Ханат монгол гэрийнхээ дулаан халуун голомтон дээрээ мөнх амьдармаараа Хангал адуу булгисан юм шиг тарлан манханы таанын амтат уусмаараа Харлаг тэх ч хальтирмаар хадан хавцлын орой дээр салхи сөрж үүрд зогсмоороо Хаана ч байхгүй нутгийнхаа халуун элгэн дээр нь үүрд үлдмээрээ Тэнгэрээр дүүрэн оддын дунд тэр чигтээ түгэж үлдмээрээ Тэлмэн жороо морины тэнэгэр сайхан явдал дунд нь уусаж ундармаараа Тэрлэгэн дээр туссан нарыг тэнд нь тогтоож үүрд тусгамаараа Тэмээн дээрээс тэнгэрт тэмүүлж тэндээ шувуу шиг үүрд халин нисмээрээ Үүдээр орж ирсэн нарыг өдөржин хоймороо тахиж шүтмээрээ Үгийн сайханд урам үзэгний үзүүрийг үл амраамаараа Үрээ морьд өтгөн ижил дундаа харагдах нь өвгөн адуучины сэтгэлийг үүрд хөглөмөөрөө Үүлэн дээр нар сууж үзэсгэлэн төгөлдөр миний нутгийг үүрд гийгүүлмээрээ Холын зэрэглээн дундаас адуу тодрон гарч ирэхийг үүрд хармаараа Хот айлуудын хооронд хонхны дуутай алхаж явахыг өхөөрдмөөрөө Хонь хотолсон үдшээр хоймор суух аав хүүдээ үлгэр ярихыг үргэлж сонсмоороо Хорвоод ганцхан нутгаа хойшид ч гэсэн үүрд хайрламаараа Н.Тайванжаргал
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Өвгөн багш Хэмжээс: 478x600 65k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5343
khuv5-013.JPG Хэмжээс: 600x450 76k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3992
Үлгэр Хэмжээс: 600x800 122k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4425
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: