ түр зогсознож чарганыхаа татлага сурыг засч ачаа барааныхаа бүрэн бүтэнг нягтлангаа модны хожуул дээр суугаад хавь орчныг сонжино. Өврөөсөө арьсан хүүдийтэй тамхиа гарган том хар гаансныхаа толгойг дүүртэл чихэж аваад асааж таатай нь аргагүй шившин удтал сууна. Цогшсон ширүүн нүд нь аажмаар уясах авч нүцгэн цөл мэт хөдөлгөөнгүй харцанд нь уурлаж баясах, бодлогшрох аль ч сэтгэлийн илрэл үл илрэнэ.
Гэвч түүнд бодох зүйл их бий. Зам гудасын зуурт хуучир төмөр зам түүнтэй хаяа хатгах хүн амьтан хөлхөж болох бяцхан зам бий. Голоор тусгаарлагдсан энэ зурвас зай түүнд түгшүүр төрүүлнэ. Түүнээс тэд эмээх атал тэр тэднээс эмээнэ. Хэн нэгэнтэй таарвал эхний учралаараа л зүйл дуусгачих аюулын өөдөөс үзүүлэх эцсийн хариу үйлдэлд өөрийгөө бэлтгэнэ.
Уг нь тэр тайгын зах дахь энгийн л энгийн жижигхэн сууринд төрж өссөн. Цөөхөн ч гэсэн хүмүүсийн дунд хүмүүстэй эв найртай, бүүр тэдний хайр хүндлэлийн хүү байлаа. Хүний л адил аавтай, ээжтэй ах дүү төрөл садантай. Эцэг нь агнасан булга, хэрэм суусар, чоно, баавгайнхаа арьсыг доншуур наймаачинд өгчихөөд элбэг хангалуун, баяр баясгалантай аж төрж байлаа. Дараа нь хүмүүс иржээ. Суурингийн хэдхэн өрх айлаас хэдэн арав дахин хүмүүс. Аажим боловч амьдрал өөрчлөгдөв. Төрөл төрөгсөд нь уван цуван уулсын цаадах хот хүрээ газар руу нүүцгээв. Эхэндээ хэл чимээтэй байсан ч сүүлдээ сураг чимээ ч үгүй болов. Дараа нь аав нь хаашаа ч юм яваад алга болчихов. Сууринд доншуур наймаачдын бүхэл бүтэн баг ирсэн өвлийг л тэр санадаг юм. Аав нь тэдэнд агнасан ангийнхаа арьс үсийг худалдаж тэр оройноос эхлэн зад архидсан юм. Хэд хоног ч архидсан юм бүү мэд нэг л өглөө сэрэхэд доншуур наймаачид ч, аав нь ч арилаад өгч билээ. Ижий нь тэр өдрөөс хойш нэг ч удаа гал түлсэнгүй. Халуун дулаахан байдаг гэр орон нь хүйтэн хоосон бүтэл зэхий. Эх нь өдөржин уул хадаар тэнэж орой нь эсвэл маргааш, нөгөөдөр нь ирээд орон дээрээ буруу харж эвхрээд шөнөжингөө уйлдаг байж билээ. Бяцхан хүү ээж түүнийг санасандаа биш яагаад аав түүнийг санаад хүрээд ирэхгүй байгааг гайхаж хэвтдэг байснаа л санадаг юм. Ижий нь нэг л өглөө босоод түүнд, -Хоёулаа тайгын гүн рүү нүүе. Аав чинь ирэхээсээ өнгөрчээ. Хоёулаа амьдарна аа. Отог омгийнхон маань ч эргэж тойрч байх биз гэж хэлэн ачаалаад нүүж билээ. Ижий нь өвдснийг эдгээгч, муу бүхнийг зайлуулагч, сайныг авчрагч хэмээн хавь ойрынхон сүсэглэх тул тэр хоёрыг хаана ч байсан хүрээд л ирнэ. Жилийн хэчнээн нүүх ч тэд олоод л ирнэ. Жаалхүү ч өсч томроод анчин болов. Ангийн мөр хөөж яваагүй газар, хүрээгүй уул гэж бараг үгүй. Харин хүн зоноос баахан дөлөмтгий. Хэдэн жилийн өмнө насан өндөр ижий нь тэнгэрийн орноо заларч хөдөөлүүлснээс хойш түүнд өөрийн гэх гэр орон нь энэ л ой тайга, уул ус болжээ. Ижийнхээ хөдөөлүүлсэн газар тэр жилдээ нэг удаа заавал ч үгүй ирнэ. Сүүлийн удаа ирэхэд хажууханд томоо суурин байгуулагдсан байсан юм.
Аянчны шургуу алхаа саатав. Эргэн тойрон мөнх ногоон хушин, хус холилдсон ой, нүцгэн бут, жаварт алгадуулахдаа тас нясхийх голын хэсэгхэн зурваснаас өөр юм үл үзэгдэгдэнэ. Зүүн талд нь хуучин төмөр замын дэр мод үзэгдэхтэй үгүйтэй харагдана. Харин баруун талд саяхан хэд хэдэн чаргатай морь давхин өнгөрсөн мөр зурайх зам. Голоор чарга чирэн явах нь амар боловч хүний нүдэнд шууд тусахыг сайн мэднэ. Чаргатай морьд өнгөрсөн зам сэжиг төрүүлэх тул шууд л балархай төмөр зам даган хагас өдөрч яваад зам салсан нь хамаагүй дээр. Удаан бодсонгүй. Ер нь тэр удаан бодох дургүй. Бодоод байх ч юм ховор болохоор тэр. Нэгэн үе ил гарч нөгөө үе далдлагдах төмөр замын дэр мод дагасан энэ аялал тайгын замаас хэд дахин зүдэргээтэй. Хажууханд хүмүүсийн явдаг зам бий болохоор сэрэмжлэх нь тав тухтай, сэтгэлд дотно тайгын аян замаас долоон дор. Азаар хүн ч таарсангүй, богино боловч зүдэргээт зам эвхэгдлээ.
Одоо бол түүний таньдаг харгуй. Нэг л нөмөртөө авчихвал хүн үл нэвтрэм шугуй өмнө нь байна. Сэтгэл санаа сая амрав. Залгуулаад хушин ой. Аварга том үндсээрээ газарт тэвэрч мөнх ногоон гальдаа битүү цас дааж ядан хүглийлдэх амар амгалангийн туйл болсон анир чимээгүйн их далай. Хаа нэгхэн мөчир дамжин сүлжилдэх хэрэмнүүд баахан цас унаган жирийлдэж, хур сойр чав чавхийтэл орилолдох авч түүнд энэ бүх чимээ дотно басхүү дэндүү сайн мэдэх чимээ. Хүнтэй адилхан дуу чимээ гаргадаг амьтан үгүй. Харин хүнийг бол тэр сайн мэднэ. Тэд хэзээ ч чихэнд танил эгшиг, чимээ гаргадаггүй болохоор биеэ хураан аймсахад хүргэнэ.
Шөнийн үй түмэн ододыг халхалсан хөгшин аварга хушны нөмөрт аянчин шөнийг өнгөрүүлэв. Хуурай унанги ноцоосон түүдэгийн гэрэлд гаанч тамхиа угзран юуг ч юм бодолхийлэн суусаар үүр цайлгав. Үүрээр өндөр хясааны өврөөр тойрч хүслэнт товцог дээрээ хүрлээ. Бэлээс нь тэвэрсээр ирсэн чаргаа хажуухандаа тавилж зэрэгцээ хоёр хушны байрлалыг удтал шинжин тойрч явсаар сая сэтгэл ханав бололтой бүсэн дэх сүхнийхээ ирийг хурууныхаа өндгөөр шалгаад эргээд уруудлаа. Төдөлгүй дөрвөн урт шургааг тэвэрсээр ирэв. Сонгосон хоёр хушаа өөрийнхөө өндөрөөр хэмжээлэн мөнөөх шургаагнуудаар тоонолжлон сураар холбож бяцхан тавцан хийлээ. Ингээд гурван өдрийн турш үүрэхдээ үүрч, чирэхдээ чирч, тэврэхдээ тэвэрч ирсэн чарганыхаа татлагыг тайллаа. Ачааны дээрээс хэц хэнгэрэг, удганы өмсгөл зүүсгэл тэргүүтэнг гарган тавцан дээр эвтэйхэн байрлуулаад дотроос нь энэ хорвоо дээрх хамгийн нандин эрдэнэ болсон ижийнхээ хатаж занданшсан шарилыг гаргаж ирээд тавцангийн голд хүндэтгэлтэй тавилаа. Өмсгөлөөр нь биеийг нь хучиж, тэргүүнд нь тасын жирэвлэгт малгайг нь өмсгөн зүүн гарт нь хэнгэрэгийг, баруун гарт дохиурыг нь бариулав. Эхийнхээ биеийг оршоосон газрыг гурвантаа тойрон мөргөн сүсэглээд, -Ижий минь таныгаа би байх ёстой газарт тань авчирлаа гэж хэлэв.
Энэ үесд уулын бэлээс хоёр морьтон ирж явснаа гэнэтхэн зогтусан мориноосоо харайлдан бууцгааж юу юугүй буугаа барилан модны араар нуугдав. Тэр дөнгөж өндийх гэтэл буун дуу тасхийж ар нуруу руу нь зөөлхөн нудрах шиг болоод тэнгэр харанхуйлж хөсөр уналаа. Юу болоод байгааг ойлгох сөхөө ч байсангүй. Босьё гэвч босч чадсангүй. Төдөлгүй цас чийхрах танил бус чимээ гарсаар хоёр хүн дэргэд нь ирж ярилцах нь бүдэг бадаг сонсов. Тэр хоёр дэргэд нь ирээд,
-Өө новш гэж тэнүүлчин буудчихаж
-Тэгээд тоогоо яах вэ
-Азгүй амьтан юм даа. Дөрвийг алдсан дөрвийг цааш нь харууллаа. Чи гэрч нь шүү. Данс хараа нэг ч будлиангүй. Сайхан мэдээрэй чи гэж шүднийхээ завсраар сийгүүлэн ярилцах нь бүдэг бадаг сонсогдоход харанхуйлав. Ижий нь зөөлхөн амьсгалаараа духыг нь үнэрлэн, -Миний хүү босьё доо. Одоо дахиад хоёулаа боллоо гэхэд сэхээрээд харвал ижий нь тэр өглөө босоод, -Хоёулаа тайгын гүн рүү нүүе. Аав чинь ирэхээсээ өнгөрчээ. Хоёулаа амьдарна аа гэж хэлэхдээ өмсч байсан сайхан цэнхэр уужаа өмсчихсөн сууж байлаа.
Уулын бэл рүү уруудах хожид үзэгдээгүй хувцастай хоёрын нэг нь эргэн харахдаа гялалзуулсан малгайн дээрх таван хошуу гялалзахыг үзэхээргүй өндөр үүлэн дунд эх хүү хоёр биесээ хайрлалцан сууж байсан юм.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 84 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-096.JPG
Хэмжээс: 600x450 102k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2731


khuv5-034.JPG
Хэмжээс: 600x450 60k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2898

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-061.JPG
Хэмжээс: 600x450 93k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2628


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn